Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 

                             

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,                     

              Улсын яллагч Б.Наранмөнх,

             Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ггийн Дт холбогдох эрүүгийн 2138000000130 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

              Шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Дын өгсөн: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад тайлбар мэдүүлэг өгсөн.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Г овогтой Дыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Х тоотод оршин суух иргэн Д.Эы гэрт иргэн н.Цгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Эрүүгийн 2138000000130 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д  нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х тоотод оршин суух иргэн Д.Эы гэрт  “ээмэг авсан байна гэж хэллээ” гэх шалтгаанаар Л.Цтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож биед нь дээд үүдэн зүүн 2 дугаар шүд хугарсан, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхи, эрүү, нуруу, баруун бугалга, баруун зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, нуруу, баруун шилбэ, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 

Хохирогч Л.Цгийн өгсөн: “ ...2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагт Д гэх эрэгтэйтэй айлд очиж архи ууцгаасан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад би гэртээ харина гэсэн чинь “ална шүү пизда минь, чамайг алаад хаячихъя” гэж хэлээд намайг зодсон. Тэгсэн чинь хамт байсан эмэгтэй манай нөхөр рүү залгаад дуудсан чинь манай нөхөр ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

Гэрч Б.Бгийн өгсөн: “...Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Би эхнэрээ авах гээд очсон чинь манай эхнэр хүнд зодуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал тал/,

Гэрч Д.Эы өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ байж байхад Д, Ц хоёр манайд уусан орж ирээд бид гурав юм яриад сууж байхад юунаас болсон юм мэдэхгүй гэнэт Д, Цг цохиод авсан. Би яагаад цохисныг нь мэдэхгүй байна. Удалгүй Дын эхнэр Цгийн нөхөр тус тус ирээд аваад явцгаасан. Ийм л зүйл болсон..нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Шүүгдэгч Г.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна...2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед над руу Ц залгаад өчигдөр нийллэг гэж яваад уусан чинь дотор муу байгаад байна. Нэг шил архи аваад хүрээд ирээч гэхээр нь Мөрөн сумын 5 дугаар багийн 32-06 тоотод 1 шил архи аваад очих үед Ц, Э нар сууж байсан. Тэгээд миний авч өгсөн 0.5 литртэй хараа нэртэй архийг Ц бид хоёр хувааж уугаад 2.5 литрийн хэмжээтэй сэрүүн нэртэй пиво Э, Ц бид 3 хувааж уугаад, дараа нь 0.75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи дахин аваад Цтэй уугаад нэлээн муудсан. Цтэй юм яриад сууж байгаад маргалдаад Цг цохисон. Удалгүй нөхөр нь ирээд Цг авч явсан. Би нэлээн муудсан байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Хохирогч “Л.Цгийн биед дээд үүдэн зүүн 2 дугаар шүд хугарсан, хамрын таславчын мурийлт, зүүн дээд, доод зовхи, эрүү, нуруу, баруун бугалга, баруун зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, нуруу, баруун шилбэ, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Л.Цгийн биед үүссэн гэмтлүүд нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5 хувиар тогтонги алдагдана..” гэх Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ний өдрийн 140 дугаартай дүгнэлт /хх-н 36-р тал/,

 Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хэрэг үйл баримт болсон шалтгаан, үйлдлийн талаар хохирогч Л.Ц,  гэрч Б.Б, Д.Э нарын  мэдүүлэг зэрэг нь шүүгдэгч Г.Дын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хохирогч  Л.Цгийн зодсон үйлдлийг шууд гэрчилсэн, агуулгын хувьд зөрөөгүй байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Цгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Дын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Дын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Г.Дын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Дыг 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х тоотод оршин суух иргэн Д.Эы гэрт  “ээмэг авсан байна гэж хэллээ” гэх шалтгаанаар Л.Цтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож биед нь дээд үүдэн зүүн 2 дугаар шүд хугарсан, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхи, эрүү, нуруу, баруун бугалга, баруун зүүн тохой, зүүн шуу, баруун зүүн шилбэнд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, хамрын нуруу, нуруу, баруун шилбэ, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Д гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Л.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй хэдий ч шүүгдэгч Х.Д нь хохирогч Л.Цтэй 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  уучлалт гуйж, буруугаа хүлээсэн, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэх  эвлэрлийн гэрээ байгуулан хэрэгт хавсаргаж /хх-ийн 62-р тал/,  гэм хорын хохирлыг арилгасан байна. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Дын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Д нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 50-55 дугаар талуудад авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Д нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 08-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Дын гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Т овогт Ггийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т овогт Ггийн Дыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

              5. Энэ хэрэгт шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН