| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0070/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-04-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
иргэний хариуцагч М.Э,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л.Мд холбогдох эрүүгийн 2007004170049 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг, ******* суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “......................” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................................................................... тоотод оршин суух,
урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн,
******* овогт Л.М /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Аж үйлдвэрийн паркын уулзвар замд “......................” ХХК-ийн өмчлөлийн ..................улсын дугаартай “Хьюндай Портер-2” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; мөн дүрмийн 13.4-т заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр; ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн П.Бгийн унадаг дугуйг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажлын журмаар Чойр луу ажилд явж байсан. Уулзварын тэнд машин гүйцэж түрүүлэхэд урдаас 2 дугуйтай хүн гараад ирэхээр нь урсгал зам руугаа дарахад арын машин гүйцээд ирэхээр нь эсрэг тал руу дарж урсгал сөрж гараад зогссон. Бууж очоод хохирогч П.Б ахтай очиж уулзаж хөл гарыг нь барьж замаас хажуу тийшээ болгож суулгасан.” гэв.
Иргэний хариуцагч М.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Л.Маас нэхэмжилсэн зүйл байхгүй, компанийн машинд учирсан хохирлыг Л.М бүрэн төлсөн байгаа. Хохирогчид учирсан хохиролтой холбоотойгоор хохирогчид компаниас мөнгө өгөөгүй.” гэв.
Хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цагт манай дугуйн спортын ахмадын “............” багийн 4 ахмад тамирчин Улаанбаатар хотод Маршалын гүүрэн дээрээс Налайх, Чойрын замд бэлтгэл хийхээр гарсан. 13 цаг дөнгөж болж байх үеэр би Чойрын замаар оршуулгын дэргэдүүр өнгөрсөн засмал замаар Чойр чиглэлд манай тамирчин Аын хамтаар явж байгаад буцаад тэндээсээ Улаанбаатар чиглэлд буцаж эргээд 34 км орчим замын баруун талаар автомашины хөдөлгөөнд саад болохгүй засмал замын баруун ирмэгээр явж байсан. Тухайн үед 3 замын уулзвар орчим дөхөж байхад эсрэг урсгалд жижиг оврын автомашин явж байтал араас нь Портер маркийн автомашин уулзвар хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урсгал сөрөөд гэнэт гараад ирсэн. Яг уулзвар дээр миний урд явсан А дугуйтайгаа баруун тийш дараад мултарч гараад зогссон. Би Аын ард явсан тул баруун талаар дараад зөрж чадалгүйгээр тухайн Портер машины зүүн урд хэсгийн гуперт яг 3 замын уулзвар хэсэг дээр мөргөгдөөд шидэгдсэн. Миний дугуй автомашинд мөргөгдөж зүүн урд доод хэсэгт нь орж автомашин зогстол чирэгдэж дундуураа хуваагдаж эвдэрсэн. Намайг мөргөсөн Портер автомашин намайг мөргөснийхөө дараа нь тоормослоод нэлээн явж байгаад зогссон. Осол болсны дараа замаар явж байсан хүмүүс түргэн, цагдаа дуудаж өгсөн юм. ...Осол тухайн үед Портерийн жолооч урдаа явсан жолооч эсрэг урсгалд сөрж орж гүйцэж түрүүлсэн учраас осол гарсан юм. Гүйцэж түрүүлэхдээ уулзвар луу эргэх гээд байгаа юм уу чигээрээ явах гээд байгаа юм уу мэдэгдээгүй. Гэрэл дохио өгөөгүй тул би гүйцэж дарж чадаагүй. Эсрэг урсгалд автомашин явж байсан учраас нөгөө тал руу бүр дарж болоогүй юм. ...Би уралддаг хүн учраас миний дугуй жирийн дугуйнаас өөр уралдааны дугуй байсан. Миний дугуй Итали улсын “Kuota” маркийн дугуй, бүтэн карбонтой, миний дугуйнд өмсдөг тусгай дугуйн “Pearl izume” брендийн цамц, өмд, оймс зэрэг нь урагдаж зулгараад ашиглагдахааргүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би хамт ажилладаг Л.Мын хамт ..................улсын дугаартай цэнхэр өнгийн “......................” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй 13 цагийн үед Баянзүрх дүүргийн тээврийн товчооноос Говьсүмбэр аймгийн чиглэлд гараад Налайхын бөмбөрцөг өнгөрөөд төмөр замын призер гараад цаашаа 500 орчим метр явж байсан чинь миний сууж явсан машины жолооч Л.М урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд цаашаа гараад эсрэг талын эгнээ рүү ороод урд яваа тээврийн хэрэгслээ гүйцэх гэсэн чинь урд 2 дугуйтай хүн зэрэгцээд ороод ирсэн. Тэр 2 дугуйтай хүний 1 нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн зүүн гар талаар дараад гарсан. Зэрэгцээ явсан хар өнгийн дугуйтай хүн нь миний өөдөөс эгц гараад ирсэн. Тухайн үед жолооч тормозоо гишгээд гүйцэж түрүүлэх үйлдлээ болиод баруун тийшээ гарах гэсэн чинь тэр дугуй унасан хүн жолоочийн хөдөлгөөнийг дагаж яваад байсан. Тэгж байгаад тэр хүнийг мөргөөд цааш замаа чөлөөлөөд зогссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
М.Эын иргэний нэхэмжлэгчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллага Л.Маас нэхэмжлэх зүйл огт байхгүй. Автомашинд учирсан хохирол, үнэлгээний төлбөр, техникийн дүгнэлтийн төлбөр зэргийг өөрөөр нь 100 хувь төлүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дугуйн бэлтгэл хийхээр 10 цагт Улаанбаатар хотод Маршалын гүүрэн дээр цуглаад Налайх дүүрэг явах замаар бэлтгэл хийхээр гарсан юм. Тэгээд замдаа 2 тамиричин маань Налайх орчихоод буцаад явсан. Тэгээд бид П.Бгийн хамт Баян нэртэй оршуулга руу явахад байдаг овоон дээр гарчихаад буцаад Налайх чиглэлд явж байсан чинь Налайхын аж үйлдвэрийн парк руу эргэдэг замын уулзвар дээр явж байсан чинь П.Б бид хоёрын явж байсан зам руу урсгал сөрөөд цэнхэр өнгийн Портер маркийн машин орж ирээд бид хоёрыг чиглээд өөдөөс ороод ирсэн. Би тухайн үед П.Бгийн зүүн урд талд явж байсан юм. Тэгээд би замаас гарсан чинь урсгал сөрж орж ирсэн машин П.Бг шууд мөргөөд П.Б газарт унасан, уг машин П.Бг мөргөөд унасны дараа уг машин П.Бгийн дугуйны нэг хэсгийг урд талдаа чирээд явж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн орчим Улаанбаатар хотоос Чойр явж эрчим хүчний генератор ачихаар “......................” ХХК-ийн өмчлөлийн ..................улсын дугаартай “Хьюндай Портер-2” маркийн тээврийн хэрэгслээр Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Аж үйлдвэрийн паркийн урд зам дээр явж байсан. Гэтэл миний урд өгсүүр зам дээр нэг том оврын ачааны машин /нэр маркийг нь мэдэхгүй байна/ явж байхаар нь тухайн үед жаахан яарсандаа болоод уг ачааны машиныг өгсүүр зам дээр гүйцэж түрүүлэх санаатай хурдаа нэмэн 60 гаруй км/цагийн хурдтай дөнгөж гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд явж байхад өөдөөс зэрэгцээ 2 дугуйтай хүн гарч ирэхээр би сандраад буруу тал руугаа дарахад миний гүйцэж түрүүлсэн том ачааны машин гэнэт араас ороод ирсэн. Тэр үед нөгөө том ачааны машинтай мөргөлдөхгүй гэсэндээ буцаад үрүүлээ эргүүлээд урсгал сөрж зогссон. Тухайн үед миний машины өөдөөс явж байсан 2 дугуйтай хүний зүүн гар талынх нь замаас гараад шороон зам руу орсон. Харин баруун гар талд явж байсан хар өнгийн дугуйтай хүн нь миний машины зүүн талын урд гупер хэсгийг мөргөсөн. Миний машиныг мөргөсөн хүн газар унасан даруйд нь би машинаа зогсоогоод нөгөө хүн дээр очиход нас нэлээн гарчихсан хөгшин ах байсан ба дугуйтайгаа хамт замын зүүн талын шороон дээр хэвтэж байхаар нь би очиж босгож суулгаад та зүгээр үү гэж асуухад ахынх нь баруун хөл жаахан эвгүй болчихлоо гэхээр нь би тэр даруйдаа эмнэлэг дуудсан. ...Мөрдөгчийн магадлагааг хүлээн зөвшөөрч байна. Надад магадлагаатай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,
2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа: “Хьюндай Портер-2 маркийн ..................улсын дугаартай автомашины жолооч ******* овогтой Л.М нь замын уулзвар, өгсүүр болон үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт, өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд аюул саад учруулахаар газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2.Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; мөн дүрмийн 13.4.Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр; ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Унадаг дугуй жолоодон явсан Пагважамбалын П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.37 “унадаг дугуй” гэж унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (0.25 кВт-аас илүүгүй чадал бүхий цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон байж болно), хоёроос цөөнгүй дугуйтай (хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгслийг гэж заасан байна.” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 12479 дугаар:
“1. П.Бгийн биед баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, баруун, зүүн гуя, баруун ташаа, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 7-8, 11 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10 дугаар хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №32861 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 56 дугаар хуудас/,
“Вендо” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №33743 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 62 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №НА-21-07 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 89 дүгээр хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “......................” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-110 дугаар хуудас/, хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл /хх-ийн 111 дүгээр хуудас/, хохирол төлсөн баримт /хх-ийн 122 дугаар хуудас/, хохирогчийн 214.484 төгрөг дахин нэхэмжилсэн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Аж үйлдвэрийн паркын уулзвар замд “......................” ХХК-ийн өмчлөлийн ..................улсын дугаартай “Хьюндай Портер-2” маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т заасан “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал; мөн дүрмийн 13.4-т заасан Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр; ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн П.Бгийн унадаг дугуйг мөргөж түүний эрүүл мэндэд баруун шагайн гадна хавчаар ясны далд хугарал, баруун, зүүн гуя, баруун ташаа, өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Л.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Ажлын журмаар Чойр луу ажилд явж байсан. Уулзварын тэнд машин гүйцэж түрүүлэхэд урдаас 2 дугуйтай хүн гараад ирэхээр нь урсгал зам руугаа дарахад арын машин гүйцээд ирэхээр нь эсрэг тал руу дарж урсгал сөрж гараад зогссон. Бууж очоод хохирогч П.Б ахтай очиж уулзаж хөл гарыг нь барьж замаас хажуу тийшээ болгож суулгасан.” гэх мэдүүлэг,
Хохирогч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Аын ард явсан тул баруун талаар дараад зөрж чадалгүйгээр тухайн Портер машины зүүн урд хэсгийн гуперт яг 3 замын уулзвар хэсэг дээр мөргөгдөөд шидэгдсэн. Миний дугуй автомашинд мөргөгдөж зүүн урд доод хэсэгт нь орж автомашин зогстол чирэгдэж дундуураа хуваагдаж эвдэрсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.М урдаа явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд цаашаа гараад эсрэг талын эгнээ рүү ороод урд яваа тээврийн хэрэгслээ гүйцэх гэсэн чинь урд 2 дугуйтай хүн зэрэгцээд ороод ирсэн. Тэр 2 дугуйтай хүний 1 нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн зүүн гар талаар дараад гарсан. Зэрэгцээ явсан хар өнгийн дугуйтай хүн нь миний өөдөөс эгц гараад ирсэн. Тухайн үед жолооч тормозоо гишгээд гүйцэж түрүүлэх үйлдлээ болиод баруун тийшээ гарах гэсэн чинь тэр дугуй унасан хүн жолоочийн хөдөлгөөнийг дагаж яваад байсан. Тэгж байгаад тэр хүнийг мөргөөд цааш замаа чөлөөлөөд зогссон.” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайхын аж үйлдвэрийн парк руу эргэдэг замын уулзвар дээр явж байсан чинь П.Б бид хоёрын явж байсан зам руу урсгал сөрөөд цэнхэр өнгийн Портер маркийн машин орж ирээд бид хоёрыг чиглээд өөдөөс ороод ирсэн. Би тухайн үед П.Бгийн зүүн урд талд явж байсан юм. Тэгээд би замаас гарсан чинь урсгал сөрж орж ирсэн машин П.Бг шууд мөргөөд П.Б газарт унасан, уг машин П.Бг мөргөөд унасны дараа уг машин П.Бгийн дугуйны нэг хэсгийг урд талдаа чирээд явж байгаа харагдсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Л.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... тухайн үед жаахан яарсандаа болоод уг ачааны машиныг өгсүүр зам дээр гүйцэж түрүүлэх санаатай хурдаа нэмэн 60 гаруй км цагийн хурдтай дөнгөж гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд явж байхад өөдөөс зэрэгцээ 2 дугуйтай хүн гарч ирэхээр би сандраад буруу тал руугаа дарахад миний гүйцэж түрүүлсэн том ачааны машин гэнэт араас ороод ирсэн. Тэр үед нөгөө том ачааны машинтай мөргөлдөхгүй гэсэндээ буцаад үрүүлээ эргүүлээд урсгал сөрж зогссон. Тухайн үед миний машины өөдөөс явж байсан 2 дугуйтай хүний зүүн гар талынх нь замаас гараад шороон зам руу орсон. Харин баруун гар талд явж байсан хар өнгийн дугуйтай хүн нь миний машины зүүн талын урд гупер хэсгийг мөргөсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12479 дугаар дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, Мөрдөгчийн магадалгаа, Гэмт хэргийн талаарх гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болно.
Иймд шүүгдэгч Л.Мыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн түүний унаж явсан унадаг дугуй, өмсөж явсан дугуйчны хослол зэрэгт болон иргэний нэхэмжлэгч “......................” ХХК-ийн эзэмшлийн автомашинд хохирол тус тус учирсан байна.
Хохирогч П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эм тариа, эмчилгээний зардалд баримтаар 1.157.084 төгрөг, түүний унадаг дугуйнд учирсан хохирлыг “Вендо” ХХК нь 4.893.000 төгрөгөөр, дугуйчны хослолд учирсан хохирлыг “Дамно” ХХК нь 294.929 төгрөгөөр тус тус тогтоосон, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөр зэргийг оролцуулаад нийт 6.472.800 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч Л.Мын жолоодон явсан ..................улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “......................” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй, шүүгдэгч Л.М нь тус компанид гэрээт ажилтнаар ажилладаг, улмаар ажил үүргээ гүйцэтгэх явахдаа зам тээврийн осол гаргасан байх тул “......................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эыг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.М нь хохирлын бүх мөнгийг хувиасаа гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 700.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гурав хувааж нийт 5.772.800 төгрөг, нийт 6.472.800 төгрөг төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Мөн иргэний нэхэмжлэгч “......................” ХХК-ийн эзэмшлийн “Хьюндай Портер-2” загварын ..................улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Вендо” ХХК нь 100.200 төгрөгөөр тогтоосон байх боловч энэ талаар хохирол төлөгдсөн гэх баримтгүй, харин иргэний нэхэмжлэгч “......................” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эоос мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Манай байгууллага Л.Маас нэхэмжлэх зүйл огт байхгүй, автомашинд учирсан хохирол, үнэлгээний төлбөр, техникийн дүгнэлтийн төлбөр зэргийг өөрөөр нь 100 хувь төлүүлсэн” гэж мэдүүлсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Хохирогч П.Бд шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд “шүүх хуралдаанд биечлэн оролцоно” гэх тайлбарыг хэлж байсан байх боловч шүүх хуралдаан эхлэхийн өмнө “шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, харин 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш гарсан эмчилгээний зардалд 214.484 төгрөг нэхэмжилнэ” гэх тайлбарыг хэлж, бичгээр гаргасан хүсэлтийг цахимаар ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Л.М нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч П.Бгийн нэмж нэхэмжилсэн 214.484 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Маас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартаас “Хохирол төлбөрийн хувьд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хавтаст хэрэгт баримтаар авагдсан 6.472.800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс 214.484 төгрөгийг нэхэмжилсэн байна. Энэ нэхэмжилж байгаа баримтууд нь тодорхойгүй байна. Иймд баримтаар хохирол төлбөргүй гэж үзэж байна. Гэвч Л.М нь өөрөө энэ төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хохиролд 6.472.800 төлөгдсөн, нэмж нэхэмжилсэн 214.484 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн/, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ