Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12-02 тоотод оршин суух, Хулууд овогт Довдонгийн Сайзмаа /РЮ62030581/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2017/00342/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Сайзмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Довдон овогтой Сайзмаа нь Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. 1978 онд Галт сумын Зүрх багийн малчнаар орсон ба 1980 оныг дуустал ажилласан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт гарах болтол тухайн байгууллагад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байх тул тухайн үед ажиллаж байсан 1978 оны 1 дүгээр сарын сарын 1-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Довдон овогтой Сайзмаа нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Сайзмаа нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 2 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Д.Сайзмаа нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 02 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 02 дугаар бригадад ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Н.Ичинноров, Б.Лханаажав нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хулууд овогт Довдонгийн Сайзмаагийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 02 дугаар бригадад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сайзмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН