Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00211

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00211

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2017 05 25 103/ШШ2017/00211

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, Хишиг-Уул ХХК-ийн байр, зүүн корпуст байрлах Төрийн банкны Багануур салбарын Соёл-Эрдэнийн Гансүх, Одын Ганбаатар нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Ганцоож оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн банкны Багануур салбараас Соёл-Эрдэнэ овогтой Гансүх, түүний хамтран зээлдэгч Од овогтой Ганбаатар нар нь 2015 оны 11 сарын 02-ны өдөр нэмэлт 800.000 төгрөгийн зээл авч нийт 7.785.989.84 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. С.Гансүх нь Багануур Усан Спорт Боулингийн төвд үйлчлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 05 сард ажлаасаа халагдсан. Цалингийн зээлийн хуваарьт төлбөр байнга хугацаа хэтрэх болсон бөгөөд 2016 оны 10 сараас хойш хуваарьт төлбөр төлөгдөөгүй, цаашид хэзээ төлөх нь тодорхойгүй, эрхэлсэн тодорхой ажил хийхгүй байна. 2017 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгч С.Гансүхийн үндсэн зээл 5.584.025 төгрөг, хуримтлагдсан хүү 1.015.125.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.687.92 төгрөг, нийт 6.611.838.58 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. С.Гансүх болон түүний хамтран зээлдэгч О.Ганбаатар нар нь бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдох боломжгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь тодорхойгүй байх тул тэднийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чанцал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь Соёл-Эрдэнийн Гансүх, Одын Ганбаатар нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд 2017 оны 05-р сарын 25-ны 09 цагт болох шүүх хуралдаанд өөрийн биеэр очиж чадахгүй учир шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан 2015.11.02-ны 330000596952 дугаартай барьцаат зээлийн гэрээ, цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлийн дансны хуулга, С.Гансүхийн зээл төлөх хүсэлт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Багануур салбар нь Соёл-Эрдэнийн Гансүх, Одын Ганбаатар нарыг эрэн сурвалжлуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Соёл-Эрдэнийн Гансүх, Одын Ганбаатар нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд мөн болох нь Төрийн банкны Багануур салбарын 2015.11.02-ны 330000596952 дугаартай барьцаат зээлийн гэрээ, С.Гансүхийн Төрийн банкны Багануур салбарт гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нар нь албан ёсны хаягтаа байхгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Соёл-Эрдэнийн Гансүх /РД:СУ88022060/, Одын Ганбаатар /РД:ЗЮ84040571 нар нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 3 дугаар гудамжны 04 тоот хаягт бүртгэлтэй боловч хамгийн сүүлд Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 11 дүгээр гудамжны 4б тоот хаягт оршин суудаг байсан. С.Гансүхийн эцэг Соёл-Эрдэнэ, эх Мөнгөнтуул нар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Гансүхийн 3 хүүхэдтэй амьдардаг, 98616561, 97160517 дугаарын утастай, дүү Оюун-Эрдэнэ нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 11 дүгээр гудамжны 4б тоотод оршин суудаг, хариуцагч О.Ганбаатар нь 80858381 дугаарын утастай, Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газарт О.Ганбаярын хамт том оврын машинаар ачаа зөөж байсан зэрэг мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Хөх цогт овогт Соёл-Эрдэнийн Гансүх, Боржигон овогт Одын Ганбаатар нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч нарыг эрэн сурвалжлах, тэдний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Хариуцагч С.Гансүх, О.Ганбаатар нарыг хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг тухай бүр Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч Төрийн банкны Багануур салбарт анхааруулсугай.

4. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.