Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Ө.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2136000000099 дугаартай 178/2021/0096/Э/ индекстэй хэргийг 2021 оны 07 сарын 08-ны  өдөр хүлээн авч 2021 оны 07 сарын 20-ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн  хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны 02- 21 тоотод оршин суух,  аминдаа хоёр өрөө орон сууц, суудлын авто машин нэг, 300 толгой малын  хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 300000 төгрөг, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Ховд аймаг дахь  Сум дундын  нэгдүгээр  шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 2 жил, 1 сарын хугацаагаар  хорих  ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 07 сарын 22- ны өдөр суллагдаж байсан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх. дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч байсан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байгаа гэх,   регистрийн дугаартай ******* ******* ургийн овогт *******ын *******.

2.Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Ховд аймгийн ******* сум багийн 05-22 тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,аминдаа хөрөнгөгүй, сарын өрхийн орлого 350000 төгрөг,   регистрийн дугаартай ******* ургийн овогт *******ийн *******,

            Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч *******ын *******, *******ийн  ******* нар нь  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд гудамжинд явж байсан Д.ын эзэмшлийн 48000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг гранд” загварын гар утас 1 ширхэг, 1000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж эзэмшилдээ авч дээрэмдэх гэмт хэрэгт  тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон гэж шүүх дүгнээд яллах болон өмгөөлөх талын нотлох баримтыг шинжлэн судлав.

Эд зүйлд үзлэг хийсэн...Ховд аймаг дахь Цагдаагийн газрын камерийн хяналтын өрөөнд камерийн хяналтын ажилтан А.Сараг оролцуулан Номингийн дөрвөн зам болон 30 айлын  хяналтын камерт үзлэгийг 2021 оны 04 сарын 27- ны орой 20 цагаас хойш шүүж үзэхэд 2021 оны 04 сарын 27- ны орой 20 цаг 58 минут 30 секунтэнд төв 4 замаас 2 хүн зам гаталж гомдол мэдээлэл гаргагч дээр ирж байлаа. Түүнээс хойш 21 цаг 01 минут 3 секунтэнд хар өнгийн цамцтай арай намхан нуруутай нь ар талаас нь боогоод хойш унагаж байгаа харагдав. Тэр үед урд талд нь зогсож байсан хүн тонгойж хажуу тал руу нь татаж зүлэгжүүлсэн хэсэг рүү гаргав. Ард нуруу хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй хувцастай хүн 21 цаг 02 минутанд Номингийн дөрвөн зам чиглээд яваад нөгөө хүн нь 21 цаг 02 минут 22 секундтэнд араас нь явлаа. Номингийн дөрвөн замаас  урагш Тулгын  30 айл тал руу 21 цаг 02 минут 53 секунтанд явган хүний гарцаар гараад дээш эргэлээ...гэх тэмдэглэл/ хэргийн 42 дугаар хуудас/  

 Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч /1978 оны 02 сарын 22-нд төрсөн 42 настай эрэгтэй, бага боловсролтой мэргэжилгүй, Ховд аймгийн ******* сумын багийн 03 тоотод оршин суух / овогт ын ын өгсөн... Би энэ хоёр хүнийг огт танихгүй урд өмнө зах дээр архи уугаад яваад байдаг залуу байна.Тухайн өдөр 12 цагийн үед Бичигт багт байх Оргил гэх нутгийн дүүгийн  гэрт очоод байж байгаад орой 21 цагийн үед гэрлүүгээ харьж байтал Ховд Их сургуулийн эсрэг талд 2 танихгүй эрэгтэй хүн тааралдаад тамхи байна уу гэхээр нь өөрт байсан 1 ширхэг тамхи өгөхөд асаагаад татаад зогсож байгаад мөнгө байна уу гэхээр нь өөрийн түрийвчээ гаргаж ирээд нээгээд харуулахад түрийвчинд  байсан 1000 төгрөгийг булааж авсан. Тэгээд би явах гэхэд намхан залуу нь миний  хоолойг араас боогоод өндөр залуу нь өмдний зүүн талын халаасанд байсан Самсунг гранд маркийн цагаан өнгийн гар утсыг аваад Номин руу чиглээд явсан. Тэгээд намайг боож унагаасан залуу нь араас нь явсан. Би араас нь хөөгөөд явсан боловч Номингийн  дөрвөн  замын уулзвараар дээшээ эргээд явчихсан. Тухайн үед би согтуу байсан болохоор шууд гэрлүүгээ харьсан. Надаас гар утас, 1000 төгрөг дээрэмдсэн хүмүүсийг би танихгүй, миний  хажууд ямар нэгэн байдлаар нэгнийгээ нэр, хочоор дуудаагүй. Бараан өнгийн хувцастай байсан санагдаж байна. Одоо харвал миний гар утсыг халааснаас аваад явсан өндөрдүү залууг танина, зах дээр архи уугаад яваад байдаг залуу байсан. Миний араас боож унагаасан хүн нь намхандуу, гар утас аваад явсан нь өндөр байсан.    Миний гар утсыг булааж авсан өндөр залуу 1000 төгрөгийг булааж авсан. Саарал өнгийн цагаан дэлгэц, хар таглаатай, батарей хөөсөн, дэлгэц хагарсан, 2 сим уншдаг, ажиллагаа хэвийн Самсунг Гранд нэртэй гар утас байсан. Уг гар утсыг 2017 онд 180000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй, намайг зодож цохиогүй, баруун гарынхаа шуугаар араас боогоод хойш татаад унагаасан. Би гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.Тухайн үед ганцаараа явж байсан, миний хажууд өөр хэн нэгэн хүн байгаагүй. Замын гэрэлтүүлэг сайн байсан бараг л өдөр шиг гэрэлтэй байсан. Нутгийн дүү Оргилын гэрт найз Мөнхдоржтой /хоч Баастаа/ хамт 0,75 литрийн шар Чингис архи хувааж уугаад харьж явсан юм. Би тийм их согтуу байгаагүй бага зэрэг согтолттой байсан. Тухайн үед Хорио цээрийн үед архи уучихсан байсан болохоор цагдаад хандаж чадаагүй, мөн маргаашаас нь айлын ямаа самнаад завгүй байсан юм. Тэдгээр хүмүүс бол тийм их согтуу байгаагүй, архи уусан ч бага уусан байсан байхаа. Эрүүл юм шиг л харагдаж байсан. Яг архи үнэртэж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед өндөр залуу нь хар өнгийн ар хэсэгтээ цагаан бичигтэй цамцтай байсан, намхан залуу нь мөн бараан өнгийн цамц өмдтэй байсан. Миний гар утас дээрэмдэж авсан хоёр залуу одоо шалгагдаж байгаа хүмүүс мөн би таньж байна. Би гар утсандаа үнэлгээ гаргуулахгүй, хохирлын баримт гаргаж өгөхгүй, би гар утсаа шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байна. Утсаа авсан болохоор надад нэхэмжлэх зүйл алга. Би шүүх хурал орохгүй. Би дээрэмдүүлсэн гар утсаа олж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Миний гар утас дээрэмдсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү?...гэх мэдүүлэг/ хх-ийн 52-53-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  иргэний нэхэмжлэгч Б.Цэдэнсодномын гэрчээр  өгсөн...2021 оны 04 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчим эхнэртэйгээ хамт гэрээсээ гараад хашааны дааман хаахаар явж байхад гудманд 2 залуу гар утас авах уу гэж хүмүүсээс асууж байгаад над руу хандаж асуухаар нь би эхнэртэйгээ хамт очоод уг гар утсыг харахад батерей хөөсөн, дэлгэц цуурсан, цагаан дэлгэц, хар тагтай, саарал өнгийн Самсунг Гранд маркийн гар утас байсан. Энэ утсаа хэдэд зарах юм вэ гэхэд 20000 төгрөгөөр зарна гэсэн. Тухайн үед тэр хүнээс би энэ хэний гар утас юм вэ гэж асуухад манай охины гар утас, дэлгүүр хаахаас өмнө юм авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би тэр утсыг  авахаар болоход надад бэлэн мөнгө байхгүй байсан болохоор гар утсыг нь авч хоцорсон, миний гар утасны дугаарыг аваад явсан. 10-15 минутын дараа над руу утсаар залгаад Отгондалай гэсэн нэртэй 5845635149 тоот данс руу 20000 төгрөг шилжүүлүүлж авсан. Дахиж тэр 2 хүнтэй уулзаагүй. Миний бодлоор 50000 орчим төгрөгний үнэтэй байгаа байхаа, нэлээн хуучин гар утас байсан, тухайн үед тэр 2 эрэгтэй 20000 төгрөгөөр авчихаач гээд гуйгаад байхаар нь авсан. Би энэ гар утсаа надад өгөөч гэж гуйсан зүйл байхгүй, тухайн үед би хэний гар утас вэ гэж асуухад манай охины утас гэж хэлсэн. 35-40 орчим насны, архи үнэртсэн, хардуу хувцастай байсанухайн үед харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй, өндөр нам нуруутай хүн 2 эрэгтэй хүн байсан. Тэр 2 хүнийг харвал би танина. Би гар утас худалдаж авсан 2 хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Над руу 88433766 дугаарын гар утсаар залгаж 20000 төгрөг дээрх дансанд шилжүүлүүлж авсан. Тэр 2 хүнийг харвал би танина. Би тухайн хүмүүсийг биеийн гадаад төрхөөр нь харвал танина...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 36-38-рт/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 39-41-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  П.Жүгдэрнамжилын гэрчээр  өгсөн...Бид нар найз нөхдийн харилцаа холбоотой, үе үе манай гэрт ирж тоглож  наадаж, ганц нэг шил архи хувааж ууж, гэртээ асуудалтай болвол Ө.******* манай гэрт ирж хонодог юм. Цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Ч.Отгонцоож над дээр ирээд цагдаа дээр Ө.Өсөхжаргал бид 2 байцаагдаж байна гэж хэлсэн. Тэр өдөр Ө.******* бид 2 манай гэрт байж байтал Ч.******* орж ирээд хамт жаахан тоглож байгаад би гэртээ очоод хоол хийж байя, араас ирээд хоол идээрэй гэхээр нь бид 2 хэсэг хугацааны дараа Ч.*******ийн араас очиж хоол идээд 0.33 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уугаад буцаад талбайруу Ч.*******, Ө.******* нар явсан. Би гэрлүүгээ ороод амарсан юм. Түүнээс өөр мэдэх зүйл алга. Тэр өдөр л тийм асуудал болсон юм шиг байна лээ...гэх мэдүүлэг/хх-ийн 45-46-рт/

Гэрч Б.Цэдэнсодномоор яллагдагч нарыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-67 дугаар хуудас/

Гэрч Б.Цэдэнсодномоос хураан авсан хохирогч Д.ын эзэмшлийн “Самсунг гранд” маркийн гар утсанд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-71 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх хотхон байрны 2-21 тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор тодорхой эрхэлсэн ажил байхгүй, ******* сумын “Цаст Алтай цогцолбор сургуулийг 1993 онд 8 дугаар анги төгссөн.           

Тухайн өдөр 18 цагийн үед байхаа Жүгдэрнамжил бид 2 хамт Ч.*******ийн гэрт очиж, хоол идээд Ч.*******ийг дагуулаад Ард Аюушийн талбай дээр ирэхэд Баярлах гэдэг залуутай тааралдсан. Баярлах өөртөө 2 шил 0,33 литрийн Ерөөл архитай байсан. Бид 3 талбайн хажуу талын  цэцэрлэгийн саадруу орж 1 шил 0,33 литрийн архийг хувааж уусан. Баярлахын гэрлүү очиж хонохоор урагшаа алхаж яваад  Ардын намын үүд хавьд очиход Ч.******* энэ хүнээс тамхи авья гээд замын нөгөө талруу гараад өөдөөс ирж байсан өндөрдүү нуруутай залуутай тааралдаад “Ч.******* тамхи байна уу гэж хэлэхэд тамхи байхгүй гэсэн. Тэгээд би тэр хүний халаасанд тамхи байгаа юм шиг харагдахаар нь араас нь татаж хойш унагаахад өмдний зүүн халааснаас гар утсыг Ч.******* гаргаад ирэхээр нь би аваад Ч.*******ид өгөхөд Ч.******* цаашаа  эргээд миний урд гараад зугтаарай гээд гүйхээр нь би араас нь дагаад гүйсэн.  Номингийн  дөрвөн  зам гараад Тулгын 30 айлын урдуур гүйгээд Баруун бүсийн төв захын урдуур алхаад Сөүлийн гудмаар өгсөөд 7 дугаар сургуулийн ард талд явж байгаад эхнэр нөхөр бололтой эрэгтэй, эмэгтэй 2 хүнд тэр гар утсаа 20000 төгрөгөөр зарахаар болоод хүний дансруу мөнгө шилжүүлгэж авахаар болсон. Ч.******* хойшоо чиглээд явсан, би урагшаа эргээд Баярлахын гэрлүү явсан. Тэгээд З0-40 минутын дараа Ч.Отгонцоож 0.5, 0.1 /хөөрөг/ архитай, 1 хайрцаг тамхитай  Баярлахын гэрт орж ирсэн. Тэр архийг Баярлах бид 3 хувааж уугаад би Баярлахын  гэрт унтаад үлдсэн, Ч.******* гэртээ харина гээд явсан. Ямар дансруу 20000 төгрөгийг шилжүүлж авсан талаар мэдэхгүй байна.            Ч.******* л таньж байж магадгүй, энэ хүнээс тамхи асууя гэж очсон, архи ууж тамхи татах зорилгоор л бусдын гар утсыг авсан. Би дунд зэргийн согтолттой байсан. Батерай нь хөөсөн, дэлгэц нь цуурсан, хар таглаатай, цагаан нүүртэй гар утас байсан. Би 7 дугаар сургуулийн ард явж байхад тухайн утсыг гаргаж үзсэн. Би хар өнгийн биеийн тамирын өмд, хар подволктой явсан, Ч.******* хар өнгийн ар хэсэгтээ цагаан бичигтэй юүдэнтэй цамцтай явж байсан. Д.ын гар утсыг би булааж авсан. 1000 төгрөгийг нь цоож авсан.  Архи уух зорилгоор булааж авсан. Би бусдын гар утас дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дулмаагийн өгсөн...Манай нөхөр Ө.******* нь 1977 онд Ховд аймгийн *******  суманд *******ын 3 дэх хүү болон мэндэлсэн байдаг. Тэрээр 1977 оноос 1984 оны хооронд ээж, аав, ах, эгч нарын хамт амьдарч  байгаад 1988 онд Ховд аймгийн ******* сумын нэгдүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 1995 онд 8 дугаар анги төгссөн. Манай нөхөр Ө.******* нь дээрээ 1 ах 1 эгчтэй айлын 3 дахь хүүхэд Ө.*******ын төрсөн ах, эгч хоёр нь Xовд  аймгийн ******* суманд хувиараа хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Манай нөхөр Ө.******* 1997 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод 014 дугаар хилийн цэргийн ангид 1 жилийн алба хаасан.  Манай нөхөр Ө.******* нь тодорхой эрхэлсэн ажилгүй.  Одоо Ховд аймгийн ******* суманд амьдарч байна. Ө.******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд  шалгагдаж байсан. Ө.******* нь  Ховд аймгийн ******* сумын ******* багийн хотхоны 2-21 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр Ө.*******д өөрийн гэсэн эд хөрөнгө, мал байхгүй, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхжаргалын өгсөн...Манай найз Ө.******* нь 1977 онд Ховд аймгийн ******* суманд  *******ын 3 дахь хүү мэндэлсэн. Тэрээр 1977 оноос 1984 оны хооронд ээж, аав, ах, эгч нарын хамт амьдарч байгаад 1988 онд Ховд аймгийн ******* сумын нэгдүгээр 10 жилийн сургуульд  элсэн орж 1995 онд 8 дугаар анги төгссөн.  Ө.******* нь дээрээ 1 ах, 1 эгчтэй айлын 3 дахь хүүхэд Ө.*******ын төрсөн ах, эгч хоёр нь Xовд аймгийн ******* суманд хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Манай найз Ө.******* 1997 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод 014 дугаар  хилийн цэргийн ангид 1 жилийн алба хаасан байдаг. Манай найз Ө.******* нь  тодорхой эрхэлсэн ажил байхгүй, байнга архи уудаг хүн байгаа юм.

Ө.******* нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэгт, зөрчилд байнга холбогдон шалгагдаж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 87-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Тухайн өдөр гэртээ байж байтал орой 19 цагийн үед Ө.*******, /хоёр толгой/ найз Жүгдэрнамжилийн хамт 0.33 грамын Хараа нэртэй архитай манай гэрт  орж ирсэн. Тэгээд тэр архийг бид 3 хувааж уугаад манай гэрээс Ард Аюушийн  талбай дээр Баярлах гэдэг залуутай тааралдахад 2 шил 0.5 грам “Ерөөл” нэртэй архи гаргаж ирэхээр нь 1 дүгээр цэцэрлэгийн хажууд сууж байгаад 1 шил архийг хувааж уучхаад Жүгдэрнамжил гэрлүүгээ явсан. Баярлах, Ө.******* бид гурав Ховд их сургууль чиглээд явж байгаад Ө.******* бид хоёр замын эсрэг  талд согтуу хүн явж байхаар нь тамхи асуух  гээд хар зам хөндлөн гарч очоод  тамхи байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Тухайн үед Ө.******* тэр хүнтэй  маргалдаад цэцгийн мандал дээр унасан. Тэгэхээр нь би холдоод явж байтал Ө.******* араас гүйгээд ирэхээр нь би дагаж гүйгээд бид хоёр тулгын 30 айлын  заагаар гараад Их буян захын урд явж байтал Ө.******* дэлгэцэн 2 хагарсан батарей хөөсөн, хоёр сем ордог цагаан өнгийн хар тагтай утас гаргаж ирээд нэг шил архиар өгчих ий гэж хэлэхээр нь би аваад зарах гэсэн боловч хүмүүс авахгүй байсан. Тэгээд бид хоёр Сөүлийн гудамжинд явж байгаад их тойргийн хажууд  нэг эмэгтэй хүн хашааны дааман хааж байхаар нь очоод та утас авах уу гэж асуухад  тэр хүн үзээд ямар үнэтэй бэ гэхээр нь ах нь архи уух гэсэн юмаа 20000 төгрөгөөр зарна манай охины утас байгаа юм гэж хэлээд зарах гэтэл бэлэн мөнгө алга байна мобил банкаар болох уу гэхээр нь бид хоёр дэлгүүр ороод ундаа тамхи аваад утас зарсан хүнлүү дэлгүүрийн данс явуулаад мөнгө авсан. Архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Бид хоёр архи уух гэсэн юм.   

Надад энэ утсыг ганц шил архиар зарчихаад 2-лоо хуваагаад уучихъя гэхээр нь би тухайн утасны семийг  авч хаяад 20000 төгрөгөөр хүнд зарсан юм. Тамхи асуусан хүнийг би танихгүй тухайн үед маск зүүсэн байсан. Би хохирол мөнгийн барагдуулж өгсөн. Хар өнгийн өмд, хар өнгийн ар хэсэгтээ цагаан өнгийн бичигтэй цамцтай явж байсан. Ө.******* хар өнгийн цамцтай явж байсан. Д.ын гар утсыг Ө.******* боож унагаагаад авсан. Би Ө.*******тай хамтран бусдын гар утас дээрэмдэж зарснаа үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Энхжаргалын гэрчээр өгсөн...Манай найз Ч.******* нь 1977 онд Ховд аймгийн ******* суманд  *******ийн 10 дахь хүү болон Ховд аймгийн ******* суманд мэндэлсэн. Тэрээр 1977 оноос 1985 оны хооронд ээж, аав, ах, эгч нарын хамт амьдарч байгаад 1985 онд Ховд аймгийн ******* сумын нэгдүгээр 10 жилийн сургуульд элсэн орж 1995 онд 8 дугаар анги төгссөн. Манай найз Ч.******* нь дээрээ 3 ах,  6 эгчтэй айлын 10 дахь хүүхэд Ч.*******ын төрсөн ах, эгч нар нь Ховд аймгийн ******* суманд хувиараа  ажил хөдөлмөр эрхэлдэг. Манай найз  Ч.******* 1996 онд цэргийн албанд татагдаж Ховд аймгийн Үенч сумын 0130 дугаар хилийн цэргийн ангид 1 жилийн алба хаасан байдаг. Манай найз  Ч.******* нь тодорхой эрхэлсэн ажил байхгүй байнга архи уудаг хүн байгаа юм. Манай найз ах, эгч 10-лаа ээж, аав нь бурхан болсон. Одоо манай найз  ганцаараа ******* сумын багийн 5-22 тоотод амьдардаг.

Манай найз Ч.******* тодорхой эрхэлсэн ажил байхгүй, зах дээр  барилагын ажил хийж олсон мөнгөөрөө хааяа архи уучихдаг. Бага насаа аав,  ээжийнхээ хамт өнгөрүүлсэн. Ч.******* нь 2001 онд шүүхээр орж 100000 төгрөгөөр торгуулж  байсан. Ч.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн 5-22 тоотод ганцаараа амьдардаг. Манай найз Ч.*******ид өөрийн гэсэн эд хөрөнгө, мал байхгүй          ,эмнэлгийн хяналтанд  хэвтэн эмчлүүлж байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 99-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Наранцэцэгийн гэрчээр өгсөн...Манай дүү Ч.******* нь 1977 онд Ховд аймгийн ******* суманд *******ийн 10 дахь хүү болон Ховд аймгийн ******* суманд мэндэлсэн. Тэрээр 1977 оноос 1984 оны хооронд ээж, аав, ах, эгч нарын хамт амьдарч байгаад 1985 онд Ховд аймгийн ******* сумын нэгдүгээр 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн. Манай дүү Ч.******* нь дээрээ 6 эгч, 3 ах, айлын отгон хүүхэд байгаа юм. Ч.*******ийн төрсөн 2 эгч Улаанбаатар хотод тэтгэвэрт байдаг, 4 эгч, 3 ах нь Ховд аймгийн ******* сумын төвд хувиараа ажил хөдөлмөр эрхэлж амьдарч байна. Дүү Ч.*******  нь 1996 оноос 1997 оны хооронд  Ховд аймгийн Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангид нэг жилийн цэргийн алба хаасан. Манай дүү Ч.******* зан байдлын хувьд зөөлөн сэтгэлтэй мөрөөрөө явдаг  хүүхэд байгаа юм.  Манай аав, ээж бурхан болоод удаж байна. Манай дүү Ч.******* ах 10-лаа. Манай дүү Ч.******* төлөв, даруу хүнд тусархуу, нийтэч, ажилч, хөдөлмөрч, муу тал гэвэл зөрүүд зантай хүн байгаа юм. Бага насаа аав, ээжийнхээ хамт өнгөрүүлсэн...Ч.******* одоо ганцаараа амьдарч байгаа өөрийн гэсэн хашаа байхгүй айлын хашаа дамжин амьдарч байгаа. хажуудаа байлгах гэхээр архи уух ирээд сэтгэл санаа зовоогоод байдаг юм. Манайд Ч.*******ын төрсөн ах миний хажууд бас архи ууж амьдарч байна. Сарын үндсэн орлого гэх юм байхгүй, ажил хийдэггүй олсон мөнгөөрөө архи аваад уучхаад байдаг.

Манай дүү Ч.*******ид өөрийн гэсэн эд хөрөнгө, мал байхгүй. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 101-рт/

2017 онд худалдан авсан SAMSUNG GRAND маркийн гар утас - 48000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт/ хэргийн 104-105 дугаар хуудас /

Хохирогч Д.аар яллагдагч нарыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 108-113 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...******* ******* ургийн овогт *******ын ******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих  ял тус тус оногдуулж хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 2 жил, 1 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгүүлж, 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2009 оны 07 сарын 22-ны өдөр суллагдаж байсан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх. дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч байсан,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 152 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ядыг эдэлж, 568 цагийн нийтэд тустай ажил  хийлгэх ялыг эдлээгүй байгаа...гэх  баримт /хх-ийн 120-рт/

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 сарын 26-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоол, 2008 оны 11 сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргйин анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоол, /хх-ийн 121-127-рт/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар...******* ургийн овогт *******ийн *******  нь  Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 07 сарын 05-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор 100000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан... гэх баримт/хх-ийн 128-рт/

Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 07 сарын 05-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолын хуулбар  /хх-ийн 129-130-рт/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч ******* овогтой *******, ******* овогтой ******* нар нь  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчимд гудамжинд явж байсан Д.ын эзэмшлийн 48000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг гранд” загварын гар утас 1 ширхэг, 1000 төгрөгийг хүчээр авсан хэргийн үйл баримт нь  хэрэгт авагдсан хохирогч Д.ын мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч  Б.Цэдэнсодномын гэрчээр өгсөн  мэдүүлэг, эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл,  шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.*******, Ч.******* нар нь  бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч  нарт учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн  нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.*******, Ч.******* нар нь хохирогч Д.ын 1000 төгрөг, 48000 төгрөгний үнэ бүхий гар утсыг  хүч хэрэглэн авсан  нь  хяналтын камер дахь...хар өнгийн цамцтай арай намхан нуруутай нь ар талаас нь боогоод хойш унагаж байгаа харагдав. Тэр үед урд талд нь зогсож байсан хүн тонгойж хажуу тал руу нь татаж зүлэгжүүлсэн хэсэг рүү гаргав...гэх  үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч нарын  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.ын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 даь хэсэгт заасан...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан...гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар...гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаа нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх...гэж үзнэ гэж заасан ба шүүгдэгч Ө.*******, Ч.******* нар нь бүлэглэн хохирогч Д.ын 1000 төгрөг, 48000 төгрөгний үнэ бүхий гар утсыг авсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ө.*******, Ч.******* нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Шүүгдэгч Ө.*******, Ч.******* нарын  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж бүлэглэн дээрэмдсэн гэмт үйлдэлд  нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.  

 Иймд шүүгдэгч Ө.*******, Ч.******* нарыг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, бүлэглэж дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь  хэрэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус  тооцов.

                       Хоёр: Хохирол хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д....Би гар утсандаа үнэлгээ гаргуулахгүй, хохирлын баримт гаргаж өгөхгүй, би гар утсаа шалгаж үзэхэд зүгээр ажиллаж байна. Утсаа авсан болохоор надад нэхэмжлэх зүйл алга байна.Би шүүх хурал орохгүй. Би дээрэмдүүлсэн гар утсаа олж авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Миний гар утас дээрэмдсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү?...гэх мэдүүлэг/ хх-ийн 52-53-рт/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* нь иргэний нэхэмжлэгч Б.Цэдэнсодномд 20000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн. Мөн  иргэний нэхэмжлэгч Б.Цэдэнсодномд шүүх хуралдааны тов мэдэгсэн боловч шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэсэн тул  шүүгдэгч Ө.*******, Ч.*******  нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид  учирсан хохирлыг  бодит  байдлаар төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                       Гурав: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын ******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар  хорих  ял тус тус оногдуулж хөнгөн ялыг хүндэд багтаан нийт 2 жил, 1 сарын хугацаагаар  хорих  ялаар шийтгүүлж, 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх  тухай хуулиар  2009 оны 07 сарын 09-ний өдөр суллагдаж байсан.  

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5-д заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч байсан,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар нийт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 152 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь  хэрэгт  авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 121, 140, 155, 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд ажил хийлгэх ялаас 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж, 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна.

Шүүгдэгч Ө.*******, Ч.******* нар  нь дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно гэх нөхцөл байдал  тогтоогдож байна.   

Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******  нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 07 сарын 05-ны өдрийн 159 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 100000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан нь ял шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулснаас эдлээгүй үлдсэн 568 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 07 сарын 02- ны өдрийн Өршөөл  үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар  зүйлийн 4,12.12-т заасан...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан , эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ... Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл , хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд үл хамаарах зүйл, хэсэг, бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл  үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно...Зөрчил үйлдсэн болон зөрчилийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...гэснийг үндэслэж  өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч Ө.*******, Ч.*******  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн бүлэглэн дээрэмдсэн үйлдэлд нь гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар төлсөн зэрэг  хууль ёсны байх, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийтцүүлэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн,  хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт ялын доод хэмжээний хоёр нэгээс багагүй ял оногдуулж болно гэснийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.*******ид 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

Харин шүүгдэгч Ө.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял  нь 2021 оны 07 сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт заасан...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 сарын 21- ний өдрийн, 1996 оны 08 сарын 22-ны өдрийн, 2000 оны 07 сарын 07-ны өдрийн, 2006 оны 06 сарын 23- ны өдрийн, 2009 оны 07 сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 сарын 11- ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулсан өршөөл үзүүлэх  тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...гэх хуулийн заалтад   зааснаар 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байх тул  шүүгдэгч Ө.*******д шүүхээс оногдуулсан  1 жил 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ч.*******ийн  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан...17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино ... мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчилэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...гэсэнд нийцэж байх тул шүүгдэгч Ч.*******ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ид  өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас явахыг хориглох хязгаарлалтыг 1/ нэг/ жилийн хугацаагаар  тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, зорчих эрхийг хязгаарласан 1 жилийн  хугацаанд шүүгдэгч Ч.*******ид  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэв.

Шүүгдэгч Ө.*******, Ч.******* нар нь хохирогч Д.ын гар утсыг дээрэмдэн авч, иргэний нэхэмжлэгч Б.Цэдэнсодномд 20000 төгрөгөөр зарж, гэмт хэрэг үйлдэж 20000 төгрөгний орлого олсон байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Ч.******* нараас  тус бүр 10000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэв. 

Эрүүгийн 2136000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалах, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг дурдав.  

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Ө.*******д  хорих ял шийтгэсэн тул өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  “цагдан хорих”  таслан сэргийлэх арга  хэмжээ  авах, шүүгдэгч Ч.*******ид  өмнө авсан “хувийн баталгаа гаргах”  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ын *******, Тольтон бургууд ургийн овогт *******ийн *******  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүлйийн 1,3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.*******д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.*******ид  1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02- ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.12-т зааснаар  шүүгдэгч Ө.*******д  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 568 цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4-т зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

5. Эрүүгийн 2136000000099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч болон иргэний нэхэмжлэгч  нарт учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 1 жилийн  хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ч.*******ид өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас явахыг хориглох хязгаарлалтыг  1/ нэг/  жилийн хугацаагаар  тогтоосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.*******ид   тайлбарлаж,  түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар   шүүгдэгч Ө.*******, Ч.******* нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 20000 төгрөгийг тус бүрээс 10000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

10.Шүүгдэгч Ч.*******ид Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.*******ид “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч Ө.*******д өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  өөрчилж, энэ өдрөөс эхлэн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.   

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч  гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Т.ЦЭЦЭГМАА