Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

2021        06          22                                     2021/ШЦТ/79

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 2119000000103 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Мандах наран хорооллын 203-48 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б.Б РД:ЕП78121211

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Жгийн Самсунг жи 6 маркийн гар утас, 20.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...архи уусан үедээ Жигжидсүрэнгийн гар утас болон 20,000 төгрөгийг авсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байх малын худгийн ойролцоох Обо гэх айлд үл таних залуу, Обо бид гурав хамт 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архи хамт хувааж уусан. Архиа ууж дуусгаад Обогийн гэрээс гараад гудамжинд алхаж байтал хамт архи уусан гэх үл таних залуу араас гүйж ирээд /надад 20.000 төгрөг байсныг харсан учраас/ хамт архи ууя гэж чирээд байсан юм. Би тэгэхээр нь үгүй ээ би харьж унтлаа гэсэн. Тэгээд намайг чирээд байхаар нь би цагдаа дуудлаа шүү гээд утсаа гаргаад иртэл миний утсыг гарнаас булааж аваад зугтаачихсан. Би араас нь хөөж гүйгээд гүйцээгүй... би гар утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломгүй болсон байсан .... намайг цохиж зодоогүй хажууд хүн байгаагүй ... надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ний 5-7, 28 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай гэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр намайг гэртээ байж байхад Энхболд гэх манай нөхөр үл таних нэг ах мөн Зүүнбаян багийн Б гэх залуутай хамт орж ирж 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан... Ууж дуусгаад манайхаас эхлээд үл таних ах гарсан, төд удалгүй Б араас нь гарсан...” гэсэн мэдүүлэг/хх-ний 8 дугаар хуудас/,

 

            Гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үл таних ах надад их саймширхаж байгаад манай гэрт архи уухаар болоод 1 шил архи аваад ирсэн ба араас Б ирсэн. Тэгээд үл таних ах, Б бид 3 хамт архиа хувааж уусан. Архи ууж байхад үл таних ах Б рүү хандаж “Би чамтай архи хувааж уумааргүй байна. Чи архи аваад ир” гэх зэргээр хэл амаар дайрч байсан. Тэр ч ар араасаа цуваад гарцгаасан. Дараа нь үл таних ах цагдаатай хамт орж ирээд Бийг утас аваад явчихлаа гэж хэлээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ний 13 дугаар хуудас/,

 

            Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ- 919/040 дугаартай: “...Затвипд С6 гар утас 190.000 төгрөг..” гэсэн дүгнэлт /хх-ний 14-16 дугаар хуудас/,

 

            2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/51 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ний 26 дугаар хуудас/,

 

          Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ний 27 дугаар хуудас/,

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 32-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Жгийн Самсунг жи 6 маркийн гар утас, 20.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр ...Архиа ууж дуусгаад Обогийн гэрээс гараад гудамжинд алхаж байтал хамт архи уусан гэх үл таних залуу араас гүйж ирээд хамт архи ууя гэж чирээд байсан юм. Би тэгэхээр нь үгүй ээ би харьж унтлаа гэсэн. Тэгээд намайг чирээд байхаар нь би цагдаа дуудлаа шүү гээд утсаа гаргаад иртэл миний утсыг гарнаас булааж аваад зугтаачихсан.... намайг цохиж зодоогүй хажууд хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг,  гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай гэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр намайг гэртээ байж байхад Энхболд гэх манай нөхөр үл таних нэг ах мөн Зүүнбаян багийн Б гэх залуутай хамт орж ирж 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан... Ууж дуусгаад манайхаас эхлээд үл таних ах гарсан, төд удалгүй Б араас нь гарсан...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт 2021 оны 05 дугаар сарын 21-ний ...Архи ууж байхад үл таних ах Б рүү хандаж “Би чамтай архи хувааж уумааргүй байна. Чи архи аваад ир” гэх зэргээр хэл амаар дайрч байсан. Тэр ч ар араасаа цуваад гарцгаасан. Дараа нь үл таних ах цагдаатай хамт орж ирээд Бийг утас аваад явчихлаа гэж хэлээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ- 919/040 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Бэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бэд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Бэд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

   1.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бэд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  7.3 дугаар зүйлийн 4, 5-д  зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг үүргийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1-д зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АДЪЯАСҮРЭН