Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 2021       06          23                                   

 2021       06          23                                    2021/ШЦТ/80

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 2119000000109 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, ......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.У, регистрийн дугаар: /СЩ83071307/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Сайхандулаан сум 4 дүгээр баг Зүүн байрны задгай гэх газарт иргэн Бтэй маргалдаж маргааныг салгах гэж байсан хамтран амьдрагч Ж.Тыг хутгаар зүүн гарынх нь сарвууны дээд хэсэгт 2 см, бугуйн дээр нь 4 см тус тус зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, ... буруутай үйлдэл хийснээ ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

            Хохирогч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дорноговь аймгийн Сайхандулаан сум 4 дүгээр баг Зүүн байрны задгайд монгол гэрт хамтран амьдрагч Б.Утай хамт амьдардаг. ...Тэгээд унтаж байтал гэрийн гадаа хэрүүл, шуугиан болохоор нь хөл нүцгэн гүйгээд гэрийн хаалгыг нээгээд гарах үед гэрийн зүүн өмнө мотоциклын баруун өмнө нь У манайд байсан Тын нөхөр Б рүү хараад хэрүүл хийгээд муудалцаад байхаар нь би тэр 2-ыг салгах гээд Угийн өмсөж байсан хувцасны захны доод нуруу хавиас нь татсан. /эмэгтэй хүн юу гэж нүцгэн гарах гарах вэ дээ гэж Т хэлэв/ Би Угийн гартаа хутга барьж байсныг мэдээгүй байсан. Тэгээд намайг Уг татах үед эргэж харахдаа гартаа барьж байсан хутгаар миний зүүн гарын алганы ар талд болон бугуйн дээр зүсэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гээд хутгыг нь булааж авсан. ... харин тэр хэрэг гардаг өдөр найзыгаа өмөөрөөд агсан тавьсан юм. ...”, "... Би Б.Утай нэг гэрт хамтран амьдраад 5 жил болж байна. Би Б.Угаас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12-14, 70-71-р хуудас/,

 

            Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: "... Уг гэртээ ирээд бид нарыг архи ууж байхад манай нөхөр Б нь намайг авах гээд ирсэн тэгсэн У согтчихсон чи яахаараа эхнэрээ хаячихаад 2, 3 хоног алга болчихдог юм бэ гэж хэлээд уурлаад гэрээсээ хутга аваад манай нөхөр Б рүү дайрахад нь Угийн нөхөр нь Т дундуур нь орж хутгыг нь салгаж авах гэж байхдаа зүүн гараа эсгүүлж зүсүүлсэн би яг яаж зүсүүлсэн талаар бол хараагүй. ...”, "... Харин Т тухайн үед гэрт орж ирэхдээ зүүн гарынхаа ар талыг бариад орж ирэхдээ би Угийн хутгыг булааж авах гэж байгаад гараа зүсүүлчихлээ гээд түмпэнд ус хийгээд зүүн гарынхаа алганы ар хэсэг болон бугуйг угаахад нь ус нь бага зэргийн цус болоод бугуйн дээр нимгэн зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22, 33-34-р хуудас/,

 

            Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0171 дугаартай "... Ж.Тын биед зүүн алганы ар хэсгийн шарх, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,

 

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн Сайхандулаан сум 4 дүгээр баг Зүүн байрны задгай гэх газарт иргэн Бтэй маргалдаж улмаар маргааныг салгах гэж байсан хамтран амьдрагч Ж.Тыг  зүүн гарынх нь сарвууны ар хэсэг,шууны ар хэсэгт хутгаар зүсэж  зүүн алганы ар хэсгийн шарх, зүүн шууны зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... унтаж байтал гэрийн гадаа хэрүүл, шуугиан болохоор нь хөл нүцгэн гүйгээд гэрийн хаалгыг нээгээд гарах үед гэрийн зүүн өмнө мотоциклын баруун өмнө нь У манайд байсан Тын нөхөр Б рүү хараад хэрүүл хийгээд муудалцаад байхаар нь би тэр 2-ыг салгах гээд Угийн өмсөж байсан хувцасны захны доод нуруу хавиас нь татсан. Би Угийн гартаа хутга барьж байсныг мэдээгүй байсан. Тэгээд намайг Уг татах үед эргэж харахдаа гартаа барьж байсан хутгаар миний зүүн гарын алганы ар талд болон бугуйн дээр зүсэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ гээд хутгыг нь булааж авсан. ...” гэсэн мэдүүлэг , гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... У согтчихсон чи яахаараа эхнэрээ хаячхаад  алга болчихдог юм бэ гэж хэлээд уурлаад гэрээсээ хутга аваад манай нөхөр Б рүү дайрахад нь Угийн нөхөр нь Т дундуур нь орж хутгыг нь салгаж авах гэж байхдаа зүүн гараа эсгүүлж зүсүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/0171 дугаартай дүгнэлт  зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Уд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Уд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Уд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

     Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч У.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хýðýãò ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäàæ èðñýí хар иштэй, ишийг нь цэнхэр туузаар ороосон 17 см урттай, ажлын хэсэгт Stailess steel гэсэн бичигтэй, нэг ширхэг õóòãûã óñòãàõûã тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ýä ìºðèéí áàðèìò øèéäâýðëýõ êîìèññò äààëãàж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Б.Уд оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.У нь нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй, ишийг нь цэнхэр туузаар ороосон 17 см урттай, ажлын хэсэгт Stailess steel гэсэн бичигтэй, нэг ширхэг õóòãûã устгахыг шүүхийн эд мөрийн баримт øèéäâýðëýõ комисст даалгасугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН