| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00350/И |
| Дугаар | 00483 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 46 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбалдоржийн Нарангэрэл /РТ65010868/-ийн хүсэлттэй
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2017/00350/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Адъяасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж.Нарангэрэл нь талийгаач Б.Төмөрсүхтэй 1988 оны 05 сарын 12-ны өдөр гэр бүл болж 1989 оны 02 сарын 13-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Бидний дундаас 7 хүүхэд төрсөн бөгөөд хамгийн бага 2 хүүхдээс бусад нь насанд хүрсэн болно. Насанд хүрээгүй дунд охин Т.Мөнхзул нь 2000 оны 12 сарын 15-ны өдөр, охин Нямгэрэл 2004 оны 04 сарын 14-ний өдөр тус тус төрсөн. Бага охиноо төрөх үед бид тусдаа амьдарч байсан учир өөрөөрөө овоглож буюу Нарангэрэлийн Нямгэрэл гэж бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан юм. Гэтэл Төмөрсүх нь 2016 оны 10 сарын 01-ний өдөр өвчний учир нас барсан тул насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон авах болоход овгийн зөрүүтэй байдлаас болж бага охин Нямгэрэлийн эрх ашиг хөндөгдөж байх тул эцэг тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд талийгаач Б.Төмөрсүх нь 2004 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн Нямгэрэлийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Нарангэрэл нь тус шүүхэд 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Нямгэрэлийн төрсөн эцэг талийгаач Б.Төмөрсшх мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Нарангэрэл нь талийгаач Б.Төмөрсүхтэй 1988 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба тэдний дундаас охин Нямгэрэл төрсөн болох нь гэрч А.Даваабаярын ...Ж.Нарангэрэл Б.Төмөрсүх нарын дундаас 7 хүүхэд төрсөн ба насанд хүрээгүй 2 хүүхэд байгаа гэх мэдүүлэг, гэрч И.Төртогтохын ...Б.Төмөрсүх, Ж.Нарангэрэл нар 1987 оноос 2005 он хүртэл хамт амьдарч байсан. Хамгийн сүүлд тэдний дундаас Нямгэрэл гэдэг охин нь төрсөн. 2005 оноос энэ хоёр салсан юм гэх мэдүүлэг, охин Нарангэрэлийн Нямгэрэлийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, талийгаач Банзадноровын Төмөрсүхийн нас барсны бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх талийгаач Б.Төмөрсүхийг 2004 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Нямгэрэлийн эцэг мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Нарангэрэлд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутанд болох шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан 2004 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Нямгэрэл /РТ04242409/ -ийн эцэг нь талийгаач Зэлмэ овогт Банзадноровын Төмөрсүх /РТ65010868/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН