| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00223/И |
| Дугаар | 103/ШШ2017/00212 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 103/ШШ2017/00212
| 2017 оны 0******* сарын 2******* өдөр | Дугаар 10*******/ШШ2017/00212 | ******* хот |
2017 0******* 2******* 10*******/ШШ2017/00212
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* онд ******* хотод төрсөн, эмэгтэй, одоо ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* хороолол, ******* дугаар байрны 0******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* овогт ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 1978 оны 07 сард Ажилчны районы нийтийн хоолны трестэд зөөгчөөр анх ажилд орж байсан. 1987 онд Худалдааны техникумд оройгоор төгсөөд уг трестэд ерөнхий ахлах тогоочоор 1992 он хүртэл ажилласан. 1992-1994 он хүртэл Оргил ББХК-даа үргэлжлүүлэн ахлах тогоочоор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх тамганаас болоод энэ ажилласан хугацааны жил тооцогдохгүй болоод байна. Тухайн үед нээсэн хөдөлмөрийн дэвтрээ гээсэн тул дахин хөдөлмөрийн дэвтэр нээлгэх хүсэлтээ гаргахад тэр үед Ажилчны районы нийтийн хоолны трестийн боловсон хүчнээр ажиллаж байсан гуай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж өгсөн. Нээж өгөхдөө тухайн хөдөлмөрийн дэвтэрт миний тухайн үед ажиллаж байсан холбогдолтой тушаалуудыг өөрийнхөө бичиг баримтын дундаас гаргаж ирээд он сарыг нь харж байгаад бичиж байсан. Тухайн үед болчихлоо гэж бодсон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт Оргил ББХК-ийн тамга дарагдсанаас болоод хөдөлмөрийн дэвтэр хүчингүй болсон юм. Иймд миний 1978-1994 он хүртэл Ажилчны районы нийтийн хоолны трестэд тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан ******* 1978.07.20-ны өдрийн 021*******4******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 04 сарын 0*******-ны өдрийн 002*******71648 дугаартай тодорхойлолт, 2017 оны 04 сарын *******-ны өдрийн *******6 дугаартай Архивын газрын лавлагаа, Худалдааны техникумын 84*******2 дугаартай дипломны хуулбар, ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо авахуулсан фото зурагууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч нь 1978 оны 07 сарын 08 -ны өдрөөс 1994 оны 11 сарын 08 ны өдөр хүртэл Ажилчны районы нийтийн хоолны трест, Оргил ББХК-д зөөгч, ахлах тогоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг шаардаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Хүсэлт гаргагч Н. ажилд орсон, ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлж, дэвтэр шинээр нөхөж нээлгэсэн байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
нь Ажилчны районы нийтийн хоолны трест, Оргил ББХК-д 1978 оны 07 сарын 08-ны өдрөөс 1994 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл зөөгч, ахлах тогоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1978.07.20-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр 1978 оны 07 сарын 08-ны өдрийн 82 дугаар тушаалаар Ажилчны районы нийтийн хоолны трестийн харъяа 9 дүгээр гуанзанд зөөгчөөр анх ажилд орсон, 1987 оны 09 сарын 0******* ны өдрийн 110 дугаар тушаалаар ахлах тогоочоор томилсон, Оргил ББХК ийн 1994 оны 11 сарын 08 ны өдрийн 1******* дугаар тушаалаар ахлах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн талаар бичилтүүд хийгдсэн,
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 04 сарын 0*******-ны өдрийн 002*******71648 дугаартай лавлагаагаар Ажилчны районы нийтийн хоолны трест нь 1990 оноос Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харъяа 9 дүгээр гуанз, 1991 оноос Ажилчны районы худалдаа хоолны компани, 1992 оноос Оргил ББХК болж нэр, хэлбэрээ өөрчилсөн,
******* нь Худалдааны техникумыг техниологич мэргэжлээр төгссөн 84*******2 дугаартай дипломын хуулбар,
Улсад ажиллаж байх хугацаандаа хамт олонтойгоо авахуулсан фото зурагууд,
Гэрч шүүхэд өгсөн нь ерөнхий боловсролын сургуульд байхдаа зуны амралтаараа угаагч, цэвэрлэгчээр ажилладаг байсан. Тухайн байгууллагад 1978-1994 он хүртэл ажилласан. Миний бие нийтийн хоолны газарт эрхлэгчээр ажиллаж байсан болохоор ыг тухайн үед ажиллаж байсныг сайн мэдэж байна. нь анх ажилд томилогдохдоо зөөгчөөр ажилд ороод Техникумын сургууль төгсөж мэргэжилтэй болж тус байгууллагатаа тогоочоор ажиллаж байсан. Ажилчны районы нийтийн хоолны трест нь анх 9 дүгээр гуанз нэртэй байсан. Түүнээс хойш *******-4 удаа солигдсон. Хамгийн сүүлд 1992 оноос хойш Оргил ББХК нэртэй болсон. Эхний зурагт баруун гар талаас Сарантуяа, зүүн гар талаас Баярсүх, доод талын хүн байна. Дараагийн зурагт дээд талых нь Сарантуяа, доод талд нь сууж байгаа хүн нь , Сүнжидмаа нар байна. 9 дүгээр гуанзныхан хамт олноороо авахуулсан зураг байна. Нүүрний эгнээний голд миний бие, голын эгнээний баруун гар талаасаа гурав дахь нь байна. Доод талын зурагт арын эгнээний голых нь байна гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.*******туяагийн шүүхэд өгсөн Би 198*******-1989 он хүртэл Найрамдалын районы Нийтийн хоолны трестийн харьяа ДЦНК-д тогоочоор ажиллаж байсан. ыг Нийтийн хоолны газарт тогоочоор ажиллаж байх хугацаанд буюу 198*******-1989 он хүртэл Худалдааны техникумын оройн ангид бид хоёр хамт суралцаж байсан юм. Суралцаж байх хугацаандаа нөхөр нь Дорнод аймагт цэргийн алба хааж байгаа гээд нөхөртэйгээ уулзахаар чөлөө авч, ажилдаа намайг түр ажиллуулж байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж ******* овогт ******* ыг 1978 оны 07 сарын 08-ны өдрөөс 1987 оны 09 сарын 07 хүртэл Ажилчны районы нийтийн хоолны трестэд зөөгчөөр, 1987 оны 09 сарын 07 ноос 1992 он хүртэл ахлах тогоочоор, 1992 оны 01 сарын 01 нээс 1994 оны 11 сарын 08 хүртэл Оргил ББХК-д ахлах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.