Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

2021        06            25                                            2021/ШЦТ/81

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,

   Шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тт холбогдох эрүүгийн 2119000000021 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, Холбооны 45 дугаар байрны 116 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ........ оршин суух,

         Урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял,

     Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

       Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Э.Т /РД:./

     

 

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 дугаар  байрны 39 тоотод оршин суух Б.Бийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтэй маргалдан улмаар нуруу тус газар нь хутгаар хатгаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн тэдний зодооныг салгахаар дундуур нь орсон С.Эын зүүн дал орчим нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

        Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эмнэлгийн 27 дугаар байрны 39 тоотод ганцаараа амьдардаг ... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Т 2 найзаа дуудсан. Тухайн хүмүүс орой 22 цагийн орчимд манайд ирсэн бөгөөд Т, Бүжинлхам бид 3 тосож аваад гэртээ оруулсан. Тухайн шөнөдөө бид нар 2,5 литрийн багтаамжтай Сэрүүн гэх 5 пиво, дараа нь 6 ширхгийг авч ирээд уусан ... Т Бүжинлхам 2 маргалдаад байхаар нь би Бүжинлхамын найз учир өмөөрч Ттэй маргалдсан. Бид хоёр 00-ын үүдэнд маргалдаж байх явцад Т гал тогооны тавиураас хутга бариад ирж байсан ... Т миний бөөр лүү цохих шиг болсон ба нуруунаас нойт оргиод ирсэн. Болороо бид хоёрын голоор салгах гэж голоор орж ирсэн. Миний нуруунаас цус гарч байсан учир би өөрийгөө хутгалуулчихлаа гэж ойлгоод аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очсон ... М ахад намайг Бор-Өндрийн Т гэдэг хүн хутгалсан шүү гэж хэлсэн ... Т шар хүрэн иштэй жижигхэн хутга барьчихсан байсан ... эмчилгээний зардал гэж эрэмбийн хуудас 85.000 төгрөг, ЭХО 30.000 төгрөг, оёдол 10.000 төгрөг, үздэг 16.200 төгрөг, эм, хийгдсэн эмчилгээ 13.400 төгрөг гэх мэт зардал гарсан байна, мөн эмүүд бичигдсэн, дахиж эмнэлэгт үзүүлэхээр байгаа, гарсан зардлаа нэхэмжилнэ ... бид нар хамт архи ууж байгаад ийм асуудалд орсон тул ямар нэгэн гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 36-37 дугаар хуудас/,

 

          Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би найз Гын хамт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Бор өндөр сумаас Дорноговь аймгийн Сайншанд суманд ирсэн. Т үл таних нэг залуу, найз охин гэх охины хамт Нэгдсэн эмнэлгийн гадаа тосож аваад 4 давхарт байх нэг байр руу орсон. Тухайн гэрт ороход хэд хэдэн том савтай пиво авчихсан байсан. Тэрнээс ууж шөнө болтол сууж байгаад, манай найз Г түрүүлээд унтаад өгсөн. Тэрнээс хойш Т үл таних залуу, Тийн найз охин бид нар ууж байгаад Т үл таних залуутай маргалдаад байсан. Тэр үед би голоор нь орж салгах гэж оролдоход Т гартаа хутгатай байсан ба намайг түлхэх гэж байгаад хутгатай гараараа нуруу руу хатгачихсан. Нуруунаас нойт даагаад явчихсан ба нөгөө үл таних залуу гараад явчихсан байсан. Би дараа нь Тийн гарт байсан хутгыг аваад голоор нь хугалаад шидчихсэн, дараа нь цагдаагаас хүмүүс ирсэн. ...Т гартаа шар хүрэн өнгийн иштэй жижигхэн хутга барьчихсан байсан ... би эмчилгээний зардал, өөр ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 40-41 дүгээр хуудас/,

 

         Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эмнэлгийн 27 дугаар байранд байх Бийн гэрт Тийн найз гэх 2 танихгүй хүн, Т, Б бид нар нийлээд 4 ширхэг, 2.5 литрийн багтаамжтай пиво авч ирээд ууж дуусаад дахиад 5 ширхэг, 2.5 литрийн пиво авч ирээд уусан ... Төд удалгүй Б, Т 2 маргаж эхэлсэн. Би тухайн үед согтолттой байсан, толгой эргээд 00-д сууж байгаад гарахад Б байхгүй байсан. Би Б хаачсан талаар асуухад Т танай найз надаас айгаад гараад явчихлаа гэж хэлсэн. Би Б рүү залгаж хаана байгааг нь асуухад эмнэлэг дээр байна, Т намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед Бийн ах болох М гэх хүн орж ирээд Т гэж хүн хаана байна гэж асуухад Т би энд байна гэж хэлсэн ба М ах харчхаад гэрийнх нь гаднаас цоожлоод гараад явсан ... Бийн гэрт шар өнгийн бор судалтай жижигхэн хутга байдаг, мөн ногоон иштэй жижиг заазуур байдаг өөр мэсний зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний орой Сайншанд суманд ирсэн ... эмнэлгийн хавьд байдаг орон сууцанд очсон ... Т, Тийн найз охин, байрны эзэн гэх залуу, Э бид 5 нийлээд 5 том савлагаатай пиво уусан. Би шөнийн 00 цагийн үед тэд нараас түрүүлээд унтаад өгсөн ... чимээ шуугиан сонсогдоод байхаар нь би босоод хартал байрны эзэн гэх залуугийн нуруунаас цус гарчихсан, манай найз Тийг буйдан дээр хэвтүүлчихсэн өөрөө дээр нь суучихсан гараараа 2 удаа цохиж байгаа харагдсан. Тэр үед би хөндлөнгөөс харж байсан ба тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/055 дугаартай “...С.Эын биед зүүн далны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/052 дугаартай “... Б.Бийн биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Б, С.Э нарын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22, 29-30 дугаар хуудас/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7 дугаар хуудас/,

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 дугаар  байрны 39 тоотод оршин суух Б.Бийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ  Б.Бтэй маргалдан түүний нуруу тус газар нь хутгаар хатгаж нурууны шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн тэдний зодооныг салгахаар дундуур нь орсон С.Эын зүүн дал орчим нь хутгаар хатгаж зүүн далны шарх гэмтэл  буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т миний бөөр лүү цохих шиг болсон ба нуруунаас нойт оргиод ирсэн. Болороо бид хоёрын голоор салгах гэж орж ирсэн. Миний нуруунаас цус гарч байсан учир би өөрийгөө хутгалуулчихлаа гэж ойлгоод аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү очсон” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Т үл таних залуу, Тийн найз охин бид нар ууж байгаад Т үл таних залуутай маргалдаад байсан. Тэр үед би голоор нь орж салгах гэж оролдоход Т гартаа хутгатай байсан ба намайг түлхэх гэж байгаад хутгатай гараараа нуруу руу хатгачихсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Бын өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Т 2 маргаж эхэлсэн. Би тухайн үед согтолттой байсан, толгой эргээд 00-д сууж байгаад гарахад Б байхгүй байсан. ...Би Б рүү залгаж хаана байгааг нь асуухад эмнэлэг дээр байна, Т намайг хутгалчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... чимээ шуугиан сонсогдоод байхаар нь би босоод хартал байрны эзэн гэх залуугийн нуруунаас цус гарчихсан, манай найз Тийг буйдан дээр хэвтүүлчихсэн өөрөө дээр нь суучихсан гараараа 2 удаа цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/055, 02/052 дугаартай дүгнэлт, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

          Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

 

           Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.Тийг  2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Тийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг даалгаж, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

 Шүүгдэгч Э.Т нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялаа эдлээгүй болох нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/1946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж уг торгох ял биелэгдсэн болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2021 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 1/879 дугаартай албан бичиг, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2021 оны 04 сарын 21-ний өдрийн 1/66 тоот тогтоолоор тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солих талаар прокуророос санал ирээгүй тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн   нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 330000 төгрөгөөр  тооцож энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ялаас хасаж торгох ялын хэмжээг 670000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн, шар өнгийн иштэй, ир нь хугарсан 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн явцыг дүрсжүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Э.Төөс хохирогч Б.Бийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 154600 төгрөгийг гаргуулан олгож, хохирогч С.Э нь нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн ба хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Э.Тийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 330000 төгрөгөөр  тооцож энэ тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгийн торгох ялаас  хасаж торгох ялын хэмжээг 670000 төгрөгөөр тогтоосугай.

 

           4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.    

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин Т болмогц 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Э.Тт мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс 154600 төгрөг гаргуулан хохирогч Б.Бт олгож, хохирогч нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн, шар өнгийн иштэй, ир нь хугарсан 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийн явцыг дүрсжүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН