Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00213

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар *******3/ШШ2017/00213

******* хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 05 25 *******3/ШШ2017/00213

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19******* онд ******* хотод төрсөн, эрэгтэй, одоо ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* олборлогч ХХК-д кранист ажилтай, овогт улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь 1986 оны 06 сарын 07-нд ******* зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газарт монтёроор ажилд орсон. 1988 оны 07 сарын 23-наас 1991 оны ******* сарын 16 хүртэл, 199******* оны 02 сарын 22-ноос 2000 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тусгай тоноглолын машины монтёр жолоочоор ажиллаж байсныг тухайн үеийн боловсон хүчин хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийхдээ өрмийн машины жолооч гэж бичсэн байсан. Би хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэтэл дээрхи албан тушаалын буруу бичилтээс болж миний бие хохироод байна. Иймд намайг 1986-2000 он хүртэл ******* зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газарт тусгай тоноглолын машины монтёр, жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан 1983.06.25-ны өдрийн 020556 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1986.06.07-ны 93, 1987.09.25-ны 121, 1988.07.28-ны *******2, 1991.*******.16-ны 160, 199*******.02.22-ны 23 дугаартай ******* зүүн өмнөт районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын тушаалуудын хуулбар, 1989, 1990, 199******* онд хамт олонтойгоо авахуулсан фото зурагууд гэрч Б.Болдбаяр, Д.Дорж, С.Төрбат нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч нь 1986-2000 онуудад ******* зүүн өмнөт районы цахилгаан шугам сүлжээний газарт тусгай тоноглолын машины монтёр, жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохыг шаардаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Хүсэлт гаргагч Ц. дээрх хугацаанд улсад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ тусгай тоноглолын машины монтёр, жолоочоор ажиллаж байсныг өрмийн машины жолоочоор ажиллаж байсан гэж буруу бичилт хийсэн байх тул түүний ажиллаж байсан үйл явдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа хүнд нөхцөлд ажиллаж байсан үндэслэлээр тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

нь ******* зүүн өмнөт районы цахилгаан шугам сүлжээний газарт 1986.06.07-ны өдрөөс 2000 оны 01 сарын 01-ны өдөр хүртэл тусгай тоноглолын машины монтёр, жолоочоор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1983.06.25-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дээр 1983 оны 06 сарын 25-ны өдрийн 159 дугаартай тушаалаар ******* зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын шугамын 2 дугаар бригадад монтёроор анх ажилд орсон, 1985 оны 07 сарын 08 ны өдрийн *******19 дугаартай тушаалаар засварчнаар, 1986 оны 06 сарын 03 ны өдрийн 93 дугаар тушаалаар цахилгааны монтёроор, 1988 оны 07 сарын 23 ны өдрийн *******2 дугаар тушаалаар БМ-302 өрмийн авто машины жолоочоор, 199******* оны 02 сарын 22 ны өдрийн 23 дугаартай тушаалаар Газ-66 өрмийн машины жолоочоор тус тус томилогдож байсан талаарх бичилтүүд хийгдсэн,

******* зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1986 оны 06 сарын 07-ны өдрийн 93 дугаартай Ажилд томилох тухай,

1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай,

1988 оны 07 сарын 28 ны өдрийн *******2 дугаартай Ажилд томилох тухай,

1991 оны ******* сарын 16 ны өдрийн 160 дугаартай Ажилд авах тухай,

199******* оны 02 сарын 22 ны өдрийн 23 дугаартай Орон тоо цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалуудын хуулбарууд,

1989, 1990, 199******* онуудад ажиллаж байхдаа авахуулсан фото зурагууд,

******* зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн даргын 2017.0*******.11 ний өдрийн *******/359 тоот Цэвэлмаа овогтой Чулуунчимэг нь ******* цахилгаан шугам сүлжээний газарт 1988.07.23 наас 1991.*******.16 ны өдөр хүртэл, 199******* оны 02 сарын 22 ноос 2000 оны 01 сарын 01 ний өдрийг хүртэл тусгай тоноглолын машины монтёр, жолоочоор ажиллаж байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт,

Гэрч шүүхэд өгсөн Чулуунчимэг нь тус байгууллагад 1986-2000 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. 199******* онд Хэнтий аймгийн Жаргалтхааны ******* кв-ийн өндөр хүчдэлийн шугамд өрмийн машины жолоочоор ажиллаж байсан. Тэр үед ажилчид ******* зүүн өмнөд районы цахилгаан шугам сүлжээний газарт харъяалагддаг боловч томилолтоор Дорноговь, Чойр, Дундговь, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу агаарын шугамын угсралтын ажилд явдаг байсан юм. Миний бие нь монтёроор 1986 оноос одоог хүртэл ажиллаж байгаа. Эхний зураг дээр байгаа машин бол тусгай тоноглолтой өрмийн 66 машин байна, Чулуунчимэг нь уг машиныг 1986-1998 он хүртэл барьж байсан гэсэн мэдүүлэг,

Гэрч шүүхэд өгсөн Миний бие 1983 онд ******* зүүн өмнөт районы цахилгаан шугам сүлжээний газарт жолоочоор ажиллаж байхад Чулуунчимэг нь 1987 онд жолоочоор ажилд орж ажиллаж байгаад 2000 онд ажлаасаа гарсан. Тэр үе хүртэл нь хамт ажиллаж байсан. Би ******* зүүн өмнөт районы цахилгаан шугам сүлжээний газарт тусгай зориулалтын тоноглолтой машины жолоочоор 1983-201******* он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Чулуунчимэг нь 1987-2000 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. Чулуунчимэг нь 1988-1998 он хүртэл тусгай тоноглолын машин барьдаг байсан. Байгууллагын жолооч нар нь тусгай тоноглолын лаборатори, өргөх механизмтай вишик, Газ-66 өрмийн машины жолооч гэж 3 салбарын жолоочоор ажилладаг байсан. Чулуунчимэг нь Газ-66 өрмийн машины жолоочоор буюу тусгай тоноглолын машин барьдаг байсан гэсэн мэдүүлэг

Гэрч шүүхэд өгсөн Миний бие 1988-2005 он хүртэл тус байгууллагад монтёр, инженерээр ажиллаж байсан. Намайг ажилд ороход Чулуунчимэг нь даргын жолооч, өрмийн машины жолоочоор ажиллаж байсан. Энэ зурган дээр байгаа машин бол тусгай тоноглолтой өрмийн машин байна. Тулгуур нүх ухах зориулалттай Газ-66 машин дээр тусгай тоноглол суурилуулсныг хэлээд байгаа юм гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг үндэслэж овогт 1988 оны 07 сарын 23 наас 1991 оны ******* сарын 16 ны өдөр хүртэл, 199******* оны 02 сарын 22 ноос 2000 оны 01 сарын 01 ний хүртэл ******* зүүн өмнөт районы цахилгаан шугам сүлжээний газарт тусгай тоноглолын машины монтёр, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.