Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/84

 

2021        07            01                                     2021/ШЦТ/84

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ү.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Бод холбогдох эрүүгийн 2119000000105 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ............оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ү.Б / /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ү.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн 10-924 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Нтай маргалдан түүн лүү аяга шидэж зүүн нүдний хөмсөгний шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ү.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би А.Нын эрүүл мэндэл гэмтэл учруулсандаа харамсаж байна” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 10-11 цагийн орчимд Айраг сумын 4 дүгээр баг Точикт байдаг гэрээсээ гараад хөндлөн улаан тоосгон дэлгүүр орох гээд явж байтал Б гээд танилтайгаа тааралдсан. Б өөрөө 1 шил 0,5 литрийн Ерөөл архитай байсан ба хамт архи ууя гээд тэдний гэрт очсон... Тухайн үед архи уугаад нэлээн согтуу байсан учраас зарим зүйлээ санахгүй байгаа ба хамт архи уусан Бтой маргалдаж байснаа санаж байна. Тэгтэл Б миний зүүн нүд рүү юмаар цохисон ба юугаар яаж цохисныг нь санахгүй байна. Бод цохиулчхаад газарт унасан ба нэг сэртэл Под Жагаагийн гэрт сэрсэн... Миний зүүн хөмсөг урагдаж 7 оёдол тавиулсан... надад ямар нэгэн гомдол байхгүй....” гэсэн мэдүүлэг/хх-ний 15-16 дугаар хуудас/

 

            Гэрч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү А.Н нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний орой 17 цагийн орчимд гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бусдад зодуулчихсан ирсэн. Тухайн үед өмсөж явсан хувцас нь цус болчихсон байдалтай байсан бөгөөд зүүн нүдний орчимд оёдол тавиулаад ирлээ гээд гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь би чи хэнд зодуулсан бэ гээд асуутал Бод зодуулсан гэсэн зүйл ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ний 8 дугаар хуудас/

 

            Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр айлд антен тохируулчхаад буцах замаараа өөрийн танил Бын гэрээр орсон юм. Тэдний гэрт ортол Б эхнэр нь болох Сүглэгмаа, Н тэд нар архи уусан байдалтай хоорондоо маргалдаад байж байсан. Тухайн үед маргалдаж байхаар нь гэрээс нь гартал ард түчигнээд хоорондоо маргалдаад эхлэхээр нь буцаад ортол Н газарт хэвтсэн байдалтай нүүрнээс нь цус гарчихсан байсан ба “юу болсон талаар” асуухад Б Н нар хоорондоо маргалдаад Нгийн нүүр лүү аяга шидчихсэн гэж хэлсэн. Тухайн үед зодоон цохион болсон асуудлыг Сүглэгмаа болон тэнд байсан хүмүүс харсан байх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх-ний 12 дугаар хуудас/

 

            Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/175 дугаартай: “...А.Нын биед зүүн нүдний хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт/хх-ний 19 дүгээр хуудас/

 

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 23-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Ү.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ............ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Нтай маргалдан түүн лүү аяга шидэж зүүн нүдний хөмсөгний шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өглөө 10- 11 цагийн орчимд Айраг сумын 4 дүгээр баг Точикт байдаг гэрээсээ гараад хөндлөн улаан тоосгон дэлгүүр орох гээд явж байтал Б гээд танилтайгаа тааралдсан. Б өөрөө 1 шил 0,5 литрийн Ерөөл архитай байсан ба хамт архи ууя гээд тэдний гэрт очсон... Тухайн үед архи уугаад нэлээн согтуу байсан учраас зарим зүйлээ санахгүй байгаа ба хамт архи уусан Бтой маргалдаж байснаа санаж байна. Тэгтэл Б миний зүүн нүд рүү юмаар цохисон ба юугаар яаж цохисныг нь санахгүй байна. Бод цохиулчхаад газарт унасан ба нэг сэртэл Под Жагаагийн гэрт сэрсэн... Миний зүүн хөмсөг урагдаж 7 оёдол тавиулсан... надад ямар нэгэн гомдол байхгүй....” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү А.Н нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний орой 17 цагийн орчимд гэртээ ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай бусдад зодуулчихсан ирсэн. Тухайн үед өмсөж явсан хувцас нь цус болчихсон байдалтай байсан бөгөөд зүүн нүдний орчимд оёдол тавиулаад ирлээ гээд гэртээ ороод ирсэн. Тэгэхээр нь би чи хэнд зодуулсан бэ гээд асуутал Бод зодуулсан гэсэн зүйл ярьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр айлд антен тохируулчхаад буцах замаараа өөрийн танил Бын гэрээр орсон юм. Тэдний гэрт ортол Б эхнэр нь болох Сүглэгмаа, Н тэд нар архи уусан байдалтай хоорондоо маргалдаад байж байсан. Тухайн үед маргалдаж байхаар нь гэрээс нь гартал ард түчигнээд хоорондоо маргалдаад эхлэхээр нь буцаад ортол Н газарт хэвтсэн байдалтай нүүрнээс нь цус гарчихсан байсан ба “юу болсон талаар” асуухад Б Н нар хоорондоо маргалдаад Нгийн нүүр лүү аяга шидчихсэн гэж хэлсэн. Тухайн үед зодоон цохион болсон асуудлыг Сүглэгмаа болон тэнд байсан хүмүүс харсан байх ёстой...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/175 дугаартай: “...А.Нын биед зүүн нүдний хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ү.Бод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Ү.Бод холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бод 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч А.Н нь шүүхийн шатанд шүүгдэгчээс 5000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 5000 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ү.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Шүүгдэгч Ү.Бод нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

   1.Шүүгдэгч Ү.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Бод 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Ү.Бод оногдуулсан 750 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ү.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 5000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 5000 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН