Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00214

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00214

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

2017 05 25 103/ШШ2017/00214

 

МОНГОЛ УЛСЫaН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ************** онд ******* аймагт төрсөн, эрэгтэй, ******* дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* *******, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , үрчлүүлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо 20-03 тоотод оршин суух миний хүү нь тай гэр бүл болж 2011 оны 02 сарын 11-ний өдөр охин төрүүлсэн юм. Миний хүү нь тухайн үед оюутан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, харж хандах боломжгүй байсан тул тухайн үед эцэг , эхнэр бид хүүхдийг нь үрчилж аван өсгөн хүмүүжүүлж байсан юм. Одоо бид өндөр настай, эцэг нь ажил төрөл хийдэг хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой, эдийн засгийн хувьд баталгаатай болсон учраас хүүхдийг нь эцэг эхэд нь өгөх хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Үрчлүүлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хүүхэд төрөх үед эхнэр бид хоёр хоёулаа оюутан байсан, ******* аймагт сургуульд сурч байсан болохоор хүүхдээ харж хандах хүн байхгүй, эдийн засгийн хувьд боломж бололцоогүй байсан учраас охиноо өөрийнхөө аав ээжид үрчлүүлсэн. Охиноо 2015 онд өөр дээрээ буцааж авсан, одоо эхнэр бид хоёр ажил төрөл хийдэг, охиноо аваад өсгөж хүмүүжүүлэх боломжтой болсон. Хүүхэд сургуульд орох гэж байгаа. Өөр хүнээр овоглосон болохоор бичиг баримт нь зөрчилтэй, бүртгэл хийлгэх гэхээр болохгүй байна. Тийм болохоор үрчлэлтийг хүчингүй болгуулж охиноо өөр дээрээ аван өөрөөрөө овоглох хүсэлтэй байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 05 дугаар 15-ны өдрийн №354/000*******8 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, 2017 оны 05 сарын 15-ны 354/000*******9 дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, 2011 оны 02 сарын 11-ний өдрийн 0000847795 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

нь 2011 оны 01 дүгээр 24-ний өдөр төрсөн ач охин үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж шүүхэд ханджээ.

Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

нь 2011 оны 01 дүгээр 24-ний өдөр төрсөн ач охин өөрийн төрсөн хүү , бэр Ягаантунгалаг нар нь оюутан байсан, хүүхдээ харж хандах, өсгөн хүмүүжүүлэх бололцоо нөхцөлгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсан байдлуудыг нь харгалзан үрчлэн авсан, хүүхэд 2015 оноос хойш өөрийн төрүүлсэн ээж, аав дээрээ эргэж очсон, ээж аавд нь эргүүлэн өгөх, ээж аав нь хүүхдээ буцаан авах хүсэлтэй байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, №354/000*******9 тоот үрчилсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2011 оны 02 сарын 11-ний өдрийн 0000847795 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Үрчлэгч нь эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхдэд хэрцгий хандсан, хуурамч бичиг баримт үйлдэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-д заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бус этгээд, хүүхдийн ашиг сонирхолыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийнх нь нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж заажээ.

Үрчлэгч нар нь дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй боловч хүүхдийн сургуульд сурч боловсрох насанд хүрсэн байдал, хүүхдээ бусдад үрчлүүлэх болсон шалтгаан нөхцөл, үрчлэгч нар хүүхдийг эцэг, эхэд нь буцаан өгөхийг зөвшөөрсөн, 2015 оноос одоог хүртэл хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаа зэрэг байдлуудыг нь харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1.   Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 01 дүгээр 24-ний өдөр төрсөн овогтой ******* овогт , овогт нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.  Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогтой , эцэг , эх нарын асрамжид шилжүүлсүгэй.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 1******* дүгээр зүйлийн 1*******.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ