Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

2021       07          08                                             2021/ШЦТ/85

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

          Нарийн бичгийн дарга Э.Энхмаа 

          Хяналтын прокурор Л.Мөнхбаяр /цахимаар/,

          Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн 2119000000121 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, нөхөр 0-3 насны 3 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын ......тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.Э /     

       

         Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр О.Лын фейсбүүк хаягийг ашиглан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 28-50 тоотод оршин суух Б.Пийн овог, нэр, регистрийн дугаарыг цахим хэрэгсэл дамжуулан хууран авч түүний Ард апликейшэнд бүртгэлтэй 1200 койныг бусдад зарж 309.000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Манай нөхрийн найз Л гэж залуу гэрт ирээд миний гар утсан дээр өөрийн “Фейсбүүк чаат”-ыг оруулсан байсан. Би чаатаар нь Б.П гэх хүн рүү Ард апп-д бүртгэлтэй эсэхийг нь асууж, чаат бичихэд бүртгэлтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би овог, нэр, регистрийн дугаарыг нь асуусан. Тэгээд маргааш өглөө нь ягаан дэлгүүрийн гадаа сууж байсан ахаар Ард апп-руу яриулж, кодыг нь авч, койныг нь зараад өөрийн харилцах данс руу шилжүүлж мөнгийг нь авсан. Өөрийн гэм бурууг ойлгож байна” гэв.

 

          Хохирогч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед миний Ард апликейшнээс мөнгө зарлагдсан талаар миний мэйл хаягт мэдэгдэл ирсэн ... миний дансанд байсан 309.000 төгрөгийн ард койн Эг гэх нэртэй хүний төрийн банкин дахь дансанд шилжүүлсэн байсан .... тэгээд би тэр хүнд өөрийн 5381249604 тоот Хаан банкны дансаа өгтөл 300.000 төгрөгийг шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг/хх- ний 12 дугаар тал/,

 

         Гэрч О.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.П 2021 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед фейсбүүк хаягаар “та 24-ний өдөр миний утасны дугаар, регистрийн дугаарыг авсан” тэгсэн чинь миний ард койныг зарчихсан байна гэсэн .... миний фейсбүүк хаяг руу хэн нэгэн хүн миний өмнөөс чат бичээд Пүрэвдоржоос койныг авчихсан байна ... гэсэн мэдүүлэг //хх-ний 8 дугаар тал/,

 

         Гэрч Р.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....манай эхнэр л шилжүүлсэн санагдаж байна. Тухайн үед миний карт эхнэрт байсан. Удахгүй төрөх гэж байсан болохоор төрөх бэлтгэлээ базааж байсан байх .... гэсэн мэдүүлэг /хх-ний 16 дугаар тал/,

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр О.Лын фэйсбүүк хаягийг ашиглан Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 28-50 тоотод оршин суух Б.Пийн овог, нэр, регистрийн дугаарыг цахим хэрэгсэл дамжуулан хууран авч түүний Ард апликейшнд бүртгэлтэй 1200 койныг бусдад зарж 309.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед миний Ард апдикейшнээс мөнгө зарлагдсан талаар миний мэйл хаягт мэдэгдэл ирсэн ... миний дансанд байсан 309.000 төгрөгийн ард койн Эг гэх нэртэй хүний төрийн банкинд шилжүүлсэн байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч О.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.П 2021 оны 05 дугаар сарын 25-ны шөнө 01 цагийн үед фэйсбүүк хаягаар “та 24-ний өдөр миний утасны дугаар, регистрийн дугаарыг авсан” тэгсэн чинь миний ард койныг зарчихсан байна гэсэн .... миний фейсбүүк хаяг руу хэн нэгэн хүн миний өмнөөс чат бичээд Пүрэвдоржоос койныг авчихсан байна ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

        

           Шүүгдэгч Г.Эт Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах  саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Эт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

           Шүүгдэгч Г.Эт холбогдох эрүүгийн хэрэг Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамрагдаж байх тул Г.Эт холбогдох 2119000000121 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

         Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

                                                                   

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 , 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Г.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэсүгэй.

 

           3.Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан тэнссэн хугацааг болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

           4.Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           5.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4,36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АДЪЯАСҮРЭН