Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00216

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2017/00216

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 05 25 103/ШШ2017/00216

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* гудамж 9/1 тоотод байрлах, ******* банкны ******* салбарын ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* банктай 2016 оны 02 сарын 03-ны өдөр ЗГ/05132/02/06 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалж 2.800.000 төгрөгийг 24 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Гэрээнд заагдсанаар зээлийн эргэн төлөлөлтийн хуваарь нь үндсэн зээл ба ашигласан хугацааны хүүний төлбөрт сар бүр 146.400 төгрөг төлөх ёстой. Иргэн Б.******* нь ажлаас халагдсан ба зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2017 оны 05 сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр 1.622.501 төгрөг, хүү 122.844 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 427 төгрөг нийт 1.745.772 төгрөгийг төлөөгүй. Оршин суух хаягтаа байхгүй, ******* аймгийн суманд байгаа гэх боловч оршин суух тодорхой хаяггүй, холбоо барих боломжгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай банкнаас 2017 оны 05 сарын 05-ны өдөр иргэн Б.******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан билээ. Иргэн Б.******* нь шүүх хурлын тов гарахаас өмнө манай банкинд ирж уулзан зээлийн үлдэгдэл болох 1.745.772 төгрөгийг 2017 оны 05 сарын 18-ны өдөр бүрэн төлж хаасан тул албан бичгээр хүргүүлсэн эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас ******* ******* эрэн сурвалжлуулах тухай шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь :

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбараас ******* ******* нь зээлийн үлдэгдэл 1.745.772 төгрөгөө төлсөн тул түүнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбараас ******* ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг урьдчилан төлснөөс 35.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ