Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00217

 

 

 

 

 

20*******7 оны 05 сарын 26 өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/002*******7

Улаанбаатар хот

                             

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух Боржин овогт ******* ******* холбогдох татварын өр 43.*******40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 05 дугаар сарын 0*******-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.*******7 дахь хэсэгт хог хаягдлын хураамж орон нутгийн төсөвт төвлөрдөг татварын төрөл болж 20*******3-20*******6 онд ******* ОНӨААТҮГ-аар дамжуулан татварын хэлтсийн дансанд, 20*******7 оноос татварын хэлтсийн дансанд шууд төвлөрүүлэн төсвийн орлого болгон ажиллаж байгаа. Иргэн Р.******* нь хог хаягдлын хураамж 20*******5 оны 9*******40 төгрөг, 20*******6 оны 24.000 төгрөг, 20*******7 оны *******0000 төгрөг нийт 43.*******40 төгрөгийг төлж барагдуулаагүй. 20*******7.04.20-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан ч албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй татвар төлөх үүргээ зөрчиж байх тул Р.******* 43.*******40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хог хаягдлын хураамж 43.*******40 төгрөгийг өгөх нь үнэн болно. Төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч Р.******* татварын өр 43.*******40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч Р.******* нь ...Багануур дүүргийн ******* хэлтсийн нэхэмжилсэн 43.*******40 төгрөгийг төлж барагдуулна... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Багануур дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.******* холбогдох татварын өр 43.*******40 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.******* улсын тэмдэгтийн хураамж *******75 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.ТУЯА