Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1324

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01324

Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01177 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Скаймедиа корпораци” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Нямцоож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Мөнх-Эрдэнэ нь “Скаймедиа Корпораци” ХХК-д ахлах инженер албан тушаалд 2013 оны 12 дугаар сарын 06-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэлтсийн менежер албан тушаалд тушаалд дэвшин ажилласан.

Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан.  Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажил дээрээ очиход Хүний нөөц, захиргааны албанаас дуудаж “Скаймедиа Корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг гардуулсан, улмаар ажил үүрэг гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэн ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тойрох хуудас зуруулж, тойрох хуудсыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр хэмээн бичүүлэн ажил хүлээлцэх акт үйлдэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр ажил хүлээлцсэн.

Намайг ажил үүрэг гүйцэтгэх боломжоор хангалгүй, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх цалин олгосон. Тушаал 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарна тэр үед ирээд аваарай гэж хэлсэн. Би 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-01 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг авсан.

Уг тушаалд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдэгдэл өгөөд ажиллах боломжоор хангалгүй, шууд ажил хүлээлцсэн учраас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзсан.

Ц.Мөнх-Эрдэнийн ажлаа хийж байсан компьютер болон бусад эд зүйлсийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хураан авч ажил хийх боломжоор хангаагүй, ажиллаж байсан хэлтэс нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 13 хүний орон тоотой байсан бол 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 7 орон тоотой болсон. Ц.Мөнх-Эрдэнийн ажиллаж байсан хэлтэс нь татан буугдсан гэж үзэж байна. Цалингийн хувьд маргаан байхгүй, бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал цалингаа авсан, нэг сарын тэтгэмж авсан.

Скаймедиа Корпорацийн алба, хэлтэс татан буугдсан тул нийт 21 ажилтныг ажил олгогчийн санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулиар бөөнөөр халагдах үед ажил олгогч 45 хоногийн өмнө мэдэгдэх, тэтгэмжийн хэмжээг тохиролцох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Ц.Мөнх-Эрдэнийг “Скаймедиа Корпораци” ХХК-ийн IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны  GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Скаймедиа корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А-337 дугаартай тушаалаар Fixed сүлжээний албаны бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, ажлын байруудын нэршил, орон тоог шинэчлэн батлахдаа 27 орон тоотой байхаар батлагдсан боловч GPON сүлжээ угсралтын хэлтэс 2 сул орон тоотой, Н.Төрмөнх, Н.Энх-Амгалан, Х.Шинийннэгэн нар өөр алба руу шилжсэн, VOIP системийн хэлтэс 1 сул орон тоотой, Интернэт суурь сүлжээний хэлтсийн Ө.Сайханцэцэг дикреттэй, Ө.Мөнх-Эрдэнэ өөрийн саналаар ажлаас гарсан, төлбөр тооцооны хэсгийн Э.Хашхүү өөр алба руу шилжихээр өргөдлөө өгсөн зэрэг шалтгаанаар бүрэн бус бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар IP, сүлжээ ашиглалтын албаны чиг үүрэг, ажлын байрны нэршил, орон тоог шинэчлэн баталж IPTV, төлбөр тооцооны хэлтэс, суурь сүлжээ, GPON сүлжээний хэлтэстэй, 17 ажилтантай байхаар баталж орон тоог хассан тул ажлаас нь чөлөөлсөн.

Суурь сүлжээний хэлтсийн GPON сүлжээний хэлтэстэй нэгтгэж нийт 7 ажилтантай байх, үүнээс GPON сүлжээний ахлах инженер 1, сүлжээний инженер 1, техникч 1 байхаар баталсан тул орон тоо хасагдсан.

Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Мөнх-Эрдэнэд мэдэгдэх хуудас гардуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Ц.Мөнх-Эрдэнэд өөр албанд ахлах инженерийн ажил санал болгосон боловч ажиллахгүй гэсэн санал өгсөн.

Энэ мэдэгдэх хуудсыг ажил олгогчийг төлөөлж тус компанийн Хүний нөөц, эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн гардуулж өгөхдөө ажлаас чөлөөлөх тушаал гарах хүртэл ажил үүргээ хэвээр гүйцэтгэх, энэ хугацааны цалин хөлсийг компанийн зүгээс саадгүй олгох талаар тайлбарлаж хэлсэн. Ц.Мөнх-Эрдэнэд 2017 оны 1 дүгээр сард 2 108 000 төгрөг, 2 дугаар сард 939 526 төгрөгийн цалин хөлс, ажлаас халагдсаны тэтгэмжид 1 800 000 төгрөгийг тус тус олгож журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийг ажил хүлээлцэхийг албадсан шаардсан зүйлгүй. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 6.7.-ийн 6.7.1.6-аас 6.7.1.24-д заасны дагуу бүх алхамуудыг хийж хамгийн сүүлд би өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан материалыг ажлаас гарсан ажилтнуудын шүүгээнд хийдэг.

 Гэтэл Ц.Мөнх-Эрдэнэ дур мэдэн тойрох хуудасны маягтыг компьютерээс хэвлэн авч, хүмүүсээр гарын үсэг зуруулан, өөрийн эзэмшиж байсан компьютер болон эд зүйлээ хүмүүст тараан хүлээлгэж өгсөн баримт үйлдчихээд одоо шүүхэд ирээд ажил хийх боломжоор хангаагүй гэж ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Иймд Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Скаймедиа Корпораци ХХК-ийн IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдэл өгч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар шүүх дүгнэсэн мөртлөө нэг cap хүрээгүй байхад хөдөлмөрийн харилцааг цуцлах шийдвэр гаргасныг шүүх дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг сарын өмнө мэдэгдээгүй, 29 дэх хоног дээр цуцалсан атал шүүх түүнийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтад "Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана" гэжээ. Энэ утгаараа 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б02 тоот тушаалын тушаах хэсгийн нэг болон дахь заалтуудаас ажил хүлээлцэх тухай хугацааг заасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөө талаар шүүх бөөнөөр халагдсан гэж үзээгүй байна. “Скаймедиа Корпораци” ХХК-ийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 02-ны 022 тоот тогтоолоор Интернет суурь сүлжээний хэлтэс болон GPON сүлжээ угсралтын хэлтсүүдийг татан буулгаж нэгтгэн тус хоёр хэлтсийн 13 ажлын байрыг 7 болгон орон тоо хассан цөөрүүлсэн байна. Мөн компанийн хэмжээнд 25 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн болохыг хавтаст хэрэгт авагдсан тушаал танилцуулсан баримтаас харж болохоор байна. Иймд шүүх бөөнөөр халагдсан буюу 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн ажил хүлээлцэх акт болон үзлэгээр Ц.Мөнх-Эрдэнийн эд хөрөнгийг 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцсэн болох нь тогтоогдсон атал шүүх үнэлээгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Ц.Мөнх-Эдэнэд 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай хуудсыг гардуулан өгч, 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр ажил хүлээлцэн, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэж мэтгэлцэж байгаа боловч 2017 оны 01 дүгээр сард 2 108 000 төгрөг, 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 939 526 төгрөг, ажлаас халагдсан тэтгэмжид 1 800 000 төгрөгийг тус тус хүлээн авсан болох нь зохигчийн тайлбараар болон бусад баримтаар тогтоогдож байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, “Скайтел” ХХК-д болсон үзлэгээр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ц.Мөнх-Эрдэнийн хэрэглэж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хүлээн авч бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдсон атал шүүх ажил хүлээлцээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, нөгөө талаар нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээлцсэн нь хавтас хэрэгт авагдсан "Ажлаас гарч буй ажилтны тойрох хуудас"-т тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдож байна.

Шүүх ажил хүлээлцэх тухай агуулгыг тойрох хуудас зурах, захирлуудын гарын үсэг зурагдаагүй байдлаар тодорхойлжээ. Шүүх хэргийг хэлэлцэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ажил хүлээлцэх актыг нотлох баримтын хувьд авч үзээгүй, шүүх үзлэгийн тэмдэглэлийн мөн үнэлээгүй байна.

Ажил хүлээлцэх акт болон ирцийн тайлан, ирцийн бүртгэл, тойрох хуудас, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр ажил хүлээлцсэн талаар маргаагүй байна гэж үзэхээр байна. Нөгөө талаар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажиллах нөхцөл боломжийг хааж, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад дурьдагдсан нөхцөл байдал бий болсон талаар шүүх үнэлэлт өгөөгүй, үндэслэлгүй шийдвэрлэжээ.

Түүнчлэн тушаал эрх зүйн акт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг. Энэ утгаараа 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А02 тоот тушаалын хавсралтаар шинэ бүтцээр ажиллах орон тоонд холбогдох ажилтныг томилсноор үлдсэн ажилтнуудын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна.

Нөгөө талаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн А02 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцаа цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч “Скаймедиа Корпораци” ХХК-ийн IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч орон тоо хасагдсан гэх үндэслэлээр эс зөвшөөрөн маргажээ.

            Ц.Мөнх-Эрдэнэ нь “Скаймедиа Корпораци” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г-Х-14/247 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан тус компанийн IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилтнаар ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-01 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна. /хх- 5, 28, 45-50/

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Скаймедиа Корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б-01 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот тушаал, хавсралтыг үндэслэсэн ба орон тоо хасагдсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсан ба мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэн өгчээ.

Нэхэмжлэгч нь 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан гэж маргах боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаас үзвэл ажилтныг бөөнөөр халах тохиолдолд мэдэгдэлийг 45 хоногийн өмнө мэдэгдэхээр зохицуулсан байх бөгөөд тухайн компани, түүний салбар, нэгж татан буугдсантай холбоотой ажилнуудыг бөөнөөр халсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.  Иймд ажилтан тус бүрт нь 1 сарын өмнө мэдэгдлийг хүргүүлсэн ажил олгогчийн үйлдлийг уг хуулийг зөрчсөн гэж дүгнэхээргүй байна.

Мэдэгдлийг ажилтанд өгсөн өдрөөс хойш 1 сарын дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Скаймедиа Корпораци” ХХК-ийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тушаалыг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэд мэдэгдэх хуудас өгсний дараа ажиллах нөхцөл боломжоор хангаагүй ч цалин олгосон тул түүний эрхийг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Түүнчлэн ажил хүлээлцэх акт үйлдэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил хүлээлцсэн, хариуцагчийн ажилтнууд хүний нөөц, санхүү, бүхий л албан тушаалтнууд ажил үүргийг хүлээн авсан гэх байдал нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тойрох хуудас гэх хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэл нь хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч Ц.Мөнх-Эрдэнэ “Скаймедиа Корпораци” ХХК-ийн IP сүлжээний газрын Fixed сүлжээний албаны GPON сүлжээ угсралтын хэлтсийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/01177 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                        ШҮҮГЧИД                                                   А.ОТГОНЦЭЦЭГ 

Э.ЗОЛЗАЯА