Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/193

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт Гт холбогдох эрүүгийн 2121000000204 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн .................... багт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ..................... овогт Г /РД: ...................../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г нь  2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг “******* *******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 100 гаруй ширхэг ургаа нойтон нарс мод хөрөөдөж унагаан 358 ширхэг болгон тайрч бэлтгээд Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТО*******ХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би ойгоос мод бэлтгээд хашаандаа хатааж  байгаад хаамган хашаа хийсэн. Би зөвшөөрөл авч мод бэлтгэдэг гэдгийг мэднэ. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн модны үнийг  3 дахин нэмэгдүүлж төлнө...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Г нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 1,658,396 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...орой 17 цагийн үед сумын төв рүү буцаж явах замд Хархираа уулын хойд талаар зүүн тийш Баяндун сум руу явдаг төв замаар хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр хөндлөнгөөр нь хонины хашаа аччихсан ертөнцийн зүгээр зүүн тийш явж байсан юм. ...зогсоож шалгахад хөх өнгийн Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус сумын 4 дүгээр багийн иргэн Г жолоодон тээврийн хэрэгслийн тэвшин дээрээ 30 ширхэг хонины хашаа ачаад ганцаараа зуслангийн газартаа аваачиж барих гэж байгаа юм гэсэн яриа өгүүлэмжтэй явж байсан. ...Г ахад ямар нэгэн модны гарал үүслийн гэрчилгээ болон мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан тул тухайн тээврийн хэрэгслийг журамлаж Тамгын газрын хашаанд оруулж тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

Дорнод аймгийн ******* суман дахь сум дундын ойн ангийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №2021/06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Нийт 358 ширхэг нойтон нарс мод байна. Үүнээс хэрэглээний 179 ширхэг, түлээний 179 ширхэг мод байна.  

2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан, нойтон, ургах чадвартай нарс мод байна.  

3. 2021 онд Г нь ******* суман дахь Ойн ангиас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй болно.  

4. 2021 онд ******* сумын 6 дугаар баг “******* *******” гэх газарт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

6. ******* сумын 6 дугаар баг “******* *******” гэх газар нь ойн зохион байгуулалтын ашиглалтын бүс, 2 дугаар мужлалд орж байна. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

7. Уг моднууд нь хэрэглээний 179 ширхэг, түлээний 179 ширхэг мод ба малын хашаа, хаамаг хийхээр нойтон нарс мод байна.  

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: 1/Бэлтгэсэн мод нь хэрэглээний туушийн мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.4, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай 179 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 460,456 төгрөгөөр бодно. Хэрэглээний модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь: 179 ширхэг нойтон нарс мод 2,0421 м3 х 1.4 х 460456 = 1,316,416.07 төгрөг болно.  2/Бэлтгэсэн мод нь түлээний нойтон мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1.4, шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай 179 ширхэг нарс модон дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 460,456 төгрөгөөр бодно. Түлээний модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь: 179 ширхэг нойтон нарс мод 0,5305м3 х 1.4 х 460456 = 341,980.6 төгрөг болно. 3/Нийт ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ: 1,316,416.07 төгрөг + 341,980.6 төгрөг = 1,658,396.67 төгрөг гэжээ. /хх-ийн 70-80/

Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Портер маркийн машинаараа ******* сумын 6 дугаар баг ******* ******* нэртэй ой мод бүхий газраас хонины хашаа барих гээд хашаанд хэрэглэх хонины хаамаг хийх модыг уг газраас өөрийнхөө цахилгаан хөрөөг ашиглан мод бэлтгээд тухайн үед тайрсан моднууд чийгтэй байсан учраас 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр хатахаар нь хонины хашаагаа хийж эхэлсэн. Ингээд нийт тайрсан модоороо 30 ширхэг хаамаг буюу хашаагаа хийж бэлдсэн. Тэгээд хашаагаа ачаад явж байхдаа 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цагдаа нарт баригдсан. Надад мод бэлтгэх ямар нэг зөвшөөрөл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 89/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-38/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39, 46/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-45, 47-50/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 83, 84/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91/

-Шүүгдэгч Гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 95/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Гт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Нэг: Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч  Г нь  2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг “******* *******” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 100 гаруй ширхэг ургаа нойтон нарс мод хөрөөдөж унагаан 358 ширхэг болгон тайрч бэлтгээд Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Г, гэрч Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” болон “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дорнод аймгийн ******* суман дахь сум дундын ойн ангийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №2021/06 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   Шүүгдэгч Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Гт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Гийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан шүүхээс ................ овогт Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Гийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн хэрэглээний 179 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,0421 м3 х 1.4 х 460456 = 1,316,416.07 төгрөг, түлээний 179 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 0,5305м3 х 1.4 х 460456 = 341,980.6 төгрөг, нийт ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ: 1,316,416.07 төгрөг + 341,980.6 төгрөг = 1,658,396.67 төгрөг болох нь шинжээчийн /хх-ийн 49-54/ дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Гийн ойн санд учруулсан хохирлыг 4,975,190.01 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

Шүүгдэгч Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter маркийн ******* ******* улсын дугаартай 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдож байх уг тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 30 ширхэг хаамаг хашаа, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85 загварын бензин моторт хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан 4,975,190.01 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,658,396.67 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 30 ширхэг хаамаг хашаа нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Hyundai Porter маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эзэмшигч Гт тус тус хадгалагдаж байгаа болно.

 

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85 загварын бензин моторт хөрөө, шүүгдэгч Гийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ................. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 750.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад  зааснаар шүүгдэгч Гаас  гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохиролд 4,975,190.01 /ойн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1,658,396.67 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх/  төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Гийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий Huyndai Porter маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,658,396.67 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий хар өнгийн маркараар 1-30 хүртэл дугаарласан 3.3 метрийн урттай нарийн нарс модон хонины хашаа 30 ширхэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85 загварын бензин моторт хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч Гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 1,658,396.67 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий хар өнгийн маркараар 1-30 хүртэл дугаарласан 3.3 метрийн урттай 30 ширхэг нарийн нарс модон хонины хашаа нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Huyndai Porter маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь өмчлөгч Гт хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Huyndai Porter маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн 1609  дугаартай тогтоол, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хар өнгийн маркараар 1-30 хүртэл дугаарласан 3.3 метрийн урттай 30 ширхэг нарийн нарс модон хонины хашааг битүүмжилсэн 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  мөрдөгчийн 1609 дугаартай тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий YD-85  загварын бензин моторт хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА