| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00247/И |
| Дугаар | 103/ШШ2017/00233 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2017/00233
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч Багануур дүүрэг 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******5.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дагаад 200.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй өгсөн боловч одоог хүртэл зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байна. Иймд үндсэн зээл 200.000 төгрөг, хүү 45.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г. нэхэмжлэгч Ц.д 20******* оны 5 дугаар сарын 23-наас 20******* оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн *******5.000 төгрөг дээр хариуцагч Г. миний бие 55.000 төгрөгийг сайн дураараа нэмж, нийт 300.000 төгрөгийг төлж барагдуулна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ц., хариуцагч Г.гээс зээлийн гэрээний үүргийн биелэлт *******5.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлт *******5.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 20******* оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор нэхэмжилсэн *******5.000 төгрөг дээр сайн дураараа 55.000 төгрөг нэмж, нийт 300.000 төгрөгийг төлж барагдуулахаар, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.СОЛОНГО