| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00204/И |
| Дугаар | 103/ШШ2017/00224 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 103/ШШ2017/00224
| 2017 оны ******* сарын 31 өдөр | Дугаар 103/ШШ2017/00224 | Улаанбаатар хот |
2017 5 31 103/ШШ2017/00224
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох, саатуулах байрны төлбөр 4*******0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Батсайхан архидан согтуурч, 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 496 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4*******0 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс, хариуцагч Г.******* саатуулах байрны төлбөр 4*******0 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Батсайхан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 4*******0 төгрөгийг төлсөн болох нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ******* банкны баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4*******0 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагчаас 2275 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.СОЛОНГО