Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00225

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00225

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 05 31 103/ШШ2017/00225

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэгт байрлах, ******* ******* ******* ТӨХК-д холбогдох ******* эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 471.158.227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч ******* ******* ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани ******* ******* ******* ТӨХК-тай эрчим хүчний тухай хуулийн дагуу Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ******* эрчим хүчээр хангаж ажилласан боловч хариуцагч ******* эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулалгүй хуримтлагдсан өр авлага үүсгэж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг удаа дараалан хохироож байна. Иймд ******* ******* ******* ТӨХК-ийн 2016 оны 12 дугаар сарын ******* эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 62.134.870 төгрөг, 2017 оны 1, 2 дугаар сарын ******* эрчим хүчний төлбөр 287.286.171 төгрөг, нийт 349.421.041 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Тус компани 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ******* ******* ******* ТӨХК-иас ЦЭХ-ний төлбөр 349.421.041 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө хариуцагчийн хэрэглэсэн ******* эрчим хүчний төлбөрийн хэмжээ нэмэгдсэн тул нэхэмжлэгчийн зүгээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 121.737.186 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд ******* ******* ******* ТӨХК-иас ******* эрчим хүчний нийт төлбөр 471.158.227 төгрөгийг яаралтай гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 119.462.905,49 төгрөгийг 2017.05.30-ны дотор төлж барагдуулах, үлдэгдэл төлбөр болох 351.695.321,51 төгрөгийг сүүлийн хагас жил буюу 2017.12.31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож шийдвэрлэв. Мөн ТӨХК нь шүүхэд ******* ******* ******* ТӨХК-ийн Хаан банкны 575011, Хас банк 500019, Голомт банкны 460103, Төрийн банкны 33070000, Капитал банкны 202102 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг нээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК, хариуцагч ******* ******* ******* ТӨХК-иас ******* эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 471.158.227 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, 2 тал гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэхь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмтэгтийн хураамжийн талаар тусгаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.671.692,21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, эвлэрэн хэлэлцсэн үнийн дүн 471.158.227 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.671.692,21 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 1.335.846,10 төгрөгийг улсын орлогоос буцаан, 1.335.846,10 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ТӨХК-д холбогдох ******* эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлт 471.158.227 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 471.158.227 төгрөгийг хариуцагч 119.462.905,49 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл төлбөр болох 351.695.321,51 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.671.692,21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.335.846,10 төгрөгийг улсын орлогоос буцаан, 1.335.846,10 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 717 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО