Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00226

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2017/00226

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2017 05 31 103/ШШ2017/00226

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овоо овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.553.361,37 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагч О.*******, Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О.*******, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.******* нар тус банкны Багануур салбараас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр №ЗГ2016425611******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 8.469.288,93 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, гэрийн эд хогшилийг тавьсан. Зээлдэгч үндсэн зээлд 1.348.174,21 төгрөг, зээлийн хүү 1.523.410,58 төгрөг нийт 2.871.584,79 төгрөг төлсөн байна. Зээлдэгч зохих төлбөрийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хэтрүүлж 2016 оны ******* дугаар сараас хойш төлөлт хийлгүй 130 хоногийн хугацаа хэтрүүлээд байна. Зээл төлөх тухай 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр №5750/ тоот мэдэгдлийг өгсөн боловч зээлээ төлөөгүй байна.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

  1. 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн №ЗГ2016425611******* дугаартай гэрээг хугацаанаас өмнө цуцлах
  2. 2017 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөр 7.553.361,37 төгрөг гаргуулах
  3. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэв.

Хариуцагч Н.*******, О.******* нар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7.553.361,37 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна, гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар, хариуцагч О.*******, Н.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.553.361,37 төгрөг гаргуулж, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа шүүхийн шийдвэр гарахаас хариуцагч нар, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7.553.361,37 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэхь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 135.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 135.804 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 67.902 төгрөгийг улсын орлогоос буцаан, 67.902 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овоо овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7.553.361,37 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135.804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 67.902 төгрөгийг улсын орлогоос буцаан, 67.902 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО