| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00104/И |
| Дугаар | 103/ШШ2017/00138 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2017/00138
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2017/00138 | Улаанбаатар хот |
Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 01-11 тоотод байрлах Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 02 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Банди бошго овогт Сугарын Баярсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 280.489.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Хадгаламж зээлийн хоршоо нь 2016 оны 03 сарын 03-ны өдөр Баярсайхантай барьцаат зээлийн гэрээ байгуулж сарын 1,2 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай 300.000 төгрөгийг зээлдүүлсэн. Үлдэгдэл 245.60 төгрөг, хүү 29.074.04 төгрөг, алданги 5.815.80 төгрөг нийт 280.489.84 төгрөгийг төлөөгүй байх тул С.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ-ны захирал Д.Очирсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сугар овогтой Баярсайхан нь Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ-ноос авсан зээлээ төлөөгүй байсан тул 2016 оны 02 сарын 22-нд зээлийн материалыг шүүхэд өгсөн. 2017 оны 04 сарын 01-нд зээлийн төлбөр болох 150.000 төгрөгийг төлсөн тул анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ нь хариуцагч С.Баярсайханаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 280.489.84 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь :
Нэхэмжлэгч Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ нь С.Баярсайханаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 280.489.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ-ны нэхэмжлэлтэй Банди бошго овогт Сугарын Баярсайханд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 280.489.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 9.065 төгрөг урьдчилан төлснөөс 4532 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 4532 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Таван Баян Ундрага Хөгжил ХЗХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ