| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00144/И |
| Дугаар | 103/ШШ2017/00141 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2017/00141
| 2017 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2017/00141 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* хороолол, ******* гудамжны ******* тоотод байрлах, ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* хороолол-******* тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох татварын өр 10.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус ******* хэлтэстай харьцдаг ******* ******* ХХК нь 2011-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж ******* улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0011772 тоот актаар 16.094.655.70 төгрөгийн төлбөрийг тогтоон, актыг гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлсөн байхаар тогтоон танилцуулахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүнийг 2016 оны 07 сарын 07-ноос 2017 оны 03 дугаар сарын 02-ны хооронд 5.494.655.70 төгрөгийг дансаар цувуулан төлж 10.600.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд ******* ******* ХХК-иас татварын өр 10.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай ******* ******* ХХК нь ******* дүүргийн ******* хэлтэстэй 2011 оноос хойш өдийг хүртэл харьцаж ирсэн. Манай компани ******* дүүргийн ******* хэлтсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Манай компани ******* хэлтсээс тогтоосон нийт 16.094.655 төгрөгөөс 7.144.655 төгрөгийг төлж барагдуулсан цаашид ******* өрийг барагдуулахдаа 4 сард 3.000.000 төгрөг, 5 сард 3.000.000 төгрөг, 6 сард 2.950.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь ******* ******* ХХК-иас 10.600.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхийн шатанд 1.650.000 төгрөгийг төлсөн ба одоо 8.950.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус компаниас үлдэх өрийг 2017 оны 06 сард багтаан хуваарийн дагуу төлөх хүсэлт ирүүлснийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь хариуцагч ******* ******* ХХК-иас татварын өр 10.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох татварын өр 10.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь 1.650.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж, үлдэх 8.950.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг 2017 оны 4 сард, 3.000.000 төгрөгийг 5 сард, 2.950.000 төгрөгийг 6 сард тус тус төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч ******* хэлтэс нь тэмдэгтийн хураамж 184.550 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 184.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 92.5 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ