| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00145/И |
| Дугаар | 103/ШШ2017/00143 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2017/00143
| 207 оны 04 сарын 2 өдөр | Дугаар 0/ШШ207/004 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Бага******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 9******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, Аяга ******* ХХК-д ******* ажилтай, ******* ******* боловсролтой, ам бүл 4, ээж, аав, охины хамт Бага******* дүүргийн 4 дүгээр хороо, дугаар гудамжны 0 тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 989 онд ******* аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилгүй, ******* аймгийн суман дахь Хорих 4 дугаар ангид ажилтай, ******* аймгийн сум баг, 0 дугаар байрны 0 тоотод оршин суудаг, овогт /РД: 8906*******/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 207 оны 0 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид хоёр 200 онд танилцаад хамт амьдарсан.202 оны 06 сарын -нд охин төрсөн. нь Бага******* дүүргийн Хорих ангид ажиллаж байгаад ******* аймгийн сумын Мааньт 4 дугаар хорих анги руу шилжсэн. 202 оны сараас одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тиймээс охин д тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Охиноо төрснөөс хойш бид хоёр 202 оны дүгээр сарын 08-ны өдөр хэрэлдээд маргааш нь буюу дүгээр сарын 09-ний өдрийн өглөө надаас саллаа гээд явсан. Тэрнээс хойш би эвлэрэх гэж зөндөө гүйсэн. хааяа ирэн очин байж байгаад 20 оны 0 сард шилжээд ******* аймаг руу явсан. Бага*******аас явснаас нь хойш би эвлэрэх гэж зөндөө үзсэн. надад би чамаас саллаа, хүүхэддээ өгөх зүйлээ өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл юу ч өгөөгүй байгаа. Бага*******аас шилжсэнийхээ дараа ганц нэг удаа утсаар ярьдаг байснаа 2 жилийн өмнөөс дахин над руу яриад хамт амьдаръя гэх болсон. Тэгэхээр нь би хамт амьдрахаар болоод ******* аймгийн суманд очиж 4 хоночихоод буцаад охиноо аваад ирсэн. Тухайн үед манай эгч Бага*******т хүнд өвдчихсөн байсан учраас би явахаар шийдсэн юм. Дахин хамт амьдаръя гэж бодсон боловч үнэхээр болохгүй байсан, тиймээс жилийн өмнөөс эс холбоогоо бүрмөсөн тасалсан, би одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, иймд охиндоо тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна гэв.
Хариуцагч Б. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Бага*******ын хорих ангид 200 оны 09 дүгээр сард томилогдон ажиллахаар ирсэн. 200 оны 0 сард би танилцаад бид хоёр хамт гэрт амьдрах болсон. Энэ хугацаанд бид хоёр муудаж сайдах үе зөндөө байсан. Бид хоёр 202 оны дүгээр сарын 08-ны өдөр муудалцаад 202 оны дүгээр сарын 09-ний өдөр би юмаа аваад явсан нь үнэн. надтай хэрэлдэхээрээ намайг байнга хөөдөг, миний хамаг хувцсыг гаргаад хаячихдаг байсан. Тийм болохоор би алийн болгон хүнд хөөгдөж амьдрах вэ? гэж бодоод ажлаа шилжүүлээд ******* аймаг руу явсан. Түүнээс хойш 204-20 онуудад надаас буцаад нийлье гээд байсан. Тэгээд ч би намайг байнга хөөдөг байсан болохоор салахаар шийдсэн байсан ч буцаж нийлээд амьдрахаар болж хэсэг хугацаанд хамт байсан. Хамт амьдрах хугацаандаа би бүхий л бололцоогоороо тусалж, цалингийн зээл хүртэл авч хашаа байшин бариад хамт амьдаръя гэсэн чинь хоног надтай хамт байснаа хөдөө тосгонд амьдарч чадахгүй гээд охиноо аваад яваад өгсөн. Тэгээд найз нөхдөөсөө сураг сонсоод байсан чинь г өөр хүнтэй сууж байгаа гэдгийг сонсоод эхэндээ итгээгүй. надтай хааяа утсаар ярихдаа мөнгө хэрэгтэй байна гэж мөнгө нэхэж ярьдаг байсан. Тэр үед нь өөр хүнтэй хамт амьдраад хос дугаартай хүртэл болчихсон байсан. Бид хоёр хамт байхдаа миний цалингийн зээлийг авч хамт үрэн таран хийсэн, би одоо хүртэл энэ зээлийг төлж байгаа. надад хэлэхдээ би хүний нөхөр салгаад суучихсан гээд олон юм ярьдаг байсан. Надаас саллаа гэж хэлээгүй байж гэнэт утсаа салгаад сураггүй болсон нь өөр хүнтэй суучихсан байсан юм байна лээ. Би охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Харин 06 дугаар сараас эхэлж төлмөөр байна. Охиноо хойд эцгийн гар харуулах надад хэцүү байна, би өөрөө хорих ангид ажилладаг болохоор хойд эцгүүдийн үйлдсэн хэргүүдийг мэднэ, охиндоо их санаа зовж байна, өөр хэлэх зүйл алга гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч Б. нар нь 200 оноос эхлэн хамтран амьдарч 202 оны 06 дугаар сарын -ний өдөр охин төрүүлэн одоог хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь 78 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтоор, зохигчид нь хамтран амьдарч байгаад нөхөр Б. нь согтууруулах ундаа хэрэглэдэг байсан, байнгын хэрүүл маргаан, таарамжгүй харьцааны улмаас 20.0 сараас тус тусдаа амьдрах болсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2. дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг зохигчдод үүсчээ. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх үүргийн хувьд хүүхдээ хүмүүжүүлэхэд зохигчид тэгш эрх, үүрэгтэй оролцох бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг уг үүргээ биелүүлэх, охинтойгоо уулзахад хориглох эрхгүй.
Хариуцагч нь охин өөрийн хүүхэд мөн эсэхэд маргаагүй, хүүхэд эцэг Бат-эрдэнээр овоглож төрсний гэрчилгээ авсан, захиргааны журмаар эцэг мөн болох нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсэгт зааснаар эцэг Б.эс тэтгэлгийг сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., 6 дугаар зүйлийн 6.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид .2 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8., 40 дүгээр зүйлийн 40.., 40..2 дахь хэсгүүдэд зааснаар овогт нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 0 хувиар, нас хүрмэгц 6 нас хүртэл /суралцаж байгаа бол 8 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.эс сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.эс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 0 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6., 6 дугаар зүйлийн 6.., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн .2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас .2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ