Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00144

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00144

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* хороолол, 0******* дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.543.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие нь 2015 оны 07 сарын 08-ны өдөр утасдаж мөнгө зээлээч гэхээр нь бэлнээр 500.000 төгрөг, мөн 201*******.07.2*******-ны өдөр 5750589425 тоот ийн данс руу 2.*******00.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөнөөсөө 2015.07.28-ны өдөр 1.2*******7.000 төгрөг, 290.000 төгрөгийг 2015.10.02-ны өдөр буцаан авсан боловч одоо үлдэгдэл 1.543.000 төгрөгийг өгөхгүй байгаа тул уг мөнгийг Д.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие нь гаас нийт 3.100.000 төгрөгийг зээлээд буцааж 1.557.000 төгрөгийг өгсөн. Одоо 1.543.000 төгрөг өгөх дутуу байгаа. Энэхүү мөнгийг ажилтай болж ажил хийж эхэлмэгц өгнө. Би яг одоогоор бүгдийг нь төлөх боломжгүй байгаа тул ажил эхэлмэгц сард 50.000 төгрөгөөр төлөх боломжтой юм гэжээ.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч миний бие нь хариуцагч Д.аас 1.543.000 төгрөгийг нэхэмжилж хариуцагч нь 2017 оны 0******* сарын 15-наас эхэлж сар бүрийн 15-нд 100.000 төгрөгийг 1******* сарын хугацаанд төлбөрийг 575027*******8*******4 тоот дансанд хийхээр,

Хариуцагч миний бие нь нэхэмжлэгч Ж.******* нэхэмжилсэн 1.543.000 төгрөгийг төлөх нь үнэн, төлбөрийг 2017 оны 0******* сарын 15-наас эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр төлж 2018.10.15-ны өдрийг хүртэл ******* 575027*******8*******4 тоот дансанд хийхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Шүүх зохигчдоос бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.543.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.543.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1.543.000 төгрөгөөс 2017 оны 0*******-р сарын 15-наас 2018 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл 1******* сарын хугацаатай сар бүр 100.000 төгрөгөөр 575027*******8*******4 тоот дансанд төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 39.910 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1.543.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 39.*******38 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******.8******* төгрөгийг улсын орлогоос, *******.8******* төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ