Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00145

 

 

 

 

 

20*******7 оны 04 сарын 24 өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/00*******4*******

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 0******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******9******* онд төрсөн, эрэгтэй, боловсролтой, -ын харъяа Хорих 0 дугаар ангид ял эдэлж байгаа овогт

Хариуцагч: *******9******* онд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, -ын харъяа Хорих 0 дугаар ангид ял эдэлж байгаа овогт нарт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******28.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь одоогоор эрхэлсэн ажилгүй, гэртээ байдаг. Намайг гэх зочид буудлын өмнө ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодож тархинд минь хүнд гэмтэл учруулсан. Толгойны маань яс нь цөмөрч дотогшоо цус хурж би гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж тархиндаа төмөр суулгац тавиулсан. Одоо насан туршдаа олигтой ажил төрөл хийж чадахгүй, ар гэрээ тэжээх чадваргүй болсондоо маш их харамсаж байна. Одоо дүүргийнхээ эмчийн хяналтанд байнга байдаг хагалгаа хийсэн эмч нар маань цаашид тархины саажилт унаж татах, юм мартах зүйл болохыг урьдчилан таах боломжгүй, тогтмол эм тариагаа сайн хэрэглэж, ойр ойрхон эмчид үзүүлж байх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн. , хоёр намайг хагалгаа хийлгэх үед ямар ч тусламж үзүүлж байгаагүй. Би ээжийнхээ тэтгэврийн зээлийг авч хагалгаанд орж байсан. Би дараа нь гарсан зардлаа тэр хоёроос нэхэл дагал болж байж талыг нь авсан. Энэ хоёр намайг зодож танхайрсандаа ер гэмшихгүй санаатайгаар буруугаа хүлээдэггүй учир би насан туршдаа хохирсон хохирлоо иргэний шүүхээр нэхэмжилнэ. Иймд , нараас хэрэглэсэн эм тариа, томографикт харуулсан *******28.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч , Э. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой , нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.*******-т зааснаар 7 жилийн хорих ялыг биеэр эдэлж байгаа. Хохирогч нь бид нараас гэм хорын хохирол *******28.000 төгрөг нэхэмжилсэн байна. Бид хоёр хуулиар оногдуулсан ялыг эдэлж байгаа билээ. Ялтны хөдөлмөр өдрийн хөлсөөр нэхсэн мөнгийг төлөх болно. Монгол улсын Үндсэн хуулиар үр хүүхдийн гэм бурууг эцэг эхэд нь нялзаахгүй зарчмын дагуу гэм бурууг би өөрөө үүрэх болно. миний эцэг *******9 настай, ээж *******6 настай, тархины цус харвалттай хүний асаргаанд байдаг. миний ээж *******2 настай тэтгэвэрт байдаг. Эдгээр хүмүүс нь гэмт хэрэг үйлдээгүй учраас бид хохирлыг барагдуулах болно. Бид хоёр гэм хорын хохиролд 6 сая төгрөгийг хувааж төлсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч , Э. нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******28.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч , Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нарын зөвшөөрлийн үндэслэл болсон ....Нэхэмжилсэн *******28.000 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй овогт , овогт нарт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол *******28.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар хариуцагч , Э. нараас *******28.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******6.490 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ