| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00152/И |
| Дугаар | 103/ШШ2017/00146 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2017/00146
| *******017 оны 04 сарын *******4 өдөр | Дугаар 103/ШШ*******017/00146 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамжинд байрлах, ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 0******* тоотод байрлах, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 6.585.376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* дүүргийн ******* ******* ХХК нь *******017 оны 04 сарын 03-ны өдрийн байдлаар 4.396.080 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгаа бөгөөд үүнийг төлүүлэхээр удаа дараа удирдлагатай нь утсаар ярих, биеэр уулзах шаардлага тавих, гэрээ хэлцэл байгуулж төлбөрөө барагдуулах талаар ажилласан боловч өнөөдрийг болтол шимтгэлийн өрөө барагдуулаагүй байна. ******* ******* ХХК-иас ******* даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, *******0 дугаар зүйлийн 1.******* дахь заалтын дагуу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 4.396.080 төгрөг, алданги *******.189.*******96 төгрөг, нийт 6.585.376 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай ******* ******* ХХК нь ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтсийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэл 4.396.080 төгрөгийг төлнө. Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг 5 сард 1.099.0*******0 төгрөг, 6 сард 1.099.0*******0 төгрөг, 7 сард 1.099.0*******0 төгрөг, 8 сард 1.099.0*******0 төгрөгийг хуваарийн дагуу хийж барагдуулна. Манай ******* ******* ХХК нь *******014 онд нүүрсний борлуулалт хийж байгаад эдийн засгийн хямралд орж худалдан авалт муу, нүүрсээ борлуулж чадахгүй *******015 оноос сул зогсолт болж эдийн засгийн хямралд орсон. Иймд алданги болох *******.189.*******96 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Иймд үндсэн шимтгэлээ төлж, алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ХХК-ийн гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжлэлийн нийт дүн 6585376 төгрөгөөс алданги *******.189.*******96 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4.936.080 төгрөгийг графикийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь хариуцагч ******* ******* ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 6.585.376 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь *******.189.*******96 төгрөгөөс татгалзсан болно.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл 6.585.376 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч байгууллага нь *******.189.*******96 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь үлдэх 4.396.080 төгрөгөөс *******017 оны 5 сард 1.099.0*******0 төгрөг, 6 сард 1.099.0*******0 төгрөг, 7 сард 1.099.0*******0 төгрөг, 8 сард 1.099.0*******0 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч ******* дүүргийн ******* *******, ******* даатгалын хэлтэс нь тэмдэгтийн хураамж 1*******0.316 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 1*******0.316 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 60.158 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ