Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00147

 

 

 

 

 

*******017 оны 04 сарын *******4 өдөр

Дугаар 103/ШШ*******017/00147

******* хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсэгт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өргөн чөлөө -р байр, 11******* тоотод оршин суух, овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.*******05.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие *******016 оны 1******* сарын *******6-ны орой 19-*******0 цагийн үед ******* дүүргийн 4 замын уулзвар буюу Петровис шатахуун түгээх газрын зүүн хойд талын зам дээр иргэн барьж явсан 78-73 УБТ улсын дугаартай Toyota 105 маркын тээврийн хэрэгслийн машинд мөргүүлж хүнд гэмтэл учирсан. Ингээд *******017 оны 0******* сарын *******0-ны өдрийн *******0 дугаартай ******* дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч, эмчилгээний зардал 870.000 төгрөг авсан. Сүүлд байгуулсан эвлэрлийн гэрээнд заасны дагуу эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг *******017 оны 03 сарын 01-ний дотор төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан боловч одоо болтол төлбөр төлөөгүй байна. Иймд иргэн эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, мөн Иргэний хуулийн *******3******* дугаар зүйлийн *******3*******.6 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож, өнөөдрийн байдлаар *******05.000 төгрөг нийт 1.*******05.000 төгрөгийг иргэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Батчулуун овогтой Аззаяа миний бие ******* нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Иймд нэхэмжилж байгаа 1.*******05.000 төгрөгийг Мандал даатгал жолоочийн хариуцлагын даатгалаас гаргуулж төлөх болно. Мандал даатгал материал бүрдүүлснээс хойш ажлын 10 хоногт шийдвэрлэдэг. Иймд ******* нэхэмжилсэн 1.*******05.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч нь хариуцагч эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.*******05.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ....Нэхэмжилсэн 1.*******05.000 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.*******-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй овогт холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.*******05.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч 1.*******05.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 33.470 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ