| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00189/И |
| Дугаар | 103/ШШ2017/00199 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2017/00199
| 201******* оны 0 сарын 1 өдөр | Дугаар 103/ШШ201*******/001 | Улаанбаатар хот |
201******* 0 1 103/ШЗ201*******/001
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум, ******* баг ******* хороолол *******-******* тоотод байрлах ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Залуусын ******* дугаар гудамжны 0 тоотод оршин суух, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 00.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь манай компаниас 2013 оны 4 дүгээр сарын 24-нд SAMSUNG-S4 маркын 00.000 төгрөгийн үнэтэй гар утасыг банкны лизингийн гэрээ хийгээд мөнгийг нь өгье гэж хэлээд авсан ба өгнө өгнө гэж явсаар одоо болтол мөнгөө төлөхгүй байгаа тул зээлийн нийт дүн болох 00.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас авсан SAMSUNG-S4 маркын гар утасны үнэ болох 00.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг Цэндхүү гэх хүний дансанд хийсэн. Утасны үлдсэн *******00.000 төгрөгийг 201******* оны 6 дугаар сарын 2-ны дотор төлж барагдуулна гэжээ.
******* ******* ХХК-ийн захирал Ү.Цэндхүү шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч хариу тайлбартай танилцлаа. Утасны үнэ болох 00.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлсөн. Үлдэх *******00.000 төгрөгийг 201******* оны 6 дугаар сарын 2-ны дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч овогт худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 00.000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 00.000 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч нь 200.000 төгрөгийг төлж, үлдэх *******00.000 төгрөгийг 201******* оны 06 сарын 2-нд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26.30 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 13.1******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******гаас 13.1******* төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* Шонхор ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ