Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2017/00203

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2017/00203

******* хот

 

 

 

 

 

 

2017 05 23 103/ШШ2017/00203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Багануур дүүрэг 2 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин малчинаар ажиллаж байсан. Миний 1982 онд ажилд орсон тушаал, 1989 онд ажлаас гарсан тушаалууд байгаа, харин хөдөлмөрийн дэвтэр байхгүй, сумын архивт гал гараад шатчихсан учраас үрэгдсэн. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй болохоор тэтгэврээ тогтоолгох боломжгүй тул ажиллаж байсан 10 жилийн хугацаагаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Төв аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин малчинаар ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.******* 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 10 жил 07 хоног улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч Төв аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин малчинаар ажиллаж байсан болох нь 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ******* нэгдлийн даргын 66 тоот Ажилд томилох тухай тушаал, 1990 оны ******* дүгээр сарын 20-ны өдрийн ******* нэгдлийн даргын 78 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1992 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ******* нэгдлийн даргын 28 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрэл зураг, гэрч Д., Б. нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ийг 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 29-ний хүртэл Төв аймгийн ******* сумын ******* нэгдэлд хоньчин, малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО