Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0162/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.Е /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Д-ийн Е-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2031003680173 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн Е /РД: ............ /, ...........  оны ............  дугаар сарын ......... -ний өдөр ..............  аймгийн ........... суманд төрсөн, .............  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, ....................ажилтай, ам бүл ........, .................. хамт .............  аймгийн .............. сумын ..............  дугаар багийн ................. дүгээр гудамжны .................  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Е нь 2020  оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ..................  аймгийн .............. сумын .......... дүгээр баг ................. дугаар байрны ............  тоот гэртээ мэдээллийн технологи буюу “Б Б” нэртэй фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаагаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Е-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор сугалаагаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Е нь 2020  оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ..........  аймгийн ..............  сумын ............  дүгээр баг ..................  дугаар байрны ..........  тоот гэртээ мэдээллийн технологи буюу “Б Б”нэртэй фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаагаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Е-ы мэдүүлсэн: “....Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн  2031003680173 дугаартай хэргээс:

 

Д.Е-ы Хаан банк дахь ..........  дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга[1],

 

Гэрч О.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед Е хүүхдээ төрүүлээд хоёр сар гарантай байсан. хүүхэд нь хөхөөрөө биш нэмэлт сүүгээр хооллодог болохоор өөрөө мөнгө олж хүүхдийнхээ сүүг авах зорилгоор өөрөө фэйсбүүкт сугалаа зохион байгуулж мөнгө олох санаа гаргасан. Ингээд өөрөө жирэмсний амралттай байсан учир өөрийнхөө фэйсбүүк хаягаар сугалаа зохион байгуулбал ажлын хүмүүс харчихна гэж хэлээд миний утсаар миний фэйсбүүк хаягаар нэвтэрч “Халамж хүүхдийн мөнгө” гэсэн группд орж сугалаа зохион байгуулдаг байсан. Сугалааны хувьд нэг тоглолтод 4 хүн  ордог байсан бөгөөд хүн тус бүр сугалаанд оролцох 20,000 төгрөгөө Еы данс руу шилжүүлээд өөрийн дурын тоогоо утга болгож шилжүүлдэг байсан. Ингээд сугалаанд оролцох хүмүүсийн явуулсан тоог Е бичээд шилэн саванд хийж сэгсрээд эхлээд гарч ирсэн цаасан дээрх тоог танилцуулаад тухайн ялагч болсон хүнд 35.000 төгрөг, дараагийн сэгсрэлтээр гарч ирсэн тоо таарсан хүн 30,000 төгрөг, 3 дахь сэгсрэлтээр гарч ирсэн тоо таарсан хүн 10,000 төгрөг хожиж байсан. Ингээд 4 дэх хүн шагналгүй гарч байсан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Э.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Би цахим тоглоомд оролцсон. Фэйсбүүк дээр хүмүүс түгээсэн байхаар нь нэг удаа л орж тоглосон. Тоглоомд оролцохдоо 4 хүн саван дотор цаас хуйлаад хийдэг байсан ба тэрийгээ сэгсэрч байгаад нэг нэгээр нь сугалж гаргахаар 3 хүн дараалж эхний хүн 35,000 төгрөг, хоёр дахь хүн 30,000 төгрөг, гурав дахь хүн 10,000 төгрөг хожиж сүүлийн хүн мөнгө авдаггүй үлддэг байсан. Тоглоомд оролцох хүмүүс Д.Е-ы эзэмшлийн Хаан банкны ..........  дугаарын данс руу мөнгөө шилжүүлдэг байсан. Нэг удаа тоглохдоо 20,000 төгрөг шилжүүлдэг. Би нэг удаа тоглож 35,000 төгрөг хожиж байсан. Тэгээд 10-д хоногийн өмнө миний Хаан банкны ..........  дугаарын дансанд 50,000 төгрөг андуурагдаж “.............” гэсэн утгатай орж ирсэн. Тэгээд “........... ” хаяг руу “Б Б”гэх эмэгтэй хүний зурагтай хаягаас намайг таньж байна уу. Би мөнгөө авмаар байна. Андуурагдаад хийгдсэн байна гэхээр нь 20,000 төгрөгийг өөрийн данснаас, дүү Сансармаагийн данснаас 30,000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч О.М-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мэдүүлсэн: “...Би “Б Б” гэх фэйсбүүк хаягтай хүний зохион байгуулсан тоглоомд нэг удаа оролцсон. Тухайн сугалаанд оролцож байгаа нэг хүн тоо сонгодог. Нэг сугалаанд оролцохдоо 20.000 төгрөг төлж байсан. Би Е-ы эзэмшлийн Хаан банкны ..........  дугаарын дансанд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн ...............  дугаарын данснаас нэг удаа 20,000 төгрөг шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Б Б” гэх фэйсбүүк хаягаас лайв бичлэгээр явуулж байсан тоглоомд оролцохоор 30,000 төгрөгийг Д.Е-ы эзэмшлийн ..........  тоот дансанд 1 удаа шилжүүлж тоглоомд оролцсон. Тухайн тоглоом нь 30,000 төгрөгийг шилжүүлж 1-4 хүртэлх дугаарын тоо сонгож, сонгосон тоог наалддаг цаасан дээр бичээр шилэн хоргонд хийж эргүүлж байгаад эхний сугалж гаргаж ирсэн цаасны тоог сонгосон хүн 60,000 төгрөг, дараагийн сугалж гаргаж ирсэн тоог сонгосон хүнд 40,000 төгрөг, дараагийн сугалж гаргаж ирсэн тоог сонгосон хүнд 10,000 төгрөг өгдөг. Д.Еы ..........  тоот дансанд 20,000 төгрөг эсвэл 30,000 төгрөг шилжүүлж тоглоомд оролцдог байсан.” гэх мэдүүлэг[5],

 

“Пийк ом аудит” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/210 дугаартай “...Д.Еы эзэмшлийн Хаан банкны ..........  дугаарын дансанд мөрийтэй тоглоом тоглосон шинжтэй, бусад хүмүүсийн данснаас мөрийгөө тавьж мөнгөө шилжүүлж байгаа болон хожсон мөрийний мөнгийг тодорхой зарим хүмүүсийн дансанд буцаан шилжүүлж байгаа гэж ойлгогдохоор гүйлгээнүүд 2020.10.10-аас 2020.10.24-ны хооронд гарсан байна. Энэ нь Д.Еы эзэмшлийн Хаан банк дахь ..........  тоот дансны 2020.10.01-ний өдрөөс 2021.10.24-ний өдрийг хүртэлх хугацааны дансны 10 хуудас хуулга баримтаар тогтоогдож байна. Нийт 119 данснаас ..........  тоот дансанд 182 удаагийн гүйлгээгээр 3,996,139 төгрөгийн орлого орсон байна. ..........  дугаартай Д.Е-ы данснаас 90 дансанд 135 удаагийн гүйлгээгээр 3,966,600 төгрөгийн зарлага гарсан байна. Д.Е-ы эзэмшлийн ..........  дугаартай дансанд мөрийтэй тоглоом тоглосон шинжтэй, бусад данснаас мөрийгөө тавьж мөнгөө шилжүүлж байгаа болон хожсон мөрийний мөнгийг тодорхой зарим хүмүүсийн  дансанд буцаан шилжүүлж байгаа гэж ойлгогдохоор гүйлгээнүүд 2020.10.10-аас 2020.10.24-ний хооронд хийгдсэнээр нийт 3,996,139 төгрөг орж нийт 3,956,600 төгрөг гарсан байна. Тухайн дансанд 2020.10.10-аас 2020.10.24-ний мөрий хэлбэрээр орсон мөнгөнөөс 39,539 төгрөг үлдсэн ба тухайн дансанд бооцоо тавьж мөнгө шилжүүлээгүй дансанд 815,600 төгрөгийн ашгаа шилжүүлж хонжворт тоглоомоос нийт 855,139 төгрөгийн ашиг олсон байна.” гэх шинжээчийн дүгнэлт болон хавсралт[6],

 

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “...иргэн Д.Е-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2020 оны 08 дугаар сард Мобикомын Дархан салбараас худалдан авсан Самсунг А-51 маркийн 64GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цээ нь 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 550,000 /Таван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7]

 

Д.Е-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 14-нөөс 24-ний өдрийн хооронд төрсөн ээж болох Б-ийн “Б Б”нэртэй фэйсбүүк хаягаар цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Энэ тоглоомд нэг удаагийн тоглолтод 4 хүн оролдог. Тоглоомд оролцох хүсэлтэй хүмүүс ..........  дугаарын данс руу 20,000 төгрөг шилжүүлж тоглодог. Ингээд түрүүлж мөнгөө хийсэн 4 хүн  тоглолтод оролцоно. Хоцорсон хүмүүс дараагийн тоглолтыг хүлээнэ. Ингээд 1-4 хүртэлх тооноос өөрөө сонгоод мөнгөө шилжүүлэхдээ утга дээр нь тоогоо фэйсбүүк нэрээ бичээд мөнгөө шилжүүлдэг. Ингээд би мөнгөө шилжүүлсэн эхний 4 хүний тоог цаасан дээр бичээд шилэн сав дотор хийнэ. Мөн тэдгээр хүмүүсийн нэрсийг 1, 2, 3, 4 гэж дугаарлан шилэн саванд хийсэн цааснаас тусад нь цаасан дээр бичдэг. Ингээд шилэн савны амыг гараараа таглаж байгаад сэгсэрч байх үед гарт баригдсан хамгийн эхний цаасыг авч дугаарыг нь харж хэлээд эхний ялагчаа тодруулна. Энэ аргаар 3 удаа сэгсэрч 3 ялагч тодруулна. 4 дэх хүн хоосон гарна. Эхний ялагч 35,000 төгрөг, хоёр дахь ялагч 30,000 төгрөг, гурав дахь ялагч 10,000 төгрөг авдаг. Сүүлдээ 30.000, 25,000, 10,000 гэх зэргээр бууруулсан. Ялагч болсон хүмүүсийн мөнгийг буцаагаад өөрсдийнх нь данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг[8] зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон эд мөрийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Е нь 2020  оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ...........  аймгийн ............ сумын ...........  дүгээр баг ..........  дугаар байрны ........... тоот гэртээ мэдээллийн технологи буюу “Б Б”нэртэй фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаагаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг А-51 загварын гар утасны үнэ 550,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 855,139 төгрөг, нийт 1,405,139 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Е нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Е-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Е-ы 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ............  аймгийн .............  сумын ......  дүгээр баг ................ дугаар байрны ..........  тоот гэртээ мэдээллийн технологи буюу “Б Б”нэртэй фэйсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор сугалаагаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Е-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Д.Е-ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Е-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн Самсунг А-51 маркийн гар утасны үнэ 550,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 855,129 төгрөг, нийт 1,405,139 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шилэн сав, ягаан өнгийн наадаг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Е-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Е нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг А-51 маркийн гар утасны үнэ 550,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 855,139 төгрөг, нийт 1,405,139 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шилэн сав, ягаан өнгийн наадаг цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Е-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 15-20, 92-101 тал

[2] Хавтаст хэргийн 47 тал

[3] Хавтаст хэргийн 50 тал

[4] Хавтаст хэргийн 54-55 тал

[5] Хавтаст хэргийн 58 тал

[6] Хавтаст хэргийн 70-73, 74-86 тал

[7] Хавтаст хэргийн 104, 105  тал

[8] Хавтаст хэргийн 110 тал