| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00168/И |
| Дугаар | 103/ШШ2017/00204 |
| Огноо | 2017-05-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 103/ШШ2017/00204
| 20******* оны 05 сарын 23 өдөр | Дугаар 103/ШШ20*******/00204 | Улаанбаатар хот |
20******* 05 23 103/ШШ20*******/00204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Багануур дүүрэг 5 дугаар хороо, Залуусын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /АМ5705******* / улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Ч.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 онд гуталчин мэргэжил олгох курст суралцаж, мэргэжлийн 3 дугаар зэргийн үнэмлэхтэй болж 1981 оны 1 дүгээр сараас ажилд орж 1989 оны 12 дугаар сарыг дуустал ******* аймгийн ******* сумын төвд гуталчнаар тасралтгүй 9 жил ажилласан. 1982 онд Үйлвэрчний эвлэлд элсэж байсан бөгөөд тэр үеэрээ нэхэмжлэлээ анх бичсэн байсан. Сүүлд шагнуулж байсан баярын бичгээ хараад 1981 онд ажилд орсноо мэдээд нэхэмжлэлээ өөрчилж бичсэн. Би 1981 онд үйлдвэрчний эвлэлд элсээгүй байсан. Миний ажиллаж байсан албан газар татан буугдсан учраас хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдсэн. Намайг ажиллаж байх үед миний хөдөлмөрийн дэвтрийг надаас хурааж аваад буцааж өгөөгүй байж байгаад албан газар татан буугдаад устсан юм. Миний бие энэ оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар өндөр насны тэтгэвэрт гарах үед ажилласан жилийг тодорхойлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн, мөн ажиллаж байсан байгууллага болох байгууллагын тушаал, шийдвэр, бүртгэл гарахгүй байгаа тул 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн ******* сумын төвд гуталчнаар тасралтгүй 9 жил ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ч.******* 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 жил улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын төвд 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай гуталчны үнэмлэх, Монголын Үйлдвэрчний эвлэлийн 510030 дугаартай гишүүний бат илэрхийлэл, 1985 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 39/32 тоот таван жилийн гавшгайч тэмдэг, 1990 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 5/1 тоот таван жилийн гавшгайч тэмдэг, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн баярын бичиг, 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шагналын бичиг, 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Дурсамж бичиг, 1989 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Гэрчилгээ, 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Диплом, 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баярын бичиг, 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Диплом, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Талархал, 1984 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1983 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1982 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баярын бичиг, 1981 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Баярын бичиг, гэрэл зургууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хавтас хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын төвд гуталчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО