Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 00116

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1957 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сум 2 дугаар баг, Бэлэндалайд оршин суух, Тангуд овогт Лхамхүүгийн Түмбаяр /РД:ДЮ-/-ын хүсэлттэй, улсад ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдмаа, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Түмбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Лхамхүүгийн Түмбаяр нь 1957 оны 04 сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. 1976 оны 07 сарын 18-ны өдрөөс 1979 оны 08 сарын 19-ний өдрийг хүртэл 3 жил Эрдэнэт хотод цэргийн алба хаасан. 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс Говь-Алтай аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар орсон. Говь-Алтай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 10 сарын 08-ны өдрийн №124 тоот тушаалаар миний хөдөлмөрийн дэвтэрийг нээхэд Лхамхүү овогтой Түмэнбаяр гэж нээсэн. 1981 оны 01 сарын 01-нд Цээл сумын Октябрь нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1982 оны 01 сарын 08-ны өдрийн Октябрь нэгдлийн даргын №3 тоот тушаалаар ажлаас гарсан. Энэ үеийн ажилд орсон гарсан тушаалууд архиваас олдохгүй байгаа юм.  1982 оны 01 сарын 09-ний өдөр Эрүүлийг хамгаалах газарт няраваар орж ажиллаж байсан ба Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тушаал мөн 1985 оны 03 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн №30 тоот тушаалууд архиваас олдохгүй байгаа юм. Харин 1982 оны 08 сарын 04-ний өдрийн №78 тоот ажилд орсон тушаал нь архиваас гарсан мөртлөө Хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байдаг юм. 1985 оны 03 сарын 08-ны өдөр барилгын бригадад нормчноор авч ажиллуулсныг Бөөний бараа баазын даргын 1985 оны 03 сарын 20-ны өдрийн №07 тоот тушаал, 1988 оны 03 сарын 10-ны өдрийн 18 тоот ажлаас гарсан тушаал, 1988 оны 03 сарын 15-ны өдрийн Алтай хот дахь ХАА-н ТМС-д слесариар түр авч ажиллуулсан захирлын 1988 оны 03 сарын 15-ны өдрийн №22 тоот тушаал, 1988 оны 06 сарын 01-ний өдрийн №31 тоот ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архиваас олдоогүй. 1988 оны 06 сарын 27-ны өдрийн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын №52 тоот тушаалаар аймгийн зуны сувилалд няраваар авч ажиллуулсан тушаал, мөн даргын 1988 оны 08 сарын 30-ны өдрийн №77 тоот ажлаас чөлөөлсөн тухай тушаалууд архиваас гарсан юм. Эдгээр тушаалууд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт болон архиваас гарсан тушаалуудын огноо зөрүүтэй байгаа юм. 1988 оны 08 сарын 20-ны өдрийн ХБТ-ийн даргын №148 тоот түүхий эдийн бэлтгэлийн ачигчаар авч ажиллуулах тухай тушаалд миний нэрийг Л.Түмбаатар гэж бичсэн байдаг юм. Харин энэхүү ажлаас гарсан тушаал болох 1990 оны 03 сарын 20-ны өдрийн №51 тоот тушаалд миний нэрийг Л.Түмбаяр гэж зөв бичсэн байдаг юм. Миний хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд засвартай, бичилт, тамга нь бүдгэрсэн, ажилд орсон гарсан тушаалуудын зарим нь архиваас олдохгүй, бичиг баримтуудад бичсэн нэрийг Түмэнбаяр, Түмэнхбаяр, Түмбаатар гэж зөрүүтэй бичсэн, тухайн үеийн боловсон хүчин, дарга нарын ажлын хариуцлага муутай байснаас болж миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний цуглуулсан баримт материалыг үндэслэн улсад ажиллаж байсан 14 жил 03 сарын 29-ний өдрийг тогтоож, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай нөхөр болох Тангуд овгийн Лхамхүүгийн Түмбаяр  1957 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. Одоо хүнд өвчтэй хэвтэрт гэртээ миний асрамжинд байгаа. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч, ажилласан жилийг нь тогтоолгохоор миний бие шүүхэд хүсэлт гаргасан. Уг хүсэлтэд улсад 1979 оноос 1990 оны 4 сар хүртэл ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг  тогтоолгох тухай хүсэлт гаргасан байгаа.  1979 оны 10 сард Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар ажиллаж байсан. 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарахад хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ Л.Түмбаяр нэрийг нь Л.Түмэнбаяр гэж нээсэн. Энэ боловсон хүчний хариуцлагагүй байдлаас болж тэтгэвэртээ гарах сар нь өнгөрчихөөд байхад гарч чадахгүй шүүхэд хандсан. 1981 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл сумын Октябрь нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр ажилласан. 1982 оны 01 сар хүртэл 01 жил ажилласан.  Энэ жилийг нь  архиваас шүүгээд орсон, гарсан тушаалууд нь олдоогүй. Өөрөө явах боломжгүй учраас 2 хүнийг гэрчээр асуулгах хүсэлт өгсөн...,... Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт няраваар 1982 онд орж ажиллаж 1985 онд няравын ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацааны буюу 1985 оны 03 сард ажлаас гарсан тушаал нь олдоогүй, 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн тушаал нь гарсан боловч хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй байгаа.  1985 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Барилгын бригад ажлуулсан тушаал нь олдсон. Хөдөө аж ахуйн ТМС-т слесарын ажилд авч ажлуулсан тушаал нь архиваас олдохгүй байгаа. Зарим тушаал нь олдохгүй, зарим тушаал нь зөрүүтэй байгаа.  1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 52 тоот тушаалаар Говь-Алтай аймгийн зуны сувилалд няраваар авч ажлуулсан байгаа. Энэ тушаалууд нь архиваас гарсан боловч хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдээгүй огноо зөрүүтэй байгаа.

1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн Худалдаа бэлтгэлийн трестийн 109 тоот түүхий эд бэлтгэлийн ачигчаар авч ажлуулж байсан тушаалд нэрийг нь Л.Түмбаатар гэж бичсэн. Харин ажлаас гарсан тушаал болох 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 дугаартай тушаалд нэрийг нь Л.Түмбаяр гэж зөв бичсэн байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дэх хүсэлтүүд засвартай, бичилтүүд нь бүдгэрсэн. Ажилд орсон, гарсан тушаалууд зарим нь архиваас олдоогүй зарим баримтууд дээр миний нэрийг Түмэнбаяр, Түмэнхбаяр, Түмбаатар гэж зөрүүтэй бичсэн нь тухай үеийн боловсон хүчин, дарга нарын ажлын хариуцлага муутай байснаас Л.Түмбаярын өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадаагүй сар хэтэрээд явж байна. Миний цуглуулсан баримт материалыг үндэслэн  улсад ажиллаж байсан 14 жил 3 сар 29 өдрийг тогтоож, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Манай нөхөр  хүнд өвчтэй байгаа. 2015 оноос хойш зүрх судасны өвчний улмаас байнга даралт нь ихдэж байнгын эмчилгээтэй байсан. Манай нөхөр нь группэд байсан. Манай нөхөр 2016 оны 07 сард улаан хоолойн хорт хавдар өвчний хүнд шатандаа илэрээд одоо эм, эмчилгээ болон байнгын асаргаанд эмчийн хяналтанд байдаг. Хань ижлээ хаана ч явсан улсад ажилласан нэртэй гээд тэтгэврийг нь тогтоолгоод өөрийнх нь сэтгэл, санааны хямрал хүнд өвчтэй байх үед нь тэтгэврийг нь тогтоолгоод бага ч болов баярлуулах юмсан. Дэлхий даах биш хажуудаа цуг байх юмсан гээд тэтгэврийг тогтоолгохоор нотлох баримтуудаа цуглуулж ирсэн. Энэ баримтуудыг шүүгээд тэтгэврийг нь тогтоож өгнө үү гэж хүсч байна. Манай нөхрийн даралт байнга 180-200 хүрдэг. Улаан хоолойн хорт хавдартай байнгын асрамжинд байдаг  учраас би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь оролцож байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Л.Түмбаяр нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтэр болон бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд тус тус гаргажээ.

            Шүүх хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Л.Түмбаяр нь 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Лхамхүү овогтой Түмэнбаяр нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Говь-Алтай аймаг ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 10 сарын 22-ны өдрийн 124 тоот ажилд авах тухай тушаалд Л.Түмэнбаяр гэж, Говь-Алтай аймаг ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 12 сарын 31-ний өдрийн 142 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд Л.Түмэнбаяр гэж, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97 тоот ажилд авах тушаалын хавсралтад Лхаасүрэн овогтой Түмбаяр гэж овгийг зөрүүтэй бичсэн, Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148 тоот ажилд түр томилох тухай тушаалд Лхамхүү овогтой Түмбаатар гэж нэрийг зөрүүтэй бичсэн,  Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 1988 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 тоот ажилд томилох тушаалд Түмэнбаяр гэж нэрийг зөрүүтэй бичсэн байх тул 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Лхамхүү овогтой Түмэнбаяр нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтэр болон тушаалуудын жинхэнэ эзэмшигч нь Лхамхүү овогтой Түмбаяр мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Тангуд овгийн Лхамхүүгийн Түмбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Л.Түмбаярын 356889 дугаартай жолооны үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр Лхамхүү овогтой Түмбаярынх болох нь тогтоогдож байх тул хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилсон, чөлөөлсөн тушаалуудын жинхэнэ эзэмшигчээр Тангуд овгийн Лхамхүүгийн Түмбаяр мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

            Мөн Л.Түмбаяр нь 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Л.Түмбаяр нь 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цээл сумын Октбярь нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт няраваар, 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 сарын 10-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бөөний бараа баазад нооромчноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд слесерээр, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн зуны сувилалд няраваар, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс  1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны трестэд түүхий эд бэлтгэлийн ачигчаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч Л.Түмбаярын хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сувдмаагийн тайлбар, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймаг ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 10 сарын 22-ны өдрийн 124 тоот ажилд авах тухай тушаал, Говь-Алтай аймаг ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 12 сарын 31-ний өдрийн 142 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97 тоот ажилд авах тушаал, Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148 тоот ажилд түр томилох тухай тушаал, Гов-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 51 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Говь-алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 58 тоот тушаал, тушаалын хавсралт,  Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгийн даргын 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 тоот ажилд томилох тухай тушаал, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн даргын 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 77 тоот ажилд томилох, ажлаас чөлөөлөх, чөлөө олгох тухай тушаал зэргээр нотлогдон тогтоогдож байх тул Л.Түмбаярыг 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл  Говь-Алтай аймгийн Цээл сумын Октбярь нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт няраваар, 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 сарын 10-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бөөний бараа баазад норомчноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд слесерээр, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн зуны сувилалд няраваар, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны трестэд түүхий эд бэлтгэлийн ачигчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2,  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон            

ТОГТООХ нь:

            1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1979 оны 10 сарын 22-ны өдрийн 124 тоот ажилд авах тухай тушаалд Л.Түмэнбаяр гэж, 1982 оны 12 сарын 31-ний өдрийн 142 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд Л.Түмэнбаяр гэж,  1984 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 97 тоот ажилд авах тушаалын хавсралтад Лхаасүрэн овогтой Түмбаяр гэж овгийг зөрүүтэй бичсэн, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 148 тоот ажилд түр томилох тухай тушаалд Лхамхүү овогтой Түмбаатар гэж нэрийг зөрүүтэй бичсэн, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 52 тоот ажилд томилох тухай тушаалд Түмэнбаяр гэж нэрийг зөрүүтэй бичсэн тушаалууд болон 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тангуд овгийн Лхамхүүгийн Түмбаяр мөн болохыг тогтоосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Л.Түмбаярыг 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ажилчнаар, 1981 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл  Говь-Алтай аймгийн Цээл сумын Октбярь нэгдэлд тэжээлийн цехийн эрхлэгчээр, 1982 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт няраваар, 1985 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 сарын 10-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Бөөний бараа баазад нооромчноор, 1988 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд слесерээр, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн зуны сувилалд няраваар, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс  1990 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны трестэд түүхий эд бэлтгэлийн ачигчаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Түмбаяр нь улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ДЭЛГЭРСАЙХАН