Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 11

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1-24.4, 26 дугаар зүйлийн 26.1-26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.3.1-27.3.3, 27.4.1-27.4.7, 27.5-27.7, 29 дүгээр зүйлийн 29.1-29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар, тус аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 тоот тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “****” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “*****” ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2017 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” 6/4 дугаарын тогтоол болон 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр баталсан “Эрдэнэцогт сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн халаалтын болон цэвэр усны инженерийн хийцтэй шугам сүлжээг менежментээр хувьчлах гэрээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар уг захиргааны хэргээс ““*****” ХХК болон Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу “*****” ХХК-аар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумыг нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгах ” шаардлагуудад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “*********” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 17550 /арван долоон мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.