Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 138/ШШ2017/00576

 

Зохигчдын эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг, 9-р байрны 03 тоотод оршин суух, ЛЮ56121601 регистрийн дугаартай, Шавь овогт Мажигийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг, 35 тоотын хувийн 2 давхарт оршин суух, ЖЯ71050317 регистрийн дугаартай, Шарайд овогт Дамдинжавын Дамдиндоржид холбогдох,

          “Өмгөөллийн төлбөр 300000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч М.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дамдиндорж нь удаа дараа захиргааны маргаантай хэргүүдэд өмгөөлөгчөөр ажиллуулсан. Өмгөөллийн хөлсөнд 300000 төгрөг төлөхөөр тохирсон. Нэхэмжлэхээ 2015 оны 07 сарын 30-нд албан ёсоор өмгөөлөгчийн туслах Наранбаатараар хүргүүлсэн. Тэр үед таараад “дүү нь хүүхэд оюутан болсон сургалтын төлбөр энээ тэрээ гээд одоогоор мөнгөгүй байна. 10, 11 сард гайгүй болохоор өгнө” гэж хэлсэн. Дараа нь таарч л байсан. Мөн л тэгж байгаад төлнө, уулзанаа л гэдэг юм. Иймд нэг мэдэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусах болох нь Эвлэрүүлэн зуучлалд өгсөн боловч шийдвэрлээгүй. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Д.Дамдиндорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би өөрийн биеэр утсаар ярилцан 200000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон. 2017 оны 05 сарын 15-ны дотор өөрийн биеэр болон мобайл банкаар шилжүүлж гомдлыг барагдуулна гэжээ.

          Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Энхтуяа, хариуцагч Д.Дамдиндорж бид нар эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг 200000 төгрөгөөр тохиролцлоо. 100000 төгрөгийг Дамдиндорж төлсөн бөгөөд үлдэх 100000 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-нд төлнө. Хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног дутамд 0.5 хувийн алданги төлнө гэжээ.

          Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч М.Энхтуяа нь хариуцагч Д.Дамдиндоржид холбогдуулан “Өмгөөллийн төлбөр 300000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Хариуцагч Д.Дамдиндорж нь нэхэмжлэгч М.Энхтуяад өмгөөллийн төлбөр 300000 төгрөгийг одоо болтол төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Энхтуяа, хариуцагч Д.Дамдиндорж нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож нэхэмжлэгч 300000 төгрөг нэхэмжилснээс 100000 төгрөг төлүүлэхээс татгалзаж, хариуцагч Д.Дамдиндорж нь үлдэх хэсэг 200000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Мажигийн Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 300000 төгрөгөөс 100000 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэх хэсэг 200000 төгрөгийг хариуцагч Дамдинжавын Дамдиндорж төлө хөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9650 төгрөгөөс 4825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 4825 төгрөг, хариуцагч Д.Дамдиндоржоос 3325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Энхтуяад олгосугай.

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Дамдиндорж сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА