Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2017/00604

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

          Нэхэмжлэгч: ХААН банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, “*******” гэх газарт оршин суух, ЖЖ67*******0*******8*******3 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******, ЛЗ72**************2464 регистрийн дугаартай, ******* овогт ын нарт холбогдох,

          “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5902285.54 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцлах тухай” иргэний хэргийг 20*******7 оны 03 сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б. нар нь ******* тооцооны төвөөс 20*******5 оны 0******* сарын 23-ны өдөр 9000000 төгрөгийн малчны зээлийг *******2 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй суудлын “ЖИП” автомашин авахад нэмэрлэх зориулалтаар авсан болно. Зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б. нар нь малын зах зээлийн үнэ ханш муу байгаа учир зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу 20*******5 оны *******2 сарын 30-ны өдөр гэрээний бүтцэд өөрчлөлт оруулсан, мөн зээл төлөх талаар 20*******6 оны 06 сарын 30-нд, 20*******6 оны *******2 сарын *******9-ний өдөр уулзалт хийж зээл төлөхийг удаа дараа сануулсан боловч зээлийн гэрээний 7.*******.*******, 7.*******.3, 7.*******.9 дэх заалтуудыг удаа дараа зөрчиж, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж 284 хонож байгаа ба өнөөдрийн байдлаар үндсэн зээл 4785798.65 төгрөг, хуримтлагдсан хүү 930405.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******8608*******.*******5 төгрөг, нийт 5902285.54 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний 4.2.************** дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, Б.*******, Б. нарын зээлийн төлбөр болох 5902285.54 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Б.*******, Б. нар /утас: 995773*******3, 98867*******99/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******, Б. бид ХААН банкны ******* тооцооны төвөөс 9000000 төгрөгийн малчны зээл авсан. Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч бидний амьдралд тооцоологдоогүй эрсдэл байгалийн гамшиг тохиолдож эд материал мал хөрөнгөөрөө болон сэтгэл санааны хохирол учирсан юм. Бид өр төлбөрт орж, гал түймэрт малаа шатааж хорогдуулсаны улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм. Одоо зээлийн үлдэгдэл 5902285.54 төгрөг байна. Уг мөнгийг төлөхгүй гэх үндэслэл байхгүй, зөвшөөрч байна. Цаашид төлбөрийг 20*******8 ондоо багтааж өөрсдийн боломжоороо төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар нь хариуцагч Б.*******, Б. нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн биелэлт 5902285.54 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцлах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Хариуцагч Б.*******, Б. нар нь нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарын ******* тооцооны төвөөс 20*******5 оны 0******* сарын 23-ны өдөр 9000000 төгрөгийн малчны зээлийг *******2 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж авсан боловч одоо хүртэл зээлийн гэрээний үүргийн биелэлт 5902285.54 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

          Хариуцагч Б.*******, Б. нар нь нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 5902285.54 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          *******. Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт 5902285.54 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* овогт *******ын *******, ******* овогт ын нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн *******09387 төгрөг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 54694 төгрөг, хариуцагч Б.*******гаас 27347 төгрөг, Б.ээс 27347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбарт олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Б. нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                                                                

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА