Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00616

 

 

 

 

 

2017 оны ******* сарын 2******* өдөр

Дугаар 138/ШШ2017/00616

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн *******-р хорооны *******7-р байрны ******* тоотод оршин суух, НХ86020*******0******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг, байрны тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн т холбогдох Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 201******* онд О.тай танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 08 сарын 0*******-нд хүү Хангайгарьд төрсөн. О. нь урьд гэрлэсэн, гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй учраас Чойбалсан хотод байр хөлсөлж амьдарч байсан. Бид 2015 оны ******* сараас хойш салсан ч өнгөрсөн хугацаанд хүүхэддээ мөнгө бараг өгөөгүй. Тиймээс О.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ын өөрийн төрсөн хүү Хангайгарьдад хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Хангайгарьд нь миний төрсөн хүү, эцэг хүнийхээ хувьд үр хүүхдээ асран тэтгэх үүрэгтэй. Хүүхдийн тэтгэлгээр хязгаарлагдахгүй өөр бусдаар насан туршид нь тэжээн тэтгэж явна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул *******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч О.т холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О. нар нь 201******* онд танилцан дотно харьцаа тогтоож улмаар 2015 оны 08 сарын 0*******-ний өдөр хүү Б.Хангайгарьдыг төрүүлсэн болох нь эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Хэдийгээр зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу хүү Б.Хангайгарьдад эцэг О.аас хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.2-т зааснаар 2015 оны 08 сарын 0*******-ний өдөр төрсөн хүү Б.Хангайгарьдыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг О.аас тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч О.аас хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 28*******11 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.*******-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Т.БАЙГАЛМАА