| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2017/00603/и |
| Дугаар | 138/ШШ2017/00619 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2017/00619
Хариуцагч зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 9-12 тоотод оршин суух, ЖЗ79072401 регистрийн дугаартай, Бярган овогт Намжилсүрэнгийн Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын 1-р багт оршин суух, Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн ажилтан ажилтай, ЖБ87101262 регистрийн дугаартай, Артуурын Болортуяад холбогдох,
“400000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 10 сар гэхэд Болортуяагаас 400000 төгрөг авах ёстой байсан боловч хугацаандаа мөнгөө өгөхгүй байна. Иймд А.Болортуяагаас зээлийн үндсэн төлбөр 400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Болортуяа /утас: 88782258/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Түүнээс 400000 төгрөг авсан нь үнэн болно. Гэхдээ төлөөгүй удсан шалтгаан гэвэл би 2016 оны 09 сараас жирэмсний амралтаа авсан бөгөөд энэ хугацаанд тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй боловч Ариунгэрэлтэй холбоотой байж учир явдлаа тухай бүр хэлж байсан болно. Би ажилдаа ороод сар гаруй болж байгаа. Энэ мөнгийг 2017 оны 06 сараас эхлэн сард 100000 төгрөгөөр 4 сарын хугацаанд төлж барагдуулна. Түүнээс өмнө зээл авах хугацаа гүйцвэл бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ариунгэрэл нь хариуцагч А.Болортуяад холбогдуулан “400000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.
Хариуцагч А.Болортуяа нь нэхэмжлэгч Н.Ариунгэрэлээс 400000 төгрөгийг зээлж авсан боловч одоо хүртэл 400000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.
Хариуцагч А.Болортуяа нь нэхэмжлэгч Н.Ариунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага 400000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ариунгэрэлийн нэхэмжилсэн 400000 төгрөгийг хариуцагч Артуурын Болортуяа төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6325 төгрөг, хариуцагч А.Болортуяагаас 6325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Ариунгэрэлд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Болортуяа сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА