Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2017/00620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Баяндун сумын 4-р баг, Дэнжийн 16 тоотод оршин суух, ажилгүй, ЖА62111261 регистрийн дугаартай, Боржигон овогт Очирхуягийн Бадамгаравын нэхэмжлэлтэй “Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг 2017 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Бадамгарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч О.Бадамгарав шүүхэд нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 оны 06-р сард Баяндун сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр 1979 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Баяндун сумын “Баяндун” нэгдлийн 3-р бригадад малчнаар 1980 оны 07 сарыг дуустал ажилласан. 1980 оны 08-р сард ээлжийн амралтаа аваад 09 сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотын ХҮТМС-д нэг жил суралцаад 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс ХХҮЯ-ны харъяа Ноолуур боловсруулах комбинатад хуваарилагдан хялгас ялгах цехэд ялгагчаар 1983 оны 08 сарын 20-ныг хүртэл ажилласан. Ингээд сумандаа ирээд 1984 оны 01 сарын 21-нээс гурван сарын хугацаанд Баяндун нэгдлийн зочид буудалд тогоочоор ажиллаж байгаад 1984 оны 03 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тус нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан. Тухайн үед нийгэмд ажилгүй нэг сар ч суух эрхгүй байсан. Миний ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал хөдөлмөрийн дэвтэрт бүрэн тэмдэглэгдээгүй, сум, аймгийн архиваас баримт нь олдохгүй байна. Иймээс надад байгаа нотлох баримтуудыг үндэслэн миний 1979 оны 07 сарын 06-ны өдрөөс 1980 оны 08 сарыг дуустал 3-р бригадад хоньчноор, 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 сарын 01-нийг хүртэл ХҮТМС-д суралцаж байсан, 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 08 сарын 20-ныг хүртэл Ноолуур боловсруулах комбинатад ялгагчаар, 1983 оны 09 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Баяндун сумын “Баяндун” нэгдэлд тогооч, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

          Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч О.Бадамгарав нь “Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

          Нэхэмжлэгч О.Бадамгарав нь 1979 оны 07 сарын 06-наас 1980 оны 08 сарын 30-ныг хүртэл Дорнод аймгийн Баяндун сумын “Баяндун” нэгдлийн 3-р бригадад хоньчноор, 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 08 сарын 20-ныг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Ноосон эдлэлийн “Говь” комбинатын /ноолуур боловсруулах комбинат/ хялгас ялгах цехэд ялгагчаар, 1984 оны 01 сарын 21-нээс мөн оны 03 сарын 01-нийг хүртэл Баяндун сумын “Баяндун” нэгдлийн зочид буудалд тогоочоор, 1984 оны 03 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд тус нэгдлийн 3-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

          Иймд нэхэмжлэгч О.Бадамгарав нь 1979 оны 07 сарын 06-наас 1980 оны 08 сарын 30-ныг хүртэл Дорнод аймгийн Баяндун сумын “Баяндун” нэгдлийн 3-р бригадад хоньчноор, 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 08 сарын 20-ныг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Ноосон эдлэлийн “Говь” комбинатын /ноолуур боловсруулах комбинат/ хялгас ялгах цехэд ялгагчаар, 1984 оны 01 сарын 21-нээс 1984 оны 03 сарын 01-нийг хүртэл Баяндун сумын “Баяндун” нэгдлийн зочид буудалд тогоочоор, 1984 оны 03 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд тус нэгдлийн 3-р бригадад малчнаар  тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Бадамгарав нь 1979 оны 07 сарын 06-наас 1980 оны 08 сарын 30-ныг хүртэл Дорнод аймгийн Баяндун сумын “Баяндун” нэгдлийн 3-р бригадад хоньчноор, 1981 оны 07 сарын 01-нээс 1983 оны 08 сарын 20-ныг хүртэл Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн Яамны харьяа Ноосон эдлэлийн “Говь” комбинатын /ноолуур боловсруулах комбинат/ хялгас ялгах цехэд ялгагчаар, 1984 оны 01 сарын 21-нээс 1984 оны 03 сарын 01-нийг хүртэл Баяндун сумын “Баяндун” нэгдлийн зочид буудалд тогоочоор, 1984 оны 03 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд тус нэгдлийн 3-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА