Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2017/00029/И |
Дугаар | 138/ШШ2017/00624 |
Огноо | 2017-05-25 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 138/ШШ2017/00624
201******* оны 05 сарын 25 өдөр | Дугаар 138/ШШ201*******/00624 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ажилгүй, ЖЯ*******30*******3128 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг, 6*******-р байрны тоотод оршин суух, ЖЖ880*******0611 регистрийн дугаартай, овогт ын ад холбогдох Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 12 сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тай 2011 онд танилцан гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2012 оны 02 сарын 08-ны өдөр хүү Төгөлдөр төрсөн. Одоо хүү маань 4 настай. Хүү маань сургуульд орох болсон учир Түмэннастыг төрсөн эцгээр нь тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч А. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А. миний хувьд гэр бүлтэй байсан учир *******гийн гаргасан эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргасан. Шүүхийн шинжилгээний гаргасан хариу нь Э.Төгөлдөрийг миний хүүхэд мөн болохыг тогтоосонтой танилцлаа. Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч татгалзах зүйлгүй, шүүхээс тогтоосон тэтгэлгийг Э.Төгөлдөрт цаг тухайд нь олгож байх болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.ад холбогдуулан Эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч А. нар нь 2011 онд танилцан дотно харьцаа тогтоож улмаар 2012 оны 02 сарын 08-ны өдөр хүү Э.Төгөлдөрийг төрүүлсэн болох нь эмнэлгийн болон багийн засаг даргын тодорхойлолт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.
Хэдийгээр Г.*******, А. нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ гэж хуульчилсны дагуу хүү Э.Төгөлдөрийн төрсөн эцэг ын мөн болохыг тогтоож хуульд заасны дагуу сар бүр тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2012 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн хүү *******гийн Төгөлдөрийн төрсөн эцэг Амгаланбаатарын мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Э.Төгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар тутам эцэг А.аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.аас *******0200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч А.аас хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж *******411 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 11*******.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.*******-д зааснаар зохигчид мөн хуулийн 11*******.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЙГАЛМАА