Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 126/2022/0010/З |
Дугаар | 221/МА2023/0255 |
Огноо | 2023-04-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0255
2023 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2023/0255 | Улаанбаатар хот |
“Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э
Нэхэмжлэгч “Х-Э” ХХК
Хариуцагч ХӨАЗД,
Хариуцагч: ХӨА-ийн МСЗД,
Гуравдагч этгээд: “А-А” ХХК, Д.Э
Гуравдагч этгээд: Д.П,
Гуравдагч этгээд: Д.Ч;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э-Э,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.Н,
Гуравдагч этгээд Д.Э,
Гуравдагч этгээд Д.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 126/2022/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х-Э” ХХК-аас ХӨАЗД, ХӨА-ийн МСЗД-д холбогдуулан “ХӨА-ийн МСЗД-ын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х-Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ХӨАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д-ийн П-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ХӨАЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ХӨАЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1, 38.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ХӨА-ийн МСЗД-ын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х-Э” ХХК-д холбогдох хэсэг, ХӨАЗД-д холбогдох ХӨАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д-ийн П-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, ХӨАЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамж, ХӨАЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн шаардлагыг үл хэрэгсэхийн зэрэгцээ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.” гэсэн заалтыг бүрэн төгс хэрэглэж чадаагүйгээс, түүний 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/2022/0036 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий...” болж чадаагүй гэж үзэж уг шийдвэрийг дахин хянуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
3.1. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хэргийн аливаа маргааныг хянан шийдвэрлэхдээ юуны өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;”, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.” гэж, тус тус заасныг харах ёстой. Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Х-Э” ХХК гэдэг хуулийн этгээдийн “нэхэмжлэл”-ийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа: Нэгдүгээрт: Анхан шатны шүүх ...хариуцагч захиргааны байгууллага өөрөө газар эзэмшигч этгээдийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж, түүний захирлын нэрийг хамтатган бичиж давхар агуулга оруулсан нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг газар эзэмших үүсээгүй гэж буруутгах үндэслэл болохооргүй байна. ... харин аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ захирлын нэрийг оруулан бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж ядмаг үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй” этгээдээр “Х-Э” ХХК-ийг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй. Ядаж Мөрөн сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр Захирамжинд “Х-Э” ХХК-ийн захирал Д.Л-д ... гэж биш харин “...Д.Л Захиралтай “Х-Э” ХХК-д...” гэсэн үг, үсэг орсон бол дээрх байдлаар тайлбарлах боломж илүү ойр юм.
3.2. Хэрэв анхан шатны шүүх “Х-Э” ХХК-ийг “нэхэмжлэл гаргах эрхтэй” этгээд гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;” байгаа эсэхэд хэргийн 1-р хавтасны 10, 11-р хуудасны баримтанд тулгуурлаж дүгнэлт өгөх нь хуульд илүү ойртсон ажиллагаа болох байсан боловч
3.2.1. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн “Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.” гэсэн заалт,
3.2.2. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй.”, 9.3 дахь хэсгийн “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэсэн заалтуудыг хэрэглэж чадаагүйгээр барахгүй,
3.2.3. Нэхэмжлэгч “Х-Э” ХХК-д ямар нэгэн хамааралгүй Мөрөн сумын иргэн Д.Л-ийн өргөдөл (чухам ямар утгатай нь хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаггүй)-д өгсөн хариу (1хх-ийн 10-р хуудас)-г гол нотлох баримт гэж үзэн ... ХӨАЗД-ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний едрийн 1/699 дүгээр албан бичгээр Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн асуудлаар гомдолд хариу өгсөн ... байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн.
3.3. “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргаж өгсөн баримтуудаас нь харахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол “захиргааны хууль бус үйл ажиллагаа”-ны улмаас “зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” нөхцөл байдал илт харагдахгүй байсан болохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х-Э” ХХК-ийг маргаан бүхий газрыг эзэмшдэг эсэхээ болон өөрийнхөө “эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдгээ 17 (Арван долоо) жилийн турш нотлох гэж оролдсон, эрх бүхий захиргааны байгууллагад хандаж байсан эсэх талаарх холбогдох баримтуудаа гарган өгч, нотлохыг гуравдагч этгээдүүдийн зүгээс хүсч, шаардсаны дагуу шүүхээс ч тодорхой ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс энэ бүхнээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх “...2005 онд ХӨА-ийн МСЗД нь ... тус газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан...” гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Шүүх хуулийг зөв хэрэглэсэн бол 1994 оны Газрын тухай хуулийн: 1/ 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн өмчийн газрыг энэ болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ”, хуульд заасан хугацаа 2/ 28 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Тухайн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг түүний үйлдвэрлэлийн хүчин чадлыг харгалзан сум, дүүргийн Засаг дарга тогтооно.”, 3/ 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:” “1/аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, орших газар; 2/аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3/үйлдвэрлэлийн хүчин чадал, техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлт; 4/эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, байршлыг харуулсан зураг; 5/үйлдвэрлэл, үйлчилгээний терел, газар эзэмших зориулалт, хугацаа, газрыг ашиглах, хамгаалах төсөл; 6/тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн байршлын бүдүүвч зураг,” 4 дэх хэсгийн “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтэд төлбөрийн чадварын баталгааг хавсаргана.”, 5 дахь хэсгийн “Сум, дүүргийн Засаг дарга эзэмшилд авахаар хүсэлт ирсэн газрын тухай уг хүсэлтийг хүлээн авмагц нийтэд зарлан мэдээлж, тухайн газрыг эзэмших, ашиглах талаар еер сонирхогч этгээд байгаа эсэхийг тодруулна.”, 4/ 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шийдвэрт газар эзэмших этгээдийн нэр, хаяг, уг газрын хэмжээ, байршил дангаар буюу дундаа эзэмших талаар нэг бүрчлэн заана.”, 5/ 32 дугаар зүйлийн “1.Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.”, “2.Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана:”, “3/ газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг;”, “5/ газар эзэмшүүлэх хугацаа; 6/ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;”, “3. Эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно”, “4. Газар эзэмших гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.”, 6/ 33 дугаар зүйлийн “1.Газар эзэмшигч дараахь эрхтэй:......2/газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;”, “2.Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, ...3/ газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх; 4/ газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;”, 7/ 55 дугаар зүйлийн “5. Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.” гэсэн заалтуудын нэг ч шаардлагыг нотлох баримт нэхэмжлэгч “Х-Э” ХХК гаргаж өгч чадаагүйд дүгнэлт хийгээд түүнд нэхэмжлэл гаргах эрх байгаа эсэхийг тодорхойлчих бүрэн боломж байсан. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч “Х-Э” ХХК нь ч бай, түүний захирал Д.Лнь ч бай хууль ёсоор “газар эзэмших эрх” олж аваагүй гэдгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Мядагмаа “Тухайн үед тэр газрыг Мөрөн сумын Засаг дарга нь ...гуйж өөрсдөө газар өгч байсан. Тухайн үед одоо маргаад байгаа газар хог новш нь дүүрчихсэн байхад манай хүнийг дуудаад танайх энэ газрыг аваач гэж гуйж газар өгч байсан.” гэж мэдүүлснээр бүрэн нотлогдсон гэж үзэж байна. ... гуравдагч этгээд Д.Чын хуульд заасан эрхийнхээ дагуу нэгэнт буцаагаад авчихсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барила, хот байгуулалтын газарт хаяглан гаргаж байсан өргөдлийг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх гол нотлох баримтаар үнэлэхдээ мөн яг энэ өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, энэ газар буюу Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хаяглан гаргаж байсан Д.Л-ийн хүсэлтэд “...4495 м.кв төрсөн дүү Д.Ч-тай хамтарч хөрөнгө оруулалт хийх тохиролцоотойгоор уг газрыг Д.Ч-т шилжүүлсэн юм. Гэтэл яг хөрөнгө оруулалт хийгээд явтал Д.Э захиралтай “А-А” ХХК-ийн нэр дээр... шилжжээ.” гэж бичсэн байгааг шийдвэр гаргахдаа харгалзан үзэхгүй ... байна. Энэ нь нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигч байсан Д.Лөөрийн хүсэлтээр газраа шилжүүлснээ хүлээн зөвшөөрснөөр барахгүй, өнөөдрийн маргаан нь “А-А” ХХК-ийн газар дээр орж ирснээр эхлэснийг харуулж байгаа ба энэ маргаан нь илт хууль бус актын маргаан, эсхүл газар шилжүүлэн авагч Д.Ч тохиролцооноосоо буцаж өөр хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахаар болсноос үүдэлтэй гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааны алин болох талаар дүгнэлт хийхийг үйл баримт шаардаж байна.
3.4. Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас бусдын ямар хэмжээний “эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” болохыг шийдвэрлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 1500 м.кв газрын талаархи Мөрөн сумын Засаг даргын захирамжаас өөр ямар ч баримт хавсаргаагүй атлаа 4930 м.кв газрын талаар өөрсдөө нэхэмжлэлдээ дурдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нь 4000, 4400, 4495 гэх мэтээр янз бүрээр яригдаад байсан боловч шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар хэмжаатайгаар зөрчигдөөд байгааг нарийн тодорхойлоогүйгээр барахгүй нэхэмжлэгч 4930 м.кв гэж маргаад байгаа газрыг 1500 м.кв газрын хэмжээг 4000 м.кв болгон нэмэгдүүлж авах хүсэлтийг Д.Ч-аас гаргаагүй, түүнд шаардлагатай баримтыг хавсаргаж ирүүлээгүй байхад... газар эзэмших гэрчилгээг (1500 м.кв газрын ч гэрчилгээг шүүх олж чадаагүй) шилжүүлэхдээ Газрын хэмжээг нэмэгдүүлж 4000 м.кв болгон газар эзэмшүүлэх асуудлыг оруулан шилжүүлсэн нь үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт байна.” гэсэн үндэслэл зааж маргааныг эцэслэн шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.
3.5. Энэ бүхнийг дэс дараалалд оруулж багцлаад үзвэл захиргааны хэргийн шүүх:
1. Нэхэмжлэгч нь ямар хэмжээний “эрх”-ийг, яаж олж авсан гэдгийг тогтоосны дараа,
2. Тухайн эрхийг хууль ёсоор олж авсан нь бүрэн тогтоогдвол,
3.Тухайн эрх нь захирагааны актаас шалтгаалж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсен болохыг тогтоосны хойно,
4. Ингэж зөрчигдснийг мэдэх боломжит хугацааг тодорхойлоод,
5. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг харгалзан,
6. Тэрхүү захиргааны актыг нь шүүхээс хууль бус гэж тогтоосон тохиолдолд зерчигдсөн эрх нь хэрхэн, яаж сэргэх,
7. Энэ бүхний хууль зүйн үр дагавар юу болох зэрэг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Ингэж үнэлж чадах юм бол нэхэмжлэгч “Х-Э” ХХК газрын төлбөр төлөх хугацаагаар тооцвол “илт хууль бус акт” гарснаас хойш цаад зах нь 1 улирлын дараа, газар эзэмшүүлэх гэрээний дүгнэлтийн хугацаагаар тооцвол жилийн дараа өөрийнх эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны байгууллага халдсан болохыг мэдэх боломжтойг тооцоод гаргаад ирэх бүрэн боломж бий. Түүнээс гадна Захиргааны еренхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсгийн хэдийд ч хандаж болно Захиргааны байгууллагад хандах хугацааг тодорхойлж байгаа гэдгийг анхаарах ёстой.
3.6. Энэ бүхнийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй Хөвсгөл аймгийн захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х-Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, бусад шаардлагуудыг дагуулаад хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийн “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэсэн заалтыг зөрчиж “...7 дугаар захирамж нь нэгэнт илт хууль бус захиргааны акт болохын хувьд тус захирамжаар эзэмшүүлсэн газрыг бусдад шилжүүлсэн, шилжүүлэн авсан этгээд нь тус газарт нийтийн орон сууц барьж, төсөл хэрэгжүүлж байгаа нь тогтоогдсон, энэхүү маргаан бүхий захирамж хүчин төгөлдөр байсны улмаас уг нийтийн орон сууцны захиалагч, өмчлөгч нарын ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй...” гэж дүгнэлт хийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох;” гэсэн заалтыг удирдлага болгон гаргаснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хэрэг болсон тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/2022/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Х-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
а/ “ХӨА-ийн МСЗД-ын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х-Э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
б/ ХӨАЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Д-ийн П-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
в/ ХӨАЗД-ын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
г/ ХӨАЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг хариуцагч нараас эс зөвшөөрч маргасан.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны шүүх гүйцэтгэнэ.” гэж заасныг шүүх бүрэн хэрэгжүүлээгүй байна. Үүнд;
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гуравдагч этгээд Д.Ч-аас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2 удаа бичгээр хандсан байх бөгөөд түүний 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хүсэлт /1-р хх-ийн 111 дэх тал/-ийг шүүх нотлох баримтаар үнэлж “...Энэ үйлдэл нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй болохыг хэргийн гуравдагч этгээд Д.Ч нь хүлээн зөвшөөрч байсан нь уг газрыг шилжүүлэх захирамж гаргуулан авч байсан ...” гэх хүсэлтээр нотлогдож байна” гэж дүгнэжээ.
3.2. Гэтэл хэрэгт мөн гуравдагч этгээд Д.Ч-аас дээрх хүсэлтийг гаргаснаас хойш 5 өдрийн дараа дахин Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “...2022.03.09-ний өдөр гаргасан өргөдлөөсөө татгалзаж байна...” гэсэн эхний хүсэлтээс эрс өөр агуулга бүхий хүсэлт /1-р хх-ийн 112 дахь талын ар/-ийг бичгээр гаргасан байхад шүүх эхний бичгээр гаргасан хүсэлтийг үнэлсэн, Д.Ч-аас хариуцагчид хандсан 2022 оны 03 дугаар сарын 09, 14-ний өдөр гаргасан хүсэлтийг тодруулж тайлбар аваагүй нь буруу болжээ.
3.3. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч “Х-Э” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, маргаан бүхий актууд болох ХӨА-ийн МСЗД болон аймгийн засаг даргын захирамжуудын улмаас хуулийн этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн, яаж зөрчигдсөн болохыг тогтоож, тодорхойлох шаардлагатай. Тодруулбал,
4.1. Нэхэмжлэгч “Х-Э” ХХК-д анх газар эзэмших эрх ХӨА-ийн МСЗД-ын2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар олгох тухай” 74 дүгээр захирамжаар үүссэн гэх бөгөөд уг захирамжийн хавсралтад “Худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар “Х-Э” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв газар” олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна.
4.2. Харин энэхүү шийдвэрийн талаар хариуцагчаас “...“Х-Э” ХХК-ийн захирал иргэн Д.Л-д ... газар эзэмшүүлсэн ... уг газрыг 2005 оны ... 07 тоот захирамжаар иргэн Д.Л-ээс иргэн Д.Ч-т ...шилжүүлэн эзэмшүүлсэн”, ... иргэн Д.Л-д олгосон газар “Х-Э” ХХК-ийн газар биш” гэж иргэн Д.Л-д газар олгосон шийдвэр гаргасан хэмээн маргасан байна.
4.3. Гэтэл шүүх “...аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ захирлын нэрийг оруулан бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй маргаан бүхий газарт анх газар эзэмших эрх иргэн Д.Л-д эсхүл хуулийн этгээдэд үүссэн аль нь болох эсэх нь маргаантай байна.
5.Нэхэмжлэгч “Х-Э” ХХК-ийн хувьд анх 2000 онд газар эзэмших эрх үүссэн гэх бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцогдсон Газрын тухай хуульд заасан журмын дагуу буюу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 60 жил хүртэл хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно. Газар эзэмших гэрээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2,З,4,5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана.”, 32 дугаар зүйлийн 1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.” гэсэн зохицуулалтын дагуу хуулийн этгээдэд 1500 м.кв газар эзэмших эрхийг ямар хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлсэн болох, газар эзэмших гэрээг хэнтэй байгуулсан болон гэрчилгээ олгосон эсэх, гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн эсэхийг нэхэмжлэгч “Х-Э” ХХК болон хариуцагч нараас тодруулж тайлбар авах зэрэг холбогдох баримтуудыг цуглуулах үүргийг шүүх гүйцэтгээгүй байна.
5.1. Энэ нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэх, маргаан бүхий актуудыг илт хууль бус тооцуулах болон хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй эсэх, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн яаж хөндөгдсөн болохыг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзнэ.
6. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм,/1-р хх-ийн 5-7 дахь тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 10-67 дахь тал/ зэрэг баримтуудаас үзвэл, “Х-Э” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Л.Т байх бөгөөд тус компанийн эрхээ Д.Л-ээс өөрийн төрсөн охин Л.Т-д компанийн эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг 2013 оны 6 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /2-р хх-ийн 36-37 дахь тал/
6.1. Гэтэл хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй иргэн Д.Л-д буюу “Мөрөн сумын иргэн Д.Л танаа” гэсэн хаяглаж хариу өгсөн ХӨАЗД-ын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/699 дүгээр албан бичгийг үндэслэн шүүхээс “...нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.2. Хэдийгээр нэхэмжлэгчээс ХӨА-ийн МСЗД-ын 2005 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн “илт хууль бус” захиргааны акт үзэж гэж маргаж байх боловч Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 4/855 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Х-Э” ХХК-д хариу өгснөөс өөрөөр дээрх маргааны бүхий акттай холбогдуулан гаргасан баримт хэрэгт авагдаагүй байна. /1-р хх-ийн 11 дэх тал/
7. Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчид анх газар эзэмших эрх үүссэн гэх 1500 м.кв газрын хэмжээ, зориулалт, газар эзэмшигч нар нь дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Үүнд
-ХӨА-ийн МСЗД-ын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжаар “Х-Э” ХХК-аас иргэн Д.Чт газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ 4000 м.кв / 1500м.кв+2500 м.кв/ болгон нэмэгдүүлж, “авто зогсоол, граж”- ийн зориулалтаар ;
-ХӨАЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Ч-т газрын талбайн хэмжээг 4930 м.кв болгож нэмэгдүүлж, “үйлчилгээтэй орон сууцын зориулалттай” болгон өөрчилсөн,
-энэхүү 4930 м.кв газрыг Хөвсгөл аймгийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжаар “үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар”
-881 м.кв газрыг Д.Пт
-435 м.кв газрыг Л.Т-д /”Х-Э” ХХК-ийн захирал/,
-3614 м.кв газрыг Д.Ч-т тус бүрт эзэмшүүлж, газрын байршлын кадастрын зураглал үйлдэж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /нэгж талбарын хувийн хэргүүдтэй/ байна.
7.1. Мөн гуравдагч этгээд Д.Ч-ын эзэмшлийн 3614 м.кв газрыг иргэн Д.Э-д шилжүүлсэн болон “А-А” ХХК-тай холбогдуулан гаргасан ХӨАЗД-ын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/69, 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/104, 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжууд хэрэгт авагдсан байна.
7.2. Дээрх байдлуудаас үзвэл маргаан бүхий акт болох ХӨАЗД 2021 оны А/49 дүгээр захирамжаар Д.Ч-т олгогдсон 4930 м.кв газраас тасалж, нэхэмжлэгч “Х-Э” ХХК-ийн захирал Л.Т-д 435 м.кв, иргэн Д.Ч-т 3614 м.кв шилжүүлсэн байх бөгөөд ямар учраас Д.П-т шилжүүлсэн 881 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг “илт хууль бус болохыг тогтоолгох”, “А-А” ХХК-тай холбоотой аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан болох энэ талаарх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх ямар хэмжээтэйгээр зөрчигдсөн болохыг тодруулах шаардлагатай.
8. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нараас маргаан бүхий газрыг хашаалж эзэмшиж ирсэн, газрын төлбөрийг тогтмол төлсөн хэмээн маргаж байх бөгөөд Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 235 дугаар албан бичгийн хамт газрын төлбөрийн талаарх “Х-Э” ХХК болон иргэн Д.Ч нарын мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргүүлсэн баримтууд, /2-р хх-ийн 72-77 дахь тал/, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар албан бичгийн хамт Д.Ч-ын газрын төлбөрийн баримтууд /3-р хх-ийн 118-141 дэх тал/, гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтууд /3-р хх-ийн 112-117 дахь тал/, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгсөн /2-р хх-184-249 дэх тал/ нотлох баримтууд нь маргааны үйл баримттай хэрхэн ямар хамааралтай болох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг тогтоон үнэлэх ажиллагаа хийгдээгүй байна.
9. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 123/ШШ2022/0036 шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА