Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Давааравдан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105001240101 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, А.А /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 20 хэсэг гялгар уутны хамт нийт 10.794 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар уг бодисоо 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч А.А нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 20 хэсэг гялгар уутны хамт нийт 10.794 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар уг бодисоо 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-31 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 32-41 дүгээр хуудас/,

                       

            А.Аын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест ашигласан “...ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас сөрөг /илэрсэн/” гэх тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** 1 тоотод байрлах барилга нь “Хосвансэмбэрүү” эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг байр юм. Уг байрны залгаа байшингийн 2 давхарт хүн амьдардаггүй сул өрөө байсан учраас А тэр өрөөнд найз охины хамт 2020 оны 10 дугаар сараас хойш амьдарч байсан. Аыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг талаар үнэхээр мэдэхгүй, мэдсэн бол таслан зогсоох байсан. Манай эмнэлэг бариа засал, уламжлалаар эмчилгээ хийдэг, би ийм каннабис гэх өвс ургамлыг огт мэдэхгүй, юунд ашигладгийг ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 68 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аын ээж бид хоёрыг эмнэлгийнх нь хажуу талд байдаг хүн амьдардаггүй байрны 2 давхарт жижиг өрөөнд нь амьдар гээд А бид хоёр тэнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хамт амьдарсан. ...Би Аыг хар тамхи хэрэглэдэг үгүйг мэдэхгүй, надтай хамт амьдарч байх хугацаандаа миний нүдэн дээр хар тамхи, ямар нэгэн зүйл хэрэглэж байгаагүй. Тухайн үед бид хоёр муур тэжээдэг байсан, муурны үнэр, хоолных нь үнэр хурц учраас надад өөр ямар нэгэн сонин содон, хурц үнэр үнэртэж байгаагүй. А бид хоёрын хамт амьдарч байсан өрөөнөөс хураагдсан өвс, ургамлыг өмнө нь хараагүй. ...Би мансууруулах бодис хэрэглээгүй, Ааас хураан авсан гэх мансууруулах бодисоос огт хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 71, 73 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1597 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            “1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “*** А.А” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /хэргийн 84-85 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 1595 дугаартай шинжээчийн дүгнэлт:

            “1. Цаасан хайрцаг №5 964,8 гр 5 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ 595,7 гр /хайрцаг-2/ Номин уут 7 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ 303,8 гр /цаасан хайрцаг-с №1 / 6 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ №26 гэж дугаарласан тоос мэт нунтаг зүйлтэй шаргал өнгийн цаас - 2 ширхэг 26 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дээж, “ Цаасан хайрцаг №3 366,4 гр 8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ Цаасан хайрцаг №6 943,8 гр 10 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “ Цаасан хайрцаг №4 494,8 гр 9 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 ширхэг цэнхэр өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуур, 2 ширхэг соруул мэт зүйл, 3 ширхэг дотроо ногоон өнгийн зүйлтэй хуванцар сав, дотроо 3 ширхэг төмөр эдлэл бүхий хуванцар сав, хар өнгийн таглаатай шилэн сав, хар өнгийн савтай зүүн, претка, “ №28 гэж дугаарласан шаргал өнгийн шингэнтэй тариур ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариур, зүү, ногоон өнгийн юүлүүр, бээлий, “ №24 гэж дугаарласан хуванцар тагтай шар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав түүн дотор 1 ширхэг тариа, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон цаас - 1 ширхэг ” гэсэн хаягтай тариур, цаас, “№30 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн зөөлөвчтэй шилэн таг-2 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин шилэн сав, цайны шүүр 1 ширхэг, хөвөн-1 ширхэг, 1 цоолсон бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон таг-1 ширхэг 30 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн зөөлөвчтэй таг, шилэн сав, шүүр, “ №27 гэж дугаарласан дотор хэсэг нь нунтаг шороо мэт зүйлээр бохирлогдсон шилэн сав түүн доторх гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 27 ” гэсэн хаягтай шилэн савтай дээж, “ №31 гэж дугаарласан доод ёроол хэсгийн тус бүр 2 удаа цоолсон шил-2 ширхэг ” гэсэн хаягтай шилэн сав, “URBANEК” гэсэн шошготой шилэн сав, ямар нэгэн шошгогүй шилэн сав, “ Хар тамхитай тэмцэх газар х/ч Х.Марал-Эрдэнэ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр Баруун ард аюушийн 1 тоот Хосвансэмбэрүү уламжлалтын эмнэлэгийн хашаан дотор байрлах иргэн Анхбаярын Аын гэрт хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлс” гэсэн хаягтай даавуун цүнхэнд хийсэн “ 14 ор №7 830,3 гр” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ 12 ор №12 937,4 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ 755,0 гр /хуваасан-3/ 3 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ 534,1 гр 1 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ 936,8 гр /хуваасан-2/ 2 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ Ор №9 221,2 гр 16 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ 18 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ Ор №13 385,6 гр 13” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ Улаан цүнх-с гарч ирэв №13 102,1 гр 19” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ 448,7 /хуваасан-4/ 4 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ Ор №8 324,3 15 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ Ор №11 977,8 гр 11 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, “ Ор №10 231,9 гр 17 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

“№22 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуур - 2 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн төмөр сав түүний дотор 4 ширхэг улаан өнгийн эмний капсул, 2 ширхэг гар аргаар хийсэн мэт төмөр соруул, 1 ширхэг тарианы зүү, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 8 ширхэг тугалган цаас, 7 ширхэг төмөр ир, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг төмөр гоо сайхны багаж бүхий хуванцар сав, хар өнгийн хөвөн мэт зүйл, хар өнгийн зөөлөн гадаргуутай дотор хэсэг нь нилэнхүйдээ бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр сав түүн дотор 1 ширхэг тарианы зүү, 4 ширхэг хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдон тугалган цаас, бор ногоон өнгийн шингэнтэй хар өнгийн тагтай шил ” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн мөнгөлөг цаас, ногоон өнгийн төмөр сав, улаан болон цагаан өнгө хосолсон капсултай дээж, мөнгөлөг цаас, “ Хар тамхитай тэмцэх газар х/ч Х.Марал-Эрдэнэ 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр Баруун ард аюушийн 1 тоот Хосвансэмбэрүү уламжлалтын эмнэлгийн хашаан дотор байрлах иргэн Анхбаярын Аын гэрт хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлс ” гэсэн хаягтай цаасан хайрцагт хийсэн төмөр шигшүүр, “ №29 гэж дугаарласан ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины цаас ” гэсэн хаягтай дээж, “№21 гэж дугаарласан хуванцар тагтай дотор хэсэг тоос мэт зүйлээр бохирлогдсон шилэн сав, түүний дотор бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тариа, 15 ширхэг төмөр ир ” гэсэн хаягтай шилэн саванд хийсэн тариур, претка 17 ширхэг, “ №23 гэж дугаарласан Toff Plus гэсэн бичиглэлтэй цаасан хайрцаг дотор 7 ширхэг тугалган цаас, хуйлж шар өнгийн резинээр ороосон цаас ” гэсэн хаягтай цаасан хайрцагтай мөнгөлөг цаас, резинээр ороосон цаас, “№20 дугаартай хар өнгийн гялгар ууттай өвс ургамал тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон ажлын бээлий, 00-н цаас, цэнхэр өнгийн юүлүүр, цайны шүүр мэт зүйлс 20 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бээлий, таглаа, шүүр, даавуу, тариурын хуванцар хэсэг зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

 

 

 3. “Цаасан хайрцаг №5 964,8 гр 5 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 962,5 г, “ 595,7 гр /хайрцаг-2/ Номин уут 7 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 594,4 г, “ 303,8 гр /цаасан хайрцаг-с №1 / 6 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 302 г, “ №26 гэж дугаарласан тоос мэт нунтаг зүйлтэй шаргал өнгийн цаас - 2 ширхэг 26 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн дээжийн гялгар ууттай жин нь 18,8 г, “ Цаасан хайрцаг №3 366,4 гр 8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 366,7 г, “ Цаасан хайрцаг №6 943,8 гр 10 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 941 г, “ Цаасан хайрцаг №4 494,8 гр 9 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 494,6 г, “ 14 ор №7 830,3 гр" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 849,9 г, “ 12 ор №12 937,4 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 936,4 г, , “ 755,0 гр /хуваасан-3/ 3 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 755,5 г, “ 534,1 гр 1 ” гэсэн хаягтай. гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 522,4 г, “ 936,8 гр /хуваасан-2/ 2 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 928,4 г, “ Ор №9 221,2 гр 16 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 221,5 г, “ 18 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 271,4 г, “ Ор №13 385,6 гр 13 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 387,2 г, “ Улаан цүнх-с гарч ирэв №13 102,1 гр 19” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 103,9 г, “ 448,7 /хуваасан-4/ 4 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 449,6 г, “ Ор №8 324,3 15 ” гэсэн хаягтай Гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 323>1 г, “ Ор №11 977,8 гр 11 ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1032,9 г, “ Ор №10 231,9 гр 17” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 331,8 г байна” гэх дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 90-101, 102-114 дүгээр хуудас/,

 

            Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 238 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

            “1.А.А нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

            2. А.А нь одоо сэтгэцийн ямар нэг өвчтэй гэх шинж үгүй байна.

            3. А.А нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

            5. А.А нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.” гэх дүгнэлт /хэргийн 118-119 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад сонсгож байгаа ялыг ойлгосон, хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хэргийн 133 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

  Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 134 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 139 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 142 дугаар хуудас/, сургуулийн тодорхойлолт  /хэргийн 151 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

Шүүгдэгч А.А нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 20 хэсэг гялгар уутны хамт нийт 10.794 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар уг бодисоо 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл өөрийн оршин суух Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.  

  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

       Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

           Шүүгдэгч  нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг шүүгдэгч өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

  Тиймээс шүүгдэгч А.Аыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Хохирлын талаар:

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

 

         Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  “...шүүгдэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч А.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Аыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч А.Аын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн  ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Харин шүүгдэгч А.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  түүнд анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

№1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 26 гэж дугаарласан нийт гялгар уутны хамт 10.794 грамм жинтэй ургамал мэт зүйл,

№20 гэж дугаарлагдсан хар өнгийн гялгар ууттай өвс ургамал тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон ажлын бээлий, 00-н цаас, цэнхэр өнгийн юүлүүр, цайны шүүр мэт зүйлс,

№21 гэж дугаарлагдсан хуванцар тагтай дотор хэсэг тоос мэт зүйлээр бохирлогдсон шилэн сав, түүний дотор бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тариа, 15 ширхэг төмөр ир,

№22 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуур - 2 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн төмөр сав түүний дотор 4 ширхэг улаан өнгийн эмний капсул, 2 ширхэг гар аргаар хийсэн мэт төмөр соруул, 1 ширхэг тарианы зүү, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 8 ширхэг тугалган цаас, 7 ширхэг төмөр ир, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг төмөр гоо сайхны багаж бүхий хуванцар сав, хар өнгийн хөвөн мэт зүйл, хар өнгийн зөөлөн гадаргуутай дотор хэсэг нь нилэнхүйдээ бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр сав түүн дотор 1 ширхэг тарианы зүү, 4 ширхэг хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдон тугалган цаас, бор ногоон өнгийн шингэнтэй хар өнгийн тагтай шил,

№23 гэж дугаарласан Toff Plus гэсэн бичиглэлтэй цаасан хайрцаг дотор 7 ширхэг тугалган цаас, хуйлж шар өнгийн резинээр ороосон цаас,

№24 гэж дугаарласан хуванцар тагтай шар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав түүн дотор 1 ширхэг тариа, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон цаас - 1 ширхэг,

№25 гэж дугаарласан цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөөсөнцөр, 2 ширхэг гялгар уут, бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хөх ягаан өнгийн ажлын бээлий 1 хос, ногоон өнгийн хуванцар юүлүүр, 1 ширхэг шүүлтүүр, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг шил,

№27 гэж дугаарласан дотор хэсэг нь нунтаг шороо мэт зүйлээр бохирлогдсон шилэн сав түүн доторх гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 27 ” гэсэн хаягтай шилэн савтай дээж,

№28 гэж дугаарласан шаргал өнгийн шингэнтэй тариур ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариур, зүү, ногоон өнгийн юүлүүр, бээлий,

№29 гэж дугаарласан ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины цаас,

№30 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн зөөлөвчтэй шилэн таг-2 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин шилэн сав, цайны шүүр 1 ширхэг, хөвөн-1 ширхэг, 1 цоолсон бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон таг-1 ширхэг,

№31 гэж дугаарласан доод ёроол хэсгийн тус бүр 2 удаа цоолсон шил-2 ширхэг,

№32 гэж дугаарласан хар өнгийн дугуй савтай тугалган цаас, шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн утас ороосон цаасан мэт зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Аыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

№1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 26 гэж дугаарласан нийт гялгар уутны хамт 10.794 грамм жинтэй ургамал мэт зүйл,

№20 гэж дугаарлагдсан хар өнгийн гялгар ууттай өвс ургамал тоос шороо мэт зүйлээр бохирлогдсон ажлын бээлий, 00-н цаас, цэнхэр өнгийн юүлүүр, цайны шүүр мэт зүйлс,

№21 гэж дугаарлагдсан хуванцар тагтай дотор хэсэг тоос мэт зүйлээр бохирлогдсон шилэн сав, түүний дотор бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тариа, 15 ширхэг төмөр ир,

№22 гэж дугаарласан цэнхэр өнгийн асаагуур - 2 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн төмөр сав түүний дотор 4 ширхэг улаан өнгийн эмний капсул, 2 ширхэг гар аргаар хийсэн мэт төмөр соруул, 1 ширхэг тарианы зүү, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон 8 ширхэг тугалган цаас, 7 ширхэг төмөр ир, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг төмөр гоо сайхны багаж бүхий хуванцар сав, хар өнгийн хөвөн мэт зүйл, хар өнгийн зөөлөн гадаргуутай дотор хэсэг нь нилэнхүйдээ бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр сав түүн дотор 1 ширхэг тарианы зүү, 4 ширхэг хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдон тугалган цаас, бор ногоон өнгийн шингэнтэй хар өнгийн тагтай шил,

№23 гэж дугаарласан Toff Plus гэсэн бичиглэлтэй цаасан хайрцаг дотор 7 ширхэг тугалган цаас, хуйлж шар өнгийн резинээр ороосон цаас,

№24 гэж дугаарласан хуванцар тагтай шар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн сав түүн дотор 1 ширхэг тариа, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон цаас - 1 ширхэг,

№25 гэж дугаарласан цаасан хайрцагт ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн хөөсөнцөр, 2 ширхэг гялгар уут, бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хөх ягаан өнгийн ажлын бээлий 1 хос, ногоон өнгийн хуванцар юүлүүр, 1 ширхэг шүүлтүүр, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон цаас, ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон 2 ширхэг шил,

№27 гэж дугаарласан дотор хэсэг нь нунтаг шороо мэт зүйлээр бохирлогдсон шилэн сав түүн доторх гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 27 ” гэсэн хаягтай шилэн савтай дээж,

№28 гэж дугаарласан шаргал өнгийн шингэнтэй тариур ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тариур, зүү, ногоон өнгийн юүлүүр, бээлий,

№29 гэж дугаарласан ОСВ гэсэн бичиглэлтэй тамхины цаас,

№30 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн зөөлөвчтэй шилэн таг-2 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин шилэн сав, цайны шүүр 1 ширхэг, хөвөн-1 ширхэг, 1 цоолсон бор ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон таг-1 ширхэг,

           №31 гэж дугаарласан доод ёроол хэсгийн тус бүр 2 удаа цоолсон шил-2 ширхэг,

           №32 гэж дугаарласан хар өнгийн дугуй савтай тугалган цаас, шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн утас ороосон цаасан мэт зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО