| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 130/2016/0375/И |
| Дугаар | 212/МА2017/00055 |
| Огноо | 2017-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2017/00055
Х Баян-Өлгий аймаг дахь салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11* дугаар шийдвэртэй, Х Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Т холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны * дугаар сарын 1*-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, орчуулагч А.Еркегүл, хариуцагч Х.Т, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, уг зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл *1555*9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг, нийт ***8444 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Ү И, Х Т нар нь Х Баян-Өлгий салбарын С тооцооны төвөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4606559 /дөрвөн сая зургаан зуун зургаан мянга таван зуун тавин есөн/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1451018 төгрөг, зээлийн хүүд *18982 төгрөг, нийт 1770000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Хариуцагч Х.Т нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас тэтгэврийн зээл 106 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчөөд байна. Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө нь цуцлах. 2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гаргуулах: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл *1555*9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг нийт ***8444 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн С сумын * дугаар багт оршин суух, ганц бие, хариуцагч М овогт Хы Т би Х Баян-Өлгий аймаг дахь салбараас тус шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Х.Т надаас үндсэн зээл **09071 төгрөг, зээлийн хүү 29*7* төгрөг, нийт ***8444 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэг хувийг гардан хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Х.Т би Х Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй юм. 1. Х уг зээлийг анх олгоход миний ээж Үын Иийн өндөр насны тэтгэврийг барьцаалан олгосон юм. Ээж маань амьд байх үед уг авсан зээлээс үндсэн зээлд 1451018 төгрөг, зээлийн хүүд *18982 төгрөг, нийт 1770000 төгрөгийг тэтгэврийн мөнгөөр төлсөн юм. Гэтэл 1. Ээж Ү.И нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өвчний учир нас барсан юм. Ер нь ээж маань босож явж чадахгүй, хэвтэрт байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан байсан юм. Нэгэнт зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан учраас үлдэгдэл зээл, түүний хүүг төлөх ямар ч бололцоогүй болсон. Х.Т надад ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, мал, авто машин байхгүй юм. Би тус сумын нэн ядуу өрхийн тоонд амьдардаг, өөрөө ажилгүй байна. Х зээлийн барьцаа нь ээж Ү.Иийн өндөр насны тэтгэврийн мөнгө байсан байна. Нэгэнт үндсэн зээлдэгч нас барсан учраас үүргийн гүйцэтгэлийг хангах өөрөөр хэлбэл банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгч Х Баян-Өлгий аймаг дахь салбарын иргэн Х.Т надаас нэхэмжилж буй үндсэн зээл **09071 төгрөг, үндсэн зээлийн хүү 29*7* төгрөг нийт ***8444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11* дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 45* дугаар зүйлийн 45*.1-ийг тус тус баримтлан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тэтгэврийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М овогт Хы Таас үндсэн зээлийн үлдэгдэл *1555*9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 182905 төгрөг, нийт ***8444 /гурван сая гурван зуун гучин найман мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Х.Т бид нар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11* дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Х тухайн зээлийг олгосон эдийн засгийн үндэслэл нь Ты ээж Ү.Иийн өндөр насны тэтгэврийг барьцаалсан асуудал юм. Ээж нь амьд байх үед үндсэн зээлд 1,770,000 төгрөг, зээлийн хүүд *18,982 төгрөг бүгд 2,088,982 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас олгосон өндөр насны тэтгэврийн мөнгөөр төлсөн байна. Гэтэл Ты ээж Ү.И нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны нас барсан юм. Ер нь Х.Ты ээж нь босож явж чадахгүй, хэвтэрт байдаг байнгын асаргаа шаардлагатай ахмад настан байсан учир тухайн үед ээж нь бэлэн мөнгө тоолж чадахгүй, бусад бичиг баримтын үйлдлийг хийж чадаагүй учраас итгэмжлэл авч ээжид тусалсан юм. Нэгэнт зээл авсан үндсэн зээлдэгч нас барсан учраас үлдэгдэл зээл, түүнийг хүүг Х.Т төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Х олгосон зээлийн барьцаа нь Ү.Иийн өндөр насны тэтгэврийн мөнгө байсан байна. Х.Т нь ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авахгүй юм. Нэгэнт үндсэн зээлдэгч нас барсан учраас үүргийн гүйцэтгэлийг хангах өөрөөр хэлбэл банкны зээлийг төлөх ямар ч боломжгүй болсон. Х уг зээлийг олгоход ямар ч хөрөнгөгүй Х.Тыг хамтран үүрэг хүлээгчээр тогтоосон нь буруу юм. Х.Т ямар нэгэн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, өөр ямар нэгэн ажил эрхэлдэггүй, ганц бие айлаас айл хэсэж амьдардаг хүн юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11* дугаар шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгч Х Баян-Өлгий аймаг дахь салбарын иргэн Х.Т надаас нэхэмжилж буй үндсэн зээл *1555*9 төгрөг, үндсэн зээлийн хүү 182905 төгрөг нийт ***8444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 242 дугаар зүйлийн 242.1, 2424.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 45* дугаар зүйлийн 45*.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч Иргэний хуулийн хэрэглэвэл зохих үүрэг дуусгавар болох үндэслэлд заасан зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгчийн Х Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Т холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, тэтгэврийн зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөгдөөгүй 106 хоног хэтрүүлсэн тул үндсэн зээлийн үлдэгдэлд **09071 төгрөг, зээлийн хүүд 29*7* төгрөг, нийт ***8444 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Х С сумын тооцооны төвөөс Ү.И нь 2015 оны 10 дугаар сарын 14 өдөр өндөр насны тэтгэврийн зээлийн гэрээ байгуулан 4606558 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан байна.
Зээлдэгч Ү.И нь 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. 2016 оны 0* дугаар сарын 0*-ний өдрийн байдлаар зээл, хүүгийн хамт *7755*8.** төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба 2016 оны 0* сарын *0 өдөр Ү.Иийн оршуулгын тэтгэмж 620000 төгрөгийг зээлд суутган авч Ү.Иийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл *1555*8.** төгрөг болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 101 дугаар тал/
Нэхэмжлэгч Х Баян-Өлгий салбар нь хариуцагч Х.Тыг тэтгэврийн зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас 106 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн гэх боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-д үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасан ба зээлдэгч Ү.И нь нас барснаар үүрэг дуусгавар болсон байхад Х Баян-Өлгий салбарын тэтгэврийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлага нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-д зааснаар үндсэн зээлдэгч Ү.И нь нас барснаар үүрэг дуусгавар болсон байхад хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Таас тэтгэврийн зээлийг 106 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 2016 оны * дугаар сарын 0*-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ны хүртлэх хугацаанд 182905 төгрөгийн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ү.Иийн тэтгэврийн зээлд нэмэгдүүлсэн хүүд 15*5*2 төгрөг төлсөн байхад уг мөнгийг тэтгэврийн зээлийн үлдэгдэлд нэмж нийт зээлийн үлдэгдлийг **09071 төгрөгөөр тооцож хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд 15*5*2 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна . /хх-ийн 99 дүгээр тал/ 2016 оны * дугаар сарын *0-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл *1555*8.** төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 15*5*2 төгрөгийг хасаж /*1555*8.**-15*5*2=*002005/ шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Х.Таас *002005 төгрөгийг Х Баян-Өлгий салбарт олгож шийдвэрлэв. Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг өөрчилж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68*65 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 45* дугаар зүйлийн 45*.1.-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М овогт Хы Таас үндсэн зээлийн үлдэгдэл *.002.005 /гурван сая хоёр мянга тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Баян-Өлгий салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас **6.4*8 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын М.Таас 68.*65 төгрөг гэснийг Х.Таас 62.982 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.*65 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээсүгэй.
*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ