Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/360

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Батзаяа,

            Шүүгдэгч: Б.С-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005010410341 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.С- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д утасны оператороор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан “acer” маркийн зөөврийн компьютерыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр завшиж 539.400 төгрөгийн хохирол учруулсан,

- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 43 дугаар байрны 504 тоотод оршин суух Д.А-ын орон сууцны хажуу өрөөг 1 сарын 300.000 төгрөгөөр түрээслэнэ, цалингаа авахаар мөнгөө өгнө гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 3 сар 12 хоног хажуу өрөөнд нь амьдарч түрээсийн мөнгө төлөхгүй 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” худалдааны төвийн хажууд үйл ажиллагаа явуулдаг цайны газарт хохирогч Б.Ц-оос 3.069.560 төгрөгийн үнэ бүхий 106.4 кг хонины мах, 336.8 кг үхрийн махыг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж махыг Ж.Я-т худалдаж 1.169.560 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.С- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 43 дугаар байрны 504 тоот байрныхаа хажуу өрөөгөө түрээслэх гэж би зар тавьсан. Зарын дагуу Б.С- гэх эмэгтэй ирээд ...би 5 дахь өдөр цалингаа авах ёстой байсан боловч өнөөдөр  авч чадаагүй байна. ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн мөнгөө өгье гээд манай байрыг 1 сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр болоод манай хажуу өрөөнд шууд орсон. 1 дэх өдөр нь С- цалингаа авч чадаагүй байна, маргааш авна, тэгээд түрээсийн мөнгийг 2 сараар нь өгнө гээд яриад хойшлуулаад байдаг байсан. Хэд хоногийн дараа С- миний ажиллаж байгаа компани цалингаа өгөхгүй байна. Би компанийн захирлаа цагдаад өгсөн байгаа, шийдэгдээд мөнгөтэй болохоор 3 сараар нь бөөнд нь түрээсийнхээ мөнгийг өгнө гэж хойшлуулаад явсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл болсон. Манай байрнаас гарахаар болж С- “..дүү нь хөдөө 1 сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажиллахаар боллоо, хөдөө явахаасаа өмнө таны байрны түрээсийн мөнгийг өгөөд явна” гэж байсан. 2020 оны 01 дүгээр сард С- гэнэт надад танд нэг сарын түрээсийн мөнгийг чинь өгдөг юм билүү” гэхээр нь “чи яаж мөнгөтэй болсон юм бэ” гэхэд С- өөрийн нөүтбүүкээ ломбарданд тавиад танд 250.000 төгрөг өгнө гэхээр нь “би яах юм бэ, чи нэг мөсөн мөнгөө бөөнд нь өг” гэж хэлж байсан. Тэр нөүтбүүкний цүнхийг манай түрээсэлж байсан хажуу өрөөнд орхиод явсан байсан. ...Би С-тай түрээсийн гэрээ байгуулаагүй, амаар ярилцаж тохироод өөрийгөө өнчин өрөөсөн гээд зовлонгоо их ярьдаг байсан учир итгээд өрөвдөөд түрээсийн мөнгөө өгчих байлгүй гэж бодоод хажуу өрөөндөө оруулсан. ...С- манай хажуу өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сар амьдарсан. Нэг сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж байсан. Нийт 900.000 төгрөг болсон. С- цалин буухгүй байна, ...захирлаа цалингаа өгөхгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан гэх мэт худлаа хэлдэг байсан. Би гомдолтой байна. С- надад нэг ч төгрөг төлөөгүй. ...900.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 48-50/,

Хохирогч Г.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...... ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.С- утасны операторын албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Б.С- нь 2019 оны 11 дүгээр сард ажилдаа ирэн, очин байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын дундуур ажилдаа ирэхгүй алга болсон. Манай утасны операторын өрөөнд байсан ажлын асер маркийн нөүтбүүкийг орой ажил тарсан хүнгүй үед хулгайлаад авч явсан байна. Тэгээд С-гийн 88174202 гэсэн дугаар руу залгаад чи хаана байна, ажилдаа хэзээ ирэх юм бэ гэж асуухаар Б.С- өнөөдөр очно, маргааш очно гээд худлаа ярьсаар байгаад ирээгүй. Би С-гаас ажлын нөүтбүүк яасан бэ гэж асуухад С- миний байгаа айлын хүн гэрээ цоожлоод хөдөө явсан байна, гэр нь эзгүй байна гээд амьдарч байсан айлаа заадаггүй байсан. ...Уг нөүтбүүк нь утасны операторын ажил хийдэг хүний ажлын багаж хэрэгсэл тул ажлын өрөөнөөс авч гарах ёсгүй байсан. Асер маркийн 14 инчийн нимгэхэн хар өнгийн нөтбүүк байсан. 2018 онд 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би гомдолтой байна, алдсан нөүтбүүкээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/,

Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний гар утсанд 88174202 дугаараас нэг эмэгтэй залгаад манайх Ноц гэдэг компаний цайны газрыг эгчтэйгээ хамт ажиллуулдаг юм, та манай цайны газарт мах нийлүүлээч манайх байнга авч байя гэж ярьсан. Тэгээд та манай цайны газарт 5 хонины мах, 2 үхрийн мах аваад ир гэж надад хэлсэн. Би тэр эмэгтэйд хонины мах килограмм нь 6.500 төгрөг, үхрийн мах килограмм нь 7.500 төгрөгийн үнэтэй шүү гэж хэлсэн. Тэр эмэгтэй махаа аваад ир гэж надад хэлсэн. Би махаа аваад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр заасан газарт нь очиход нэр хаяггүй бор өнгийн цайны газар байсан. Намайг очиход С- гэх эмэгтэй угтаж авсан. Я- гэх эмэгтэй мах жинлэх жин гаргаж ирээд авсан. Миний авчирсан хонины мах 106.4 килограмм, үхрийн мах 336.8 килограмм болсон. Би тооцоогоо яах юм бэ гэж асуухад С- данс руу чинь хийчихье гэж хэлсэн. Би дансаа С-д мессенжерээр өгсөн. Тэр өдрийн үдээс хойш миний дансанд 1.900.000 төгрөг орсон. С- өрөө над руу залгаад үлдэгдэл 1.450.000 төгрөгийг нь маргаашаас хийнэ ахаа гэж надад хэлсэн. ...Би үлдэгдэл мөнгөө өгчих байх гэж бодоод найдаад 20 гаран хоног болсон. ...Би нэг өдөр Ноц гэдэг компани дээр очоод С-г асуухад ажлаасаа чөлөө аваад явсан гэж байсан. Би Я-тэй уулзаад үлдэгдэл махны мөнгөө өгөөч ээ гэхэд Я- юу яриад байгаа юм бэ, С- надад тэр махыг чинь зарсан шүү дээ би үхрийн махыг нь 5.500 төгрөгөөр, хонины махыг 4.5000 төгрөгөөр бодож авсан. Би С-гаас 200.000 төгрөгийн авлагатай байсан. Тэр мөнгөө суутгаад 1.900.000 төгрөгийг чиний данс руу хийсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 60-62/,

Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би С- руу залгаж ажилдаа яагаад ирэхгүй байгаа юм бэ, ажлын нөүтбүүк яасан бэ гэж асуухад С- би сарын тайлангаа бичих гээд ажлаас аваад явсан, гэрт байгаа гэж хэлсэн. С- өөрөө би хөдөө таньдаг эгчдээ зам заагаад явж байна, хөдөөнөөс ирээд нөүтбүүкийг чинь авчирч өгнө гэж хэлсэн ...Үүнээс хойш утас нь холбогдохгүй болж холбогдохоор утсаа авдаггүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/,

Гэрч Ж.Я-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ноц ХХК-д ажиллаж байсан Б.С- нь манай цайны газарт байнга орж ирж хоол иддэг байсан. Тэгээд С-г таньдаг болсон. 2019 оны 11 дүгээр сард С- надад манай ах нар идэшний цагаар малын мах авчирч зарна, та авах уу гэж надад хэлж байсан. Би ирвэл авна шүү гэж хэлж байсан. ...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед С- мах ирчихлээ гэхээр нь би оруулаад ир гэсэн. Манай цайны газарт нэг залуу дагуулж орж ирээд махаа зөөж оруулсан. Би тэр залуугаас 2 үхрийн мах, 5 хонины мах авсан. Тэр мах зарсан залуу надтай юу ч яриагүй би тэр махыг С-гийн ахын мах юм байх гэж бодоод юу ч хэлээгүй, С- надад махаа зах зээлийн үнээс доогуур өгнө гэж хэлээд хонины мах 106.4 килограмм болсон 1 килограммыг 4.500 төгрөгөөр худалдаж авсан нийт 478.800 төгрөг болсон. Харин үхрийн мах нь 336.8 килограмм болсон 1 килограммыг 5.500 төгрөг буюу 1.852.400 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 2.331.200 төгрөг болж би 1.900.000 төгрөг шилжүүлсэн сүүлд энэ дансыг Ц-ын данс гэж мэдсэн. Үлдэгдэл 431.200 төгрөгийг ...С- надад мах ирнэ гээд 350.000 төгрөг авсан байсан. С- 180.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгийг С- надаас бэлэн авсан. Хэдэн төгрөг бэлэн авсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

Яллагдагчаар Б.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хажуу өрөө түрээсэлнэ гэсэн зарын дагуу Цамбагаравт очиж А- гэдэг хүнтэй уулзсан. Сарын 300.000 төгрөгөөр хажуу өрөөг нь түрээслэхээр болоод орсон. Би тухайн үед цалин буугаагүй байна, эхний 5 хоногийн дотор 300.000 төгрөг өгье боломж гарвал 2 сараар нь мөнгийг нь өгнө гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаасаа гараад 12 дугаар сард нь сайн электроник компанид ажилд ороод 2020 оны 01 дүгээр сард мөн ажлаасаа гарсан. Тэгээд миний ажил бүтээгүй тул би А- эгчийн түрээсийн мөнгийг нь өгч чадаагүй. ...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноц ХХК”-д утасны оператороор ажилд орсон. 2019 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. ..ажлаа хийж байгаад орой ажил тараад өөрийн ажилд ашиглаж байсан байгууллагын Асер загварын хар өнгийн нөтбүүкийг хар өнгийн цүнхтэй нь аваад гэртээ ажлаа хийх гэж 18 цагийн үед ажлын өрөөнөөсөө авч явсан. ...Махны үнэ 3.350.000 төгрөг болж байсан. Би Ц-ын хаан банкны дансны дугаарыг нь авч үлдээд араас чинь мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд өдөр цайны цагийн дараа Я- эгчид Ц-ын дансны дугаарыг өгч 1.900.000 төгрөг шилжүүлүүлсэн. Ц- үлдэгдэл 1.450.000 төгрөгийг хэзээ хийх юм бэ гэж надаас утсаар асуухаар нь би дараа нь мөнгө шийдэгдэхээр өгнө гэж хэлсэн. ...Манай ах хөдөөнөөс ирж чадахгүй гэсэн ахын найз Дундговийн хүн хотод мах зарж байгаа юм гэж хэлээд Ц-ын махыг Я- эгчид өгсөн. ...би Я- эгчээс 300.000 төгрөг зээлсэн байсан өрөө суутгаад 50.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 164-166, 172-174/,

 Хохирогч нарын өргөдөл /хх-н 3-5/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 43/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 87-89, 95-96/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 99-115, 121/, Ноц ХХК-д ажил орохыг хүсэгчийн анкет /хх-н 122/, хөдөлмөрийн гэрээ /хх-н 123-126/, ялын тооцоо /хх-н 181/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-д утасны оператороор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан “acer” маркийн зөөврийн компьютерыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр завшиж 539.400 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.С-гийн: “...... ХХК-д 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Б.С- утасны операторын албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Б.С- нь 2019 оны 11 дүгээр сард ажилдаа ирэн, очин байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын дундуур ажилдаа ирэхгүй алга болсон. Манай утасны операторын өрөөнд байсан ажлын асер маркийн нөтбүүкийг орой ажил тарсан хүнгүй үед хулгайлаад авч явсан байна. ...Уг нөтбүүк нь утасны операторын ажил хийдэг хүний ажлын багаж хэрэгсэл тул ажлын өрөөнөөс авч гарах ёсгүй байсан. Асер маркийн 14 инчийн нимгэхэн хар өнгийн нөтбүүк байсан. 2018 онд 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би гомдолтой байна, алдсан нөтбүүкээ нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/, гэрч Х.Б-ийн: “...Би С- руу залгаж ажилдаа яагаад ирэхгүй байгаа юм бэ, ажлын нөтбүүк яасан бэ гэж асуухад С- би сарын тайлангаа бичих гээд ажлаас аваад явсан, гэрт байгаа гэж хэлсэн. С- өөрөө би хөдөө таньдаг эгчдээ зам заагаад явж байна, хөдөөнөөс ирээд нөтбүүкийг чинь авчирч өгнө гэж хэлсэн ...Үүнээс хойш утас нь холбогдохгүй болж холбогдохоор утсаа авдаггүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 43 дугаар байрны 504 тоотод оршин суух Д.А-ын орон сууцны хажуу өрөөг 1 сарын 300.000 төгрөгөөр түрээсэлнэ, цалингаа авахаар мөнгөө өгнө гэж хуурч, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 3 сар 12 хоногийн хажуу өрөөнд нь амьдарч түрээсийн мөнгө төлөхгүй 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурвалжин” худалдааны төвийн хажууд үйл ажиллагаа явуулдаг цайны газарт хохирогч Б.Ц-оос 3.069.560 төгрөгийн үнэ бүхий 106.4 кг хонины мах, 336.8 кг үхрийн махыг худалдан авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж махыг Ж.Я-т худалдаж 1.169.560 төгрөгийг залилан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.А-ын: “...2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо 43 дугаар байрны 504 тоот байрныхаа хажуу өрөөгөө түрээслэх гэж би зар тавьсан. Зарын дагуу Б.С- гэх эмэгтэй ирээд ...би 5 дахь өдөр цалингаа авах ёстой байсан боловч өнөөдөр  авч чадаагүй байна. ...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн мөнгөө өгье гээд манай байрыг 1 сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр болоод манай хажуу өрөөнд шууд орсон. 1 дэх өдөр нь С- цалингаа авч чадаагүй байна, маргааш авна, тэгээд түрээсийн мөнгийг 2 сараар нь өгнө гээд яриад хойшлуулаад байдаг байсан. Хэд хоногийн дараа С- миний ажиллаж байгаа компани цалингаа өгөхгүй байна. Би компанийн захирлаа цагдаад өгсөн байгаа, шийдэгдээд мөнгөтэй болохоор 3 сараар нь бөөнд нь түрээсийнхээ мөнгийг өгнө гэж хойшлуулаад явсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл болсон. ...С- манай хажуу өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сар амьдарсан. Нэг сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж байсан. Нийт 900.000 төгрөг болсон. С- цалин буухгүй байна, ...захирлаа цалингаа өгөхгүй болохоор нь цагдаад гомдол гаргасан гэх мэт худлаа хэлдэг байсан. Би гомдолтой байна. С- надад нэг ч төгрөг төлөөгүй. ...900.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 48-50/, хохирогч Б.Ц-ын: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр миний гар утсанд 88174202 дугаараас нэг эмэгтэй залгаад манайх Ноц гэдэг компанийн цайны газрыг эгчтэйгээ хамт ажиллуулдаг юм та манай цайны газарт мах нийлүүлээч манайх байнга авч байя гэж ярьсан. Тэгээд та манай цайны газарт 5 хонины мах, 2 үхрийн мах аваад ир гэж надад хэлсэн. Би тэр эмэгтэйд хонины мах килограмм нь 6.500 төгрөг, үхрийн мах килограмм нь 7.500 төгрөгийн үнэтэй шүү гэж хэлсэн. Тэр эмэгтэй махаа аваад ир гэж надад хэлсэн. Би махаа аваад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр заасан газарт нь очиход нэр хаяггүй бор өнгийн цайны газар байсан. Намайг очиход С- гэх эмэгтэй угтаж авсан. Я- гэх эмэгтэй мах хиллэх хил гаргаж ирээд авсан. Миний авчирсан хонины мах 106.4 килограмм, үхрийн мах 336.8 килограмм болсон. Би тооцоогоо яах юм бэ гэж асуухад С- данс руу чинь хийчихье гэж хэлсэн. Би дансаа С-д мессенжерээр өгсөн. Тэр өдрийн үдээс хойш миний дансанд 1.900.000 төгрөг орсон. С- өрөө над руу залгаад үлдэгдэл 1.450.000 төгрөгийг нь маргаашаас хийнэ ахаа гэж надад хэлсэн. ...Би үлдэгдэл мөнгөө өгчих байх гэж бодоод найдаад 20 гаран хоног болсон. ...Би нэг өдөр Ноц гэдэг компани дээр очоод С-г асуухад ажлаасаа чөлөө аваад явсан гэж байсан. Би Я-тэй уулзаад үлдэгдэл махны мөнгөө өгөөч ээ гэхэд Я- юу яриад байгаа юм бэ С- надад тэр махыг чинь зарсан шүү дээ би үхрийн махыг нь 5.500 төгрөгөөр, хонины махыг 4.5000 төгрөгөөр бодож авсан. Би С-гаас 200.000 төгрөгийн авлагатай байсан. Тэр мөнгөө суутгаад 1.900.000 төгрөгийг чиний данс руу хийсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 60-62/, гэрч Ж.: “...Ноц ХХК-д ажиллаж байсан Б.С- нь манай цайны газарт байнга орж ирж хоол иддэг байсан. Тэгээд С-г таньдаг болсон. 2019 оны 11 дүгээр сард С- надад манай ах нар идэшний цагаар малын мах авчирч зарна, та авах уу гэж надад хэлж байсан. Би ирвэл авна шүү гэж хэлж байсан. ...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед С- мах ирчихлээ гэхээр нь би оруулаад ир гэсэн. Манай цайны газарт нэг залуу дагуулж орж ирээд махаа зөөж оруулсан. Би тэр залуугаас 2 үхрийн мах, 5 хонины мах авсан. Тэр мах зарсан залуу надтай юу ч яриагүй би тэр махыг С-гийн ахын мах юм байх гэж бодоод юу ч хэлээгүй, С- надад махаа зах зээлийн үнээс доогуур өгнө гэж хэлээд хонины мах 106.4 килограмм болсон 1 килограммыг 4.500 төгрөгөөр худалдаж авсан нийт 478.800 төгрөг болсон. Харин үхрийн мах нь 336.8 килограмм болсон 1 килограммыг 5.500 төгрөг буюу 1.852.400 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 2.331.200 төгрөг болж би 1.900.000 төгрөг шилжүүлсэн сүүлд энэ дансыг Ц-ын данс гэж мэдсэн. Үлдэгдэл 431.200 төгрөгийг ...С- надад мах ирнэ гээд 350.000 төгрөг авсан байсан. С- 180.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Үлдсэн мөнгийг С- надаас бэлэн авсан. Хэдэн төгрөг бэлэн авсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”,

Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С- нь Ноц ХХК-д ажиллаж байхдаа компанийн нөтбүүкийг авч завшсан, мөн хохирогч Д.А-ын хажуу өрөөг түрээслэн амьдарч байхдаа түрээсийн төлбөр болох 900.000 төгрөгийг төлөөгүй, хохирогч Б.Ц-оос мах худалдаж авна гэж 1.169.560 төгрөгийн хохирол учруулж залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй ба шүүгдэгчээс нийт 2.608.960 төгрөг гаргуулж эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох нөтбүүкийн үнэ 539.400 төгрөгийг хохирогч Г.С- /Ноц ХХК/-д, байрны түрээсийн 3 сарын төлбөр 900.000 төгрөгийг хохирогч Д.А-д, махны үлдэгдэл үнэ болох 1.169.560 төгрөгийг хохирогч Б.Ц- нарт тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.С-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэх, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нийт 2 жил 13 хоног хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх зүйл заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь урьд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээр гэмт хэрэгт ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн үйлдэл ба нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх боломжтой байсан тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулсан болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн ба 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ялын тооцоогоор 6 сар 28 хоногийн ял эдэлж, 13 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх-н 181/ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гийн урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн 13 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар цагдан хоригдсон боловч ялын тооцоог 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гаргасан тул цагдан хоригдсон хоногийг 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс тоолсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хөр өнгийн нөтбүүкийн цүнхийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.С-гхуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

              - “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 6 сар хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жилийн хорих ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д энэ тогтоолоор оногдуулсан 01 жил хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 10 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 13 хоног хорих ялаар тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 01 жил 13 хоног хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.С-гийн урьд цагдан хоригдсон 59 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нөүтбүүкны хар өнгийн цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-гаас нийт 2.608.960 төгрөг гаргуулж, хохирогч Г.С-д 539.400 төгрөг, хохирогч Б.Ц-од 1.169.560 төгрөг, хохирогч Д.А-д  900.000 төгрөг тус тус олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР