Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Н.солонго,

Иргэдийн төлөөлөгч: Н.Энхтөр,

Улсын яллагч: Н.Мөнхбат,

Хохирогч: Б.Г- /онлайнаар/, түүний өмгөөлөгч Н.Жамъян /онлайнаар/,

Хохирогч: Н.С-, Б.А-, Р.О-,

Шүүгдэгч: Г.Н-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905048071303 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Н-, ..... тоот регистртэй, 

1. Яллагдагч Г.Н-нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1151 тоотод “Хууль сахиулахын Их сургуульд хүүдийг нь оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгон хохирогч М.Д-г төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Урт цагаан орчим “Хүү болох Э.У-ыг нь Оюун толгой ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Б.Н-ийг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5270442057 дугаартай дансаар 460.000 төгрөг, 5058424664 дугаартай дансаар 500.000 төгрөг, нийт 960.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Алтан жолоо группийн гадна “Захирлын жолоочоор ажилд авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.А-г төөрөгдөлд оруулж 7.480.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багт амьдардаг Жалы гэх бөө хүнд үзүүлж үр, хүүхэдтэй болгож өгнө” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар, мөн “түрээсийн орон сууцанд хамруулна, жолооны үнэмлэхийн ангилал даруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Ж.Я-г төөрөгдөлд оруулж 27.604.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. Гэр бүлээр нь Оюу толгой ХХК-д ажилд оруулж өгнө, түрээсийн орон сууцанд хамруулна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.М-ыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний амын 5-528 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.У-гийн Хаан банкан дахь 5334023591 дугаарын дансаар дамжуулан 2.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн И.Д-гийн хаан банк дахь 5329032489 дугаарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.У-ын Хаан банк дахь 5001308712 дугаарын дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын тунелийн зүүн талд байрлах Хаан банкнаас иргэн Ч.Э- 5013124663 дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний амын 5-528 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн И.Д-гийн Хаан банкан дахь 5329032489 дугаарын дансаар дамжуулан 1.600.000 төгрөг, нийт 16.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцаа мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.М-г төөрөгдөлд оруулж, 7.690.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Х-ийг төөрөгдөлд оруулж, иргэн Г.М-гийн хаан банк дахь ... дугаарын дансаар дамжуулан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.740.000 төгрөг, нийт 8.740.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. Үнэгүй.мн сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай, Олон Улсын жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирог У.Т-г төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.М-гийн хаан банк дахь ... дугаарын дансаар дамжуулан 550.000 төгрөг, нийт 8.761.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2019 оны 12 дугаар сарын 30-ын өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элит хотхоны 14 дүгээр байрны 32 тоотод “Бэрэн группэд ерөнхий захирлын жолоочоор ажилд авна, барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй” гэж зар байршуулж хохирогч Б.Н-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 8.200.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

10. Үнэгүй.мн сайтад “...барьцаатай жолооч ажилд авна. Хангамж сайн, орон сууцаар хангана” гэсэн зарж тавьж, зохиомол байдлыг зоруудаар бий болгох замаар хохирогч Р.О-ыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах Хаан банкны салбараас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.М-гоо гэх хүний Хаан банкан дахь ... тоот дансаар дамжуулан 8.190.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Саппорагийн үйлчилгээний төвийн автобусны буудлын баруун хойд талд байрлах Хаан банкны урд талын автомашины ил зогсоол дээр “түрээсийн байранд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч С.Б-ыг төөрөгдөлд оруулж, 6.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

12. Үнэгүй.мн сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Элит хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Б-ийг төөрөгдөлд оруулж 3.000 ам.доллар буюу 8.207.640 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. Үнэгүй.мн сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Б-ыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Макс молл худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Г.М-гийн ... дугаарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Г- алтны уурхайн захирлын жолоочоор ажилд орлуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 1.272.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Хаан банкны 5062161914, ..., ... тоот дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

15. 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Алтны уурхайд ажилд оруулна, мэргэшсэн үнэмлэх авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч З.Л-ыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжны 310 тоотоос мобайл банкаар шилжүүлсэн 770.000 төгрөгийг залилсан,

16. Үнэгүй.мн сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б-г “Алтны уурхайд захирлын жолоочоор ажилд авна, Мэргэшсэн жолоочийн ангилал даруулна, хувцасны мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.О-ын хаан банкан дахь ... дугаарын дансаар дамжуулан 280.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Б-ын хаан банкан дахь ... дугаарын дансаар дамжуулан 91.500 төгрөг, нийт 371.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

17. Үнэгүй.мн сайтад “Уурхайд жолооч авна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу 94652876 дугаарт холбогдсон хохирогч Д.Т-т “Захирлын жолоочоор авна, В ангиллын мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой” гэж итгүүлэн, улмаар 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 58-16 тоотод байхад нь Хаан банкны ... дугаартай иргэн О.Б-ын эзэмшлийн данс руу 280.000 төгрөг, хаан банкны ... дугаартай иргэн А.О-ын эзэмшлийн данс руу 84.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 364.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.С-ийг “Өөрийг нь болон хүүхдийг нь захирлын жолоочоор ажилд авна, мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 8.650.000 төгрөгийг Хаан банкны ..., ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. Алтны уурхайн захирлын жолоочоор ажилд авна, В, С ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргуулна. Ажлын хувцасны мөнгө төлөх хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Ч.М-ыг төөрөгдөлд оруулан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлын АТМ-ээс шилжүүлсэн 350.000 төгрөг, Улсын их дэлгүүрийн авто зогсоол дээр бэлнээр өгсөн 192.000 төгрөгийг залилж, нийт 542.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэт худалдааны төвд “51-78 УНР” улсын дугаартай Тоёота хариер маркийн тээврийн хэрэгсэл худалдана” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Г-ыг төөрөгдөлд оруулж, иргэн О.Б-ын Хаан банкан дахь ... дугаарын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайд хотхоны 9а байрны 111 тоотод хохирогч Т.Б-д өөрийгөө Ц- гэж танилцуулан Оюутолгой компанид орчуулагч хийдэг манай компани хэдэн акталсан ланд 200 маркийн автомашинууд байгаа би тэрийг худалдан авч зарах гэж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 3.860.000 төгрөгийг бэлнээр, 224.000 төгрөгийн үнэ бүхий Оппо А3 загварын гар утсыг залилан авч нийт 4.084.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 18-наас 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Хөвсгөлийн бөөгөөр салсан нөхрийг нь гэрт нь авч ирүүлнэ хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд орлуулан хохирогч Ц.Б-аас нийт 650.000 төгрөг, 650.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгж, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө хэмээн 350.000 төгрөгийг тус тус залилан авч түүнд нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Э-ийг “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө, Хувцасны мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Б-гийн Хаан банкан дахь ... дугаарын дансаар дамжуулан 640.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 296.000 төгрөг, нийт 936.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

24. Үнэгүй.мн зарын сайт дээр “алтны уурхайн захирлын жолооч ажилд авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон хохирогч С.Д-ыг “В, С” ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн мөнгө болох 770.000 төгрөг төлөх шаардлагатай гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Булгийн 19-264 тоотоос 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 400.000 төгрөгийг О.Б-ын Хаан банк дахь ... дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 500.000 төгрөг залилан авсан,

25. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд цахим орчинд “ажилд авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.А-ыг ажилд авах гэж буй дүр үзүүлэн төөрөгдөлд оруулж, бусдын хаан банкны дансаар нийт 735.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

26. 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлж байсан байрны эзэн болох иргэн С.Н-ийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Содон Бөмбөгөр” худалдааны төвд байхад нь “шинэ машин авсан, даатгал хийх гэсэн мөнгө хэрэгтэй байна, зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж 1.050.000 төгрөгийг шилжүүлэн залилан авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Н-шүүх хуралдаанд: “...Хохирогч Б-ы үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1 дүгээр сарын 04-ний өдөр цагдан хоригдсон. Б-ы өргөдлийн дагуу мөрдөгчид хэргээ хурдан шийдүүлэхийн тулд тийм гэж хариулж, мэдүүлэг өгсөн. Би Б-г хохироосон, мөнгө авсан зүйл байхгүй. Би хохирогч Б-ы хажуу өрөөг хөлсөлдөг байсан. Тухайн үед 500.000 төгрөг зээлж авсан байхад намайг 3.000.000 төгрөг зээлсэн гэж хэлсэн байсан. Надад худлаа өргөдөл гомдол гаргасан байсан. Би өгсөн өргөдлийг нь уншиж байгаад, мөрдөгчид тийм гэж хэлж мэдүүлэг өгсөн. Түүний утсыг хэрэглэж байсан боловч буцааж өгсөн. Мөн хохирогч Л-ын хохирлыг бүрэн төлсөн. Би машиныг янзлуулж өгч, нөхөр С-ын данс руу мөнгө шилжүүлж өгч байсан. Энэ талаар мэдүүлэгтээ бас мэдүүлсэн байгаа. Хохирогч С-т мөн хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. Би эдгээр хүмүүсийн дансаар өөр хүмүүсээс мөнгө аваад зарим мөнгийг аваагүй үлдээсэн тул хохирол нь төлөгдсөн. Энэ талаар үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү.  Өөр маргах зүйлгүй, бусад хохирогчийн хохироосон нь үнэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараасаа уучлал гуйж байна” гэв.

Хохирогч Н.С- шүүх хуралдаанд: “2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажлын зарын дагуу шүүгдэгч нь өөрийгөө Ц- гэж танилцуулж, утсаар ярьж очиж уулзсан. Би 4 дүгээр сарын 05, 06-ны үеэр энэ хүнд хардлага төрж эхэлсэн. Надад ланд 200, Простер машин хүлээлгэж өгч би энэ хоёр машиныг ээлжилж унадаг байсан. Л-аа гээд хамсаатан байдаг. Л-аагийн нөхөр С- ерөнхий нягтлан гэж танилцуулсан. Ланд 200 машиныг хүлээлгэж өгч, тушаал гаргалаа гэж хэлсэн. Б-, С-, Л-аа, Отгонбаяр нартай холбоотой гэж ойлгосон. Энэ мөнгийг ганцаараа аваагүй гэж бодож байна. Хуурамч бичиг баримт үйлдэж өгч байсан удаатай. Би хаан банкнаас зээл авч, шүүгдэгчид өгч байсан. Одоо зээлсэн мөнгөний хүү, алданги ороод 10 гаруй сая төгрөг болсон ч өнөөдөр баримтаар 8.650.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.А- шүүх хуралдаанд: “Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захирлын жолооч ажилд авна гэх зарын дагуу очсон. Би 735.000 төгрөгийг дансаар болон шилжүүлгээр 3 удаагийн шилжүүлгээр өгсөн. Эхний удаа АТМ дээр шилжүүлж, 2, 3 дахь удаагийн мөнгийг дансаар шилжүүлсэн. Намайг нэг дэх өдөр ажилдаа орно гэж хэлээд алга болсон. Би 735.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Р.О- шүүх хуралдаанд: “2019 оны сүүлчээр захирлын жолооч авна гэсэн зарын дагуу очоод уулзсан. Тэгээд очиж уулзахад барьцаа заавал байх ёстой гэж хэлсэн. Ямар учиртай талаар асуухад шинэ 570 маркийн автомашин, шинэ машин болохоор ямар нэгэн байдлаар гэмтэл осолд орсон тохиолдолд барьцаа болдог гэж хэлсэн. Би 3.000 доллартой тэнцэхүйц 8 сая гаруй төгрөгийг Мөнхжингоо гэх дансаар өгсөн. Намайг байрлаж ажиллана гээд би байрласан. Надтай цуг жолооч, хуулийн зөвлөхөөр ажилд өөр хүмүүс орсон. Энэ хүний цаана зөндөө хүмүүс байгаа гэж бодож байна. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Бид нар Элит хотхонд байр түрээслээд барьцааны 10.000.000 төгрөг өгсөн байсан. Тэр мөнгийг нь байрны хүнээс аваад тэнд байсан 7, 8 хүнтэй хувааж авсан. Одоо үлдэгдэл 7.090.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Г- шүүх хуралдаанд: “Одоо 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо төлүүлмээр байна” гэв.

Хохирогч М.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү Э.Л нь 10 жилийн сургууль төгсөөд нэг жил өнжөөд 2017 онд ахиж яаж чөлөө авхуулах вэ гэж бодоод Г.Г-гаас “чи цагдаад хүн таньдаг юм чинь Хууль сахиулахын сургуульд таньдаг хүн байна уу” гэсэн чинь 2 хүн рүү залгаад нэг нь 7 сая, нэг нь 10 сая төгрөг гэж байна гэхээр нь би шал дэмий юм байна. Ийм их мөнгө хаанаасаа олох билээ гээд болъё, болъё гэсэн. Тэгээд Г.Г- эхнэрээсээ асуусан юм шиг байна лээ. Эхнэр Ц- нь манай гэрт орж ирээд Хууль сахиулахын их сургуульд оруулах гэж байгаа юм уу. Манай эгч ноднин жил хүүхдээ оруулсан юм. Би найдвартай оруулж өгч чадна 2.500.000-3.000.000 төгрөг найдвартай оруулж өгнө гэсэн. Тэгээд миний хажууд утсаар яриад байх шиг байсан. Тэр яриа болсноос хойш Ц- гэх эмэгтэй нөгөө хүн мөнгөө нэхээд байна. Та яаралтай мөнгөө шилжүүлээч гэхээр нь бага багаар нь шилжүүлсээр байгаад нийт 3.000.000 төгрөг Г.Г-гийн Хаан банкны данс руу явуулсан. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байхад сургуульд оруулах хүн 500.000 төгрөг нэхээд байна. Та яаралтай мөнгө өгөөч гэхээр нь би надад яг одоо 170.000 төгрөг байна гэсэн чинь за эгч би очоод авъя гээд ажил дээр ирээд миний Хаан банкны виза картыг аваад 170.000 төгрөг авсан. Манай дүү Гарвуу-Үнээвий, Баярбаясгалан, Ц- нар Хөвсгөл аймаг руу аяллаар явж байгаад манай дүү Гарвуу-Үнээвийгээс би танай эгчээс мөнгө авах ёстой гэж хэлээд 330.000 төгрөг бэлнээр авсан. Манай дүү надтай утсаар яриад өгчих үү гэхээр нь өг гэсэн. Улаанбаатар хотод ирэхээр нь би дүүдээ мөнгийг нь буцаагаад өгсөн. ...Надад нэг ч төгрөг өгөөгүй. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ...Ц- буюу Н.Ц- гэх эмэгтэйд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 170.000 төгрөгийг бэлнээр аваад шууд өгсөн. Дараа нь мөн өдрөө Баярбаясгалангийн Хаан банкны 5064305763 дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Дараа нь 7 дугаар сарын 31-ний өдөр 330.000 төгрөгийг дансаар, дараа нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг Баярбаясгалангийн Хаан банкны 5064305763 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Хэд хоногийн дараа сургуулийн элсэлтийн мөнгө гээд 500.000 төгрөгийг авсан. Нийт 3 сая төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг, /хх 2-н 243-246, 247-248/,

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа явах замдаа Нэргүй гэгчтэй таараад ярьж байгаад Оюу толгойд ажилд авна гэхээр нь хүүгээ ажилд оруулмаар байна гэтэл бичиг баримтыг нь бүрдүүлээд өгчих, захиралдаа танилцуулаад ярья гээд лицензийн 460.000 төгрөг, хувцасны 500.000 төгрөг хүссэн.... 2018 оны 12 дугаар сарын 23-нд 5058424664 тоот Хаан банкны данс руу мөнгөө шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 4-н 182-187, 188-189/,

Хохирогч Л.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр би телевизороор “Захирлын жолооч авна” гэсэн зарын дагуу 94953523 гэх дугаараар холбогдсон. Тэгтэл нэг эмэгтэй хүн аваад ярилцаад маргааш нь уулзсан юм. Намайг бичиг баримтуудаа бүрдүүлээд надад өг гэж хэлж байсан. Тэгээд надаас бас Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай гээд надад англи хэлний сургалтын сертификат гаргаж өгнө гээд 1.000.000 төгрөг авсан. Дараа нь хувцасны мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд намайг хүлээж байгаарай гээд яваад өгсөн. Тэгээд би хүлээж байтал 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баярбаясгалан гэх намайг ажилд оруулж өгсөн гэх эмэгтэй над руу залгаад надад мөнгө хэрэг болоод байна гэж гуйхаар нь би өөрийн 76-62 УБХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машинаа 7.380.000 төгрөгөөр зараад өөрийн данснаас гаргаж ирээд бэлэн Дарь-Эхийн Ундрам плаза дотор өгсөн юм. Тэгээд намайг цагаан сарын дараа ажилд ороорой гэж хэлээд салсан юм. ...Нийтдээ 7.480.000 төгрөгийн бодит хохирол учраад байгаа. Би залилуулсан тухайгаа мэдсэн даруйдаа уг хүний хойноос хөөцөлдөж явж байгаад нөхөр Дамдин гэх хүнтэй Баруун салаа Мухартын ам гэх газарт очиж уулзсан бөгөөд уг эмэгтэйг Гантулгын Н.Ц- ГЮ89052461 гэсэн бичиг баримттай хүн болохыг мэдэж авсан. Би уг хүнтэй 86518084, 94953523 дугаарын утаснуудаар холбоо барьж байсан. ...өөрийгөө Баярбаясгалан гэх хүүхний өөрийнх нь өгсөн 5058424664 дугаарын Хаан банкны данс руу Нисдэг машин авто сэлбэгийн төвийн үүдэн дэх Хаан банкны АТМ-с 960.000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. ...5270442057 тоот Хаан банкны Б-гийн өгсөн данс руу 920.000 төгрөг шилжүүлсэн. ...Баярбаясгалан гэх хүүхэнд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Ундрам плаза төвийн 1 дүгээр давхарт байрлах АТМ-с 800.000 төгрөгөөр 7 удаагийн гүйлгээ хийж 5.600.000 төгрөгийг гарган өгсөн. Үүнээс хойш холбоо огт бариагүй, утас нь холбогдохгүй надтай уулзахгүй зугтааж гүйгээд байгаа юм. ...би уг хүнээс бол нийтдээ 7.480.000 төгрөгийн бодит хохирол учраад байгаа” гэсэн мэдүүлэг /хх 2-н 92-93/,

Хохирогч Ж.Я-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би нөхөртэйгээ гэр бүл болоод 10 жил орчим болж байгаа. Энэ хугацаанд би жирэмсэн болж үр хүүхэдтэй болоогүй тул эмнэлгийн байгууллагад удаа дараа хандаж байсан боловч үр дүнгээ өгөөгүй. Ингээд би яах учраа олохгүй байж байх үед уг Ц- гэх эмэгтэй миний ажиллаж байсан хорооллын лангуун дээр ирж надад Булган аймагт байдаг Жалы гэх бөөгийн талаар хэлэхэд нь итгээд үр хүүхэдтэй болох горьдлого тээж энэ хүний хэлсэн зүйлийг хийж, шаардлагатай гэх мөнгө төгрөг бүх зүйлээ зориулсан боловч энэ хүн намайг Булган аймагт байх Жалы гэх бөөтэй уулзуулсан удаа нэг ч байхгүй. Би уг бөө байдаг эсэх талаар итгэл алдарч Булган аймагт байдаг гэх таньж мэдэх хүмүүсээс энэ тухай асуухад энэ хүн байдаггүй, сонсож байгаагүй гэх зэрэг хариултыг өгч байсан. Би уг нь тэр хүнийг надад тусална гэж бодоод нилээд итгэл тавьж байсан боловч уг эмэгтэй нь миний хувийн эрүүл мэндийн зовлон дээр тохуурхан миний итгэлийг эвдэж залилсанд маш их гомдолтой байна. Уг эмэгтэй нь намайг ажлаасаа гарах хэрэгтэй гээд гаргасан. Мөн нөхрийг маань Говь компанид ажилд оруулж өгнө, түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэх мэт олон байдлаар намайг хуурч мэхэлсэн. ...Надаас шилжүүлж авсан болон бараа материал авхуулсны нийт 27.604.000 төгрөг болж байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 39/,

Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сард яг хэдэн гэдгийг санахгүй байна. Н.Ц- манай гэрт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 5-528 тоотод ирээд надад хандаад манай нөхөр Оюу толгойн туслан гүйцэтгэх компанид туслах захирал хийдэг. Та намайг ядарч явахад тусалж байсан учраас одоо танд миний туслах ээлж болсон. Би таныг нөхрийн чинь хамтаар Оюу толгойд оруулж өгье гэсэн. Тэгэхээр би Оюу толгойд юу хийх юм гэсэн чинь эксковаторын жолооч хийчих, өндөр цалинтай ажил байгаа. Тэр ажил дээр таны нөхрийг ажиллуулна. Харин та чинь бага эмч биз дээ гэхээр нь өө эгч нь олон жил хийгээгүй байгаа шүү дээ. Чадахгүй байх гэхэд зүгээрээ гэж хэлээд нөхөрт чинь үнэмлэхийг нь, танд бага эмчийн лиценз гаргаж өгөөд ажилд оруулж өгье гээд манай нөхөр бид хоёроос 4.700.000 төгрөг авсан. Дараа нь түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэхээр нь охинтой тус тусдаа орох гээд 11.600.000 төгрөгийг цувуулж олдсон үедээ өгч байсан. ...миний 16.300.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг манай нөхөр Хатанбаатар өөрийнхөө 5013045259 гэсэн данснаасаа ТҮХ гэж утга бичиж Ч.М- гэсэн хүний 5013124663 дугаартай данс руу шилжүүлсэн. Харин дараа би үлдсэн 11.300.000 төгрөгийг эхлээд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өөрийн 5013036662 дугаарын данснаасаа С.У- гэсэн 5334023591 гэсэн дугаарын данс руу 2.200.000 төгрөг,  дараа нь 2019 оны 12 сарын 18-ны өдөр өөрийн данснаас 5329032489 тоот И.Д- гэсэн хүний данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн данснаас 5001308712 тоот Ууганжаргал гэсэн данс руу 2.500.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөрийн данснаас  5329032489 тоот И.Д- гэсэн хүний данс руу 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, /хх 3-н 40-43/,

Хохирогч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэгт үнэн зөвөөр нь дэлгэрэнгүй ярьсан байгаа. Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Би өөрийн өгсөн 7.690.000 төгрөгийг эргүүлэн авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 178/,

Хохирогч Б.М-н гэрчээр өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Үнэгүй.мн зарын сайтаас захирлын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хотхоны А блок 13 давхрын 32 тоотод өөрийгөө У- гэж танилцуулсан эмэгтэйтэй уулзаж, барьцаа мөнгө байршуулах хэрэгтэй гэж хэлсний үндсэн дээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6.500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 550.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 140.000 төгрөг, нийт 7.690.000 төгрөг бэлнээр тоолон өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-ийн 183-184/,

Хохирогч Ц.Х-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сард Үнэгүй.мн сайт дээрээс захирлын жолооч, туслах ажилд авна гэсэн зарын дагуу холбогдоход өөрийгөө У- гэж танилцуулсан эмэгтэйтэй уулзахаар болсон. Ингээд ажилд орох талаар ярилцахад захирлын жолоочоор ажилд авна. Барьцаа мөнгө хэрэгтэй гэхээр нь хэдэн төгрөг хэрэгтэй талаар асуухад 3000 доллар гэж хэлсэн. Тэгээд маргааш нь уулзахаар болоод түүний гэр болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хотхоны А блок 32 тоотод 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр очиж уулзаж дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мөн дансаар 5.740.000 төгрөг шилжүүлсэн. Ингэж мөнгө шилжүүлэхдээ Мөнхжингоо гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх 3-ийн 118-120/,

Хохирогч У.Т-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Үнэгүй зар сайт дээрээс захирлын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу 99696766 дугаарын утсаар ажлын талаар асуухад эмэгтэй хүн аваад ирээд уулзчих гэхээр нь би очиход Чонон Бөртэгийн урд 6126 УБӨ улсын дугаартай саарал 200 маркийн машинд эрэгтэй, эмэгтэй хүн сууж байсан. Очиж танилцахад эрэгтэй нь өөрийгөө Ремаксын Төгөлдөр гэх агент, харин хажууд өөрийгөө Бэрэн группийн захирлын охин гэж танилцуулсан эмэгтэй хүн байсан. Тэгээд энэ хүн өөрийн аавынхаа жолоочоор ажиллах тухай хэлээд сарын 2.000.000 төгрөгийн цалинтай гэсэн. Хөдөө орон нутагт ажиллавал 4.000.000 төгрөг, гадаадад ажиллавал 6.000.000 төгрөгийн цалинтай. Мөн орон байр хоолоор хангана. Харин барьцаа 3.000 доллар барьцаанд тавь гэсэн. Тэгээд би машинаа санал болгоход заавал барьцаа мөнгө гэсэн. Тэгээд надад 99696766 дугаараар холбогдоорой гэсэн. Тэгээд би мөнгө олоод уг эмэгтэйтэй уулзахад Элит хорооллын 13-32 тоотод ирж уулзаарай гээд 17 цагт ир гээд би хүлээж байгаад 18 цагийн үед гэрт нь ороход надтай нууцлалын гэрээ, түр ажлын гэрээ хийлгэж авсан. Харин гэрээг 2 хувь үйлдсэн боловч надад маргааш тамгалуулаад өгнө гэж хэлээд өгөөгүй. Тэгээд барьцаа мөнгө хэрэгтэй гээд би тухайн үед 3.000 доллартой тэнцэх 8.221.000 төгрөгийг бэлнээр өгсөн ...Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олон улсын жолооны үнэмлэх У- гаргаж өгнө гэж хэлээд 550.000 төгрөг Мөнхжингоогийн дансаар өгсөн ...Сүүлд цагдаа дээр очиж өргөдөл өгч шалгуулахад Г- овогтой Н.Ц- гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 3-ийн 202-204/,

Хохирогч Д.Нямбадрахын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг ажилд оруулж өгнө гэж залилсан эмэгтэй өөрийгөө У- гэж танилцуулж байсан. Тэгээд цагдаа дээр очсоны дараа Н.Ц- гэх нэртэй болохыг мэдсэн. Би данснаасаа 8.200.000 төгрөг аваад Найман шарга валют арилжааны зах орж ам.доллар болгоод бүгдийг нь Н.Ц-д бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 4-ийн 232-233/,

Хохирогч Р.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Мөнхжингоо гэдэг нэртэй 5420349113 дугаартай дансанд 8.191.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх 5-н 75-76/,

Хохирогч С.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Ц- гэх эмэгтэйтэй ярьж үзтэл “Буянт-Ухаа-2” шинээр ашиглалтад орж байгаа хамруулж өгч байгаа. Хэрэв урьдчилгаа мөнгөө өгчихвөл би материалыг нь оны өмнө бүрдүүлж өгье гэсэн...тэгэхээр нь түүний хэлсний дагуу урьдчилгаа болох 6.500.000 төгрөгийг бэлнээр өгч явуулсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 131-р хуудас/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “үнэгүй.мн” сайт руу ороод ажил хайж байтал захирлын жолооч ажилд авна. Цалин 2.000.000 төгрөг барьцаатай гээд 99696766 гэсэн дугаар байхаар нь залгаад үзтэл эмэгтэй хүн утсаа аваад маргааш 10 цагт Драмын театрын урд ирээд уулзчих гэхээр нь хэлсэн цагт нь очоод утас руу нь залгатал холбогдох боломжгүй байсан. 01 дүгээр сарын 05-ны өдөр утас руу нь залгатал Драмын театрын урд байрлах Элит хотхоны 13 дугаар давхарт 32 тоотод ороод ир гэхээр нь ортол ганцаараа гэртээ байгаа бололтой 30 гаран насны эмэгтэй байсан. Надад өөрийгөө танилцуулахдаа Эрин группийн салбарын захирлын хүүхэд нь байгаа юм. Намайг У- гэдэг гэж танилцуулсан. Тэгээд би юу хийх вэ гэж асуутал манай аавын жолооч хийнэ. Манай гэр болон аавын гэрт орж гарна. Хаалганы кодыг чамд хэлэх учраас нууцын гэрээ хийнэ гээд лавлагаа аваад ир гэсэн. Тэгээд маргааш нь орой гэрт нь аваачиж өгсөн ба тухайн үед нууцын гэрээ гэсэн цаасан дээр миний тухай мэдээллүүдийг бичээд 2 хувийг нь хоёуланг нь ерөнхий захирлаар гарын үсэг зуруулчхаад чамд өгнө. Нөгөөдөр хоёулаа хөдөө явах учраас яаралтай гэрээ хийж байна. Лексус-570 маркийн машин барина. 3000 доллар барьцаанд өг гэхээр нь ийм их мөнгө яг одоо байхгүй гэсэн чинь юу ч гэсэн над руу залгаарай гээд намайг явуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би тухайн эмэгтэй рүү залгаад ...5.000.000 төгрөг аваад явж байна гэсэн чинь чи эхлээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би машинаа хүлээж авчхаад өгье гэсэн чинь эхнээс нь бид нар мөнгөө авч баталгаажуулж байж машинаа хүлээлгэн өгнө гэхээр нь өдөр 12 цаг өнгөрч байхад баруун 4 замын Макс молл худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас Мөнхжингоо гэсэн нэртэй данс руу нь 5.000.000 төгрөгөө шилжүүлээд гүйлгээний утгаа ажлын байрны барьцаа гэж бичээд шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлчхээд У- руу залгатал 15 цаг өнгөрөөгөөд Шангриллагийн урд ирээд машинаа аваарай гэсэн. 15 цагт Шангриллагийн гадаа очоод залгатал утсаа авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 39-40/,

Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайтын ажлын байрны зараас 2.000.000 төгрөгийн цалинтай захирлын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу 99696766 дугаарын утсаар У- гэх хүнтэй холбогдож Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элит хотхоны А блок, 1 дүгээр орц, 13 давхарт 32 тоотод очиж уулзсан. Өөрийгөө У- гэж танилцуулсан. 30-40 орчим насны эмэгтэй байсан. Манайх том групп ажиллуулдаг. Манай аав группийн ерөнхий захирал нь байгаа юм. Би хүний нөөцөөр дамжуулалгүй, өөрөө жолоочийг нь сонгож авах гэж байгаа. Та ажилд орохын тулд манай группийн журамд зааснаар 3000 ам.доллар барьцаанд байршуулах ёстой гэж хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баримт материалаа бүрдүүлсэн үү. Барьцаа болох 3000 ам.доллар бэлэн байгаа юу гэж надаас асуухад нь би бэлэн болсон байгаа гэхэд манай гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд би урьдын очсон Элит хотхоны 32 тоотод очиж ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад лавлагаануудыг өгсөн. Мөн барьцаа болох 3000 ам.долларыг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 157-158/,

Хохирогч Г.Г-мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Үнэгүй.мн зарын сайт дээр 94652876 гэсэн дугаартай Ц- гэх нэртэй Төв аймгийн Заамар суманд байрлах Алтны уурхайд захирлын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу холбогдож уулзахад Ц- гэх эмэгтэй уулзсан. ...нийт 1.272.000 төгрөг болсон. Тэр мөнгийг Ц- гэх эмэгтэй аваад одоог хүртэл залилж алга болсон...” гэх мэдүүлэг /хх 4-н 13-14/,

Хохирогч З.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хамгийн анх Ц-гийн нөхөр болох Б-ын данс руу жолооны үнэмлэхийн В ангилалд мэргэшсэн жолооч болгуулахаар 2020 оны 3 дугаар сарын 14-ний үеэр 280.000 төгрөгийг Хаан банкны АТМ-с шилжүүлсэн. Үүний дараа ажлын хувцас хийлгэх мөнгөний урьдчилгаа 200.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Үүний дараа 290.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай гэр бүлд нийт 770.000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 241-242/,

Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 3 дугаар сард Үнэгүй.мн сайтад алтны уурхайн захирлын жолооч ажилд авна гэсэн зар байсан. Би уг зар дээр байсан 94652876 гэсэн дугаарын утсаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр холбогдсон чинь Их монгол хорооллын урд байрлах Санни таун хороололд хүрээд ир гэсэн.Тэгээд би очоод уулзсан чинь 30 орчим насны нэг эмэгтэй байсан бөгөөд мэргэшсэн жолооч биш юм байна. Мэргэшсэн жолоочийн ангилал дарж өгнө 280.000 төгрөг өгөх хэрэгтэй гэсэн. Тэгээд би тухайн өдрийн үдээс хойш нь ... гэсэн Б- гэх хүний данс руу 280.000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 94652876 дугаарын утсаар нь дахиад холбогдсон чинь нөгөө эмэгтэй чи хувцасны мөнгө өгөөгүй юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би дахиад хувцасны мөнгө гэж 91.500 төгрөгийг ... гэсэн Б- гэх хүний данс руу шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг, /хх 5-н 135-136/,

Хохирогч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө утасдахдаа намайг хүний нөөцийн ажилтнаар ажилд авна гээд байсан хүн байна. Бид нар бүгд Ц- гэх хүнд залилуулсан гэж надад хэлсэн. ...... дугаарын данс руу өөрийн ... дугаарын данснаас 280.000 төгрөгийг шилжүүлсэн. ...дараа нь ... дугаарын Отгонбаяр гэх эзэмшигчтэй данс явуулахаар нь 84.000 төгрөг явуулсан” гэсэн мэдүүлэг /хх 7-н 14/,

Хохирогч  Н.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Би 2020 оны 3 дугаар сарын 22-ны үед “уурхайд жолооч авна” гэсэн зарын дагуу Ц- гэж өөрийгөө танилцуулсан Гантулгын Н.Ц- гэдэг хүнтэй 94652876 дугаарын утсаар холбогдон очиж уулзахад “манай компани Архангай, Баянхонгор, Заамарт алтны уурхайтай, манай аав ерөнхий захирал Баянхонгорыг хариуцдаг, ах маань Архангайг, би Заамарыг хариуцдаг юм” гэж хэлээд “таныг жолоочоор ажилд авна” гэж хэлсэн. Тэгээд удаа дараа худлаа хэлж мэргэшсэн жолооны үнэмлэхийн 350.000 төгрөг, малгайны үнэ 135.000 төгрөг, шинэ Ланд 200 маркийн машины даатгалын мөнгө 3.300.000 төгрөг, хүүхдийг маань ажилд оруулж өгнө гэж 4.515.000 төгрөг шилжүүлсэн. ...би энэ хүнд нийт 8.650.000 төгрөг өгч алдсан” гэсэн мэдүүлэг /хх 5-н 181-183/,

Хохирогч Ч.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц- нь жолооны В,С ангиллын мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой гээд 350.000 төгрөг шилжүүлээрэй гээд Б- гэх хүний ... данс руу хийгээрэй гэсэн. Тэгээд би 350.000 төгрөг шилжүүлсэн. ...Ц- хувцасны мөнгө гэж надаас 192.000 төгрөг авсан. Би тухайн мөнгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 82/,

Хохирогч Б.Г-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- нь 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Г- овогтой Н.Ц- гэх эмэгтэйтэй үерхэж найзлах болсон. Ингээд Н.Ц- нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр надтай танилцсан ба өөрийгөө Солонгос Улсад 10 гаруй жил амьдарч байгаа. Манай аав хувиараа алтны уурхайтай гэх мэтчилэн танилцуулсан. Мөн өөрийгөө Б-аас жирэмсэн болсон гэж ярьж байсан. Б- нь Н.Ц-ын гэр болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Санни таун 3 дугаар орц, 213 тоотод байх 4 өрөө байранд амьдарч байсан. Тус байрыг Н.Ц- нь өөрийнхөө байр гэж хэлж байсан. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би нөхөртэйгээ Н.Ц-ын гэрт очиж хоол идэхэд Н.Ц- нь надад хандан “Тоёота хариер” маркийн тээврийн хэрэгсэл 16.000.000 зарна, та авах уу” гэж асуусан. Эхний ээлжинд урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд би 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 15 цаг 33 минутад өөрийн 5107002478 дугаарын Хаан банкны данснаас дүү Б-ын ... гэсэн дугаарын данс руу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Бөхийн өргөөний ертөнцийн зүгээр баруун урд талын Эрхэт худалдааны төв дотроос 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Н.Ц- нь намайг ажил дээр байж байхад 5178 УНР улсын дугаартай хар өнгийн Тоёота хариер маркийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн бөгөөд би тэр машиныг зогсоолд байршуулсан. Тэгтэл Н.Ц- нь надаас тус машиныг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буцааж аваад ойр зуурын эд зүйлсийг янзалж өгнө гэж хэлэн авч явсан. Ингээд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө Н.Ц- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байх гэрээсээ манай дүү Б-ыг худал хэлэн явуулаад тэр хоорондоо гэртээ байсан бүх эд зүйлээ аваад явчихсан байсан. Мөн тэр Санни таунд байх гэр нь түрээсийн байр байсан ба Н.Ц-ыг одоо хаана юу хийж байгаа талаар нь огт мэдэхгүй байна. Н.Ц- нь 94652876 гэсэн утасны дугаартай...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 203-205/, 

Хохирогч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би өөрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайд хотхоны 9а дугаар байрны 111 тоот гэртээ байхад Ц- гэгч манай хажуу өрөөг түрээсэлдэг эмэгтэй надад өөрийгөө Оюутолгойн орчуулагч хийдэг гэж хэлээд... манай компанид хэдэн акталсан Ланд 200 маркийн автомашинууд байгаа би тэрийг худалдаж аваад зарах гэсэн юм, мөнгө зээлчих. ...гэж хэлэхээр нь би түүнд 3.860.000 төгрөгийг өгсөн. Мөн тухайн өдөр миний гар утас эвдэрсэн байна, би таны гар утсыг ашиглая гэж хэлээд миний Оппо А3 маркийн гар утсыг миний 91196661 гэсэн дугаартай нь хэрэглэсэн. Тэгээд үүнээс хойш Ц- гэгч нь надад элдэв шалтаг шалтгаан хэлээд манай гэрт байгаад байсан. Тэгээд түүний яриа нь худлаа юм шиг санагдаад би таньж мэддэг хүнээсээ 2020 оны 12 дугаар сарын 23-24 алдад Ц- гэгч хүн Оюутолгойд ажилладаг эсэхийг лавлахад тийм хүн ажилладаггүй гэж хэлсэн, мөн ямар нэг акталсан жийп байхгүй гэдгийг хэлсэн. Тэгээд би түүнээс асуухад надад өөрөө худал хэлснээ хүлээн зөвшөөрч, миний мөнгийг маргааш олоод өгнө гэж хэлээд утсаар яриад байсан, тэгээд өглөө нь манай гэрээс зугтаад явсан. Удалгүй цагдаагийн байгууллагаас манай Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайдын 9а дугаар байрны 111 тоот гэрт хүмүүс ирж надаас миний гар утсыг хэн барьж байгааг асуусан. Тэгээд би Ц- гэгч эмэгтэй надаас мөнгө зээлж миний гар утсыг луйвардаад аваад явсныг хэлсэн. Тэгээд би Ц- гэгчийн байж болох газрыг цагдаа нарт хэлж барьж авсан. Тэгэхэд би Ц- гэгчийг Н.Ц- гэдгийг мэдсэн. Би Н.Ц- гэгчийг Ц- гэж нэрээр нь мэднэ. Тухайн эмэгтэй нь 2020 оны 11 дүгээр сарын 08-нд зарын дагуу манай Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайд хотхоны 9а дугаар байрны 111 тоот гэрийн хажуу өрөөг түрээслэхээр ирсэн. Тэгэхдээ надад өөрийгөө Ц- гэж танилцуулсан. Тэгээд манайд хажуу өрөө түрээсэлж байх хугацаандаа надад худал хэлж намайг залилсан. Би надад өөрийгөө Ц- гэж танилцуулсан эмэгтэйг Н.Ц- гэдгийг цагдаагийнхнаас мэдсэн. Миний гар утсыг надад худал хэлээд ашиглаад байгааг нь цагдаа нар мэдээд манай гэрт ирсэн.Тэгээд би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж мэдүүлэг өгөхдөө түүнийг Н.Ц гэдгийг мэдсэн. Мөн залилангийн хэрэг хийж цагдаад шалгагдаж байгааг нь мэдсэн. Би 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр өөрийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайд хотхоны 9а дугаар байрны 111 тоот гэртээ байхдаа түүнд өөрийн Оппо А3 маркийн гар утасны хамт өгсөн” гэсэг мэдүүлэг /хх 6-н 114-115/,

Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ээж Дэлгэрцэцэгийн хэлсний дагуу Ц- гэх хүнтэй утсаар холбогдон уулзахад уг эмэгтэй нь өөрийгөө “Шинэ пун ли” ХХК гэх байгууллагад Хятад хэлний орчуулагч хийдэг талаар хэлж байсан. Ингээд уг ярианд нь би итгээд уг Ц- гэх хүний хэлсэн Б- гэх хүний дансанд нийт 2 удаагийн гүйлгээ хийж 936.000 төгрөг шилжүүлж байсан. Мөн цаашлаад ажилд оруулах нь удаашраад байсан болохоор асуухад хөл хорио гэх мэт янз бүрийн шалтаг тоочоод байсан. Харин энэ хугацаанд өөрийн амьдарч байгаа гэх Б-гийн гэрт аваачаад намайг өөрийнхөө багийн найз гэж танилцуулаарай гэж хэлэхээр нь би хэлснийх нь дагуу хэлж байсан. Ингээд удалгүй Ц- гэх хүн утсаа унтраагаад эргэж надтай огт холбогдоогүй... надад нийт 936.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлоос огт барагдуулаагүй” гэсэн мэдүүлэг /хх 6-н 204-205/,

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надтай 2020 оны 7 дугаар сарын 18-ны үед Баянзүрх дүүрэгт байх Натурын ойролцоо таксинд явж байхад өөрийгөө Ц- гэж танилцуулж байсан эмэгтэй суугаад өөрийн нөхөртөө хаягдсан. Өөрийнхөө нөхрийг авч ирэхдээ бөөд аргадуулж авчирсан гэж байсан. Ингэхээр нь би өөрийн нөхрөө салж явсан тухай хэлсэн. Гэтэл өөрийнхөө сайн таньдаг бөө байгаа танд их мөнгө орохгүй гэж байсан. Ингээд хүрэх газраа хүрээд надын утасны дугаарыг асуугаад 99878080 дугаарыг авч, маргааш нь над руу 95863323 дугаарын утсаар залгаад Хөвсгөлд байдаг бөө эмээгээс таны юмыг асуухад нөхөр болон өөрийн регистрийн дугаарыг явуул гэхээр нь энэ утас руу явуулсан. Харин удалгүй надад нөхрийг чинь авч ирэх болно, 4 хонины гуя, ор хөнжлийн даавуу, 1 шил 0.75 гр архи, 1 блок Эссэ тамхи, 2 хайрцаг 1 литрийн сүү зэргийг надаар худалдаж авхуулаад өөрийгөө Хөвсгөл авч явна гээд Баянзүрх дүүргийн Натурын ойролцоо авчруулаад өөрөө гарч ирж аваад орсон. Энэ нийт 350.000 төгрөг болсон. Хэд хоногийн дараа өөрийгөө Хөвсгөлд байна үзүүлээд танай нөхрийг нөгөө хүн нь өөр бөөгөөр аргалуулаад байна. Танай нөхөр хараалаар чөдөрлүүлээд таныг болон охиноо бодоод байгаач ирж чадахгүй байна, нохойн цусан чөдөр хийлгэсэн байна, энийг 300.000 төгрөгөөр ямаа авч тахилга тахина гэж хэлээд шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би олоод уг Ц-гийн хэлсэн 5029831685 дугаартай Бадамцэцэг гэх хүний дансанд 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш нилээн хэд хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд намайг гэнэт Оюу толгойд ажилд оруулж өгнө, бөөд үзүүлсэн чинь нөхөр охины хамт оруулна, амьдрал чинь цэгцэрнэ гэж хэлсэн. Гэтэл та их сургууль төгсөөгүй учраас баримт бичгийн 750.000 төгрөг гэж хэлэхээр нь мөнгө байхгүй чи мөнгөтэй юм чинь зээлчих гэсэн чинь эмээ таныг өөрөө ол гэж хэлсэн. Тэгээд байж байснаа хоёулаа утсаа ломбардад тавья гэж хэлээд Сансарын Баянцээлийн хажуугийн ломбардад миний нэр, регистрээр 350.000 төгрөгийн үнэтэй А51 маркийн Самсунг гар утсыг 350.000 төгрөгөөр, түүний Самсунг Эс8 гар утсыг 350.000 төгрөг нийлүүлээд 700.000 төгрөгийн барьцаанд тавьж уг мөнгийг би Ц-д ломбардаас дансаар шилжүүлж авсан. Энэхүү 350.000 төгрөгөөр тавьсан утсаа би эргүүлэн авсан учраас үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Мөн надаас 650.000 төгрөгийн үнэлгээ бүхий миний 2 монетан бөгжийг авч байсан.. ..надаас Г.Н-нь бөөд өргөл өргүүлнэ гэж 350.000 төгрөгийн эд зүйл, өргөл өргөхөд хэрэгтэй гэж ямааны махны мөнгө болох 300.000 төгрөг, Оюу толгойд оруулж өгнө, бичиг баримтын мөнгө гэж 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А51 маркийн гар утас зэрэг нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 350.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан авсан. Одоо үлдэгдэл 1.300.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх 6-н 144-146/,

Хохирогч С.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын сүүлээр “Үнэгүй.мн” ажлын зарын сайт дээр 94652876 гэсэн дугаартай Ц- гэх нэртэй Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах алтны уурхайд захирлын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу би 2020 оны 3 дугаар сарын сүүлээр 94652876 дугаарын утас руу холбогдоход манай гэр Дүнжингарав худалдааны төвийн Санни таун хотхонд байдаг гэж хэлээд Дүнжингаравын зогсоол дээр уулзъя гэж хэлсэн. Тэгээд өглөө 10 цаг өнгөрөөд очиж уулзсан, 32-33 орчим насны Ц- гэх эмэгтэй хүнтэй хар өнгийн 44-34 УБИ улсын дугаартай хар өнгийн порестер маркийн автомашинд уулзсан. Тэр эмэгтэй надад бичиг баримтууд бүрдүүлж өгөх шаардлагатай гэж хэлээд намайг ямар жолооны ангилалтай талаар асуусан. Тэгээд би ганцхан Б ангилалтай гэж хэлэхэд Зөрчлийн тухай хуулиар Б,С ангиллын мэргэшсэн үнэмлэхтэй байх шаардлагатай мөн ээлжийн ажлын хувцас манай байгууллагаас өгдөг тэрний тал мөнгийг чи өөрөө өгөх ёстой гэж хэлээд эгч нь хувцсыг нь зохицуулж өгье гэж хэлээд надад мэргэшсэн жолоочийн ангиллын мөнгө болох 770.000 төгрөгийг өнөөдөр, маргаашгүй өгөөрэй гэж хэлээд мөн бүрдүүлэх материалуудаа асууж мэдэж аваад салсан. ...би эхлээд мэргэшсэн жолоочийн ангиллын мөнгө гэж 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Хаан банкны 5721691978 дугаарын данснаас Б- гэх хүний ... дугаарын данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн, дараагийн мөнгө нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б- гэх хүний ... дугаарын данс руу 400.000 төгрөгийг шилжүүлсэн. ... би дансаараа 2 удаа уг хүнд 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх 7-н 7-8, 218/,

Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2020 оны 11 дүгээр сарын эхээр “Үнэгүй.мн” зэр дээр ажилд оруулна гэсэн зарын дагуу 86607060 дугаараар холбогдож Ц- гэх эмэгтэй утсаар ярьж танилцаж бүрдүүлэх материал гэх зүйлийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5-р сургуулийн хойд талын хуучны 5 давхар цагаан байранд уулзаад өгсөн. Тэгээд тухайн хүнд 735.000 төгрөг шилжүүлж өгсөн боловч намайг ажилд оруулалгүй утсаа унтраагаад алга болсон учир цагдаад хандаж байна. ...би нийт 735.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тухайн мөнгөө 5031708396 данс руу 240.000 төгрөг, 5007965921 дугаартай Н.чимэгийн данс руу 425.000 төгрөг, ... данс руу 70.000 төгрөг шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 7-н 49-50/,

Хохирогч С.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 25-нд “Үнэгүй.мн” дээр өөрийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 42 дугаар байрны 39 тоот болох өөрийн эзэмшлийн байрныхаа хажуу өрөөг түрээсэлнэ гэсэн зар байршуулсан байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг 99521620 дугаар руу 95863322 гэсэн дугаараас над руу 2 удаа залгасан. Тэр өдрийнхөө орой нь 86607060 дугаараас залгаж дүүтэйгээ гээд нэг залуугийн хамтаар хажуу өрөөнд нүүж орсон. Тэр охин өөрийгөө Ц- гэж танилцуулсан. ...2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа явна гэж байснаа яваагүй юм. Энэ өдрөө Ц- гэх охин “би машин авчихлаа” гээд манай байрны арын байрны гадна цагаан өнгийн Тоёота Приус-30 маркийн 75-79 дугаартай машиныг “гарч харъя” гэсээр байгаад харуулсан. ...эгчээ машиныхаа даатгалыг төлөөгүй байгаа юм, төлчихмөөр байна гээд надаас 500.000 төгрөгийг ... дугаарын Чулуунхүү гэсэн нэртэй данс өгч хийлгэсэн. Тэгснээ удалгүй 5114318804 дугаарын Хаан банкны Насанжаргал гэх нэртэй дансаар 300.000 төгрөгийг мөн адил авсан. Тэгээд шөнө ирж хоноогүй. Тэгээд маргааш өглөө утсаар яриад та 210.000 төгрөг шилжүүлээд өгөөч, би танаас өмнө авсан мөнгөтэйгөө нийлүүлээд өгнө гэхээр нь би хүнээс аваад өгчихсөн юм. Надад өөрт мөнгө байхгүй байсан болохоор Доогий гэх охиноос асууж байгаад мобайл банкаар шилжүүлж өгсөн. Тэгээд орой нь гэртээ иртэл Ц- гэх охин өөрийн хувцас, эд зүйлсээ аваад явчихсан байсан. ...би 2 удаа бэлэн мөнгө болох 25.000 төгрөг, 50.000 төгрөгийг гэртээ байхдаа өгсөн...” гэх мэдүүлэг, /7хх-ийн 79-81-р хуудас/,

Гэрч Э.Лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Н.Ц- нь манай нэг хамаатны дүү саяхан уг сургуульд орсон. 2.500.000 төгрөг байхад болно. Би сургалтын менежерийг нь таньдаг гэсэн. Би энэ талаар ээж Д-д хэлээд 2018 оны 7, 8 дугаар саруудад дансаар болон бэлнээр нийт 3.000.000 төгрөгийг Ц- буюу Н.Ц-д өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 249-250/,

Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын дундуур байсан шиг санагдаж байна. Ц- гэх эмэгтэйтэй танилцаад хааяа нэг уулздаг болсон. Нээх удахгүй байж байгаад манай гэр буюу Г.Г-д байж орж гардаг болсон. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байж байсан чинь Гарвуугийн эгч Д- хүүхэд сургуульд оруулж чадах хүн байна уу гэхээр нь 2 хүнээс асуусан чинь 8 сая орчим болно гэсэн чинь Д- эгч өө тийм их мөнгө байхгүй ээ, болъё гэсэн чинь хажуугаас орж ирээд надад нэг таньдаг хүн байна. Би асуугаад үзье гээд хоорондоо ярилцаад нэг мэдсэн чинь 3.000.000 төгрөгөөр оруулна гэж ярьж байсан. Би энэ асуудалд оролцоогүй тэгээд орхисон. Би Хаан банкны картаа Ц-д өгсөн байсан. Би картаа хэрэглэдэггүй. Би Д-гийн мөнгийг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 4-5/,

Гэрч У.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хадам ээж Б.Н- 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нэргүй гэгч бүсгүйн дугаарыг нэг хүн ажилд оруулна гэж байна, тодруулчих гээд өгсөн. 86518084 дугаар луу залгаад ямар ажил болох талаар асуутал Оюу толгой компанийн охин компани “Мэдиа экспрэсс” гэж хэлсэн. Ажиллах хүн авч байгаа, техник тоног төхөөрөмж хүлээлцэж өгөх ажил байна. Ээжид чинь хэлсэн чамайг ажиллуулмаар байна гэж хэлсэн. 6 сарын сургалтад суудаг, сертификат авах ёстой, байхгүй бол ажилд оруулахгүй” гээд сургалтын төлбөр 500.000 төгрөг Авирмэд Нэргүй гэсэн 5058424664 данс руу хадам аав болох Гэндэнсүрэнгийн Ганболд гэсэн данснаас шилжүүлсэн. Мөн хувцасны оёдолчинд 460.000 төгрөгийг Доёддорж Алтантуяагийн 5270442057 тоот данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 175-177/,

Гэрч Д.Н.цэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн хүү Эрдэнэбилэг болон манай эгчийн хүүхэд Амгалан нар 2018 оны 12 дугаар сарын сүүлээр жолоочийн ажилд орно гээд надад 920.000 төгрөгийг өгөөд миний Хаан банкны мобайлаас 920.000 төгрөгөө нөгөө ажилд оруулж өгнө гэж байсан гэж байсан хүний данс руу шилжүүлж байсан. ...Амгалан нь өөрийнхөө автомашиныг зараад нөгөө ажилд оруулж өгнө гэж байсан хүүхэнд бүх мөнгөө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-ийн 95-96/,

Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сард манай эхнэр Хорооллын 1000 нэрийн бараан дээр ажиллаж байхдаа нэг хүнтэй танилцсан. Тэр хүн нь Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байдаг сайн бөө байдаг гэнэ гээд надад хэлж бид 2 уг бөөд үзүүлэхээр болж, тэр хүний хэлсний дагуу манай эхнэр тогтмол мөнгө шилжүүлсэн. Өөрийн нэр дээрээ тэр хүнд урьдчилсан төлбөрт 86894530 дугаарын утас хүртэл авч өгсөн байсан. Тэр эмэгтэй нь эхнэр бид хоёрыг хүүхэдтэй болъё гэвэл засал ном хийлгэх ёстой, мөн өргөл барьц өгөх зэргээр манай эхнэрээс тогтмол мөнгө өөр хүмүүсийн дансаар шилжүүлэн авдаг байсан. Ц- манай гэр бүлээс 27.604.000 төгрөгийг дансаар болон эд зүйлээр гаргуулан авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 40/,

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр би интернэт-д хажуу өрөө түрээслэх тухай зар тавьсан байсан. Энэ зарын дагуу 99864530 дугаараас над руу нэг эмэгтэй залгаад хажуу өрөө үзэх гэсэн юм гээд манай байрыг ирж үзээд 2 сарын мөнгө 500.000 төгрөг бэлнээр өгөөд тухайн оройноосоо манай Баянгол дүүргийн 8 дугаар хороо, АД-7-38 тоотод байх байрны хажуу өрөөг хөлслөн суух болсон. Ингээд 9 дүгээр сарын 26-ны өдөр манай өрөөнд орж ирээд Ц- нь хүнээс өрөө авах ёстой юм надаа картаа хэрэглүүлээч гээд хэлэхээр нь би өөрийн картыг өгөлгүй, ах нь өөрөө очоод аваачаад өгье гээд өөрийн дансны ... дугаарыг өгөөд удалгүй миний дансанд 1.720.000 төгрөг Yanjmaa гэсэн утгаар орж ирсэн. Ингээд би уг мөнгийг нь Ц-тай хамт гараад Ц- Баянгол хүнсний зах ороод юм аваадахъя гээд орсон. Харин уг мөнгийг Өргөө кино театрын замын урд талын Хаан банкны АТМ-аас 1.700.000 төгрөг аваад би Ц-д Баянгол зах дээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 42-43/,

Гэрч Ц.Ц-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би долоон буудалд байрлах Хүсэл төвийн лангуун дээрээ мах худалдаалаад зогсож байх үед намхан нуруутай бор царайтай, хар үстэй эмэгтэй надаас 9 дүгээр сарын 29-ний өдөр 4,5 килограмм мах надаар хил дээр тавиулаад гараад 2 цаг орчмын дараа эргэж орж ирээд манай нөхөр урд таван толгойд ажилладаг юмаа. Миний картыг хүүхэд маань зажлаад хаячихсан таны картыг ашиглаад мөнгө аваадахъя гээд надаас миний ... дугаарын Хаан банкны дансыг аваад миний карт руу 800.000 төгрөг үхрийн мөнгө гэсэн утгаар шилжүүлээд надаас өмнөх махаа аваад намайг мөнгө аваад ирээч гээд би гарч мөнгийг нь Хүсэл төвийн АТМ-с 700.000 төгрөг авч өгсөн. Надаас мах авсан мөнгө нь 80 орчим мянган төгрөг болоод би зөрүү мөнгийг нь өгсөн. Ингээд энэ хүүхнийг би таньдаг болж надаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр над дээр ирээд мах авсан. Ингэхдээ мөн л нөхрөөс мөнгө явуулж байгаа 100 айл орж барилгын материал авна гээд миний картанд 950.000 төгрөг үхрийн мөнгө гэсэн утгаар хийлгээд надтай хамт АТМ орж 950.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 41/,

Гэрч Г.М-гоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний картыг Н.Ц- ашиглаж байхдаа надаар интернэт банк ашиглуулан бусад руу мөнгө шилжүүлүүлдэг байсан. Би бол хүнээс мөнгө авч байгаагүй. Сүүлд нь өөрийн Хаан банкны дансаа үзэхэд Н.Ц- миний дансаар Хишигдорж гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 30-ны өдөр 5.740.000 төгрөгийг шилжүүлэн авсан байсан. ...Миний дансаар У- гэх хүний 29.430.000 төгрөг орж, тэр эмэгтэй бүгдийг нь миний картаар дамжуулан авсан. ...Оргил ах уг байранд 2020 оны 01 сарын 02-ний өдөр хүүхэдтэйгээ цуг нүүгээд ирсэн байсан. Тэгээд байж байхад У- гэж эгч аав эмнэлэгт байгаа, муу байна гээд гарсан. Тэрнээс хойш ирээгүй. ...Би оюутан, хичээл амарчхаад ажил хайгаад 2019 оны 12 дугаар сарын 21-ний орой үнэгүй.мн дээрээс менежер, төлөвлөгч ажилд авна гэх зарын дагуу 99696766 гэх утасны дугаар луу залгаад ярьтал өөртөө туслах хүн хайж байна. Би аваарт ороод нуруу бэртэлтэй, хөлийн шөрмөс суначихсан. Алхаж нээх чадахгүй, машин бол бариад явж байгаа. Өөрөө их ажилтай болохоор туслах хүн хэрэгтэй байна” гэж яриад маргааш 13 цагт хотын төвд уулзахаар болсон. Автобусны буудал дээр очиход 71-93 гэсэн саарал өнгийн Хариер маркийн машин байсан. Тэгээд орж суугаад тухайн эмэгтэйтэй ажлын талаар яриад чамайг өдрөөс хойш хүлээлгэсэн болохоор ажилд авъя гэсэн. ...Тэгээд 12 дугаар сарын 27-ны өдөр залгаад байр олчихлоо. Чи очоод гэрээ хийчих. Би хөдөө ажилтай явж байна гэсэн. Тэгээд 1 цагийн үед Элит хотхонд очиж Төгөлдөр гэх байрны зуучлагчтай уулзаж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн 1000 ам.долларыг одоо хохирогч болох М- гэх хүн авчирч өгч байсан. Намайг У- нь ойр зуурын гэр орны ажил хийлгэдэг байсан. У- нь надад би чамд байгууллагын дугаар авч өгье гээд 99726766 гэх утасны дугаар өгсөн. Ер нь надад дансаа өгөөрэй гэж их хэлдэг байсан. Тэгээд би дансаа өгсөн. Намайг данснаасаа мөнгө аваад ир гэсэн. 29.430.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. ... Уг 5 сая төгрөгнөөс надад ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгөөгүй. Энэ үед Н.Ц- миний картыг аваад алга болчихсон...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эгчдээ картаа өгчих гээд миний Хаан банкны ... дугаарын данстай виза картыг маань авсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 32-36, 3-н 123-124, 196-197, 5-н 79-80/,

Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...миний данснаас хэзээ, хаанаас орлого, зарлага хийгдсэнийг мэдэхгүй байна. Ц- миний дансыг ашиглаад байнга шилжүүлдэг байсан. ...Би өөрийн дансаар орж гарч байгаа мөнгийг бусдыг залилж авсан мөнгө гэж мэддэггүй байсан. ...А.О- нь ээжийн хамт тухайн байрны хажуу өрөөг түрээслэн амьдардаг байсан. Н.Ц- нь А.О-ын данснаас миний дансанд мөнгө шилжүүлж авдаг байсан. ... би 2020 оны 02 дугаар сарын эхээр “Парк сайт” хотхонд hair S Beauty гэдэг гоо сайханы салонд ажиллаж байсан чинь Ц- гэдэг эмэгтэй орж ирээд үсээ засуулсан. Үсээ засуулаад үсний талаар надаас зөвлөгөө аваад миний утасны дугаарыг авсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Парк сайт” хотхоны хажуу талд “Sunny town” хотхоны 3 орцны 5 дугаар давхрын 123 тоотын 4 өрөө байранд дуудсан. Тэгээд тэр өдрөөс хойш уулздаг болоод дотно харьцаатай болсон. Тэр надад хэлэхдээ өөрийгөө Солонгос улсаас ирээд удаагүй байгаа. Манай аав алтны уурхайтай, би тэрнийх нь бичиг баримтыг цэгцэлж шинэ ажилтан авах гэж байгаа. Би хадгаламжтай боловч картгүй учраас надад карт хэрэгтэй байна. Би хүмүүсээс зээлсэн мөнгөнийхөө хүүг авах хэрэгтэй байгаа учраас чиний картыг ашиглаж болох уу гэж хэлээд миний картыг авсан. ...Миний Хаан банкны данс руу орж ирсэн 350.000 төгрөгийн талаар мэдэхгүй. Ц- хэлэхдээ өртэй хүмүүс мөнгө хийж байгаа юмаа л гэж хэлж байсан. ...Би цагдаа дээр ирж Ц- биш Г.Н-гэдгийг мэдсэн. ...2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай салонд орж ирсэн ба тэрнээс хойш танилцсан. Маргаашнаас нь уулзаж эхэлсэн. Тэгээд намайг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Санни таун хотхоны 3 дугаар орц, 5 давхар 123 тоотод манай гэр байдаг гэж намайг дагуулж очсон. Ээж нь байхгүй. Аав нь алтны уурхайн захирал, өөрөө хотод аавынхаа ажлыг зохицуулж өгдөг гэж ярьдаг байсан юм. ...Н.Ц- БНСУ-аас саяхан ирсэн, надад данс байхгүй, чи надад картаа хэрэглүүлээч ээ гэж гуйхаар нь хамтран амьдарч байсан болохоор итгээд өгсөн. ...2020 оны 4 дүгээр сард Н.Ц- нь манай үеэл эгч Б.Г-д өөрийн унаж байсан Тоёота Харрер маркийн автомашинаа урьдчилгаа 10 сая төгрөгийг бэлнээр аваад үлдэгдэл мөнгийг нь сар болгон өгөхөөр хувь лизинг хийхээр тохирсон юм байна лээ. Ингээд манай үеэл Гэрэлчулуун нь 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилгаа 10 сая төгрөгийг шилжүүлж машинаа авах гэсэн боловч уг өдрөөс хойш Н.Ц- алга болсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 206-208, 3-н 243-244, 4-н 79-80, 5-н 139-140, 168-170/,

Гэрч А.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц- миний ... тоот дансыг ашиглаж бусдаас мөнгө шилжүүлж аваад надаас ... тоот дансанд шилжүүлж авдаг байсан. Тус данс нь Б- гэх хүний данс руу хийлгэж авдаг байсан юм. Би цагдаа дээр очоод Ц- биш Н.Ц- гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх 5-н 137-138/,

Гэрч Т.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...7.300.000 төгрөгийг ...Ц- авсан. Ц- нь Бархасбаатар гэдэг хүний данс руу хийлгэх болон бэлнээр авсан. Би Ц-д ажилд орохоор 790.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 5-н 161/,

Гэрч З.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай төрсөн дүү “Үнэгүй.мн” сайтад байрлуулсан зарын дагуу 94652876 дугаараар холбогдон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Sunny town” хотхоны 3 орц 213 тоотод очоод Ц- гэх 30 гаруй насны эмэгтэйтэй алтны уурхайд захирлын жолооч авна гэсний дагуу уулзахад манай office корона вирус өвчин гарсны улмаас ажиллахгүй байгаа, тэгээд гэрээр уулзаж байгаа. Манайх Баянхонгор, Архангай, Заамарт алтны уурхайтай. Аав, ах, бид гуравт жолооч хэрэгтэй байна. Манайх “Есөн Эрдэнэ” гэдэг групп, та их үнэтэй машин унана, хүний амь нас хариуцна, баяжмал зөөнө, өмнөх жолооч нар хулгай хийгээд, ингээд жолооч нар авч байгаа юм гэсэн. Тухайн үед би батлан даагчаар очсон байсан чинь алт угаагчаар авна гэж ярилцаж, утсаар ярихаар болоод явсан. Маргааш нь над руу залгаад манай гэрт хаяг тодруулахаар ирээд надад ажлынхаа талаар тайлбарлаад цалингаа тохирсон. Надад хэлэхдээ 2.200.000 төгрөг өгнө гэсэн. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр над руу залгаад цалин авах дансаа өгчих гэхээр нь нөхөр С-ын дансыг өгтөл 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 3.300.000 төгрөг орж ирсэн. Манай нягтланг С- гэдэг тэгээд би андуураад танай нөхрийн дансыг хүнд өгчихөж, наад мөнгөнийхөө 3.050.000 төгрөгийг хийчих, үлдсэн мөнгөөр та нар утасны төлбөрөө хий гэхээр нь үлдсэн мөнгөөр нь Мөнхтөрийн 149.000 төгрөгийн төлбөрийг хийсэн. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр мөн 5495461777 данснаас “Лхагважаргалаас барьцаа” гэсэн утгатай 4.000.000 төгрөг орж ирсэн. Б-ын ... данс руу 3.000.000, 1.000.000 бэлэн авсан. Би болон манай нөхөр энэ хүнд 790.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх 5-н 162-163/,

Гэрч О.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай дүү Б- нь айлын ганц хүү, 1 настай байхдаа Унгар Улс руу яваад 11 жил амьдарч байгаад Франц Улсад очиж 3-4 жил амьдарч, 2015 онд Монгол Улсад ирсэн.  Б- нь Франц Улсад амьдарч байхдаа үсчин хийж байгаад Монгол улсад ирж мэргэжлээрээ ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Ц- буюу Г.Н.Ц-тай танилцсан” гэсэн мэдүүлэг /хх 5-н 164-166/,

Гэрч Л.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би таксинд ...4 зам дээр явж байхад нэг намхан 165 орчим өндөртэй эмэгтэй гар өргөөд Баянмонгол хорооллын 413 дугаартай байран дээр бууна гэж хэлээд миний машинд суусан. Машины арын суудал дээр сууж явахдаа утсаар хүнтэй захирлын жолоочоор хүн ажилд авна гэсэн зар өгсөн гээд яриад байсан. Харин би өөрийн хүү Э-ийг ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байсан учир би өөрийн хүүг оруулж болох талаар асуухад надад болно хүн хайж байгаа гэхээр нь би утасны дугаарыг нь асуухад нэрээ Ц- гэж хэлээд надад одоо санахгүй байна дугаарыг нь аваад уг дугаарыг өөрийн хүү Э-өд Ц- гэх хүнтэй холбогдох талаар хэлэхэд Э- зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг /хх 6-н 209-210/,

Гэрч Т.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манайд амьдарч байхдаа өөрийн карт нь болохгүй байна гээд миний ... дугаарын данс, картыг авч нууц дугаарыг  аваад хэрэглэдэг байсан. ...Н.Ц- миний картыг 11 дүгээр сарын 13-ны өдөр аваад явах болсон” гэсэн мэдүүлэг /хх 6-н 211-213/,

Гэрч Л.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын эхээр санаж байна интернэт зар дээр “жолооч авна” гэсэн зар байхаар нь 86607060 гэсэн дугаарт холбогдож байгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, СУИС-ын хажууд байх гэрт нь очиж уулзахад “нэг сарын 1.800.000-2.000.000 төгрөгийн хооронд цалинжуулна, даргын жолооч хийнэ” гээд миний цээж зураг аваад иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэргийг хувилж авсан. ...тэгээд маргааш нь над руу залгаад “гадуур явах ажилтай байна, хүрээд ирээч” гэхээр нь очиж уулзахад “дахин жолооч авах гэсэн юм, хоёулаа нэг хүнээс материал авна” гэхээр нь хамт явж Энхбаярын зам орчим очиж нэг ахаас материал авах гээд явж байхад “чи надад картаа өгөөч, хүнээс мөнгө орж ирж байгаа юм, би өөрөө Хаан банкны картгүй байна” гэхээр нь картаа өгтөл миний Хаан банкны ... дугаарын данс руу 500.000 төгрөг, мөн удалгүй 290.000 төгрөг орж иртэл нөгөө эмэгтэй уг мөнгөнүүдээ бэлнээр авсан. Түүнээс хойш би уг эмэгтэйтэй уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 7-н 86/,

Гэрч А.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын эхээр би өөрийн эзэмшлийн 75-79 УАВ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нэг хоногийн 70.000 төгрөгөөр өөрийгөө Ц- гэж танилцуулсан эмэгтэйд 6 хоног түрээслүүлсэн юм...Эхлээд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний Хаан банкны 5114318804 дугаарын данс руу ямар данснаас гэдгийг нь санахгүй байна 210.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгө нь миний тээврийн хэрэгсэл түрээслүүлсэн мөнгө байсан юм...” гэх мэдүүлэг /хх 7-н 88-р хуудас/,

Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...өөрийн Хаан банкны 5495479999 дугаарын данснаас Н.чимэгийн надад өгсөн данс болох 5114318804 гэсэн Хаан банкны данс руу 210.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 7-н 93/,

 Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...хохирогч Ж.Я- нь уг хүн Булган аймагт байх бөөд үзүүлж хүүхэдтэй болгож өгнө гэж олон удаа ирж уулзаж надаас мөнгө бараа худалдан авхуулж өөртөө авч байсан. Царайны ерөнхий байдал нүд, хамар зэргээр таньж байна” гэжээ  /хх 1-н 32-35/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Б.М- нь 2 дугаартай Г- овогтой Н.Ц-ыг зааж уг хүн надад өөрийгөө У- гэж танилцуулж байсан тухайн үед ажилд орохоор би очиж нүүр нүүрээ харж уулзаж ажлын талаар болон цалин хөлсний талаар ярьж байсан. Мөн би ажилд ороод хамт хэд хэдэн удаа жолоочоор нь олон удаа хамт явж байсан. Тиймээс уг хүнийг би толгойн хэлбэр, царай, нүд, хөмсөг, өргөн духаар нь шууд таньж байна...” гэжээ /хх 1-н 176-179/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Б.Б- нь 1 дугаартай хүнийг Г- овогтой Н.Ц-ыг зааж уг хүн надад өөрийгөө У- гэж танилцуулж байсан. Тухайн үед амьдарч байсан Элит хотхонд байх байранд очиж нүүр нүүрээ харж ярьж байсан учраас ...таньж байна” гэжээ /хх 2-н 43-46/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...М.Д- нь 3 дугаартай Г- овогтой Н.Ц-ыг зааж уг хүн надад өөрийгөө Ц- гэж танилцуулж байсан. Тухайн үед манай хажуу талын хашаанд амьдарч байсан учраас ...таньж байна” гэжээ /хх 2-н 231-234/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...Ц.Х- нь 2 дугаартай хүнийг Г- овогтой Н.Ц-ыг зааж уг хүн надад өөрийгөө У- гэж танилцуулж байсан. Тухайн үед уг хүний жолоочоор 2 хоног ажиллаад машиныг нь барьж уг хүн миний дэргэд жолоочийн хажуугийн суудал дээр сууж явдаг байсан...” гэжээ /хх 3-н 105-108/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...С.Б- нь уг хүн тухайн үед амьдарч байсан Элит хотхонд байх байранд очиж нүүр нүүрээ харж ярьж байгаад уг мөнгийг би өгч байсан учраас ...таньж байна” гэжээ /хх 3-н 146-149/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...У.Т-нь 1 дугаартай Г- овогтой Н.Ц-ыг зааж уг хүн надад өөрийгөө У- гэж танилцуулж байсан тухайн үед Сүхбаатар дүүрэгт байх Элит гэх хотхонд байх гэрт нь очиж уулзаж нүүр нүүрээ харж ажлын болон цалин хөлсний талаар ярьж байсан...” гэжээ /хх-н 184-191/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...З.Л- нь ...6 гэж дугаарласан сэжигтэй этгээд Гантулгын Н.Ц-ын гэрэл зургийг таньж намайг болон миний нөхөр Т.С-ыг ажилд оруулж өгнө гэж залилсан эмэгтэй мөн байна гэж хэлэв.” Гэжээ /хх 3-н 232-236/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Ч.М- ...5 дугаартай зургийг зааж энэ эмэгтэй өөрийгөө надаа Ц- гэж танилцуулан намайг алтны уурхайд жолоочоор ажилд авна хэмээн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 350.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 192.000 төгрөг авсан хүн мөн байна” гэжээ /хх 4-н 67-70/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...С.Б- нь 4 Г.Н-ын зургийг заав” гэжээ /хх 4-н 118-124/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Б.Н- 3 дугаартай хүнийг Г- овогтой Н.Ц- уг хүн надаас мөнгө шилжүүлүүлж авах үед уулзаж байсан эмэгтэй хүн байна. Уг хүнтэй 2 удаа уулзаж байсан учраас уг хүний нүүрний төрх, царай зүс, нүдээр нь шууд таньж байна” гэжээ /хх 4-н 171-174/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...танигч Б.Н- нь 1 дугаартай Г- овогтой Н.Ц-ыг зааж уг хүн надад өөрийгөө У- гэж танилцуулж байсан. Тухайн үед Сүхбаатар дүүрэгт байх Элит гэх хотхонд байх гэрт нь очиж уулзаж нүүр нүүрээ харж ажлын болон цалин хөлсний талаар ярьж байсан” гэжээ /хх 4-н 218-221/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Т.Б- ...3 дугаартай зургийг зааж энэ эмэгтэй мөн байна, би ерөнхий дүр төрөхөөр нь таньж байна, тухайн эмэгтэй нь манай хажуу өрөөг түрээсэлж манай хажуу өрөөнд амьдарч байсан тул би сайн танина” гэжээ /хх 6-н 116-121/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлд: “...танигч Ц.Э- ..Г- овогтой Н.Ц- ...би царай төрх, өргөн халзан дух, царайны ерөнхий байдлаар нь таньж байна. Олон удаа уулзаж байсан учраас уг эмэгтэйг сайн таньж байна” гэжээ /хх 6-н 191-194/,

Яллагдагч Г.Н.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Д- гэдэг хүний хүүхдийг Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг авсан нь үнэн. ...Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан юм. ...тухайн үед би тэр хүнийг хохирооё гэсэн бодол байгаагүй. Дараа автомашиныг нь авч өгнө л гэж бодож байсан. Тэгээд боломж олдохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хүнийг хохироосондоо маш их харамсаж байна. ... Янжмаагаас нийт 27.000.000 төгрөг авсан, би нарийн тооцоог нь мэдэхгүй байна. Түүний гаргасан 27.406.000 төгрөгийг би түүнээс авсан байх. ...Жалы гэх нэртэй бөө байдаг гэж санаанаасаа зохиож Янжмаад худал хэлсэн. ...Би хийсэн хэрэгтэй маш их харамсаж байна. ...Мөнхбат эгчтэй таараад Өмнөговь аймагт ажилд оруулж өгөх талаар хэлсэн. ...би үнэмлэх бичиг баримтыг гаргаад өгье гэж хэлээд Мөнхбат эгчээс 4.700.000 төгрөг авсан. Дараа нь түрээсийн байранд оруулж өгөх талаар хэлж 11.600.000 төгрөгийг би тухайн мөнгөнүүдийг хэд хэд хувааж авсан. ...Нийт 16.300.000 төгрөг авсан. ...би тэр хүнийг ажилд оруулж өгөөгүй, мөнгийг нь аваад холбоо барьж байсан 99696766 гэсэн дугаараа унтраагаад зугтсан. ...надад сонсгож байгаа ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. ...Нийт 8.740.000 төгрөг шилжүүлэн авсан. Би Хишигдоржийг жолоочоор ажилд оруулж өгнө гэж хэлээд уг мөнгийг авсан. ...Би энэ мөнгийг хувьдаа хэрэглэсэн. ...Тэлмүүнээс 8.761.000 төгрөг авсан. ...би Тэлмүүнд жолоочоор ажилд оруулж өгнө гэж хэлээд уг мөнгийг авсан. ...Батчулуун ганцаараа ирээд надад бэлэн 6.500.000 төгрөгийг өгсөн. ...уг мөнгийг өөрийн гоо сайхны наймаандаа хөрөнгө оруулалт хийсэн. ...би бэлнээр 3000 доллар авсан. ...Уг мөнгийг авахад манай гэрт амьдарч байсан Мөнхжингоо байсан. Уг мөнгийг өөртөө зарцуулсан. ...би “үнэгүй.мн” сайтад ажилд авна гэсэн зар байршуулсан байсан бөгөөд зарын дагуу Батжаргал холбогдож уулзахад нь би 5.000.000 төгрөгийн барьцаа авах шаардлагатай гэж хэлсэн. Ингэсний дараа Батжаргал нь над руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би уг мөнгийг Мөнхжингоо гэх хүний дансаар авсан. Тэгээд би мөнгийг өөртөө ашиглаж зарцуулсан. Уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...би 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр таксинд явж байсан Баяртунгалаг гэх эмэгтэйтэй танилцаад Хөвсгөлд байдаг бөө байгаа, таны салсан нөхрийг эргүүлж авчрахад тусална гэж хэлээд уг хүнтэй хэдэн удаа уулз, уг хүнтэй анх уулзахад шаардлагатай зүйл 4 хонины гуя, ор хөнжлийн даавуу, 1 шил 0.75 литрийн архи, 1 блок эссэ тамхи, 2 хайрцаг 1 литрийн сүү, зураг зүйлийг Баянзүрх дүүрэгт амьдарч байхдаа хүргүүлж авсан. Дараа нь 300.000 төгрөгийг Хөвсгөлд  явж байна Баяртунгалагийг үзүүлнэ, тахил өргөх шаардлагатай гээд 300.000 төгрөгийг дэлгүүрийн худалдагчийн дансаар аваад тэр хүнээс бэлнээр гаргуулж авсан...750.000 төгрөг авсан...дараа нь мөнгөний хэрэг гараад байна гээд Баяртунгалагаас 2 ширхэг монетон бөгжийг аваад эргүүлж өгөөгүй. ... Э-тэй уулзаж түүнд захирлын жолоочийн ажилд оруулж өгнө гэж хэлээд мэргэшсэн жолоочийн үнэмлэх шаардлагатай түүний мөнгө 640.000 төгрөгийг тухайн үед хажуу өрөө түрээсэлж байсан Б- гэх хүний ... дугаартай дансаар шилжүүлж авч дараа нь 11 сарын 23-ны өдөр мөн дансаар хувцасны мөнгө хэрэгтэй гэж хэлээд 296.000 төгрөг шилжүүлж авч нийт 936.000 төгрөг авсан. ... би өмнө нь удаа дараагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж байсан. Хохирогч С.Д-ын хувьд би өөрийгөө “Есөн Шижир” ХХК-ны хүний нөөцийн ажилтан Ц- гэж танилцуулж компанийн захирлын жолоочоор ажилд авна гэж итгүүлэн эхлээд мэргэшсэн жолооны үнэмлэх хэрэг болно гээд үнэмлэхний захиалга гэж ... дугаарын Б- гэж хүний дансаар эхлээд 2 удаагийн үйлдлээр 400.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөг авч сүүлд нь ажилд ороход бүрдүүлсэн материалын хамт бэлэн 130.000 төгрөгийг 2020 оны 04 сарын сүүлээр санаж байна СХД-ийн 21-р хороолол Миний захын урд уулзаж мөнгийг нь авсан. Тэрнээс хойш энэ хүний утасны дугаарыг нь блоколж холбогдоогүй. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. ...2020 оны 11 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд өөрийгөө тээврийн хэрэгсэл худалдаж авсан уг машиндаа суудлын бүрээс авч хийнэ, мөн татварыг нь төлөх гэсэн юм гэж худал хэлээд 2020 оны 11 сарын 08-ны өдөр 800.000 төгрөгийг Чулуунхүү гэх хүний дансаар авч маргааш нь 210.000 төгрөгийг Насанжаргал гэх хүний тээврийн хэрэгслийг түрээсэлж авсан болохоороо уг дансанд авсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 63-65, 191-192, 2-н 59-60, 182-184, 3-н 20-21, 86-89, 132-133, 166-167, 209-212, 4-н 145-146, 194-195, 6-н 174-176, 216-218, 7-н 23-24, 103-104/,

Хохирогч М.Д-гийн Хаан банкан дахь 5015018686 дугаартай дансны хуулга /хх 4-н 11-14/, Мөнгө шилжүүлсэн баримт /хх 4-н 170/, хохирогч Л.А-гийн Хаан банкан дахь 5005700557 дугаартай дансны хуулга /хх 2-ийн 67-69/, Д.Н.цэцэгийн Хаан банкан дахь дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-ийн 107-174/, хохирогч Жаргалсайханы Янжмаа, гэрч М.Дамдин, Ц.Б-, Ц.Ц- нарын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-ийн 21-31, 69-92/, хохирогч Х.М-ын Хаан банкан дахь 5013036662 дугаартай дансны хуулга /хх 3-ийн 45-46/, иргэн С.У-гийн Хаан банкан дахь 5334023591 дугаартай дансны хуулга /хх 3-н 60-61/, иргэн И.Д-гийн Хаан банкан дахь 532032489 дугаартай дансны хуулга /хх 3-ийн 62-64/, иргэн Б.У-ын Хаан банкан дахь 5001308712 дугаартай дансны хуулга /хх 3-ийн 65-67/, иргэн Ч.Э- 5013124663 дугаартай дансны хуулга/хх 3-ийн 68-78/, иргэн Я.Уянгын Хаан банкан дахь 5075709547 дугаарын дансны хуулга /хх 3-ийн 111/, Хохирогч Ц.Х-ийн Хаан банкан дахь 5082022159 дугаарын дансны хуулга /хх 3-н 112/, иргэн Г.М-гоогийн Хаан банкан дахь ... дугаартай дансны хуулга /хх 3-н 183/, Голомт банкны Зарлагын мэдүүлэг /хх 4-н 234/, Г- овогтой Мөнхжингоогийн Хаан банкны дансн дэлгэрэнгүй хуулга /хх 5-н 72/, хохирогч С.Б-ы эзэмшлийн Хаан банкны 5019423373 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх 4-н 126/, Г- овогтой Мөнхжингоогийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 5-н 92-95/, Худалдаа хөгжлийн банкны Валют худалдах, худалдан авах маягт /хх 3-н 152-р хуудас/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх 7-н 160-р хуудас/, иргэн Г.М-гоогийн Хаан банкан дахь ... дугаартай дансны хуулга /хх 2-н 53/, хохирогч Г.Г-ас гаргаж өгсөн Мөнгөн шилжүүлгийн хуулбарууд /хх 5-н 7/, иргэн О.Б-ын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-н 12-35/, иргэн А.О-ын Хаан банкан дахь ... дугаартай, иргэн О.Б-ын Хаан банкан дахь ... дугаартай, иргэн Ц.Б-гийн Хаан банкан дахь 5019197625 дугаартай дансны хуулгууд /хх-н 117-128/, Алтангэрэл овогтой Отгонбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7-н 40-43/, Отгонбаяр овогтой Б-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7-н 44-51/, О.Б-ын Хаан банкны ... дугаартай дансны хуулга, Т.С-ын Хаан банкны 5589033132 дугаартай дансны хуулга /хх 4-н 13-43, 5-н 117-128/, хохирогч Б.Г-ы Хаан банкны 5107002478 дугаарын дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 1-н 234/, Отгонбаяр овогтой Б-ын Хаан банкны ... дугаарын дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 2-н 1/, иргэн Т.Б-гаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6-н 112/, эд зүйлийн үнэлгээ /хх 6-н 123-124/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6-н 132, 160-161/, хохирогч Ц.Б-, иргэн Г.Н-нарын харьцаж байсан гэх утасны мессеж, /хх 6-н 152-156/, хохирогч Ц.Б-ийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-н 158/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад материалд цугларсан гомдол гаргагч Ц.Э-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх 6-н 182/, хохирогч Ц.Э-ийн Хаан банкны 5029315978 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-н 185/, иргэн Л.Д-ийн Хаан банкны 5173031230 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-н 184/, иргэн Т.Б-ы Хаан банкны ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-н 196-198/, хохирогч С.Д-аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6-н 234/, хохирогч С.Д-ын Хаан банкны 5721691978 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, /хх 6-н 245-250/, хохирогч Б.А-аас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7-н 37/, хохирогч Б.А-ын Хаан банкны 5034570690 дугаартай, Голомт банкны 1505003030 дугаартай Голомт банкны хуулбарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7-н 40-41/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 7-н 41-42/, хохирогч С.Н-ийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 7-н 37/, С.Н-ийн Хаан банкны 5007965921 дугаарын дансны хуулга /хх 7-н 96/, Л.Ч-гийн Хаан банкны ... дугаарын дансны хуулга /хх 7-н 98/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 114-118, 155-158, 2-н 1988 7-н 157-158/, хэргийг нэгтгэх тухай тогтоол /хх 1-н 159-160, 217-220, 4-н 95-96, 149-150, 198-199, 5-н 149-150/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Г.Н-нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлгүүд, банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидийнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Н-нь хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш шүүх хуралдааныг өмгөөлөгчөөсөө татгалзах, шинээр өмгөөлөгч авах үндэслэлээр удаа дараа хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч түүнд хуулиар олгогдсон эрхийг эдлүүлсэн боловч тэрээр өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээгүй, ямар нэгэн өмгөөлөгч түүний өмгөөлөгчөөр ажиллах талаар шүүхэд мэдэгдэж хэргийн материалтай танилцаагүй тул түүний дахин өмгөөлөгч авах тухай хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч нь бусдыг залилан мэхэлсэн өөр гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлт гаргасан боловч түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болон өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Н-нь Т.Б-г залилсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хохирогч Л-, С- нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн тухайн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь бусдыг залилан авсан мөнгийг бусдын дансаар шилжүүлэн аваад бүх мөнгийг аваагүй, тухайн хүмүүсийн дансанд мөнгө үлдсэн тул хохирлыг төлсөн, уг хүмүүсийн дансанд үлдсэн мөнгийг зөв тогтоож өгнө үү гэсэн хүсэлт нь энэ хэрэгт хамааралгүй тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч нь бусдын мөнгийг залилан авсан мөнгөө хэнд өгсөн, хэний дансанд үлдээсэн нь бусдыг залилах гэмт хэрэгт хамааралгүй бөгөөд харин тэрээр бусдаас авах авлага байгаа бол эрүүгийн болон иргэний журмаар жич шийдвэрлүүлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд буюу шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Н.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь тооны хувьд 3 буюу түүнээс дээш үйлдэгдсэн байх, дахин давтан буюу байнгын шинжтэй байхыг ойлгох бөгөөд мөн шүүгдэгч Г.Н-нь тухайн гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр байр түрээсэлж амьдрах, бусдад өрөө төлөх, автомашин түрээслэх, хоол хүнс, хувцас, эд хэрэглэл авах зэргээр өөрийн ахуй амьдралын эх үүсвэр болгож байсан нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул түүний үйлдлийг залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн буюу байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлүүдийн арга нь ижил, олон дахин давтагдах шинжтэй зэрэг нь гэмт хэргийн дээрх шинжийг мөн хангаж байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Н-нь хохирогч нарыг ажилд оруулж өгнө, Их сургуульд элсүүлнэ, хүүхэдтэй болгоно, түрээсийн орон сууцанд хамруулна, тээврийн хэрэгсэл худалдана гэх мэтээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Г.Н.Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлоос заримыг төлж, үлдсэн  хохирлыг барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирлын тооцоогоор шүүгдэгч Г.Н.Ц-аас нийт 139.283.140 төгрөг гаргуулж хохирогч Ж.Я-д 27.604.000 төгрөг, хохирогч Б.М-д 6.590.000 төгрөг, хохирогч Б.Г-д 10.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 3.900.000 төгрөг, хохирогч Л.А-д 7.480.000 төгрөг, хохирогч М.Д-д 3.000.000 төгрөг, хохирогч Х.М-ад 16.300.000 төгрөг, хохирогч Ц.Х-ид  7.640.000 төгрөг, хохирогч С.Б-т 7.107.640 төгрөг, хохирогч У.Т-д  7.661.000 төгрөг, хохирогч З.Л-д 770.000 төгрөг, хохирогч Ч.М-т 542.000 төгрөг, хохирогч С.Б-д 6.500.000 төгрөг, хохирогч Б.Н-т 960.000 төгрөг, хохирогч Б.Н-ад 7.100.000 төгрөг, хохирогч Г.Г-д 1.272.000 төгрөг, хохирогч Р.О-д 7.090.000 төгрөг, хохирогч Ц.Б-д  371.500 төгрөг, хохирогч Н.С-т 8.650.000 төгрөг, хохирогч Д.Т-т 364.000 төгрөг, Т.Б-д 3.860.000 төгрөг, Ц.Б-т 1.300.000 төгрөг, хохирогч Ц.Э-өд 936.000 төгрөг, хохирогч С.Д-т 500.000 төгрөг, хохирогч Б.А-т 735.000 төгрөг, хохирогч С.Н-т 1.050.000 төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Н.Ц-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н-нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н.Ц-д 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.Н.Ц-ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялаас доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.Ц-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Н.Ц-ын цагдан хоригдсон 157 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Энэ хэрэгт 2009003201308, 2006022641309, 2005003701311, 1906013381312, 1805054951310, 2009003461339, 2009003211338, 2009003191341, 2009003181310, 2010009250889, 2011010250927, 2008005941292, 1911010380931, 2009000001277, 2006022632381, 2010002100824, 2006022801489, 2005017871376, 2008018831528, 2105000000052, 2005027170071, 2105000000050, 2008019600023, 2109000340154, 2011019360046 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Н-ыгхуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Н.Ц-ыг 5 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Н.Ц-д оногдуулсан 5 жил, 6 сар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.Ц-ын урьд цагдан хоригдсон 157 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н.Ц-аас нийт 139.283.140 төгрөг гаргуулж хохирогч Ж.Я-д 27.604.000 төгрөг, хохирогч Б.М-д 6.590.000 төгрөг, хохирогч Б.Г-д 10.000.000 төгрөг, хохирогч Б.Б-д 3.900.000 төгрөг, хохирогч Л.А-д 7.480.000 төгрөг, хохирогч М.Д-д 3.000.000 төгрөг, хохирогч Х.М-ад 16.300.000 төгрөг, хохирогч Ц.Х-ид  7.640.000 төгрөг, хохирогч С.Б-т 7.107.640 төгрөг, хохирогч У.Т-д 7.661.000 төгрөг, хохирогч З.Л-д 770.000 төгрөг, хохирогч Ч.М-т 542.000 төгрөг, хохирогч С.Б-д 6.500.000 төгрөг, хохирогч Б.Н-т 960.000 төгрөг, хохирогч Б.Н-ад 7.100.000 төгрөг, хохирогч Г.Г-д 1.272.000 төгрөг, хохирогч Р.О-д 7.090.000 төгрөг, хохирогч Ц.Б-д  371.500 төгрөг, хохирогч Н.С-т 8.650.000 төгрөг, хохирогч Д.Т-т 364.000 төгрөг, Т.Б-д 3.860.000 төгрөг, Ц.Б-т 1.300.000 төгрөг, хохирогч Ц.Э-өд 936.000 төгрөг, хохирогч С.Д-т 500.000 төгрөг, хохирогч Б.А-т 735.000 төгрөг, хохирогч С.Н-т 1.050.000 төгрөг тус тус олгосугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, 2009003201308, 2006022641309, 2005003701311, 1906013381312, 1805054951310, 2009003461339, 2009003211338, 2009003191341, 2009003181310, 2010009250889, 2011010250927, 2008005941292, 1911010380931, 2009000001277, 2006022632381, 2010002100824, 2006022801489, 2005017871376, 2008018831528, 2105000000052, 2005027170071, 2105000000050, 2008019600023, 2109000340154, 2011019360046 тоот хэргүүдийг нэгтгэсэн, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н.Ц-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

   ШҮҮГЧИД                                  С.БОЛОРТУЯА

                                                           

Ц.ДАЙРИЙЖАВ