Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

             З.Б-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: З.Б

Хариуцагч: Мал эмнэлгийн Ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 898 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 109/2022/0310/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.Б “Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 898 дугаар шийдвэрээр: 

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ээс Мал эмнэлгийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/69 дугаартай З.Батсүлдийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргаа, санхүү удирдлагын газрын хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“1.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дахь заалтад зааснаас үзэхэд, тухайн захиргааны акт буюу маргаж буй тушаалаар нэхэмжлэгч 3. Батсүлдэд "хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" байвал түүнийг илт хууль бус гэж үзэх бөгөөд маргаж буй тушаалаар З.Б-ийг Мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажил албан тушаалаас чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байгаа нь түүнд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэх боломжгүй.

1.8. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 хууль бус үйлдэл эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан" гэж тодорхой заасан. Маргаан бүхий захиргааны актыг биелүүлэх хүнээс хууль бус үйлдэл хийхийг шаардсан бодит нөхцөл байдал үүссэн болохыг захиргааны хэргийн шүүхийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч З.Б-ийг хууль бусаар шилжүүлээд Ховд аймагт ажил гэж шаардаж энэхүү тушаалыг биелүүлэх хүн нь хууль бус үйлдэл хийхгүй гэж маргаж өнөөдрийг хүрсэн байтал энэхүү нөхцөл байдлыг шүүх дүгнээгүй зөвхөн З.Б-эд хамаатуулан түүнийг хууль бус үйлдэл хийхийг шаардаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй, ойлгомжгүй болгож байна.

Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга маргаан бүхий захиргаан актыг хууль бус учраас биелүүлэх боломжгүй гэж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн бөгөөд 2 байгууллагын хоорондын асуудлаас болж төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгч З.Б өнөөдрийг хүртэл ажилгүй хохирч байна.

Иймд энэхүү актаар Ховд аймгийн Мал эмнэлгийн даргыг хууль бус үйлдэл хийхийг шаардсан гэдгийг шүүхээс тогтоосон тул Захиргааны ерөнхий хуулийн 47.7.5-д заасан нөхцөлийг хангаж байгаа гэж үзэж байна.

1.9. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад зааснаас үзэхэд, маргаж буй тушаалд З.Б-ийг шилжүүлэн ажиллуулахдаа хуульд заасан үндэслэлийг дурдаагүй буюу заагаагүй байхыг шаардана.

1.10. Хэрэгт авагдсан маргаан бүхий тушаалаар 3.Б-ийг Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байгааг иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж буруутгах боломжгүй.

1.11. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “...албан ажлын зайлшгүй шаардлага байх ёстойг тогтоогоогүй, хоёр байгууллагын удирдлага хоорондоо зөвшилцөж тохиролцсон байх шаардлагыг хангаагүй...” гэх агуулгатай үндэслэлүүд нь тухайн маргаан бүхийн захиргааны актыг илт хууль бус, харин хууль бус шинжийг агуулж, хүчингүй болгох эрх зүйн үр дагаварт хүргэдэг.

1.12. Хэрэгт нотлох баримтаар татан авсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шилжин ажиллах боломжтой хэдий ч 2 байгууллагын удирдлага харилцан тохиролцсоныг бичгээр баталгаажуулсан байх учиртай.

Дээрх тохиолдолд шилжүүлэн ажиллуулах нөхцөл бүрдээгүй буюу шилжин ажиллах байгууллагын удирдлагатай тохиролцохгүйгээр нэхэмжлэгчийг шилжүүлсэн байх тул 3.Б-ийг Мал эмнэлгийн ерөнхий газраас Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан хоёр байгууллагын удирдлагын тохиролцоог бичгээр баталгаажуулахгүйгээр шилжүүлсэн талаарх үйл баримтыг дүгнэсэн байна.

1.13. Гэсэн хэдий ч уг үйл баримт нь энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.11-д дурдсанчлан маргаж буй Б/69 дугаартай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын дагуу илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд харин хууль бус захиргааны актыг агуулгаар түүнийг хүчингүй болгуулах үндэслэл болж болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр магадлалын хянавал хэсгийн 2.9-д “Харин нэхэмжлэгч нь Б/69 дүгээр тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр дээрх акттай маргахад энэхүү шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй” гэж нэгэнт дүгнэжээ.

1.14. Тиймээс энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дэвшүүлж маргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ" гэсэн байна. Шүүхээс захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй"-д зааснаас үзэхэд, маргаж буй тушаалд 3. Б-ийг шилжүүлэн ажиллуулахдаа хуульд заасан үндэслэлийг дурдаагүй буюу заагаагүй байхыг шаардана гэж хуулийг тайлбарласан.

Гэтэл энэхүү хуулийн заалтыг шууд үгийн утгаар нь авч үзвэл хуульд заасан үндэслэл байхгүй байхад Захиргааны байгууллага тушаал гаргаж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тушаал шийдвэр гаргасан байхыг шаардана гэж ойлгогдож байна.

Захиргааны байгууллагаас З.Б-ийг ажлаас нь чөлөөлж шилжүүлэхдээ зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг үндэслэсэн бөгөөд тус хуулийн 44.1-д заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад буюу нэгдүгээрт ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй, хоёр дугаарт ажлын байр байхгүй байхад мэдсээр байж тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан нөхцөлийг хангаж байгаа юм.

Мөн шүүхээс Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тухай тайлбарыг зөвхөн захиргааны акт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл гэж үзэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй мөн ойлгомжгүй байна.

Мөн маргаж буй тушаалд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн атлаа ямар хуулийн заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй бөгөөд Батсүлд нь ажлаас чөлөөлөгдөхийг хүсээгүй зөвхөн шилжин ажиллахыг зөвшөөрсөн атал ажлаас нь чөлөөлсөн байтал энэхүү нөхцөл байдалд шүүх ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болно.

1.15. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтад зааснаас үзэхэд, маргаан бүхий Б/69 дугаартай тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх ёстой.

1.16. Өөрөө хэлбэл, Б/69 дугаартай тушаал нь объектив утгаараа хэрэгжих боломжгүй түүнийг биелүүлэх боломжгүй байсан нөхцөл байдлыг шаардана.

1.17 Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын Б/69 дугаартай тушаал гарсны дараа нэхэмжлэгч 3.Б нь тухайн актыг биелүүлэхээр Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт очсон, тус газрын Захиргаа, санхүүгийн удирдлагын албаны даргаар ажиллах хүсэл зоригтой гэдгээ илэрхийлсэн боловч тухайн албан тушаалд Ц.Б гэх хүн ажиллаж байсан бөгөөд хожим нь 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчээс тус албан тушаалд ажиллахаар өргөдөл гаргасныг Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргаас Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын 1.2-т зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалын орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүй байхыг үүрэг болгосон тул 3.Батсүлдийг томилох боломжгүй болж, энэ тухай хариуг өгч байжээ.

1.18. Дээрх үйл баримтыг авсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэгэнт дүгнэсэн байх бөгөөд үүнээс үзэхэд маргаж буй Б/69 дугаартай тушаалын Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга хэрэгжүүлэхээр ажилласан боловч Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын дагуу З.Б-ийг Ц.Б-ын оронд томилох боломжгүй болсон байгааг "бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй" гэж үзэхгүй.

1.19. Түүнчлэн, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар 3.Б-ийг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Дуут сум дахь Мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн үүрэгт ажилд 6 сарын туршилтын хугацаагаар томилсон боловч нэхэмжлэгч З.Б нь тухайн албан тушаалд ажиллаагүй байна.

1.20. Дээрхээс үзэхэд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нь Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын гаргасан Б/69 дугаартай тушаалыг хэрэгжүүлэхээр ажилласан, мөн тус газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/1068 тоот албан бичигт дурдсан. 3.Б-ийг ажлын байраар хангаж ажиллах тухай чиглэлийг хэрэгжүүлэхээр ажилласан байгааг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд дээрх агуулгуудаар маргаан бүхий Б/69 дугаартай тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үгүйсгэж байна.

1.21. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж үндэслэлгүй дүгнэсэн. Шүүх бодит нөхцөл байдлыг буруу, дутуу ойлгосон гэж үзэж байна. Яагаад гэвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх буруу үнэлсэн З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тушаал гаргах үед Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт ажлын байр байгаагүй, мөн Дуут сум дахь Мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар томилсон боловч тус тушаал хууль бус, хэрэгжүүлэх боломжгүй гэж нягтлан бодогч мэдэгдэж энэхүү тушаалыг огт хэрэгжээгүй байхад З.Б-ийг ажиллаагүй гэж буруу дүгнэсэн тушаалыг хэрэгжүүлэхээр ажилласан байна гэж үндэслэлгүйгээр хийсвэрээр дүгнэж тийм болохоор буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзэж байгаа нь хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийг хохироож байна.

Нэхэмжлэгч нь анх Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга З.Б-ийг ажилд томилохгүй байсан учраас ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгохоор шүүхэд хандаж 3 шатны шүүхээс шилжүүлсэн тушаал нь үндэслэлгүй, хууль бус үйлдэл хийхийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн бөгөөд тус хэрэгт энэхүү тушаалыг хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбар өгч байсан ба энэхүү хэрэгт 3 шатны шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтууд авагдсан болно.

Мөн хүчин төгөлдөр Захиргаан хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай магадлалын хянавал хэсэгт яг ямар албан тушаалд томилуулахаар шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

Нөгөөтээгүүр “тохирох албан тушаал гэж ямар албан тушаалыг олгож байгаа нь ойлгомжгүй байгаагийн зэрэгцээ хууль, тогтоомж болоод зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон акт хуульд заасан журмын дагуу хэрэгжих учиртай" гэж бодит нөхцөл дээр хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг дүгнэсэн байтал шүүхээс үнэлээгүй.

Иймд мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/69 дугаартай “3.Батсүлдийг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0898 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Одоогийн илт хууль бусад тооцуулахыг хүссэн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/69 дүгээр тушаалыг биелүүлж, тохирох албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тохирох албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий З.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дүгээр магадлалд “…Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ажилтныг шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй байхад, мөн Ховд аймгийн мал эмнэлгийн газарт яг ямар албан тушаалд томилуулахаар шилжүүлсэн нь тодорхойгүй, дан гарц нэхэмжлэгч З.Б-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Б/69 дүгээр тушаалыг үндэслэн тохирох албан тушаалд томилохыг даалгах үндэслэлгүй. Харин уг тушаалаар мал эмнэлгийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээс чөлөөлж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газарт шилжүүлсэн нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаа шийдвэрлүүлсний дараа энэхүү акттай маргахад шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй…” гэж дүгнэжээ.

            Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч, хуулийн хүчин төгөлдөр дээрх шийдвэр, магадлалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “З.Б-ийг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/69 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэсний сацуу цаашид З.Б-ийг эрх, ашгаа сэргээлгэхийн тулд хэрхэх талаар ч дурдсан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

            2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.Б  нэхэмжлэлийн үндэслэлдээ өмнө нь шүүхэд хандсан талаар дурдаад 2 шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хавсаргасан байхад тэдгээрт дүгнэгдсэн үйл баримт, хууль хэрэглээтэй холбогдуулан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангасан эсэхийг бус харин одоогийн “илт хууль бусад тооцуулах” шаардлага байж болох эсэхийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулах ажиллагааг хийх боломжтой.

            Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар тусгахаар, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно” гэж тус тус заасан.

             Иймд илт хууль бус захиргааны актыг биелүүлэхийг даалгах боломжтой эсэх, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хувьд өмнө нь Б/69 дүгээр тушаалыг биелүүлэхийг даалгах агуулгаар нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн, гэвч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж дахин шүүхэд хандахдаа тэрхүү биелүүлэхийг хүссэн актаа илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь хэр оновчтой болохыг, шүүхийн дээрх магадлалд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг чухам яагаад тусгах болсныг тус тус нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа анхаарвал зохино. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                       Т.ЭНХМАА

 

                             ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН