Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б,Б.Ө нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Ц, Ж.Ц нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай”, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/69 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”, 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Ж.Ц, Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б, Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 8, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт зааснаар Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага буюу Ховд аймгийн Хөгжил политехникийн коллеж нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын эрхлэх хүрээний байгууллагад хамаарч байхад Ховд аймгийн Хөгжил политехникийн санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас хяналт шалгалт явуулж, хуулиар олгогдоогүй эрх хэмжээгээ хэтрүүлсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч нар нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж заасан байхад Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагад хяналт шалгалт явуулж Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд маргаан бүхий Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц, Ж.Ц нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай”, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/69 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”, 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би улсад 20 гаруй жил мэргэжлээрээ ажиллаж байна. 2013 оноос эхлэн тус коллежийн захирлаар ажиллаж байна. Уг албан тушаалд ажиллаж байхдаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Харин ч 2015 онд манай Хөгжил политехникийн коллеж нь улсдаа тэргүүлж, тэргүүн байранд орж, 2014 онд Алтангадас одонгоор шагнуулсан. Энэ хугацаанд манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн аудитын газраас тогтоож байсан ч би Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн актыг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/70 дугаар актын хувьд гэвэл тухайн үед Хөдөлмөрийн сайдын ажлын албаны багийн өглөө, оройны хоол, машин унааны зардалд зарцуулснаас бус дайллага, цайллага бэлэг дурсгалд зарцуулаагүй. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/71 дугаартай актын хувьд Ховд аймгийн Буянт суманд байгаа 8 айлын орон сууцны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа эсэхийг мэдэхгүй бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагааны зорилт уруу хэтэрхий нэг талыг барьж акт тогтоосон гэж үзэхээр байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/72 дугаартай актаар тавигдсан төлбөрийг тухайн нэр бүхий хүмүүсээс 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр сургуулийн засварын материал болон будаг нийлүүлсэн байдаг. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/73 дугаартай актаар 3 тонн лууванг муутган хаясан гэжээ. Сургуулийн зооринд хадгалсан лууван нь хадгалах хугацаанаас хамаарч өөрөөр хэлбэл олон сар хадгалсан учир муудсан тул захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж акталсан.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/74 дугаартай актын хувьд ургац авах, алдах нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн ногоог тарихад гаргасан үр, шатахууны зардал бөгөөд байгууллагын зүгээс Т.Төрбатад акт тавьж мэргэжлийн багш ажилчдаас бүрдсэн комисс ажилласан байдаг. Үүнээс үзэхэд Т.Төрбатад 2 удаа акт тавьсан бөгөөд нэг зөрчилд 2 удаа арга хэмжээ авсан байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/04/60, 35-04-61, 35-04-63, 35-04-64 дугаартай актуудаар тогтоосон мэргэжлийн зэргийн нэмэгдлийг орон нутгийн төсвийн орлогод оруулах бус тухайн байгууллагад нь оруулах ёстой. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага нь орон нутгаас бус яамнаас татаас авдаг байгууллага юм.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/04/66 дугаар актаар үнэ ханш судлахгүйгээр 2 ширхэг гагнуурын аппаратыг худалдан авч бүтэн жил агуулахад хадгалсан гэжээ. Гэвч дээрх аппарат нь байгууллагын дансанд бүртгэгдэж, тоологдож байгаа байгууллагын өмч юм.

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 20 зүйлийн 8, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.13, Төсвийн тухай хуулийн 14.1.8 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага буюу Хөгжил политехник коллеж нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын эрхлэх хүрээний байгууллагад хамаарч байхад Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн санхүүгийн хяналт албанаас хяналт шалгалт явуулж хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/69 дугаартай “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай” актын тухайд гэвэл нэхэмжлэгч С.О, Г.М, Б, О нар нь актаар тогтоосон төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид энэхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний гаргасан 6 актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Эдгээрийг нэг бүрчлэн тайлбарлая. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар актын хувьд багш мэргэжлээрээ ажиллаж байгаа багшид олгох ёстой байтал хичээл заадаггүй дотуур байрны жижүүр, захирал нарт мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгосон нь буруу юм. Ийм журам ч байдаггүй. Тухайн үедээ нэхэмжлэгч нар үүнийг ойлгож байсан. 35-04-61 дүгээр актын хувьд төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдлийг ажлын үр дүн, онцгой төвөгтэй ажил гүйцэтгэсэн, шинийг санаачилсан зэрэг ажлуудыг хийсэнтэй холбоотой нэмэгдэл олгох журамтай. Гэхдээ журамд зааснаар ур чадварын нэмэгдлийн дээд хэмжээ 25 хувиас хэтрэхээргүй байтал 30 хувийн урамшуулал олгосон нь буруу юм.

Хүний нөөц гадаад харилцааны менежер Д.Батчулуун нь 2011 оны 9 сараас эхлэн тэтгэвэртээ гарах хүртлээ Төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарахад нь багшаар тооцож 32 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь буруу. Төрийн үйлчилгээний албан хаагчийг тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан байдаг. Гэрээнд зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор байхад 32 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь буруу гэж үзэж акт тогтоосон.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-63 дугаар актын хувьд гэвэл 2016 оны эхний хагас жилд яам агентлаг болон албаны журмаар ирсэн хүмүүст цагаан идээ, тарианы гурил, шар тос зэрэг гарын бэлэг өгсөн, буудалд байрлуулж, хоолны үнийг төсвөөс төлж, төсвийг зориулалтын бусаар зарцуулж, хичээл үйлдвэрлэлийн дадлагын материалын зардлаас гаргасан байдаг. Энэ зардал нь суралцаж байгаа сурагчдын дадлага хийхэд хэрэглэх материал авч өгөх учиртай. Хоолны зардал нь сурагчдын дотуур байранд байрласан хүүхдэд өдрөөр тооцон хүүхэд бүрт дансанд нь шилжүүлж тооцож олгодог болохоос бусдыг цайлж дайлахад гарсан зардлыг нөхөх учиргүй. Ховд аймгийн Аудитын газраас тус сургуулийн 2013 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгаж, 1/87 тоот акт тогтоосон бөгөөд нийт 78 хүн, байгуулагатай холбоотой 5889216 төгрөгийг орон нутгийн орлогод оруулахаар акт тогтоосныг 2016 оны 2 дугаар сард холбогдох хүмүүсээс суутгаж авалгүйгээр төсвөөс төлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байсан. Иймд акт тогтоосон юм. 2016 оны 4 сард хаана хэрхэн ашиглах талаар захиалгагүй, хэдээр яаж худалдан авах тооцоо судалгаагүйгээр 2 ширхэг гагнуурын апраттыг 4.5 сая төгрөгөөр худалдан авсан байдаг ба 2017 оны 5 дугаар сард хяналт шалгалт хийхэд уг 2 ширхэг апратт шинээрээ агуулахад хадгалагдаж байсан. Үүнээс харахад илүүдэл, хэрэгцээгүй болох нь харагдаж байгаа юм. Шалгалт хийж байх явцад тус сургуулийн гагнуурын багш нартай утсаар ярихад хичээл үйлдвэрлэлд дээрх 2 гагнуурын апраттыг хэрэглэдэггүй, өөрт нь байгаа гагнуурын апратт хэрэгцээ шаардлагыг нь хангаж байгаа талаар ярьсан юм.

Манай байгууллагын хувьд хууль зөрчөөд, эрх хэмжээгээ хэтрүүлээд байгаа зүйл байхгүй. Бид Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтооыг баримтлан ажиллаж байгаа юм гэв.

 

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хууль дүрэмд заасны дагуу хяналт шалгалт хийсэн.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны төлөвлөгөөт шалгалтанд Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тусгагдсан байсан. Шалгалтаар үргүй зардал гаргаж, тушаал шийдвэргүйгээр дайллага цайллага болон баяр ёслолын үйл ажиллагаа, бэлэг дурсгалд 1401.0 мянган төгрөгийг шууд зарлага болон шаардах хуудсаар зарцуулсан байдаг. Томилолтоор яваа албан хаагчид төсвийн мөнгөөр ор хоногийн мөнгө, хоолны зардал, бэлэг дурсгалын зүйл авч өгөх талаар хуулийн зохицлуулалт байхгүй. Ийм учраас  Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-02-70 дугаар акт тогтоосон.

Буянт сум дахь 8 айлын орон сууцны түрээсийг сард 20.0 мянган төгрөгөөр нэр бүхий айлаас авахаар аж ахуйн албаны даргын хийсэн тооцоо судалгаа гаргаж өгсөн ба Г.Ц нь 2014-2016 онуудад нийт 3020.0 мянган төгрөгийг авахаар байгаа боловч авлага дансанд тусгаагүй нь хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихгүй байгаа нь харагдаж байна. Хөгжил политехникийн коллежийн захирлын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 232 дугаар албан бичгээр 2014 оноос хойшх тооцоог айл өрхөөс цуглуулан авахаар үүрэг болгосон байдаг. Иймд 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 35/02/71 дүгээр акт тогтоосон. 2016 оны 11 сарын 03-нд 1352.0 мянган төгрөгийг иргэн Б.Б-ийн хувийн харилцах дансанд, 2016 оны 11 сарын 03-ны өдөр 675.0 мянган төгрөгийг иргэн Н.Ц-ийн хувийн харилцах дансанд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн боловч уг бараа материалыг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байгаа нь Төсвийн тухай хууль, Нягтан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар бараа материалыг хүлээн аваад орлогод авч нэхэмжлэлийн дагуу мөнгө шилжүүлдэг дэс дарааллаар явагддаг байтал нийлүүлээгүй бараа материалыг юу нийлүүлэх нь тодорхой бус хоосон нэхэмжлэл хавсаргаж, мөнгө шилжүүлээд 1 жилийн хугацаа өнгөрч байхад уг барааг хүлээн аваагүй байсан нь акт тогтоох үндэслэл болсон.

Гэрээний дагуу Г.Ц 3.3 тн тариа хураан авахаас 2 тн тариа хураан авсан, Угтаабаяр 22.2 тн ногоо хураан авахаас 19.3 тн хүнсний ногоо хураан авсан ба уг ногооноос 3 тн лууванг муутган хаясан тул акт тогтоосон.

Харин Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-02-74 дүгээр актын хувьд Төрбаттай байгуулсан гэрээнд гарын үсэг зурагдаагүй байсан. Гэхдээ аж ахуйн албаны даргын тооцоо судалгаагаар үр болон шатахууны мөнгийг тооцож акт тогтоосон. Энэ асуудлаар тус сургуулийн багш ажилчдаас гомдол ирж байсан. Төсвийн хөрөнгө зарж тариа ногоо таричихаад буцаагаад ногоо хурааж аваагүй талаар гомдол гаргаж байсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б нар Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч нарт холбогдуулан Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60, 35-04-61 дүгээр актын Э.Энхсайхан, Н.Эрдэнэтуяа нарт холбогдох хэсэг, 35-04-62, 35-04-63, 35-04-64, 35-04-66, 35/02/69, 35/02/70, 35/02/71, 35/02/72, 35/02/73, 35/02/74 дугаартай актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай”, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/69 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”, 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, М.Ө нар нь  маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулахаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч, Сангийн сайдад гомдол гаргаж, Монгол улсын Сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 13-2/4449 дүгээр “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгээр хариу авсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул уг нэхэмжлэлийг шүүх хэлэлцэх үндэстэй байна.

            Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч Т.О, Г.М, С.О, Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Ө нар нь “...Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/69 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд “...Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/69 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах...”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч нар хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. “...Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц, Ж.Ц нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай”, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”, 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35/04/08 дугаар “Хяналт шалгалтын удирдамж”-ийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог баталж, уг удирдамжид Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тусгажээ.

Дээрх удирдамжид заасны дагуу Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц, Ц.Ц нар 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлын 21 хоногт Хөгжил политехникийн коллежийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дараах зөрчил илрүүлж маргаан бүхий актуудыг тогтоосон байна.

Үүнд: 1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай” актаар Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/93 дугаар тушаал, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 5 дахь заалтыг зөрчсөн тул тус сургуулийн дотуур байрны багш Ж.Отгоноор 2016 онд илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл 343150 төгрөгийг, захирал Д.Б-ээр 1726922 төгрөгийг тус тус төлүүлэхээр,

2. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” актаар Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолд зааснаар ур чадварын нэмэгдлийг 25 хувиар тооцож олгохоор заасан байтал зарим ажилчдад ур чадварын нэмэгдлийг буруу тооцож, 30 хувиар олгож, нийт 844939 төгрөгийг илүү олгосон нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 тоот тушаалыг зөрчсөн гэж,

3. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай” актаар Д.Батчулуун нь 2011 оны 9 сараас эхлэн Хөгжил политехникийн коллежийн хүний нөөц, гадаад харилцааны менежер буюу төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 2 сард өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тэтгэвэр гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламжийг 6 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгох ёстойг багшаар тооцож 32 сарын цалинтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Хөгжил политехникийн коллежийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2015-2016 оны хамтын гэрээний 7.13 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.4, 16.5.6, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.3, Боловсролын тухай хуулийн 43.1.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж,

4. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай” актаар “Оюутогтох” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 23-нд 135.7 мянган төгрөгийн ааруул, шар тос, тарианы гурил, аарц, 3 сарын 01-ний өдөр 128.0 мянган төгрөгийн тос ааруул худалдан авч мөнгийг нь хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлаас төлсөн, 4 сарын 28-ны өдөр Ховд олон улсын нисэх буудлын хориотой бүсэд машин нэвтрүүлсний хөлсөнд 50.0 мянган төгрөг, 5 кг илүү тээшний үнэ 16.5 мянган төгрөг, бүгд 66.5 төгрөгийг нормын хувцас зөөлөн эдлэлийн зардлаас гарган нярав Б.Туяагийн дансанд шилжүүлсэн, 3 сарын 29-нд “Өвлөмж” ХХК-нд хоолны тооцоо 191.1 мянган төгрөгийн хоол хүнсний зардлаас, 2016 оны 3 сарын 21-нд “Оюутогтох” ХХК-аас 8 кг ааруул, 3 кг тарианы гурил, худалдан авсны үнийг 124.0 мянган төгрөгийг дотуур байрны хүүхдийн хоол хүнсний зардлаас гаргаж албан томилолтоор ирсэн хүмүүст бэлэг дурсгал, хоол, бусад үйлчилгээнд зориулж, нийт 645.3 мянган төгрөгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж,

5. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай” актаар Ховд аймгийн Аудитын газрын 2014/ГА-25, 1/87 дугаар актаар Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн нэр бүхий ажилчдад холбогдуулан 5889216 төгрөгийг акт тогтоосныг Хөгжил политехникийн коллежийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжийн төсвөөс 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 3799216 төгрөг шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалт, Улсын их хурлын 2015 оны 108 дугаар тогтоол зөрчсөн гэж,

6. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай” актаар Ч.Түвшингээс 2016 оны 4 дүгээр сарын 29-нд 2 ширхэг гагнуурын аппратыг 4500.0 мянган төгрөгөөр худалдан авч 2016 оны 6 сарын 10-ны өдөр 2500.0 мянган төгрөг, 2016 оны 8 сарын 31-ний өдөр 2000.0 мянган төгрөг, бүгд 4500.0 мянган төгрөг шилжүүлж данс бүртгэлд орлогод авсан боловч уг аппратуудыг одоо болтол ашиглахгүй хадгалсаар байгаа нь илүүдэл төдийгүй хэрэгцээгүй болох нь гагнуурын 2 багштай утсаар холбогдоход 3 ширхэг гагнуурын аппрат одоо хэрэглэж байгаа, хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа гэх тайлбарласан, байгууллагын зүгээс төсвийн хөрөнгөд тавих дотоод хяналт хангалтгүй байгаа нв Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг зөрчсөн гэж,

7. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актаар тушаал шийдвэргүйгээр дайллага цайллага болон баяр ёслолын үйл ажиллагаа, бэлэг дурсгалд 1401.0 мянган төгрөгийг шууд зарлага болон шаардах хуудсаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3.6 дахь заалтыг зөрчсөн гэж,

8. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/70 дугаар “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай” актаар Г.Ц-ийн ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу Буянт сумын 8 айлын орон сууцны түрээсийг сард 20.0 мянган төгрөгөөр нэр бүхий 6 айлаас авахаар байгаа боловч уг тооцоог нягтлан бодогч хийж авлага дансанд авахаар тусгаагүй, авсан мөнгийг нь тушааж байгаа нь тодорхой бус, аж ахуйн албаны даргын тооцоот үлдэгдлээр 3020.0 төгрөг авахаар байгаа боловч 2014-2016 онуудад тооцоог хийж авлага дансанд тусгаагүй, хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн холбогдох заалт, Нягтлан бодох бүртгэлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж,

9. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай” актаар 2016 оны 11 сарын 03-нд 1352.0 мянган төгрөгийг иргэн Б.Б-ийн хувийн харилцах дансанд, 2016 оны 11 сарын 03-ны өдөр 675.0 мянган төгрөгийг иргэн Н.Ц-ийн хувийн харилцах дансанд нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн боловч уг бараа материалыг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1, 13.7, 20.1.2, 20.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж,

10. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актаар Г.Ц 3.3 тн тариа авахаас 2 тн тариа хураан авсан, Угтаабаяр 22.2 тн ногоо хураахаас 19.3 тн хүнсний ногоо хураан авсан ба уг ногооноос 3 тн лууванг /450.0 мянган төгрөг/ борлуулаагүйн улмаас муутган хаясан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн гэж,

11. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/74 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай” актаар Г.Төрбаттай гэрээ байгуулан 1.6 га газраас 1.7 тн тариа хураан авах, 0.8 га газар хүнсний ногоо тариалахаас 4 тн ногоо хураан авахаар гэрээ хийсэн боловч газрын намагт орж, давсжилт үүссэний улмаас ногоо ургаагүйг 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаал, байгууллагын комиссын шийдвэрээр акт тогтоосон байна. Уг ногоо тариалахад үрэнд 403.2 мянган төгрөг, шатахуунд 260.7 мянган төгрөг, нийт 663.9 мянган төгрөгийн зарлага гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн гэж тус тус акт тогтоожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч “...Ховд аймгийн Хөгжил политехникийн коллеж нь Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагад хамаарч байхад Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт шалгалт хийсэн нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн...” гэж маргажээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь Төсвийн ерөнхийлөн захирагч болох Ховд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хяналт шалгалт хийхээр бол холбогдох дотоод аудитын нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт шалгалт хийхээр хууль болон дүрмээр зохицуулжээ.

Гэтэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч нар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж акт тогтоосон нь буруу болжээ.

            Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хяналт шалгалт хийхээр бол холбогдох дотоод аудитын нэгжтэй зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт шалгалт хийх талаар Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.11-д “Аймаг, нийслэл, дүүргийн дотоод аудитын нэгж нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад холбогдох дотоод аудитын нэгжтэй нь  зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт тавина/ заасан байхад энэ журмыг зөрчиж, дүрмээр олгоогүй эрх эдэлж, хяналт шалгалт хийж акт тогтоосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөжээ.

Мэргэжлийн Боловсрол, сургалтын тухай хуулийн 8.4-д “...Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 8.4.13-д “Төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах” гэж, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 1.4-д “Гэрээг дор дурдсанаар байгуулна”, 1.4.1-д “Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 болон 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагын төсвийн шууд захирагч нь шууд харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчтай” гэж тус тус зааснаар Монгол улсын Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд нь Төсвийн тухай хуулийн 14.1.8-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч, Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн захирал нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д заасан төсвийн шууд захирагч болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн захирал Д.Б нарын байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээ, Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн захирал Д.Б-ийн 2015 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, мөн хуулийн 14.1.17-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн” гэж зааснаар Ховд аймгийн Засаг дарга нь Төсвийн ерөнхийлөн захирагч байхаар хуульчилжээ.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2017 оны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 35/04/08 дугаар удирдамж гарган Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч Ц.Ц, Ж.Ц нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай”, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”, 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” акт тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна”, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4.11-д “аймаг, нийслэл, дүүргийн дотоод аудитын нэгж нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад холбогдох дотоод аудитын нэгжтэй нь зөвшилцсөний үндсэн дээр зохих журмын дагуу хяналт тавина...” гэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзулын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/2695 дугаар “...Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийг тус тус үндэслэн Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн үйл ажиллагаанд аудит, хяналт шалгалт хийх нь Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын эрхлэх асуудлын хамрах хүрээнд багтана...” гэх албан бичиг,

гэрч Ц.Мөнхзулын “...Бүх мэргэжлийн боловсролын байгууллага нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хяналт шалгалтын хамрах хүрээнд Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн үйл ажиллагаа нь манай хяналт шалгалтын хамрах хүрээний байгууллага мөн...манай яам болон манай газартай албан ёсоор зөвшилцөөгүй” гэх мэдүүлэг,

гэрч Б.Нармандахын “...Ховд аймгийн Хөгжил политехникийн коллежийн үйл ажиллагаанд аудит хяналт шалгалт явуулахдаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай зөвшилцөөгүй...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай” актын Э.Энхсайхан Н.Эрдэнэтуяа нарт холбогдох хэсэг, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж төлүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”, 35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 35/04/61 дүгээр “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай” актаар төлбөр тогтоосон Н.Э, Э.Э, Б.Б, Б.О нарын өмнөөс уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэн Э.Э, Э.Э нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Д.Б нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан ба харин, Б.Б, Б.О нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, Д.Б нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгоогүй, энэ талаар хэрэгт итгэмжлэл авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 35/04/61 дүгээр “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай” актын Б.Б, Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3, 69.5 дахь хэсэг, Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35-04-60 дугаар “Илүү олгосон мэргэжлийн зэргийн нэмэгдэл төлүүлэх тухай”, 35-04-61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдлийг төлүүлэх тухай” актын Э.Энхсайхан Н.Эрдэнэтуяа нарт холбогдох хэсэг, 35-04-62 дугаар “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай”, 35-04-63 дугаар “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-64 дүгээр “Төсвийн орлого болгох тухай”, 35-04-66 дугаар “Хөрөнгийн үнэ төлүүлэх тухай", 35/02/70 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/71 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай”, 35/02/72 дугаар “Нийлүүлээгүй бараа материалын үнэ төлүүлэх тухай”,  35/02/73 дугаар “Үргүй зардал төлүүлэх тухай”, 35/02/74 дүгээр “Үргүй зардал төлүүлэх тухай” актуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 35/02/61 дүгээр “Илүү олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” актын Б.Б, Б.О нарт холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 35/02/69 дүгээр “Авлага дансанд тусгаагүй орлого төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.СОНИНБОЛОР