Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 216

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

 татгалзсаныг баталж, хэргийг 

хэрэгсэхгүй болгох  тухай    

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 1-р баг, Мандах тоотод оршин суух Б.Төрмөнхийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, Бага дөрвөлжийн 21-19 тоотод оршин суух М.Азжаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6171575 /зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03-р сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төрмөнх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Мөнхөө овогтой Азжаргал нь 2016 оны 11-р сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 6000 000 төгрөгийг, сарын 5.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Тухайн зээлийн барьцаанд № 000399722 гэрчилгээний дугаартай, Ү-1213003582 улсын бүртгэлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, бага дөрвөлжийн 21-29 тоот хаягт байрлах дугаартай 24 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууц, № 000323831 гэрчилгээний дугаартай, Г-1213002997 улсын бүртгэлийн дугаартай 684 м.кв /0.06 га/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байдаг. Зээлдэгч М.Азжаргалын зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01-р сарын 30-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш ямар ч төлөлт хийгээгүй. Миний бие Б.Төрмөнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будрагчаагаар дамжуулан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардан, маш олон удаа гэрээр нь очиж уулзан, утсаар ярьсан. Иймд зээлдэгч М.Азжаргалаас үндсэн зээлийн үлдэгдэл 4521300 төгрөг, зээлийн хүү 226065 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 60 хоногийн алданги /хоногийн 0.5 хувь/ 1424210 төгрөг, нийт 6171575 /зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун далан таван/ төгрөгийг нэхэмжилж байна. 6171575 төгрөгийг барьцааны зүйл болох № 000399722 гэрчилгээний дугаартай, Ү-1213003582 улсын бүртгэлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг, бага дөрвөлжийн 21-29 тоот хаягт байрлах дугаартай 24 м.кв талбайтай, 2 өрөө хувийн сууц, № 000323831 гэрчилгээний дугаартай, Г-1213002997 улсын бүртгэлийн дугаартай 684 м.кв /0.06 га/ талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Төрмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будрагчаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Азжаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6171575 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Төрмөнх нь М.Азжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6171575 /зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун далан таван/ төгрөг  гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч Б.Төрмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будрагчаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Төрмөнхийн 6171575 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113695 төгрөгийн тал хувь 56847.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 56847.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Төрмөнхөд олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Төрмөнх нь М.Азжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6171575 /зургаан сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун далан таван/ төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч Б.Төрмөнхийн 6171575 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113695 төгрөгийн тал хувь 56847.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь 56847.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Б.Төрмөнхөд олгосугай.

 

3. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                        П.БОЛОРМАА