Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/473

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч С.Батмөнх-О-,

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч М.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн явуулсан шүүх хуралдаанаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Х-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805043620269 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Х-, ... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Х-  нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд насанд хүрээгүй Э.А-ыг тохуурхан доромжилж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож Э.А-ын бие махбодод нүүрний зүүн талын хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, П.Б-тэй бүлэглэн өөрсдийгөө тагнуулын академийн салаан захирагч нар гэж итгүүлэн, шалгалт авч, сургуульд элсүүлнэ гэж итгүүлэн, бэлтгэл сургуулилт, сорилт авч байгаа нэрийдлээр Э.А-, Г.Б-, Б.Ж-, Ц.Т-, П.Д- нарыг жагсаах, номхон зогсоох, хүчээр архи уулгах зэргээр зодож Э.А-ын бие махбодод зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чихний дэлбээнд сорви, цээжинд зулгаралт, Г.Б-н биед зүүн хацарт сорви, зүүн тохой баруун тавхайнд зулгаралт, Б.Ж-ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун тохойн, хоёр хөлний өвдгөнд зулгаралт зэрэг гэмтэл учруулж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.У- нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн үед Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын бие засах өрөөнд Э.А-, Г.Б-, Б.Ж-, Ц.Т-, П.Д- нарыг плитан шалан дээр хэвтүүлэн, толгой дээр нь дэр тавьж байгаад гараараа цохиж, үүний улмаас Ц.Т-ийн бие махбодод зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, Б.Ж-ын бие махбодод хоёр чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.У- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бид нарыг жагсааж зогсоож байгаад зодож дарамталсан. ...Зочид буудлын өрөөнд бид нарыг бүгдийг зогсоож байгаад ээлжлэн зодож эхэлсэн тэр үед Х-, Б-хоёр хоёулаа нүүр, цээж, хоолойны түнх рүү гараараа цохиж байсан. Батдэлгэр, Х- хоёр ээлжлээд нүүр рүү юм асуухаар нь буруу хариулаад байна гээд цохиод байсан. Тэр үед миний хамар хугараад цус гарсан, мөн Х- буруу хариулсан гээд нүү рүү гараар цохих үед би газар унасан. Тэр үед миний зүүн нүдний доод хэсэг бадайраад хатгаад өвдөөд яс нь янгинаж байсан. Х- бид нарыг зогсоож байгаад өшиглөж байсан. Тэр үед намайг буруу хариулсан гээд өшиглөх үед миний зүүн чих рүү өшиглөөд би толгой эргээд газар унасан. Тэр үед чих шуугиад усан дотор ороод амьсгалаад байгаа юм шиг битүү орчин үүсээд толгой эргэж шуугиж байсан. Би одоо бодоход чихний хэнгэрэг тэр үед гэмтсэн байх гэж би бодсон. Мөн Х- бид нарыг өрөөнд гэдэсний таталт хийлгэж бэлтгэл хийлгэсэн тэр үед гэдэс рүү цохиод байсан энэ үед уг цээжний зулгаралт үүссэн. У- мөн бид нарыг би засах өрөөнд оруулж дээш харуулж хэвтүүлж байгаад дээрээс дэр тавьж байгаад нүүр рүү цохиж байсан. Яг хэний цохилтоор ямар гэмтэл миний биед үүссэн гэдийг ялгаж хэлж чадахгүй. Гэхдээ Х-, Б-хоёр голдуу намайг зодсон. У- бол дэр толгой дээр тавьж байгаад цохиод байсан. Энэ цохилтоос бол миний биед гэмтэл учраагүй байх гэж бодож байна. ...Х-, Б-хоёр гартаа майк ороогоод цохиж байхад маш их өвдөж хамраас цус гарч байсан юм. ...Яг хэний цохилтоос ямар гэмтэл миний биед учирсныг ялгаж хэлж чадахгүй. ...Миний хугарсан хамрыг янзалсан мөнгө 300.000 орчим төгрөг өгсөн, миний биед учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэх шаардлагатай гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-18, 19-20, 3-н 117-120/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х- зочид буудалд 2018 оны 7 дугаар сарын 06 билүү 07-ны өдөр бид нарыг жагсааж зогсоож байхдаа цагдаа нарын цол болон танин мэдэхүйн асуулт асууж буруу хариулах үед миний зүүн талын чих рүү нэг удаа гараараа алгадсан, ингээд зогсож байтал У- согтуу бид нарыг бие засах өрөөнд оруулаад та нар одоо хаана байна гэж асуухаар нь зочид буудлын өрөөнд байна гэж хариулахаар зүүн талын чих рүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед чих шуугиж, салхи дуугараад байх шиг болсон. Мөн бид нарыг плитан дээр хэвтүүлж байгаад дэрээр толгой нүүр хааж байгаад цохиод байсан. Дээр хэлснээр Х-, У- нар цохиход миний биед дээрх гэмтэл үүссэн ...Х-гийн аав 250.000 төгрөг өгсөн, эмчилгээний зардал, Орхон аймаг, Улаанбаатар хотын хооронд явсан зардал 800.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 22-27, 3-н 95/,

Хохирогч Б.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний биед учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтыг Х-, Б-2 асуулт асуугаад хариулахдаа буруу хэлэхээр хариулт буруу байна гээд нүүр рүү цохиод байсан. Тэр үед уг гэмтэл учирсан. Харин хоёр чихний дэлбээнд учирсан зөөлөн эдийн няцралыг бие засах өрөөнд У- бид нарыг газар плитан дээр дээш харуулж хэвтүүлж байгаад дээрээс дэр тавиад хамаг хүчээрээ цохиод байсан. Тэр үед миний хоёр чихний дэлбээ цохигдож гэмтсэн. Баруун тохой, хоёр хөлийн өвдөгний зулгаралт уг буудлын тагтан дээр намайг У- ирснээс хойш буудалд уугаад согтохоороо дөрвөн хөллүүлж хэвтүүлээд босгож ирээд хацар руу алгадаад дахиад газар дөрвөн хөллүүлээд хэвтүүлээд байсан. Энэ үйлдэл нь буудалд У- ирснээс хойш буудалд уугаад согтохоороо ингэж удаа дараа хийлгэж байснаас болоод сүүлдээ хөлийн зулгарал тохой шалбарсан. ...Эхний өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 07 хүртэл Х-, Б-хоёр бид нарыг зодолгүй архи, дарс тоглоом наргиан гээд өнгөрдөг байсан. Ингээд сүүлдээ бид нарыг дэглэж, зодож эхэлсэн. Яг хэдний өдөр миний биед учирсан гэмтлүүд үүссэнийг мэдэхгүй байна. ...Эмчилгээний зардал Б-, У- нар 435.000 төгрөг төлсөн, одоо 1.019.300 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29-35, 3-н 69/,

Хохирогч Г.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х-, Б-хоёр миний нүүр рүү асуулт асуугаад цохих үед нь би зөв хариулахгүй болохоор гараараа ээлжлэн цохиод улмаар хоёр хацар хавдсан. Тэгтэл хавдраа буулга гээд хөргөгчид толгой хийгээд байлгаснаас болоод миний зүүн хацар хөлдөж улмаар одоо сорвитой болсон. Зүүн тохой, баруун тавхайнд гэмтэл учрах шалтгаан нь Х-, Б-хоёр нүүр рүү цохиод би газар унах үедээ өрөөний хивсэнцэрт гараа зулгалсан. ...Х- гартаа майк ороож байгаад нүүр рүү цохидог байсан. Б-гараа шанаан дээр барьж байгаад Х- цохидог байсан, хэрвээ Баяндэлгэрийн гарт миний хацар хүрэх юм бол Б-бас цохидог байсан. Б-өвдөглөхөөр би өвдөөд тонгойнгуут Х- миний хойноос гар барьж байгаад Б-зоддог байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-37, 3-н 68/,

Иргэний нэхэмжлэгч П.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар хотод ирээд “...” нэртэй буудалд эхний 2-3 хоног тэр хоёртой хамт РС тоглож, архи уусан. Ингээд 4 дэх хоног дээрээс бид нарыг дэглэж эхэлсэн. Гэтэл Х-гийн таньдаг хүн У- гэх ах ирээд бид нарыг нойлын өрөөнд оруулж байгаад дэр тавьж байгаад толгой руу цохидог байсан. Би гэмтсэн байж болзошгүй гэж урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээний зардал гэж 300.000-400-000 төгрөг өгсөн. Орхон аймаг, Улаанбаатар хот хооронд явсан зардал нийт 700.000 төгрөг болсныг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг  /хх 2-н 103-104, 170-171, 3-н 70/,

Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын дундуур байх Х- сургууль дээр ирээд “Багшаа энэ жил манай сургуулийн тагнуулын анги цөөхөн хүүхэд авна, танай ангийнхан сонирхох болов уу” гэж асуухаар нь би асууя гэж хэлсэн. Тэр өдөр Х- сургууль дээр ирэхдээ цэргийн дүрэмт хувцастай ирж байсан. Би ангийнхаа хүүхдүүдэд тагнуулын сургууль энэ жил элсэлт авах юм шиг байна, та нар сонирхвол Х-тай уулзаж асуугаарай гэж хэлсэн. Сүүлд манай ангийн хэдэн хүүхэд Х-тай уулзаж сургуульд ороход юу юу хэрэгтэй байдаг талаар асууж байсан. Элсэлтийн шалгалтын дараа Х- над руу залгаад багшаа нөгөө хүүхдүүдийн оноог явуулаач гэхээр нь би чатаар явуулсан. Х- хэсэг сураггүй болж байгаад 7 сарын 03-ны өдөр надтай холбогдоод би нөгөө хүүхдүүдийг сургуульд авахаар боллоо, та ангийнхаа хүүхдүүдийг А-аар ахлуулаад хот руу явуулчих гэхээр нь би тагнуулын сургуульд орох сонирхолтой хүмүүсийг Улаанбаатар хотод шалгалт авч байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 60/,

Гэрч Д.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд манай буудлын 503 тоот өрөөнд 20-25 насны орчмын 2 залуу орсон. Тухайн үед Эрдэнэт хотоос тэмцээнээр ирсэн, тэмцээн болж байгаа байртайгаа ойрхон байрламаар байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 88-89/,

Шинжээчийн 545 тоот дүгнэлтэд: “Э.А-ын биед нүүрний зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чихний дэлбээнд сорви, цээжинд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нүүрний зүүн талын хоншоор ясны хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын ЗЗ-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн доод хананы  хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чихний дэлбээнд сорви нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана. Цээжинд зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтлүүд ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 127-128/,

            Шинжээчийн 544 дугаартай дүгнэлтэд: “Б.Ж-ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хоёр чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, баруун тохой, хоёр хөлийн өвдгөнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт хоёр чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарагдана. Шинэ гэмтлүүд ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 1-н 134/,

Шинжээчийн 542 тоот дүгнэлтэд: “...Г.Б-гийн биед зүүн хацарт сорви, зүүн тохой, баруун тавхайнд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. 3үүн хацарт сорви нь нам хэмийн үйлчлэлээр, зүүн тохой баруун тавхайн зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн хацарт сорви нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн тохой, баруун тавхайн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх 1-н 114/,

Шинжээчийн 440 тоот дүгнэлтэд: “...Г.Б-гийн биед эмнэлгийн бичиг баримтаар тархи доргилт, эрүүний үений гэмтлийн гаралтай үрэвсэл нэмэлтээр тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2018 оны 07 сард үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 1-н 120-121/,

Шинжээчийн 543 тоот дүгнэлтэд: “...Ц.Т-ийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 1-н 140/,

Яллагдагчаар Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын сүүлээр байхаа яг өдрийн сайн санахгүй байна. Би Орхон аймгийн 13 дугаар сургууль дээр очиж багш А-тай уулзаж Дотоод хэргийн их сургуульд би хүүхдүүд оруулж өгье, болж бүтэхгүй, сахилгагүй хүүхдүүд байвал сайн гэж хэлээд та надад 7-8 хүүхдийн нэр өгөөч гэхэд А- багш надад 8 хүүхдийн нэр өгөхөөр нь 5 хүүхдийг сонгоод тэр хүүхдүүдийг та нар сургуулиа бас хуваариа авчаад над руу залгаарай би та нарыг дотоод хэргийн их сургуулийн хилийн ангид оруулж өгнө гэж хэлсэн. Би 7 дугаар сарын 03-ны өдөр тэдгээр таван хүүхдүүд рүү яриад та нар маргааш гэхэд Улаанбаатар хотод бэлэн байгаарай, маргааш би та нарыг тосож авна гэхэд Эрдэнэт аймгаас А-, Ж-, Б-, Т-, Д- гэх 5 хүүхэд Улаанбаатар хотод вагоноор ирсэн. Би найз О-оо, Б-нарын хамтаар тэдгээр 5 хүүхдийг тосож аваад шууд цэцэрлэгт хүрээлэнд очиж гүйлтийн шалгалт авч байна гэж Эрдэнэт аймгаас ирсэн 5 хүүхдийг 4 мянган километрт гүйлгэж, зааланд оруулж гар дээр нь суниалгаж, гэдэсний таталт сунгалт хийлгээд одоо шалгалт дууслаа гэсэн. Би энэ таван хүүхдийг Эрдэнэт аймаг руу явуулахгүй хотод авч үлдээд 3-4 дүгээр хорооллын “...” зочид буудалд байлгаж би та нарыг карантинд байлгаж байна гэж буудалд 10 хонуулсан. Би 07 дугаар сарын 16-ны өдөр байхаа Б-тэй хамт А-, Ж-, Б-, Т-, Д-ыг жагсааж байгаад хацар руу нь шанаадаж элэгдэж, гар дээр нь суниалгаж дэглэсэн. Би тэр хүүхдүүдийг надад зодуулаад шантраад бүгдээрээ гэртээ харих байх гэж бодсон боловч миний сансанаар болоогүй. Буудалд хоолны мөнгөгүй болоод би А-, Ж- хоёрын гар утсыг 230.000 мянган төгрөгөөр ломбарданд тавьж хоол унд болон архи, дарс авсан. Би ямар ч зорилгогүй эдгээр хүүхдүүд болон гэр бүлд нь худлаа хэлж сургуульд оруулж өгнө гэж Улаанбаатар хотод аваачиж шалгалт авч байна гэж баахан гүйлгэж буудалд хэд хонуулсан. Би амь даатгал гэж хүүхэд тус бүрээс 50.000 мянган төгрөг авсан. Хоол ундны мөнгө гэж хүүхдүүд ар гэрээсээ мөнгө авч байсан. Би ар гэрээс нь авсан нийт 250.000 мянган төгрөгөөр буудлын тооцоо мөн хоол авч өгсөн. Б-бид хоёр А-, Ж-, Б-, Т-, Д- нарыг шантраах гэж цохиж зодсон. ...хохирогч нарын биед учирсан гэмтлүүдийг Б-бид 2 учруулсан байх. Харин У- миний хажууд хохирогч нарыг зодож байхыг нь хараагүй. Нэг удаа дэр барьчихсан явж байсан. Миний сонссоноор У- тэд нарын толгой дээр дэр тавьж байгаад цохисон гэж хохирогч нар хэлсэн. Хохирогч Э.А-ын биед учирсан гэмтлийг би учруулсан юм. Би А-ын хамар болон нүүрний зүүн хэсэг рүү нь гараараа цохидог байсан. Миний цохилтоос болж А-ын нүүрний зүүн талын хоншоор яс хугарсан байх...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 58, 186-187, 3-н 98-99/,

Яллагдагчаар Б.У- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яг хэдний өдрийг бол хэлж мэдэхгүй байна. 2018 оны 7 дугаар сарын эхэн үед санагдаж байна. Би ах Б-тайгаа маргалдаад цагдааг / 99355002/ дугаараас дуудаад цагдаа ирээд би ахтайгаа учраа олсон гээд салсан юмаа. Тэр өдөр болохоос 7 хоногийн өмнө байх хороололд PC тоглоомын газарт тааралдаад ярьж байхад би Орхоноос ирсэн хорооллын эцсийн “...” гэдэг буудалд байрлаж байгаа гэж хэлсэн учир би тэр өдөр Х-гийн гар утас руу залгаад би ахтайгаа хэрэлдчихлээ очих газар байхгүй байна, чиний буудалд очъё гэж хэлсэн. Тэгээд би Х-гийн байрлаж байгаа “...” нэртэй 4 билүү 5 давхрын зочид буудалд очиход 1999-2000 оны насны бололтой 5 үсээ хусуулсан банди нар байсан. Би өрөөнд 22 цагийн орчим орох үед 5 хүүхдийн эрүү, хацар нь хавдчихсан бүгд зодуулсан байдалтай байсан. Тэгээд зочид буудлын жижиг хөргөгчинд жижиг усны саванд ус хийж хөлдөөгөөд нүүрэнд нь жин тавьж байсан. Би буудалд очоод 1 шил соёрхол гэх нэртэй 0.75 граммтай архийг хамт хувааж уугаад буудалд хоноход Х-, Б-хоёр хүүхдүүдээс Юрий Гагарин хэдэн оны хэдэн сард төрсөн бэ, манай аав юу хийдэг вэ, яадаг билээ гэх мэтээр асуултууд асууж байсан ба хэрэв хүүхдүүд буруу хариулт хэлэх юм уу хариулт өгөхгүй бол шанаадах, эргэж харж байгаад хөлөөрөө цээж рүү нь өшиглөх, хавирга руу нь гараараа цохих, гараа атгаж байгаад нүүр, хацар руу нь цохиж, зодож байсан. Маргааш өглөө Б-, Х- хоёр хичээлдээ явлаа гээд 09 цагийн орчим гараад явсан орой 23:00 цагийн орчимд Х-, Б-нар согтуу ирсэн. Тухайн өдөр нь би хүүхдүүдийн хамт зурагт үзээд өдөржин хамт байсан. Тэгээд тэр хоёр орой нь орж ирээд бүх хүүхдүүдийг  гараа атгаж байгаад шанаа руу нь болон хацар руу нь зодож байсан. Би яагаад ингэж зодож байгаа юм бэ гэж асуухаар би ч гэсэн тагнуулын сургуульд орохдоо ингэж зодуулж байсан, зодуулдаг юм ингэж нэг нэгнээ ойлгох ёстой каринтийнд байгаа хүүхдүүд ингэж зодуулдаг гээд байхаар нь би ингэхийг зөвшөөрдөг юм байх, тагнуулын сургууль болохоороо ингэдэг юм байна гэж бодоод юм дугарахгүй хараад сууж байсан. 2 дахь өдрийн орой Х- зочид буудалд тал шил соёрхол гэх нэртэй архи барьж орж ирснийг нь би хувааж уусан. Намайг уг зочид буудалд байх үед хүүхдүүдийн ээж, аав нар нь бололтой хүмүүс хүүхдүүдтэйгээ уулзах гэсэн юм гээд утсаар яриад байсан. Х- утсаар яриад уулзуулахгүй байсан. ...Тэгэхээр хохирогч нарын биед учирсан гэмтлүүдийг Б-, Х- нар учруулсан байх. Мөн хохирогч нарыг Х- илүү хүчтэй цохидог байсан. Харин Б-голдуу цээж рүү нь цохидог байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 96-97/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, хохирогч нарын өргөдөл /хх 1-н 6-10/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 12/, шүүгдэгч Г.Х-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 157, 162-167, 2-н 197/, шүүгдэгч Б.У-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 158, 181-183, 2-н 196/, хохирогч нарын гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 231-232/, хохирлын баримтууд /хх 1-н 237-238, 246-249, 2-н 2-3, 5-9, 31-33, 38-46, 55-79, 3-н 198-220/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-н 86-89/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Х-  нь 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудалд насанд хүрээгүй Э.А-ыг тохуурхан доромжилж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн зодож Э.А-ын бие махбодод нүүрний зүүн талын хоншоор ясны хугарал гэмтэл учруулж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, П.Б-тэй бүлэглэн өөрсдийгөө тагнуулын академийн салаан захирагч нар гэж итгүүлэн, шалгалт авч, сургуульд элсүүлнэ гэж итгүүлэн, бэлтгэл сургуулилт, сорилт авч байгаа нэрийдлээр Э.А-, Г.Б-, Б.Ж-, Ц.Т-, П.Д- нарыг жагсаах, номхон зогсоох, хүчээр архи уулгах зэргээр зодож Э.А-ын бие махбодод зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун чихний дэлбээнд сорви, цээжинд зулгаралт, Г.Б-н биед зүүн хацарт сорви, зүүн тохой баруун тавхайнд зулгаралт, Б.Ж-ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун тохойн, хоёр хөлний өвдгөнд зулгаралт зэрэг гэмтэл учруулж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.У- нь 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн үед Улаанбаатар хот Баянгол дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” нэртэй зочид буудлын бие засах өрөөнд Э.А-, Г.Б-, Б.Ж-, Ц.Т-, П.Д- нарыг плитан шалан дээр хэвтүүлэн, толгой дээр нь дэр тавьж байгаад гараараа цохиж, үүний улмаас Ц.Т-ийн бие махбодод зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, Б.Ж-ын бие махбодод хоёр чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Э.А-ын: “...2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бид нарыг жагсааж зогсоож байгаад зодож дарамталсан. ...Зочид буудлын өрөөнд бид нарыг бүгдийг зогсоож байгаад ээлжлэн зодож эхэлсэн тэр үед Х-, Б-хоёр хоёулаа нүүр, цээж, хоолойны түнх рүү гараараа цохиж байсан. Батдэлгэр, Х- хоёр ээлжлээд нүүр рүү юм асуухаар нь буруу хариулаад байна гээд цохиод байсан. Тэр үед миний хамар хугараад цус гарсан, мөн Х- буруу хариулсан гээд нүү рүү гараар цохих үед би газар унасан. Тэр үед миний зүүн нүдний доод хэсэг бадайраад хатгаад өвдөөд яс нь янгинаж байсан. Х- бид нарыг зогсоож байгаад өшиглөж байсан. Тэр үед намайг буруу хариулсан гээд өшиглөх үед миний зүүн чих рүү өшиглөөд би толгой эргээд газар унасан тэр үед чих шуугиад усан дотор ороод амьсгалаад байгаа юм шиг битүү орчин үүсээд толгой эргэж шуугьж байсан би одоо бодоход чихний хэнгэрэг тэр үед гэмтсэн байх гэж би бодсон. Мөн Х- бид нарыг өрөөнд гэдэсний таталт хийлгэж бэлтгэл хийлгэсэн тэр үед гэдэс рүү цохиод байсан энэ үед уг цээжний зулгаралт үүссэн. У- мөн бид нарыг би засах өрөөнд оруулж дээш харуулж хэвтүүлж байгаад дээрээс дэр тавьж байгаад нүүр рүү цохиж байсан. Яг хэний цохилтоор ямар гэмтэл миний биед үүссэн гэдийг ялгаж хэлж чадахгүй. Гэхдээ Х-, Б-хоёр голдуу намайг зодсон. У- бол дэр толгой дээр тавьж байгаад цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 14-18, 19-20, 3-н 117-120/, насанд хүрээгүй хохирогч Ц.Т-ийн: “...Х- зочид буудалд 2018 оны 7 дугаар сарын 06 билүү 07-ны өдөр бид нарыг жагсааж зогсоож байхдаа цагдаа нарын цол болон танин мэдэхүйн асуулт асууж буруу хариулах үед миний зүүн талын чих рүү нэг удаа гараараа алгадсан, ингээд зогсож байтал У- согтуу бид нарыг бие засах өрөөнд оруулаад та нар одоо хаана байна гэж асуухаар нь зочид буудлын өрөөнд байна гэж хариулахаар зүүн талын чих рүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед чих шуугьж, салхи дуугараад байх шиг болсон. Мөн бид нарыг плитан дээр хэвтүүлж байгаад дэрээр толгой нүүр хааж байгаад цохиод байсан. Дээр хэлснээр Х-, У- нар цохиход миний биед дээрх гэмтэл үүссэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 22-27, 3-н 95/, хохирогч Б.Ж-ын: “...Миний биед учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтыг Х-, Б-2 асуулт асуугаад хариулахдаа буруу хэлэхээр хариулт буруу байна гээд нүүр рүү цохиод байсан. Тэр үед уг гэмтэл учирсан. Харин хоёр чихний дэлбээнд учирсан зөөлөн эдийн няцралыг бие засах өрөөнд У- бид нарыг газар плитан дээр дээш харуулж хэвтүүлж байгаад дээрээс дэр тавиад хамаг хүчээрээ цохиод байсан. Тэр үед миний хоёр чихний дэлбээ цохигдож гэмтсэн. Баруун тохой, хоёр хөлийн өвдөгний зулгаралт уг буудлын тагтан дээр намайг У- ирснээс хойш буудалд уугаад согтохоороо дөрвөн хөллүүлж хэвтүүлээд босгож ирээд хацар руу алгадаад дахиад газар дөрвөн хөллүүлээд хэвтүүлээд байсан. Энэ үйлдэл нь буудалд У- ирснээс хойш буудалд уугаад согтохоороо ингэж удаа дараа хийлгэж байснаас болоод сүүлдээ хөлийн зулгарал тохой шалбарсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29-35, 3-н 69/, хохирогч Г.Б-гийн: “...Х-, Б-хоёр миний нүүр рүү асуулт асуугаад цохих үед нь би зөв хариулахгүй болохоор гараараа ээлжлэн цохиод улмаар хоёр хацар хавдсан. Тэгтэл хавдраа буулга гээд хөргөгчид толгой хийгээд байлгаснаас болоод миний зүүн хацар хөлдөж улмаар одоо сорвитой болсон. Зүүн тохой баруун тавхайнд гэмтэл учрах шалтгаан нь Х-, Б-хоёр нүүр рүү цохиод би газар унах үедээ өрөөний дрожид гараа зулгалсан. ...Х- гартаа майк ороож байгаад нүүр рүү цохидог байсан. Б-гараа шанаан дээр барьж байгаад Х- цохидог байсан, хэрвээ Баяндэлгэрийн гарт миний хацар хүрэх юм бол Б-бас цохидог байсан. Б-өвдөглөхөөр би өвдөөд тонгойнгуут Х- миний хойноос гар барьж байгаад Б-зоддог байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-37, 3-н 68/, иргэний нэхэмжлэгч П.Д-ын: “Бид нар хотод ирээд “...” нэртэй буудалд эхний 2-3 хоног тэр хоёртой хамт РС тоглож, архи уусан. Ингээд 4 дэх хоног дээрээс бид нарыг дэглэж эхэлсэн. Гэтэл Х-гийн таньдаг хүн У- гэх ах ирээд бид нарыг нойлын өрөөнд оруулж байгаад дэр тавьж байгаад толгой руу цохидог байсан. Би гэмтсэн байж болзошгүй гэж урьдчилан сэргийлэх үүднээс эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлэг  /хх 2-н 103-104, 170-171, 3-н 70/, гэрч Б.А-гийн: “...Х- хэсэг сураггүй болж байгаад 7 сарын 03-ны өдөр надтай холбогдоод би нөгөө хүүхдүүдийг сургуульд авахаар боллоо, та ангийнхаа хүүхдүүдийг А-аар ахлуулаад хот руу явуулчих гэхээр нь би тагнуулын сургуульд орох сонирхолтой хүмүүсийг Улаанбаатар хотод шалгалт авч байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 60/, гэрч Д.Ж-ийн: “...2018 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд манай буудлын 503 тоот өрөөнд 20-25 насны орчмын 2 залуу орсон. Тухайн үед Эрдэнэт хотоос тэмцээнээр ирсэн, тэмцээн болж байгаа байртайгаа ойрхон байрламаар байна гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 88-89/, шинжээчийн 545, 544, 542, 440, 543 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан “хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн, хоёр, түүнээс олон хүнд учруулсан,

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Х- нь хохирогч нарыг сургуульд оруулж өгнө гэж Улаанбаатар хотод авчирч улмаар хохирогч нарыг буудалд байрлуулан зодож, цохин хохирогч Э.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.Б-, Б.Ж-, Ц.Т- нарын нь эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.У- нь хохирогч Ц.Т-, Б.Ж- нарыг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Х- нь хохирогч Э.А-т гэмтэл учруулахдаа тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2,3 дэх заалтад зааснаар буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь хууль үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Ц.Т-, Б.Ж-, Г.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иргэний нэхэмжлэгч П.Д-ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтэл учраагүй, П.Д- нь шүүх эмнэлэгт үзүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар учирсан хохирлыг П.Б-, шүүгдэгч Г.Х- нар нь нөхөн төлсөн болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь Эрдэнэт-Улаанбаатар хоёрын хооронд явсан унааны зардал, мөн цаашид эмчилгээ хийлгэх зардлыг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Х-, Б.У- нарыг үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Х-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгох, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Х-, Б.У- нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Хууль тогтоогч мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 01 дугаар дүгнэлтээр дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд хүчингүй болгосон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй болсон байна.

Шүүх Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-, Б.У- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнд учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин Т- болох хүртэл тоолно.” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин Т- болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчилсөн хууль нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр /№07 /1109/ дугаарт албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд түүнээс хойш 10 хоногийн дараа хүчин Т- мөрдөгдөх бөгөөд харин Г.Х-, Б.У- нарын үйлдэл нь уг хууль хүчин Т- болоогүй байхад үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... гэмт буруутай хүн ... хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтад буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуульд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Г.Х-, Б.У- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Г.Х-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хууль”-н 4 дүгээр зүйлд хамаарч байх тул түүнд оногдуулсан 01 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Х- нь 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:                                                                                                          

  1. Шүүгдэгч Г.Х-г “хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодийн сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд,

           - “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн, хоёр, түүнээс олон хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд,

                 Шүүгдэгч Б.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Х-, Б.У- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай

3. Шүүгдэгч Г.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад зааснаар 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан 01 жил хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, П.Баяндэлгэрт холбогдох хэргийг тусгаарласан, нэгтгэсэн хэрэггүй, шүүгдэгч Б.У- нь цагдан хоригдсон хоноггүй, Г.Х- нь 6 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Э.А-, Г.Б-, Б.Ж-, Ц.Т-, иргэний нэхэмжлэгч П.Д- нар нь хохирол, хор уршигтай холбогдох асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Б.У-, Г.Х- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР